| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00434/И |
| Дугаар | 130/ШШ2017/00437 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00437
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00437 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Ж***** овогт Т.Х ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие Тохайн Хумай 1961 онд төрсөн ба 1984 оны 6 дугаар сард МУИС-ийг хими-биологийн багш мэргэжлээр төгсөж ирээд 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч бөгөөд хими-биологийн багшаар, 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгчээр, 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл аймгийн Багшийн коллежид дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар, 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Өлгий сумын 6 дугаар сургуульд биологийн багшаар тус тус улсад нийтдээ 33 жил ажиллаж өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах болсон билээ.
Ингээд тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлж явж байхад надад 1984 оны 6 дугаар сарын 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт зарим байгууллагад ажилласан тухай бичилт хийгдээгүй орхигдсон байна. Мөн миний бие 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 177 дугаартай захирамжаар эцгийн нэр, нэр болох Хажекберийн Хумайг Тохайн Хумай болгож өөрчилсөн тул архивын лавлагаанд буюу тушаалд бичигдсэн эцгийн нэр өөрчлөгдсөн юм.
Иймд шүүхээс хүсэхэд шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Т.Х миний 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч, хүмүүжлийн эрхлэгч бөгөөд хими-биологийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Хн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Хгийн шүүхэд гаргаж өгсөн Овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай №0018050 дугаартай гэрчилгээнд 1961 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн эцгийн нэр Хажекбер, нэр Хумайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаар захирамжаар овог Ж*****, эцгийн нэр Тохай, нэр Хумай гэж өөрчилснийг 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 173-рт бүртгэж гэрчилгээ олгосон бөгөөд хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэнд овог Ж*****, эцгийн нэр Тохай, нэр Хумай, төрсөн огноо 1961/01/03, РД;БЗ61010305 хэмээн бичигдсэн байна.
Хүсэлт гаргагч Т.Х нь 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч, хүмүүжлийн эрхлэгч бөгөөд хими-биологийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Үүнд: -Монгол Улсын Их Сургуулийн Боловсон хүчний хэлтсээс 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр архивын лавлагаа 1.Аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 74 дүгээр тушаалаар Т.Хг Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар авч ажиллуулсан байна.
2. Мөн даргын 1985 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 тоот тушаалаар Х.Хг хими-биологийн багшаар томилжээ.
3. Мөн даргын 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 61 тоот тушаалаар Өлгий хотын 8 жилийн сургуулийн биологийн багшаар Х.Хг томилжээ. ХН48, х-73
4. Мөн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаар тушаалаар Бугат сумын 10 жилийн дунд сургуулийн хими-биологийн багш Түрлен декрет авсан тул оронд Х.Хг томилжээ.
5. Мөн даргын 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тушаалаар Өлгий хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийн багш Түрлений оронд 3 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн хими-биологийн багшаар томилжээ. Х-91
6. Мөн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 127 тоот тушаалаар Х.Хг Ногооннуур сумын 10 жилийн сургуулийн хөдөлмөрийн багшаар томилжээ.
7. Мөн даргын 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 140 тоот тушаалаар Х.Хг Ногооннуур сумын хөдөлмөрийн багшаас чөлөөлж, тус сумын 10 жилийн сургуулийн хими-биологийн багшаар томилжээ. ХН165, Х-233
8.Мөн даргын 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 138 тоот тушаалаар Х.Хг Ногооннуур сумын 10 жилийн сургуулийн хими-биологийн багшаас чөлөөлсөн байна.
9. Мөн даргын 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 138 тоот тушаалаар Х.Хг Толбо сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр томилжээ.
10.Толбо сумын 10 жилийн сургуулийн захирлын 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот тушаалаар Х.Хг хүмүүжүүлийн эрхлэгчээр томилжээ.
11.Багшийн коллежийн захирлын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 тоот тушаалаар Х.Хг дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилжээ гэжээ.
- Мөн хамт ажиллаж байсан БЭ43030813 регистрийн дугаартай Барах сүйндик овогт Ботагийн Хуанганы тодорхойлолтод; Өлгий сумын бага сургуульд 1986 оны 8 дугаар сарын 20-ноос 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Тохай овогтой Хумай хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно. Тухайн үед би тус сургуулийн захирлаар ажиллаж байсан болно гэжээ.
БЭ63021203 регистрийн дугаартай Харахас баян овогт Болшманы Саулеш, БЭ55032302 регистрийн дугаартай Жагалбай овогт Женисханы Роза нарын хамт ажилласан тухай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, архивын лавлагаа болон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийг харьцуулсан байдал зэрэг нотлох баримтууд болно.
Иймд хүсэлт гаргагч Тохайн Хумай нь 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч, хүмүүжлийн эрхлэгч бөгөөд хими-биологийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Х нь 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд хичээлийн эрхлэгч бөгөөд хөдөлмөрийн багшаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 10 жилийн сургуульд хими-биологийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Толбо сумын 10 жилийн дунд сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч, хүмүүжлийн эрхлэгч бөгөөд хими-биологийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК