Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00431

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00431

Баян-Өлгий аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, утас 70422513, улсын бүртгэлийн дугаар 9016001011, РД:2693321 ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Бауыржан/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 9*******, РД:МК******** Б овогт Х.М,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 9*******, РД:МК********** С Р.Ж нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 13844031 /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М, Р.Ж нар нь ХААН банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20000000 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч бизнесийн зээлийн үндсэн зээлд 8218861 төгрөг, хүү 4414594 төгрөг, торгуулийн хүү 8232 төгрөг нийт 12641687 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.М нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 301 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11781138 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1974.762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88131 төгрөг, нийт 13844031 /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М, Р.Ж нар шүүхэд гаргасан хүсэлтэд: Бид Х.М, Т.Ж нар нь ХААН банкнаас 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 36 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийг хугацаандаа төлж өгч чадаагүй болно. Иймд ХААН банктай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 13844031 /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Х.М, Р.Ж нар нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөр 13844031 /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ201542288365 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №БГҮ201542288365 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө/-гээр хариуцагч Х.М, Р.Ж нар нь үл хөдлөх хөрөнгө болох Х.М, Р.Ж, М.Аманхалдых нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003440 тоот бүртгэлтэй, 000076946 гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий, Өлгий сумын 1 дүгээр багт байрлах өвлийн сууцны зориулалттай, 168 м.кв талбайтай, таван өрөө бүхий хашаа байшин, Х.Мын эзэмшлийн 0141372 гэрчилгээний дугаартай, 031302113 нэгж талбарын дугаартай, 848 /0,084/ га газрын хамт мөн хөдлөх хөрөнгө болох гэрийн эд хогшил, бараа жагсаалтаар тус тус зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.М, Р.Ж нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол зээлийн барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227170 төгрөгийн тал нь болох 113585 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 113585 төгрөг, мөн хариуцагч Х.М, Р.Ж нараас 113585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 13844031 /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга гучин нэгэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж хариуцагч РД:МК******** Б овогт Х.М, РД:МК С Р.Ж нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227170 төгрөгийн тал нь болох 113585 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 113585 төгрөг, мөн хариуцагч Х.М, Р.Ж нараас 113585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1-ийг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.М, Р.Ж нар нь сайн дураар биелүүлэхгүй бол үл хөдлөх хөрөнгө болох Х.М, Р.Ж, М.Аманхалдых нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003440 тоот бүртгэлтэй, 000076946 гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий, Өлгий сумын 1 дүгээр багт байрлах өвлийн сууцны зориулалттай, 168 м.кв талбайтай, таван өрөө бүхий хашаа байшин, Х.Мын эзэмшлийн 0141372 гэрчилгээний дугаартай, 031302113 нэгж талбарын дугаартай, 848 /0,084/ га газрын хамт мөн хөдлөх хөрөнгө болох гэрийн эд хогшил, бараа жагсаалтаар тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК