Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0198

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 21 өдөр                    Дугаар 198                                          Улаанбаатар хот

 

 

М.Нын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгч М.Н, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Н.Ү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чнарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Нын нэхэмжпэлтэй Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Н нь С боомтын Хилийн мэргэжпийн хяналтын улсын байцаагчаар 2009-2013 он хүртэл 5 дахь жилдээ ажиллаж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын Б/04 дугаартай "Ажпаас халах тухай" тушаал гарч ажлаас халагдсан ба энэхүү захиргааны шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Үүнд:

  1. Энэхүү тушаалд намайг халах болсон үндэслэлдээ "ажлын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй" гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ" гэж заасан. Би Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол шаардлагыг хангасан тул энэ албанд өдийг хүртэл зүтгэсэн ба 2012 оны төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албаны төв зөвлөлийн гаргасан аргачлал, журмын дагуу энэ онд дүгнэхэд “хангалттай сайн” гэсэн үнэлгээг удирдлагаас өгч, ажил мэргэжлийн минь хувьд дүгнэсэн нь дээрх ажлаас халсан үндэслэл хууль бус болохыг харуулж байна.
  2. Мөн "төрийн албаны удирдах, удирдуулах зарчмыг алдагдуулж, байгууллагын удирдлагын хууль ёсны шийдвэрийг биелүүлдэггүй" гэжээ. Миний хувьд хяналтын улсын байцаагчийн албан үүргээ хэрэгжүүлэх явцад захиргааны зөрчил илрүүлсэн тоо, түүнийг олж тогтоох талаар хийсэн хүчин чармайлт маань

(( байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль ёсыг сахиулахад өөрийн хувь нэмрийг хангалттай оруулж байсан болохыг харуулах болов уу. Нөгөө талаас удирдлагын өгсөн хугацаатай болон цаг үеийн аман болон бичгээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсныг үр дүнгийн гэрээний биелэлт, бусад ажпын үр дүнгээс минь харж болно.

  1. Тушаалын агуулга хэсэгт "торгууль шийтгэврийн хуудсыг засварласан, төлбөрийн баримтыг өөрөө бичсэн, зөрчил гаргагчийн гарын үсгийг өөрөө зурсан" зэрэг зөрчил гаргасан гэжээ. Хуулийн заалт буруу хэрэглэсэн талаарх зөрчилдөө би 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албаны даргын 29 дүгээр тушаалаар 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд энэхүү сахилгын шийтгэл хүлээсэн явдлыг маань дахин зөрчил гаргасан гэж давхардуулан буруутгах үндэслэл болгосон байна. Энэ нь захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Дээрх 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг илт буруутгах гэсэн янз бүрийн үндэслэлүүдийг гаргасан бөгөөд тухайн баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 26.4, 26.5 дахь хэсэг, мөн Засгийн газрын 1995 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ыг баримтлаагүй зэргийг дурьдаж болохоор байна.
  2. Дээрх тушаалыг эс зөвшөөрч ажлаас үндэслэлгүй халсан талаарх шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлоо Төрийн албаны зөвлөлд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хүлээн авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн хариу тайлбар нь С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны хууль бус, зохион байгуулалтгүй, дэг журам зөрчсөн үйл ажиллагааны талаар Төрийн албаны зөвлөлд миний гаргасан өргөдөл, түүний мөрөөр Авилгатай тэмцэх газраас шалгах чиглэл өгсний дагуу тодорхой зөрчлүүдийг илрүүлэн холбогдох удирдах албан тушаалтанд хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрсөн боловч намайг ажлаас халсан албаны даргын шийдвэрийг дахин сайтар хянаж үзээгүй, хөнгөн гоомой тайлбар өгснийг эс зөвшөөрч байна.

Иймээс С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын Б/04 дугаартай "Ажлаас халах тухай" маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс болох нийт 1.620.00 /нэг сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг нөхөн тооцуулж гаргуулан, урьд эрхэлж байсан албан тушаалд минь эгүүлэн томилох шийдвэр гарган иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга М.Үнэнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Нын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцан, нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна.

1. М.Нын нэхэмжпэлд “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу дүгнэнэ гэж заасан. Би Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол шаардлагыг хангасан тул энэ албанд өдийг хүртэл зүтгэсэн ба 2012 оны төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албаны төв зөвлөлийн гаргасан аргачлал, журмын дагуу энэ онд дүгнэхэд “хангалттай сайн” гэсэн үнэлгээг удирдлагаас өгсөн, ажил мэргэжпийн хувьд дүгнэсэн нь дээрх ажпаас халсан үндэслэл хууль бус болохыг харуулж байна” гэжээ.

Тус албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага нь "эрүүл ахуйч, халдвар судлагч их эмч" байна гэсэн бөгөөд уг албан тушаалд ажиллаж байсан М.Н нь хүүхдийн их эмчийн мэргэжилтэй тул ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа болно. Энэ зөрчлийг М.Нын өөрийнх нь гаргасан гомдлын мөрөөр тус албаны үйл ажиллагааг шалгасан МХЕГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/14 тоот удирдамжид шалгалтын ажлын хэсэг илрүүлж, М.Ныг ажпаас чөлөөлөхийг МХЕГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны 2/643 тоот албан бичгээр үүрэг болгосны дагуу ажлаас чөлөөлсөн.

Нотлох баримт 1. Ажлын байрны тодорхойлолт, МХЕГ-ын 01/14 тоот удирдамж, МХЕГ-ын даргын 2/643 тоот албан бичиг, хавсралт: г          2. Мөн “миний хувьд хяналтын улсын байцаагчийн үүргээ хэрэгжүүлэх явцад

захиргааны зөрчил илрүүлсэн тоо, түүнийг олж тогтоох талаар хийсэн хүчин чармайлт маань байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль ёсыг сахиулахад өөрийн хувь нэмэрийг хангалттай оруулж байсан болохыг харуулах болов уу. Нөгөө талаас удирдлагын өгсөн хугацаатай болон цаг үеийн аман болон бичгээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсныг үр дүнгийн гэрээний биелэлт, бусад ажпын дүнгээс минь харж болно" гэжээ.

М.Н нь удирдлагын зүгээс өгсөн хууль ёсны шаардлагыг тогтмол эсэргүүдэг бөгөөд нэг жишээ дурдахад, 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэн

О.Огийн ОХУ-аас импортлосон "Радикулитный бальзам" нэрийн бүтээгдэхүүнийг саатуулсан бичиг баримтыг МХЕГ-н хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс хянаж үзээд хууль бусаар саатуулсан байгаа тул иргэнд нь буцааж олгох тухай шийдвэр гарсан тул шийдвэрийг хэрэгжүүлж саатуулсан ачааг явуул гэсэн шаардлага тавихад шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс гадна төрийн албаны захирах, захирагдах зарчим, Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчин, намайг "гөлөг нохой" хэмээн доромжилж байсныг тухайн өдөр ажилтай байсан тус албаны орлогч дарга О.Ариунболд, нягтлан Р.Алтанзаяа, дотоод ажилтан М.Чнар гэрчлэх болно. М.Н нь ажилдаа алдаа дутагдал гаргасан болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасны улмаас тус албан ( тушаалаас удаа дараа чөлөөлөгдөж байсан ба цаашид зан суртахуундаа анхаарч ажиллана гэж тодорхойлолт гаргаж байсан болно.

М.Нын улсын байцаагчийн ажлыг хийх мэргэжлийн ур чадвар, ёс зүй дутагдаж түүнийгээ ухаарч засах чадваргүй болох нь түүний урьд өмнө нь гаргаж байсан зөрчил дутагдлууд болон үйлдэж байгаа бичиг баримтуудаас нь харж болно.

Нотлох баримт 2. М.Нын ажлаас чөлөөлөгдөж байсан тушаалууд, өөрийн гаргасан тодорхойлолт:

 

 

 

 

  1. “Хуулийн заалт буруу хэрэглэсэн талаарх зөрчилдөө би 2012 оны 10 дугаар сарын 14-ний албаны даргын 29 дүгээр тушаалаар 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд энэхүү сахилгын шийтгэл хүлээсэн явдлыг маань дахин зөрчил гаргасан гэж давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна" гэжээ. Нармандах нь 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 26-03-027-12 тоот мэдэгдэл үйлдэхдээ хууль тогтоомжид нийцээгүй, шаардлага хангаагүй байсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.6-д заасныг зөрчсөн тул МХЕГ-аас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн

< 26.1.2-т заасан үндэслэлээр 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл

ногдуулсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаал нь дээрх зөрчилд нь бус:

  • 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дарс импортолсон “В” ХХК-д 250.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулчихаад орлогын мэдүүлэг дээр 300000 төгрөг тушаалгаж илүү тушаалгасан 50,000 төгрөгийг буцааж авна гэж нягтлан бодогч Р.Алтанзаяагаас шаардсан.
  • 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр С боомтоор ирсэн Монголмаа, Төрмөнх нарт ногдуулсан 50.000 төгрөгийн шийтгэврийн хуудсыг 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэн Лувсандоржид ногдуулсан болгон засварласан, Монголмаа, Төрмөнх нараас хувийн дансаар торгуулийн мөнгийг авсан.
  • МХЕГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01/14 тоот удирдамжид шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг гарган Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.6, МХЕГ-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг зөрчсөн тул МХЕГ-ын даргын 2013 оны 3 дугаар сарын 05-ны 2/643 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д заасан үндэслэлээр ажпаас чөлөөлсөн, Энэ нь захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.

Нотлох баримт 3. МХЕГ даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/3011 тоот албан бичиг хавсралтын хамт, “В” ХХК ногдуулсан торгуулийн хуудас, мобайл банкаар төлбөр явуулсан баримт:

  1. “Б/04 тоот тушаалаар намайг илт буруутгах гэсэн янз бүрийн үндэслэлүүдийг гаргасан бөгөөд тухайн баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах зэрэг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ.

МХЕГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/14 тоот удирдамжид шалгалтын ажлын хэсэг 2013 оны 02 дугаар сарын 19-нөөс 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус албаны үйл ажиллагаа болон улсын байцаагч М.Нын ажлыг шалган 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дүнгийн хурал /Хамт олны/ хийх үеэр улсын байцаагч М.Над гаргасан зөрчил дутагдлыг танилцуулж баримттай нь танилцуулсан бөгөөд тухайн үед би албаны даргын зүгээс < цаашид ажиллуулах боломжгүй тухай өөрт нь мэдэгдсэн. 2013 оны 4 дүгээр сарын 22- нд М.Ныг ажлаас халах тухай Б/04 тоот тушаал гарган өөрт нь утсаар хэлж тушаалтайгаа танилц гэсэн боловч "би өөрөө очих боломжгүй манай нөхөрт өг" гэсэн тул нөхөр Эт нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гардуулан өгсөн.

Нотлох баримт 4. Шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл, нөхөр Эт тушаал хүлээлгэн өгсөн баримт:

  1. М.Нын гомдлын мөрөөр тус албаны үйл ажиллагааг МХЕГ, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шалгасан бөгөөд шалгалтын хариуг өөрт нь танилцуулсан байх гэж бодож байна. М.Над иргэдэд мэр1зжпийн мэдлэгтэй хууль зүйн үндэслэлтэй шаардлага тавьж чадахгүй, улсын байцаагчаар ажиллах мэргэжлийн ур чадваргүй болох нь МХЕГ-аас хийсэн шалгалтаар нотлогдож албан үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомжоор тогтоосон журмыг удаа дараа зөрчиж хангалтгүй биелүүлсэн тул түүнийг ажлаас халах тухай 2013 оны 4 дүгээр сарын 22- ны Б/04 тоот тушаал нь бүрэн үндэслэлтэй шийдвэр бөгөөд түүний нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 3 сарын 24-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан нэхэмжпэгч М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгож, М.Ныг С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар эргүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Н.Ү давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ж.Б нарын бүрэлдэхүүнтэй иргэн М.Нын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С боомтын Хилийн мэргэжпийн хяналтын албаны даргын 2013 оны 4 дүгээр сарын 22- ны өдрийн Б/04 тоот тушаалыг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон г 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "хариуцагч нь зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, 17 хоногийн дараа буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн байхад зөрчилд тооцон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас халсан нь буруу байна" гэжээ.

Гэтэл М.Над Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, тухайн албан тушаалд тэнцэхгүйн улмаас төрийн албанаас халсан байхад шүүх тухайн албан хаагчид ногдуулж байгаа сахилгын шийтгэл гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг үндэслэл болгон хуулийг буруу хэрэглэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн албан хаагчид: 1. Сануулах, 2. Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 3. Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн 3 төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн албанаас халах нь сахилгын шийтгэлийн төрөл биш тул 26.4-т заасан үндэслэл болгосон нь буруу байна.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч Н.Ү шалгалтаар илрүүлсэн М.Нын дээрх зөрчлүүдийг хэзээ илрүүлсэн, мэдсэн талаар шүүх хуралдаан дээр асуусан нэхэмжпэгч М.Нын өмгөөлөгчийн асуултанд тайлбарлахдаа Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 04- ний өдрийн 03/128/01 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн гэж тайлбарласнаас гадна 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын комиссын дүнгийн тухай хурлаар байцаагч М.Нын гаргасан зөрчлүүдийг хангалттай мэдсэн байх боломжтой байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн боловч илрүүлснээс хойш 1 сар 17 хоногийн дараа буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн байхад зөрчилд тооцон 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэг сарын цалингийн 20 хувиар арга хэмжээ авагдсаны дараа, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас халсан нь буруу байна" гэжээ.

к        Өмгөөлөгчийн асуултанд миний бие нь зөвхөн хэдийд уг зөрчлийг мэдсэн

талаар хариулсан. Гэтэл шүүх үүнийг шийдвэр гаргах үндэслэл болгосон бөгөөд зөрчлийг мэдсэнээс хойш яагаад /М.Н нь 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 41 хоногийн хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилд орсон хойно нь ажпаас халах тушаал гаргасан/ 1 сар 17 хоног өнгөрсөн хойно сахилгын шийтгэл ногдуулсан тухай тайлбар хийх боломжийг минь шүүгчдийн зүгээс олгоогүйгүйгээс гадна шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч М.Наас хэрэв шүүх нэхэмжлэлийг чинь хүлээж авбал ажилдаа эргэж орох уу гэж асууж байсан нь шүүгч хэргийн талаар урьдчилан дүгнэлт гаргаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн дээрх хэргийг анх хэлэлцсэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүх дээр "М.Н өвчтэй байсан учраас би ажлаас халах тушаалыг ажилд орсон хойно нь гаргасан" гэж хэлж байсан тайлбарыг тухайн үед шүүх хуралдаан даргалж байсан Л.Одбаатар шүүгч өөрөө сонсож байсан мөртлөө энэ талаар нотлох баримт цуглуулаагүй байна. Шүүх хуралдаан дээр зөвхөн М.Нын гаргасан үйлдлүүд нь сахилгын зөрчил эсзх талаар мэтгэлцсэнээс сахилгын зөрчлийг мэдсэнээс хойш яагаад 1 сар 17 хоногийн дараа ажлаас халсан талаар огт яригдаагүй болно.

Иймд, тус шүүх нь шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон зүйлсийн талаар хэргийн оролцогчдоос тайлбар сонсоогүй энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Гомдлын шаардлага нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг үндэслэн нэхэмжпэлийг хангасан Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр

шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

С боомтын Хилийн мэргэжпийн хяналтын албаны даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/04 дүгээр тушаалаар « М.Ныг “ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй, төрийн албаны удирдах, удирдуулах зарчмыг алдагдуулж, байгууллагын удирдлагын хууль ёсны шийдвэрийг биелүүлдэггүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлж, хяналт шалгалтын баримт бичиг үйлдэхдээ хуулийн зүйл заалтыг буруу сонгодог, иргэдэд хууль тогтоомжид заасан хэм хэмжээнээс илүү торгууль, шийтгэвэр ногдуулсан, торгууль шийтгэврийн хуудсыг засварласан, төлбөрийн баримтыг өөрөө бичсэн, зөрчил гаргагчийн гарын үсгийг өөрөө зурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр тус албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч М.Наас “... би 2012 оны төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд “хангалттай сайн” гэсэн үнэлгээг авсан, ... удирдлагаас өгсөн хугацаатай болон аман, бичгээр өгсөн үүрэг даалгаврыг цагтухайд нь биелүүлж байсан, ... захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг алдагдуулсан ...” хэмээн маргажээ.

Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжпийн хяналтын албаны даргын 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар тушаал, 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тушаалаар М.Ныг Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвзр хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажилд томилсон, түүнчлэн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч М.Н нь Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Н.Үтай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан зэргээс дүгнэхэд Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Н.Ү шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн байна.

Сэлэнгэ аймгийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тушаалаар М.Ныг хяналт шалгалт хийх үедээ хуулийн зүйл заалтыг буруу сонгосон, хууль тогтоомжид нийцээгүй, шаардлага хангахгүй хяналт шалгалтын баримт бичиг үйлдсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.2, байгууллагын дотоод журмын 9.1-д зааснаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан энэ зөрчилд нэхэмжлэгч М.Н гомдол гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан, С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2012 оны 10 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тушаал, Мэргэжпийн / хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарын баталсан 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/14 дүгээр удирдамж, С боомтын Хилийн мэргэжпийн хяналтын албаны даргын Б/04 дүгээр тушаал, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн С боомтын Хилийн мэргэжлийн хяналгын албаны 4 дүгээр хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар М.Ныг урьд нь сахилгын арга хэмжээ авагдсаны дараа дахин албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар ажлаас халсан боловч сүүлд гаргасан зөрчил гэх 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дарс импортолсон “В” ХХК-д 250000 төгрөгийн шийтгэвэр ногдуулчихаад орлогын мэдүүлэг дээр 300000 төгрөг тушаалган илүү тушаалгасан 50000 төгрөгийг буцаан авахаар ня-бо Р.Алтанзаяагаас шаардсан, 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр С боомтоор иргэн Монголмаа, Төрмөнх нарт ногдуулсан 50000 төгрөгийн шийтгэврийн хуудсыг 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Лувсандоржид ногдуулсан болгон засварласан, Монголмаа, Төрмөнх нараас хувийн дансаар торгуулийн мөнгийг авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд “... Мэргэжлийн хяналтын ерөкхий газрын 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/128/01 дугаар Мэргэжлийн хяналтын шалгалтын танилцуулгыг 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн ' авснаар мэдсэн” гэж тайлбарласнаас үзэхэд шалгалтаар илрүүлсэн М.Нын дээрх зөрчлүүдийг 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар 17 хоног өнгөрсөн байхад С боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын Б/04 дүгээр тушаалаар М.Ныг үүрэгт ажпаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцээгүйн гадна хариуцагч нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын комиссын шалгалтын дүнгийн хуралд биечлэн оролцсон байх ба М.Нын гаргасан зөрчлүүдийн талаар мэдэх боломжтой байсан байна.

Түүнчлэн М.Ныг тус албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилж, уг албан тушаалын цалин хөлсийг олгон ажиллуулж байсан атлаа “хүүхдийн эмч” мэргэжилтэй тул ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй учир ажлаас халсан гэж / тайлбарлаж байгаа нь шүүхээс нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Н      1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын

24-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.