Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох 201616000053 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 

            Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч  Б.*******, Н.******* нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас улсын дугааргүй, маркийн мотоцикль ашиглан Т.гийн эзэмшлийн хээлтэй ингэ хулгайлан, 1.400.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын гэх газар руу явсан. Тэгж явах замдаа ******* рүү утсаар ярьж завтай байна уу гэж асуусан тэгсэн ******* завтай байна гэсэн. Тэгээд би чамд машин олдох уу хүнс авах гэсэн юм гэхэд ******* машин олоод бензин хийгээд очьё гэсэн. *******ан дээр шууд уулзахаар болсон. Тэгээд *******ан дээр уулзаад тэмээгээ янзлаад аймаг дээр ирж махыг нь 575000 төгрөгөөр зарсан. Хохирлоо нөхөн төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Та бүхэн надад хөнгөн ял оноож өгнө үү.

            Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* над руу утсаар яриад би тэмээ зарах гэсэн юм чи завтай байна уу гэж хэлсэн. Тэгээд би машин олоод ******* сум руу явсан. ******* сумын ******* гэж газар очьё гэж ярьсан байсан. Тэгээд тэмээгээ янзлаад аймаг дээр ирж зарсан. Би *******ан дээр очоод тэмээг нь хараад *******ын тэмээ биш гэдгийг мэдсэн. Тэгээд нэгэнт бензин хийгээд очсон учраас хамт янзалсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Амьдралдаа хар толботой болсондоо харамсаж байна.

           Хохирогч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 02 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн ******* суман дээр байж байтал орой 20-21 цагийн орчимд төрсөн эгч Т. утсаар холбогдож ингэний  чинь шир *******ан дээр байна гэж мэдэгдсэн. Маргааш өглөө нь хэсгийн цагдааг дагуулаад *******ан дээр очиход ингэний ширийг эвхсэн маягтай бөөгнүүлээд тавьсан байсан. Би хамгийн сүүлд хээлтэй ингээ 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тэмээнүүдээ усалж байхдаа харсан. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэмээнүүдээ усалж байхдаа хээлтэй ингэ алга болсныг мэдсэн. Ботголох дөхсөн байсан болохоор ботголсон байх гэж бодоод ботготой ингэ хүн амьтнаас сурч байсан. Би хээлтэй ингэ 1 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хохиролыг барагдуулж өгвөл надад өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг “хх-ын 21-р хуудас/,

          Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна сумын төвөөс хөдөө гэррүүгээ нүүгээд өөрийн буух гэх газар очтол шинэхэн бололтой тэмээний нэг ширхэг шир байсан надтай хамт гэх эмэгтэй явсан. Тэр эмэгтэй гийн эгч нь байгаа юм. Тэгээд би юун тэмээний шир байдаг байна гэж бодоод өнгөрсөн. Хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй тэнд айл байддагүй тэр хавьд айл буухад тохиромжтой газар манайх тэмээтэй болохоор хоол устай сайхан газар байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ын 22-р хуудас/,

         Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 02 дугаар сарын сүүлчээр сумаас хөдөө гэррүүгээ явсан. гэх залууг нүүлгээд ******* гэдэг газар буулгасан, гадаа харанхуй болсон байсан гэрэл асаагаад тэр хавиар айл буулгаж байхад заган дунд хар юм харагдсан очоод харахад нойтон тэмээний шир байсан. Шир нь шинэхэн бололтой гэсгэлэн нойтноороо байсан. Тэр шир нь манай дүү гийн тамгатай гурилан хээстэй /монгол бэ/ тамгатай шир байсан. Тэгээд би тэр дор нь рүү залгаж хэлээд маргааш нь цагдаад хандсан. Тэр шөнө бид нар өөр юм олж хараагүй. Маргааш нь ирэхэд хутга харагдсан. Даавууны өөдөс харагдаж байсан мөн тэмээний 4 ширхэг таахай харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 23-р хуудас/,

    Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* чамд зав байна уу би нэг тэмээ зарах гэсэн юм гэж утсаар хэлсэн. ******* завтай нь завтай байна гэхээр нь би чамд машин олдвол хүрээд ирээч бензин тосыг нь хийгээд өгье гэж хэлсэн чинь ******* надад машин олдоно гэхээр нь би бензин олоод хүрээд ир би дараа нь өгчихье гэж хэлсэн. Би *******д тэмээ хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй юм. Тэгээд би өөрийн маркийн улбар шар өнгийн мотоциклоо унаад ******* сумын ******* багийн нутагт байх Бургуй гэх газраас гийн тэмээн дотроос нэг хүрэн зүстэй ингэ туусан. Би гийнх гэдгийг тэмээний хээсээр нь таньж байсан. Тэгээд тэндээс мотоцикьтойгоо туугаад Арц богдын өвөр хоолой руу буюу Нүхт гэх газарт 10 гаруй км тууж авчирсан. Тэгээд удаагүй байж байтал ******* шөнийн 00 цагийн үед ирсэн. Тэгээд тэмээгээ алчихаад хулгайн тэмээ гэж хэлсэн бид 2 нийлж тэмээгээ хуулж янзалсан. *******гийн машинд ачиж аймгийн төвд ирээд зар харж байгаад тэмээгээ танихгүй хүнд зарсан. Нийт 575.000 төгрөгөөр зарсан. Би 200.000 төгрөгийг *******д өгсөн. ...явахдаа хутгаа тэр хэргийн газарт орхичихсон. Тэнд тэмээгээ аччихаад хутгаа хайгаад олоогүй. Харанхуйд хэсэг хайж байгаад орхисон. Тэмээний гэдэс дотор, арьс шир бүгдийг нь тэнд орхисон. ...Мөнгө олох зорилготой хулгай хийсэн. Бид хоёр 700.000 төгрөг нийлүүлээд 1.400.000 төгрөгийг гийн дансанд хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ын 53-55, 57-р хуудас/

          Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* над руу утсаар яриад тэмээ зарах гэсэн юм чи нэг машин олоод ирээч би бензиний мөнгө дээрээс нэмээд 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би ажилгүй байсан учраас мөнгө өгнө гэхээр нь хадам аавынхаа 72-78 өмө улсын дугаартай машинтай ******* сум явсан. Нүхт гэх газарт очсон. Тэмээ нь *******ын тэмээ биш байсан. Тэгээд чиний тэмээ биш байна ш дээ гэхэд ******* тиймээ би хулгайлчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би нэгэнт бензин тос хийгээд ирчихсэн болохоор хулгайн тэмээ гэдгийг нь мэдсээр байж нийлээд хамт янзалаад аймгийн төвд ирсэн. Баруун сайханд нэг айлд зарын дагуу очиж зарсан. Тэгээд мөнгөнөөс нь 200.000 төгрөг авсан. Үлдсэн 375.000 төгрөгийг ******* өөрөө авсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 59-60, 61, 63-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ын 4-9-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ын 11-р хуудас/,

Үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ын 13-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ын 14-16-р хуудас/,

Хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ын 17-р хуудас/,

Вендо ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд: Уг хөрөнгө нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 1.400.000 төгрөгөөр үнэлэгдлээ. /хх-ын 25-33-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ын 70-71-р хуудас/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирол төлсөн /хх-ын 84-р хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ын 64, 98-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч  Б.*******, Н.******* нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас улсын дугааргүй, маркийн мотоцикль ашиглан Т.гийн эзэмшлийн хээлтэй ингэ хулгайлан, 1.400.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Т.гийн:”...2016 оны 02 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн ******* суман дээр байж байтал орой 20-21 цагийн орчимд төрсөн эгч Т. утсаар холбогдож ингэний чинь шир *******ан дээр байна гэж мэдэгдсэн. Маргааш өглөө нь хэсгийн цагдааг дагуулаад *******ан дээр очиход ингэний ширийг эвхсэн маягтай бөөгнүүлээд тавьсан байсан. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэмээнүүдээ усалж байхдаа хээлтэй ингэ алга болсныг мэдсэн. Ботголох дөхсөн байсан болохоор ботголсон байх гэж бодоод ботготой ингэ хүн амьтанаас сурч байсан. Би хээлтэй ингэ 1 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хохиролыг барагдуулж өгвөл надад өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг “хх-ын 21-р хуудас/,

          Гэрч С.гийн:”...Би 2016 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна сумын төвөөс хөдөө гэррүүгээ нүүгээд гэх газар очтол шинэхэн бололтой тэмээний нэг ширхэг шир байсан надтай хамт гэх эмэгтэй хамт явсан. Тэр эмэгтэй гийн эгч нь байгаа юм. Тэгээд би юун тэмээний шир байдаг байна гэж бодоод өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ын 22-р хуудас/,

         Гэрч Т.ы:”...Би 2016 оны 02 дугаар сарын сүүлчээр сумаас хөдөө гэррүүгээ явсан. гэх залууг нүүлгээд ******* гэдэг газар буулгасан, гадаа харанхуй байсан гэрэл асаагаад айл буулгаж байхад заган дунд хар юм харагдсан очоод харахад нойтон тэмээний шир байсан. Шир нь шинэхэн бололтой гэсгэлэн нойтноороо байсан. Тэр шир нь манай дүү гийн тамгатай гурилан хээстэй /монгол бэ/ тамгатай шир байсан. Тэгээд би тэр дор нь рүү залгаж хэлээд маргааш нь цагдаад хандсан. Тэр шөнө бид нар өөр юм олж хараагүй. Маргааш нь ирэхэд хутга харагдсан. Даавууны өөдөс харагдаж байсан мөн тэмээний 4 ширхэг таахай харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 23-р хуудас/,

    Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******г чамд зав байна уу би нэг тэмээ зарах гэсэн юм гэж утсаар хэлсэн. ******* завтай нь завтай байна гэхээр нь би чамд машин олдвол хүрээд ирээч бензин тосыг нь хийгээд өгье гэж хэлсэн чинь ******* надад машин олдоно гэхээр нь би бензин олоод хүрээд ир би дараа нь өгчихье гэж хэлсэн. Би *******д тэмээ хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй юм. Тэгээд би өөрийн маркийн улбар шар өнгийн мотоциклоо унаад ******* сумын ******* багийн нутагт байх Бургуй гэх газраас гийн тэмээн дотроос нэг хүрэн зүстэй ингэ туусан. Би гийнх гэдгийг тэмээний хээсээр нь таньж байсан. Тэгээд тэндээс мотоциклоор туугаад Арц богдын өвөр хоолой руу буюу Нүхт гэх газарт 10 гаруй км тууж авчирсан. Тэгээд удаагүй байж байтал ******* шөнийн 00 цагийн үед ирсэн. Тэгээд тэмээгээ алчихаад хулгайн тэмээ гэж хэлсэн бид 2 нийлж тэмээгээ хуулж янзалсан. *******гийн машинд ачиж аймгийн төвд ирээд зар харж байгаад тэмээгээ танихгүй хүнд зарсан. Нийт 575.000 төгрөгөөр зарсан. Би 200.000 төгрөгийг *******д өгсөн. ...Хутгаа явахдаа тэр хэргийн газарт орхичихсон. Тэнд тэмээгээ аччихаад хутгаа хайгаад олоогүй. Харанхуйд хэсэг хайж байгаад орхисон. Тэмээний гэдэс дотор, арьс шир бүгдийг нь тэнд орхисон. ...Мөнгө олох зорилготой хулгай хийсэн. Бид хоёр 700.000 төгрөг нийлүүлээд 1.400.000 төгрөгийг гийн дансанд хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ын 53-55, 57-р хуудас/

          Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* над руу утсаар яриад тэмээ зарах гэсэн юм чи машин олоод ирээч би бензиний мөнгө дээрээс нь нэмээд 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би ажилгүй байсан учраас мөнгө өгнө гэхээр нь хадам аавынхаа 72-78 өмө улсын дугаартай машинтай ******* сум явсан. Нүхт гэх газарт очсон. Тэмээ нь *******ын тэмээ биш байсан. Тэгээд чиний тэмээ биш байна ш дээ гэхэд ******* тиймээ би хулгайлчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би нэгэнт бензин тос хийгээд ирчихсэн болохоор хулгайн тэмээ гэдгийг нь мэдсээр байж нийлээд янзалаад аймгийн төвд ирсэн. Баруун сайханд нэг айлд зарын дагуу очиж зарсан. Тэгээд мөнгөнөөс нь 200.000 төгрөг авсан. Үлдсэн 375.000 төгрөгийг ******* өөрөө авсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 59-60, 61, 63-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ын 4-9-р хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ын 11-р хуудас/, Үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ын 13-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ын 14-16-р хуудас/, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Уг хөрөнгө нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 1.400.000 төгрөгөөр үнэлэгдлээ. /хх-ын 25-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.            

Хохирогч Т.д учруулсан 1.400.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар /хх-ын 84-р хуудас/ нотлогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэж,  шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ын ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял, шүүгдэгч Н.*******д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэмлэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн даавуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн маркийн улсын дугааргүй YG162FMJ49001798 хөдөлгүүрийн дугаартай, улаан өнгийн мотоциклийг хурааж, улсын орлого болгохыг Өмнөговь аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Б.*******ыг 1 жилийн  хугацаагаар, шүүгдэгч Н.*******г 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтанд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА