Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Хохирогч *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 27-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* *******.

              Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамжны 11 тоот хашаанд иргэн *******тай тухай тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унаган цээж хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун эгэм, далны холбоосын 2 дугаар хэлбэрийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 290000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн үед гэрийн хаалга хүн тогшоод цагдаагаас явж байна гэсэн. Тэгээд бид нар хоорондоо маргалдсан. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Тэмүүжин намайг тонгорч унагасан. Хамт явсан залуу нь гараад зугтаасан. Тэгээд эргэж орж ирээд Тэмүүжинг аваад явсан. 2-3 хоногийн дараа Отгонбаяр нь ирээд надтай хамт эмнэлэг орж намайг үзүүлсэн. Хохиролд 3000000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.. 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө буюу 01:00 цагийн үед манай хашааг хүн давж орж ирээд гэрийн хаалга цохьсон. Тэгээд цагдаагаас явж байна, хаалгаа онгойлго” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгож өгсөн. Тэгтэл 2 эрэгтэй хүн байсан. Тэр хоёр хүн гэрт орж ирээд нэг хүний нэр хэлээд танайд байна уу гэхээр нь “байхгүй, гэрээс гар” гэж хэлсэн чинь гарахгүй байсан. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дууд, дууд гээд байсан. Тэгээд өндөр биетэй залуу нь намайг заамдаж чирч гаргаад боогоод газраар чирээд байсан. Газар унах үед миний баруун мөр хэсэгт өвдөөд гар хөдлөхгүй болсон. Намхан залуу нь хашааны хаалгаар гараад зугтаасан. Удалгүй буцаж орж ирээд нөгөө өндөр залууг салгаад аваад явсан. 4 хоногийн дараа 19:00 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн гэрт ирээд би танайд 4 хоногийн өмнө согтуу ирсэн. Намайг  Отгонбаяр гэдэг юм. Таны бие зүгээр үү гэсэн. Тэгээд тэр хүнтэй хамт эмнэлэг орж үзүүлж, мөрний зураг авахуулсан. Баруун мөр хэсэгт яс хугарсан байна гэсэн. Би хохирлоо гаргуулж авмаар байна. /хх-ийн 7-8, 46-47 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Гучин-Ус сумаас ирсэн байсан ба 23 цагийн үед Тэмүүжин гэх залуутай таарсан. Тэмүүжин согтуу байсан. Би Тэмүүжинг сундлаад 3 дугаар хороонд байдаг найзындаа очсон. Тэмүүжин бид 2 хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь даваад орсон. Тэгээд гэрийн хаалгыг татсан онгорхой байсан. Гэрт орсон чинь миний уулзах гэж очсон хүүхэд байхгүй байсан. Гэрийн эзэн харанхуй шөнө орж ирээд унтаж байгаа хүмүүс сэрээгээд гээд уурлаад, цагдаа дуудна гээд гэрийн хаалга дарчихаад гаргахгүй байсан. Тэгтэл Тэмүүжин тэр хүнийг заамдаад барьцалдсан. Би гарчихаад ирсэн чинь тэр 2 гэрээс гарч ирээд гэрийн гадна зодолдоод байх шиг байхаар нь би буцаад очсон чинь Тэмүүжин тэр хүнийг газар унагачихсан дээр нь дараад суучихсан байсан. /хх-ийн 9-10 хуудас/,

 

            Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз болох Даваадоржийн гэрт нь оччихоод буцаад хүргүүлэх гээд *******тай хамт явсан. Тэгээд гэртээ харих гэтэл ******* айлд очъё гэхээр нь хамт орсон. Тэгээд ******* эхлээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 20-11 тоотод ганцаараа орсон. Би араас нь ортол ******* гэрийн эзэн болох Сугартай хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл Сугар бас над руу уурлаад чи бас юу вэ, гэхээр нь би таныг танихгүй байна. Наад хүнийг чинь аваад харих гэж байна гэтэл Сугар миний баруун мөрлүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би танайхыг мэдэхгүй. Би наад хүнийг чинь авах гэж орж ирсэн болохоос танайд өөрөө орж ирээд унтуулахгүй байгаа юм байхгүй гэж хэлээд явах гэтэл Сугар гэрээсээ гаргахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд багалзуур хэсгээс нь барьтал Сугар гэрийнхээ үүдэнд газар уначихсан. Тэгээд би Сугарыг маргааш надтай уулзаарай гэж хэлчихээд тэдний гэрээс *******ыг аваад явсан. Би Сугар гэх хүнд эмнэлэгт үзүүлсэн төлбөр, эмчилгээ хийлгэх төлбөр гэх 350.000 төгрөг өгөх гэтэл авахгүй байсан. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 54-55 хуудас/,

           

              Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №270 дугаартай  дүгнэлтэнд:...Үзүүлэгч *******ын биед баруун эгэм, далны холбоосын 2 дугаар хэлбэрийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 21-23 хуудас/,

 

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 1 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №415 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  /хх-ийн 61, 71 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 20 дугаар гудамжны 11 тоот хашаанд иргэн *******тай тухай тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унаган цээж хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун эгэм, далны холбоосын 2 дугаар хэлбэрийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамжны 11 тоот хашаанд иргэн *******тай тухай тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унаган цээж хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун эгэм, далны холбоосын 2 дугаар хэлбэрийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө буюу 01:00 цагийн үед манай хашааг хүн давж орж ирээд гэрийн хаалга цохьсон. Тэгээд цагдаагаас явж байна, хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгож өгсөн. Тэгтэл 2 эрэгтэй хүн байсан. Тэр хоёр хүн гэрт орж ирээд нэг хүний нэр хэлээд танайд байна уу гэхээр нь “байхгүй, гэрээс гар” гэж хэлсэн чинь гарахгүй байсан. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дууд, дууд гээд байсан. Тэгээд өндөр биетэй залуу нь намайг заамдаж чирч гаргаад боогоод газраар чирээд байсан. Газар унах үед миний баруун мөр хэсэгт өвдөөд гар хөдлөхгүй болсон. Гэрч *******ын Тэмүүжин тэр хүнийг заамдаад барьцалдсан. Би гарчихаад ирсэн чинь тэр 2 гэрээс гарч ирээд гэрийн гадна зодолдоод байх шиг байхаар нь би буцаад очсон чинь Тэмүүжин тэр хүнийг газар унагачихсан, дээр нь дараад суучихсан байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №270 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №270 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч С.Тэмүүжингийн 2021 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 20 дугаар гудамжны 11 тоот хашаанд иргэн *******тай тухай тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унаган цээж хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь иргэн *******тай хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас *******т учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал болох 290000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс сайн дураараа нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэргийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд хамаарч байх тул шүүгдэгч *******д оногдуулах ялаас өршөөн  хэлтрүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргав.

           

Шүүгдэгч ******* нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

           

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 

 

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

 

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт 290000 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гээс хэрэгт нотлох баримтаар авагдсан 290000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 äàõü õýñýãт зааснаар хохирол төлбөр төлөхөөр ажлын тав хүртэлх хоногийн завсарлага авч шүүгдэгч ******* нь хохирогч *******т хохиролд 290.000 төгрөг төлсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 290000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Хохирогч ******* нь эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилсэн боловч 2.710.000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн 2.710.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

           

3.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 290000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын эмчилгээний зардалд 2.710.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ