Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Ө.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2107001580020 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/,

******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ө.******* нь *******, “*******” хүнсний дэлгүүрийн гадаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

           

            Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй...“ гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: /онлайнаар/ “....Намайг сумын Засаг даргын тамгын газраас энэ хэрэгт төлөөлөгчөөр томилсон. Байгаль орчны тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг хуулийн дагуу 3 нугалж төлүүлнэ гэсэн заалтын дагуу хохирлыг төлүүлэх саналтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... Энэ мөнгийг төлөх гэж байна гээд данс авсан. Төлснийг мэдлээ. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...”

гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө.*******аас хохирол төлбөр болон нөхөн төлбөрүүдийг гаргуулмаар байна.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би “” ХХК-нд ажилладаг. Уг компани ойн цэвэрлэгээ, арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай гэр бүлийн компани ба байнга аав, ээжтэйгээ хамт ажилладаг. Манай компани 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс сумын ар гэх газарт ойн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлээд одоог хүртэл ажил явагдаж байна. Цэвэрлэгээний явцад гарсан модыг орчим цагаалга хийж Улаанбаатар хот руу тээвэр хийдэг. ...би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тэнд байсан. Энэ хугацаанд бол танихгүй хүн ирж мод авсан үйлдэл байхгүй. Нөгөө компаниас авсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Ер нь өөрсдийн цэвэрлэгээний модыг өндөр настай болон олон жил тухайн нутагт оршин суудаг иргэдэд галын түлээ зэргийг өгдөг. Өгөхдөө заавал гоожин зэргийг тушаалгаж байж өгдөг. Миний харж байгаа цагаан өнгийн загварын тээврийн хэрэгсэлтэй хүн ирж байгаагүй” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхөр хөдөө явж хүний машин засна гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ мод ачаад явж байсан хүмүүсээс жаахан түлшний мод өгөөч гэж хэлээд тэр моднуудыг нь ачаад явж байтал Налайх дүүргийн цагдаа зосгоосон гэсэн” /хх-105/ гэх мэдүүлэг,

 

Ойн судалгаа, хөгжпийн төв УТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай албан тоотын хавсралт бүхий “...дээж модон материалын урт, диаметрын хэмжээг туузан метрээр хэмжиж үзэхэд шилмүүст төрлийн буюу шинэс мод болох нь тогтоогдов. Модон материалын жилийн цагаригийг тоолж дундаж насыг 81 гэж тогтоов. Дээж материалын урт, өргөн, өндрийг хэмжиж нийт эзлэхүүнийг 104794.4смЗ буюу 0,105мЗ /шоо метр/ болохыг тогтоов.” /хх-24-27/ гэх дүгнэлт,

 

Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/09 тоот албан бичгийн хавсралт “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******, “*******” хүнсний дэлгүүрийн гадаа Ө.******* нь “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн 34 ширхэг мод нь шинэс төрлийн, 130см-ээс 172см-ийн урттай, 6см-ээс 18см-ийн голчтой, дунджаар 80 настай, нийт 0,77м3 эзлэхүүнтэй мод болно. Уг моднуудын эвдэгдсэн болон тайрагдсан хугацааг тогтоох боломжгүй. Дээрх моднууд нь хэдэн тооны ургаа болон унанги мод байсан болохыг тогтоох боломжгүй. Дээрх модны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 129,864 төгрөг, *1,0 итгэлцүүр=/129,864/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлөх ёстой.” /хх-49-50/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

“Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/55 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлан буюу “ ” маркийн дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-34-39/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-08/,

Шүүгдэгч Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ Налайх дүүргээс гараад сумын замт гэх газар руу явсан юм. Тэгээд Замт гэх газар оршин суудаг Оргио гэх хүнийд очиж машиных нь тоормосыг янзалж өгөөд буцсан. Тэгээд буцаж явж байтал наад хэсэгт замын хажууд хүмүүс мод ачиж байхаар нь очиж уулзаад эндээс түлээний мод авчихаж болох уу гэсэн чинь болно, болно та ачаад авчих гэхээр нь машиныхаа арын тэвшинд үзүүр хэсгийг түүгээд ачсан юм. Тэгээд Налайх дүүрэгт орж ирээд цагдаа зогсоосон. ...би тухайн үед түлээний модгүй болчхоод л гуйж авсан. Тэр газар мод унагааж, хөрөөдсөн, бэлдсэн зүйл харагдаагүй. Би ойлгохдоо модыг буулгаад дахин ачиж байна гэж харсан. Аль эсвэл тухайн газар авчраад модыг цагаалж байгаа юм байна гэж ойлгосон. Би тухайн хүмүүсийг танихгүй” /хх-79-80/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-6-7/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

“Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/55 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлан буюу “ ” маркийн дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-34-39/,

 

Ой судалгаа хөгжлийн төвийн 1/09 дугаартай албан бичгийн хавсралт, дүгнэлт /хх-49-50/,

 

Шүүгдэгч Ө.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-60-67/,

 

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-90-92/,

Машины өмчлөгчийг тодорхойлсон Ц.ын лавлагаа /хх-95/,

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхөр хөдөө явж хүний машин засна гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ мод ачаад явж байсан хүмүүсээс жаахан түлшний мод өгөөч гэж хэлээд тэр моднуудыг нь ачаад явж байтал Налайх дүүргийн цагдаа зосгоосон гэсэн” /хх-105/ гэх мэдүүлэг,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллаагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын манай Сайн -д эрэгтэй, эмэгтэй 2 хүний ажлын орон тоо гарсан юм. Ингээд Налайх дүүргийн телевизээр зар тавьсан. Үүний дагуу ******* нь эхнэрийн хамт ирж уулзсан. ******* нь манай -д туслах ажилтан, эхнэр нь үйлчлэгчээр ажилд орсон юм. ******* нь сарын 480.000 төгрөгийн, эхнэр нь 420.000 төгрөгийн цалин авахаар байгаа. Ажил хэргийн л харьцаа холбоотой болоод удаагүй байна. Ажилдаа орсны дараа ******* нь надад хандаж ажилдаа ирж очиход хэцүү байна гэхээр нь чамд машин тэрэг байхгүй юм уу гэхэд уул нь байгаа, машинаа Налайх дүүргийн цагдаагийн газарт хураалгасан байгаа, би тухайн үед Эрдэнэ сумын наад талаас мод ачиж байсан хүмүүсээс хэдэн ширхэг мод гуйгаад авсан юм гэж хэлж байсан...”/хх-108/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүнийг сайн танихгүй. 2021 оны 08 дугаар сард миний эзэмшилд байсан цагаан өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгт бодож аваад 3,000,000 төгрөг өгсөн. Одоо 3,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа...Хэрвээ мөнгөө шилжүүлэх юм бол тээврийн хэрэгслэлээ шилжүүлэхэд бэлэн байна...” /хх-110/ гэх мэдүүлэг,

 

Хохирол төлсөн баримт /хх-120/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.******* нь *******, “*******” хүнсний дэлгүүрийн гадаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн болох нь Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө.*******аас хохирол төлбөр болон нөхөн төлбөрүүдийг гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг, Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тэнд байсан. Энэ хугацаанд бол танихгүй хүн ирж мод авсан үйлдэл байхгүй. Нөгөө компаниас авсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Ер нь өөрсдийн цэвэрлэгээний модыг өндөр настай болон олон жил тухайн нутагт оршин суудаг иргэдэд галын түлээ зэргийг өгдөг. Өгөхдөө заавал гоожин зэргийг тушаалгаж байж өгдөг. Миний харж байгаа цагаан өнгийн загварын тээврийн хэрэгсэлтэй хүн ирж байгаагүй” гэх мэдүүлэг, Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд буцаж ирэхдээ мод ачаад явж байсан хүмүүсээс жаахан түлшний мод өгөөч гэж хэлээд тэр моднуудыг нь ачаад явж байтал Налайх дүүргийн цагдаа зосгоосон гэсэн” гэх мэдүүлэг, Ойн судалгаа, хөгжпийн төв УТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай албан тоотын хавсралт, Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/09 тоот албан бичгийн хавсралт “...Дээрх модны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 129,864 төгрөг, *1,0 итгэлцүүр=/129,864/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлөх ёстой.” гэх шинжээчийн дүгнэлт, “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/55 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлан буюу “ ” маркийн дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн авто машиныг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, Шүүгдэгч Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд буцаж явж байтал наад хэсэгт замын хажууд хүмүүс мод ачиж байхаар нь очиж уулзаад эндээс түлээний мод авчхаж болох уу гэсэн чинь болно, болно та ачаад авчих гэхээр нь машиныхаа арын тэвшинд үзүүр хэсгийг түүгээд ачсан юм...”гэх дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэн хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нь уг гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоож байна.

 

Шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

                       

Иймд шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлтийг хянаад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 39-58 ХӨҮ улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийг Машины өмчлөгчийг тодорхойлсон Ц.ын лавлагаа, Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүнийг сайн танихгүй. 2021 оны 08 дугаар сард миний эзэмшилд байсан цагаан өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгт бодож аваад 3,000,000 төгрөг өгсөн. Одоо 3,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа... Хэрвээ мөнгөө шилжүүлэх юм бол тээврийн хэрэгслэлээ шилжүүлэхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн хууль ёсны эзэмшигч Цэдэнгийн од шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 34 ширхэг модыг  хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр  389,592 төгрөгийн хохирол учирсан болохыг Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/09 тоот албан бичгийн дүгнэлтээр тогтоосон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу “хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлөх” гэж зааснаар 389,592 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ” гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж “ ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ болох 6,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахдаа уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлсөн 389,592 төгрөг, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд нөхөн төлсөн 200,000 төгрөг нийт 589,592  төгрөг хасаж шүүгдэгч Ө.*******аас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн  хүнд ногдох хөрөнгөөс албадан гаргуулна “гэж заасны дагуу 5,410,408 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д 500 /нэгж/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 39-58 ХӨҮ улсын дугаартай цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Цэдэнгийн од шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 34 ширхэг модыг / эд мөрийн баримт одоо Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байгаа болно/ хурааж, шүүгдэгч Ө.*******аас 5,410,408 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД