| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0015/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Иргэдийн төлөөлөгч *********,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************** холбогдох эрүүгийн 2138002530626 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 2-11 тоотод эхнэр *************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хэвлийн баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 2-11 тоотод эхнэр *************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хэвлийн баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002530626 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг
тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Отгонжаргал бид хоёр тамхины асуудлаас болж маргалдсан...Эхнэр Отгонжаргал миний өөдөөс янхан минь зайл гээд хашгичиж байгаад гэрээсээ явлаа гэхээр нь би айлгах санаатай гэрийнхээ тогооны шүүгээнээс 2 ширхэг хутга аваад араас нь гарсан...Барьсан хутгаа дээш болготол барьсан хутгаараа *************хатгасан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрт***************бид 2 тамхины асуудлаас болж маргалдсан...Би хашааны буланд нуугдаад сууж байтал Оюунтуяа **************** хутгатай байна гэхээр нь би яваад очсон чинь миний баруун талын хөхний доод талд нэг удаа хутгалсан. Би айсандаа нэг сэрсэн чинь эмнэлэгт ирсэн байсан.*******************элээн согтуу байсан. *********** бид 2 пиво уусан ч гэсэн нэх согтуу биш байсан. Тэгээд би эмнэлэгт 3 хоног хэвтээд гарсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24, 27-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************ах их согтуу ирсэн. Отгонжаргал гэртээ тамхи татаж байхад нь Батхүү ах тамхиа бол эмэгтэй хүмүүс байж гэж хэлсэн. Тэгсэн чинь Отгонжаргал Батхүү ахыг янхан гээд орилоод маргалдсан. Тэгсэн Батхүү ах *************нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан. Отгонжаргал эгчийнхээ гэрт очъё гээд гэрээс гарсан. Араас би болон Баасанхүү гарсан. Тэгсэн чинь Батхүү ах гэрээсээ хар иштэй болон шар иштэй 2 хутга гартаа барьчихсан гарч ирээд Отгоо гээд байсан. Би Баасанхүүд Батхүү ахын гарт хутга байна гэхэд Отгонжаргал хашааны булангаас алхаад ирсэн. Баасанхүү Батхүү ахын гарт байсан нэг хутгыг нь аваад нөгөөг нь авч амжаагүй байтал 2 гэрийн ар талд Отгонжаргал ёо, ёо гээд газар унасан. Би гүйж очсон чинь Отгонжаргал газар хэвтсэн байсан. Батхүү ах би явлаа гээд жижиг саарал машиндаа орох гээд очсон. Баасанхүү очиж Батхүү ахын хутгыг авсан. Батхүү барьж байсан хар иштэй хутганы үзүүр хэсэг нь цустай байхаар нь *************хутгалсан гэж мэдсэн. Отгонжаргалын баруун талын хөхний доод хэсэгт бага зэрэг цус гараад байхаар нь түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн ирээд *************эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонжаргал гэрээс гараад явлаа гэхээр нь эхнэр бид 2 араас нь гарсан. Тэгж байтал Батхүү ах гэрээсээ 2 хутга бариад Отгоо гээд дуудаад байсан. Отгонжаргал хашааны буланд байх шиг байсан. Оюунтуяа Батхүү ахыг хутгатай байна гээд орилоод байхаар нь Батхүү ахтай ноцолдож нэг хутгыг нь авч гэрийн ар талд шидсэн. Отгонжаргал хэзээ Батхүү ахын хажуу талд ирсэн мэдэхгүй, ёолох шиг болсон чинь Отгонжаргал баруун талын хөхний доод хэсэгт 1 удаа хутгалсан цус гарч байсан. Батхүү ах нэг хэсэг үзэгдээгүй болсон. *************цус алдуулахгүй гээд би гараараа дарж байхад түргэн тусламж ирээд аваад явсан...Намайг харж байхад Отгонжаргал Батхүү ахын биед халдаж харагдаагүй. Хар иштэй хутгаар хутгалсан бололтой үзүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Отгонжаргал гэдэг эмэгтэйн хагалгаанд орсон. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бусдад хутгалуулсан хэвлийн нэвтэрсэн шархтай, шархаар нь сэмж гарсан учир хэвлий шалгах дурангийн хагалгаа хийсэн. Тэгэхэд дотор эрхтэн гэмтэлгүй байсан ба сэмжийг нь тайрсан, дотор эрхтнийг шалгасан. Тэгээд нэвтэрсэн шарх буюу хэвлийн баруун талын хутганы шархыг дотор талаас нь оёж битүүлсэн. Отгонжаргалын биед хутга нэвтэрсэн байсан гүнийг тодорхойлох боломжгүй юм. Хэвлийн хөндийн бүх давхаргаа нэвтэрсэн байсан. Нэвчтэс нь үрэвсэлтэй байна гэсэн. Шарх нь нэвтэрсэн, нэвтрээгүй, өнгөц, гүнзгий гэсэн шархнууд байдаг. Отгонжаргалын шарх нь нэвтэрсэн, гүн шарх байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
1. *************биед хэвлийд шарх, хамар духанд зулгаралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. *************биед учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Н.Туяа нарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 824 дугаартай дүгнэлт:
1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №459 үндэслэлтэй байна. П.Отгонжаргалд хэвлийн хөндий нэвтэрсэн шарх тогтоогдсон нь шархаар сэмж гарсан, хагалгаа хийж тайрснаар батлагдаж байна.
2. *************биед учирсан хэвлий хөндий нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
З. *************хэвлийн баруун дээд хэсгийн шарх нь нэвтэрч, сэмж нь гарсан байна.
4. Хэвлий хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. *************хэвлий хөндий нэвтэрсэн шарх нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 58-60-р хуудас),
Хохирогч *************Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтний түүхийн хуулбар (хх-ийн 114-130-р хуудас),
Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 132-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 101-106-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138002530626 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн
шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч *************нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 2-11 тоотод эхнэр *************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хэвлийн баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24, 27-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч ************* (хх-ийн 30-31-р хуудас), гэрч *************(хх-ийн 34-35-р хуудас), гэрч *************(хх-ийн 37-38-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Н.Туяа нарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 824 дугаартай дүгнэлт (хх-ийн 58-60-р хуудас),
Хохирогч *************Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтний түүхийн хуулбар (хх-ийн 114-130-р хуудас),
Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 132-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *************нь гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч *************нь гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч *************шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь хохирогч *************эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 132-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *************нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2138002530626 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариул хэсэг нь 11 см, ажлын хэсэг нь 14 см урттай хутга, 11.5 см-ийн урттай бор шаргал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай хутга нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138002530626 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******************* 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2138002530626 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн 2138002530626 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариул хэсэг нь 11 см, ажлын хэсэг нь 14 см урттай хутга, 11.5 см-ийн урттай бор шаргал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай хутга нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Б.БЭЭЖИН