Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч: Н.Ундрах

Хохирогч: Н.Гасүрэн

Шүүгдэгч: Н.Сүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Наранцэцэгийн Сүхэд холбогдох 201616000104 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Н.Сүх нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Далангийн 03-04 тоот хашаанд эхнэр Н.Гасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар Н.Гасүрэнгийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Гасүрэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр миний толгой руу цохиж, хоолой шахсан. Одоо жоохон толгой өвдөж байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн.

Хохирогч Н.Гасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед би гэртээ ажлаасаа тараад ирэхэд манай нөхөр Сүх өөрийн найз Энхболд гэх залуутай архи уучихсан халамцуу байсан. Би Сүхэд яагаад архи уугаад байгаа юм бэ гэхэд Сүх уурлаад надаас архины мөнгө нэхсэн. Надад архины мөнгө байхгүй гэхэд Сүх намайг хэл амаар доромжлоод гэрийн зүүн талд намайг барьж аваад орон дээр суулгаад миний үснээс хоёр гараараа тугтарч байснаа миний нүүр рүү хоёр гурван удаа цохиж авчихаад миний хүзүүг шахаад ам барих гээд байхаар нь гараас нь мултраад гэрээс гарч цагдаа дуудсан. Манай нөхөр Сүх намайг хоол унд хийсэнгүй, архины мөнгө өгсөнгүй гэж зодсон. Тийм их согтуу биш байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Сүхтэй хохирлын талаар маргаангүй хоорондоо тохирсон миний хохирлыг бүрэн барагдуулсан. Сүх надад 200.000 төгрөгний хохирол төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ын 13-р хуудас/,

Гэрч О.Энхболд хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад Сүх над руу залгаж хүрээд ир ганц хоёр юм хувааж ууя гэхээр нь гэрээсээ гараад Сүхийн гэрт нь очсон. Тэгээд бид хоёр нэг шил 0,75 граммын Ерөөл архи хувааж уусан. Тэгээд би тэндээ унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Сүх эхнэртэйгээ маргалдаад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн Сүх босоод эхнэрийнхээ мөр рүү хоёр удаа цохиж авахад эхнэр нь намайг Сүхийг хорь гэсэн. Тэгээд би босоод Сүхийг хорих гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан болохоор би гэрээс гарсан. Сүх архи уусан байсан. Харин эхнэр нь эрүүл байсан. Би тухайн үед цагдаа дуудаагүй учраа олох байлгүй гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 14-р хуудас/,

Шүүгдэгч Н.Сүх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 22 цагийн үед гэртээ найз Энхболдын хамт нэг шил 0,75 граммын Ерөөл архийг уусан. Тэгээд байж байтал манай эхнэр ажлаасаа тараад ганцаараа ороод ирэхээр нь би өдөж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд эхнэр Гасүрэнгийн толгой руу нь хоёр гурав алгадаад гарын бугуйнаас нь барьж байгаад үснээс нь барьж байгаад арагш татаад орон дээр суулгасан. ...Тэгээд би явган алхаад Энхболд ахынд очоод юм яриад сууж байхад хоёр цагдаад орж ирээд намайг машинаар аваад явсан. Би эхнэр Гасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй хохирлын маргаангүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ын 19, 21-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №256 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Гасүрэнгийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ын 16-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ын 22-р хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Н.Сүх нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Далангийн 03-04 тоот хашаанд эхнэр Н.Гасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар Н.Гасүрэнгийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Гасүрэнгийн: 2016 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед би гэртээ ганцаараа  ажлаасаа тараад ирэхэд манай нөхөр Сүх өөрийн найз Энхболд гэх залуутай архи уучихсан халамцуу байсан. Би Сүхэд яагаад архи уугаад байгаа юм бэ гэхэд Сүх уурлаад надаас архины мөнгө нэхсэн. Надад архины мөнгө байхгүй гэхэд Сүх намайг хэл амаар доромжлоод гэрийн зүүн талд намайг барьж аваад орон дээр суулгаад миний үснээс хоёр гараараа тугтарч байснаа миний нүүр рүү хоёр гурван удаа цохиж авчихаад миний хүзүүг шахаад ам барих гээд байхаар нь гараас нь мултараад гэрээс гарч цагдаа дуудсан. Манай нөхөр Сүх намайг хоол унд хийсэнгүй, архины мөнгө өгсөнгүй гэж зодсон. Тийм их согтуу биш байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Сүхтэй хохирлын талаар маргаангүй хоорондоо тохирсон миний хохирлыг бүрэн барагдуулсан. Сүх надад 200.000 төгрөгний хохирол төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ын 13-р хуудас/,

Гэрч О.Энхболдын: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад Сүх над руу залгаж хүрээд ир ганц хоёр юм хувааж ууя гэхээр нь гэрээсээ гараад Сүхийн гэрт нь очсон. Тэгээд бид хоёр нэг шил 0,75 граммын Ерөөл архи хувааж уусан. Тэгээд би тэндээ унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Сүх эхнэртэйгээ маргалдаад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн Сүх босоод эхнэрийнхээ мөр рүү хоёр удаа цохиж авахад эхнэр нь намайг Сүхийг хорь гэсэн. Тэгээд би босоод Сүхийг хорих гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан болохоор би гэрээс гарсан. Сүх архи уусан байсан. Харин эхнэр нь эрүүл байсан. Би тухайн үед цагдаа дуудаагүй учраа олох байлгүй гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 14-р хуудас/,

Шүүгдэгч Н.Сүхийн: Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 22 цагийн үед гэртээ найз Энхболдын хамт нэг шил 0,75 граммын Ерөөл архийг уусан. Тэгээд байж байтал манай эхнэр ажлаасаа тараад ганцаараа ороод ирэхээр нь би өдөж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд эхнэр Гасүрэнгийн толгой руу нь хоёр гурав алгадаад гарын бугуйнаас нь барьж байгаад үснээс нь барьж байгаад арагш татаад орон дээр суулгасан.

...Тэгээд би явган алхаад Энхболд ахынд очоод юм яриад сууж байхад хоёр цагдаад орж ирээд намайг машинаар аваад явсан. Би эхнэр Гасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй хохирлын маргаангүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ын 19, 21-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №256 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Гасүрэнгийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ын 16-р хуудас/ зэрэг мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Сүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Сүхийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн, хохирогч Н.Гасүрэн нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Н.Сүхийн үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Сүх нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.         

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Наранцэцэгийн Сүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйл, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Сүхийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Н.Сүх нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

             4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Н.Сүхэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА