Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00432

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00432

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Бауыржан/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, БЮ******** регистрийн дугаартай, И****** овогт С.Гд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С.Гтай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 8973842 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ж, С.Г нар нь ХААН банкны Баян-Өлгий салбараас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9939406 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1820700 төгрөг, зээлийн хүүд 1353259 төрөг, нийт 3173959 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хариуцагч С.Ж нь 2016 оны 4 дүгээр сард нас барсан. Хамтран зээлдэгч С.Г нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй байна. Иймд: 1. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах. 2016 оны 3 дугаар сарын 15-ны зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8118706 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 829643 төгрөг, торгуулийн хүү 25493 төгрөг, нийт 8973842 төгрөг гаргуулж өгөхийг хүсье.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. ХААН банкнаас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Жүкей нь 9939406 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Миний бие Ганибал тухайн үед хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нөхөр Жүкей нь 2016 оны 4 дүгээр сарын 06-нд нас барсан. ХААН банкны надаас нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 8973842 төгрөгийг төлж өгч, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно. Иймд энэ асуудлыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Гд холбогдох 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 8973842 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 8973842 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч С.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 8973842 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158531 төгрөгийн тал нь болох 79265 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 79265 төгрөг, мөн хариуцагч С.Гаас 79265 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ