Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

   

 

2022        02         24                               

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг,  Б.Гантөмөр нарыг оролцуулан,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Пд холбогдох эрүүгийн 2103 00330 0025 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, KGBMGL” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаягтай , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Эрдэнэцэцэгийн П /регистрийн дугаар: /,

 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Э.П нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” захын зүүн хойд замд Toyota Prius 20 маркийн 04-92 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Болорбаатарыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э П.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.П нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” захын зүүн хойд замд Toyota Prius 20 маркийн 04-92 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Болорбаатарыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь шүүгдэгч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим өөрийн эхнэр Н.Номингийн хамт өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 04-92 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Дэнжийн 1000-д хүн хүргэж өгөөд буцаад ураадаад дэнжийн 1000 захын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал зам дээр шуудайтай хог шиг юм тулж ирээд харагдахаар дайраад гарсан. Тэгээд доошоо уруудаад автобусны буудал дээр зогсоод буугаад хартал машины баруун урд талын буфер ханзраад дотор под крыло байхгүй болсон байсан. Тэгтэл араас нэг машин ирж зогсоод жолооч нь гэх ах бууж ирээд “ахын дүү чи хүн дайрчилаа шүү дээ” гэж хэлэхээр нь би “үгүй шүү дээ ахаа би хүн дайраагүй шүү дээ" гэж хэлэхэд нөгөө ах “чи өөрөө очоод хар хоёулаа хамт хойшоо алхаад очъя” гэж хэлэхээр нь би нөгөө ахтай цуг хойшоо алхаад явж байтал нөгөө ах “ахын дүү машин дотор суу” гэж хэлээд намайг машиндаа суулгасан. Тэр ах миний нэр хаяг утасны дугаарыг бичиж авахаар нь би “ахаа би одоо яах уу” гэж асуухад “ах руугаа дараа залгаарай” гэж хэлээд миний утас руу өөрийн дугаараасаа залгаад дохиод орхисон. Тэр ахад би “ахаа би цалин буухаар танируу ярина” гэж хэлээд буутал “байгаа мөнгөө өгчих” гэж хэлэхээр нь би “ахаа надад одоо боломж алга дараа ярья” гэж хэлээд би машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгээд би эхнэртэйгээ шууд хариад машинаа тавиад гэртээ унтаж байхад цагдаа залгаад манай гадаа ирээд машинд үзлэг хийгээд зураг машиныг аваад явсан би тэр шөнө цагдаа дээр ирээд байцаалт өгсөн. Ийм л зүйл болсон....” гэх /хавтаст хэргийн 128 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-18 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Баянзүрх дүүргийн автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-84 дүгээр тал/,

Хохирогч Д.Болорбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Оюунтуулын гэрт 19 цагийн үед очиж хоол унд идээд гэртээ харихаар гарсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Би тухайн өдөр ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй ээ. ...Зүүн гар хавдсан, хугархай хавирга өвчтэй, хоёр далны яс өвчтэй байна. Баруун талын шанаа хацар зулгарсан, хоёр дал цуурсан, зүүн мөрний шуу хэсэг цуурсан, зүүн гарын сарвууны дотор гадна талд урагдсан яс нь хугарсан байсан. ...Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх / хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Гэрч Т.Цэцэнцол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн тоёота приус-10 маркийн 96-77 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн машинтай ганцаараа Дэнжийн 1000 захын замаар яваад “Хүчит Шонхор” захын дээшээ явдаг автобусны буудал дээр нэг хүн буулгаад буцаад эргэх гэтэл дээрээс нэг машин ирж явсан. Би тэр машиныг өнгөрөөгөөд дагаад эргэтэл тэр машин доошоогоо жаахан яваад автобусны буудал дээр зогссон. Би тэр машины ард нь очиж зогсоод тамхи татах гээд буухад уг машины жолооч нь машиныхаа урд талын буферийг үзээд зогсож байсан. Би тэр залуу дээр очоод яасан гэж асуухад тэр залуу би шон мөргөчихлөө гэж хэлсэн. Би зам дээр шон гэж юу байдаг юм чи хүн л дайраа биз гэж хэлсэн. Гэтэл тэр залуу ах 2-уулаа дээшээ явж үзье гэж хэлэхээр нь би тэр залуутай хамт юм яриад дээшээгээ нэг мэдэхэд хамт алхаад явж байсан. Тэгээд би тэр залууд би чиний юу дайрч юу мөргөснийг үзэж явдаг би хэн юм гэж хэлээд буцаад машиндаа ирээд суусан. Tap залуу машины хажууд ирээд ахаа та гар утсаа өгөөч нэг залгаадхая гэж хэлсэн. ...Тэр залуу над руу залгаад ах юу байна хаана явна гэж хэлэхээр нь би чи хэн бэ? гэхэд тэр ах би түрүүний Дэнжийн 1000-д таны гар утсаар ярьсан хүн байна. Би таныг дараа нь баярлуулнаа гээд байсан. Би түүнд юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд утсаа салгасан...” гэх /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Гэрч Н.Номин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр бид хоёр уг хүнийг Дэнжийн 1000 захын эцсийн буудлаас хойно буулгаад таксины мөнгөнд 7000 төгрөг аваад буцаад уруудаад явж байтал тас хийсэн чимээ гарсан. Би тэр үед нөхрийнхөө хажууд нь гар утсаараа оролдоод явж байсан юм. Гэтэл нөхөр минь жаахан яваад автобусны буудал дээр зогсоод юу болсон юм бол гээд машинаасаа буугаад машиныхаа урд хэсгийн хараад байснаа хойшоогоо нэг хүнтэй алхаад явсан. Би тэр үед машинаасаа буугаад машины урд хэсгийг харахад урд буфер жаахан зурагдсан харагдсан. Нөхөр удаагүй машин дээрээ ирээд явья гээд хөдлөхөөр нь би яасан гэж асуухад манай нөхөр надад мэдэхгүй ээ нэг хүн дайрсан юм шиг байна гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр 2-уулаа айсандаа шууд гэрийн зүг явсан. ...Тэр араас ирдэг ах манай нөхөрт чи хүн дайрчих шиг болоо шүү дээ гэж хэлсэнийг халы санаж байна. ...Тас хийсэн чимээ гарахад би гар утсаараа оролоод явж байсан болохоор хараагүй...” гэх /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11417 дугаартай дүгнэлтэд:

Д.Болорбаатарын биед суурь ясны өмнөд хана, баруун нүдний ухархайн гадна хана, баруун, зүүн хоншоор ясны өмнөд хана, баруун дүүн, дал, яс зүүн 3,4,5,6,7-р хавирга, зүүн 4,5-р шивнүүрийн хугарал, баруун хацар, зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо.

Суурь ясны өмнөд ханын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун, зүүн хоншоор ясны өмнөд хана, баруун нүдний ухархайн гадна хана, баруун, зүүн, дал яс, зүүн 3,4,5,6,7-р хавирга, зүүн 4,5-р шивнүүрийн хугарал баруун хацар, зүүн алганд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...”гэх  /хавтаст хэргийн 47-49 дүгээр тал/,

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3054 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар эд анги нь Toyota prius 20 маркийн 04-92 УАВ улсын дугаартай авто машины баруун урд талын шавар усны хаалт мөн байна.

Шинжилгээнд ирүүлсэн цайвар цэнхэр өнгийн хагархай хуванцар нь Toyota prius 20 маркийн 04-92 УАВ улсын дугаартай автомашины урд бамбайн баруун доод булангийн хагархай хэсэг мөн байна гэх, /хавтаст хэргийн 89-96 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргал гаргасан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.П нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” захын зүүн хойд замд “Toyota Prius 20” маркийн “04-92 УАВ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Болорбаатарыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнд эрүүгийн хариуцлага  оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.П нь хохирогч Д.Болорбаатарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, хохирогчид хохирол төлсөн, “KGBMGL” ХХК-д жолооч ажилтай нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэж жолоодох эрхийг хасаж, 1 / нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч Э.Пд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлбөр барагдуулсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч  Д.Болорбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1285536 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэж жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 / нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 11-р хороо 3-58 тоотод оршин суух хаяг буюу гэрээсээ ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хохирогч  Д.Болорбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1285536 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.АРИУНБОЛД