| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, Рэд Рок Катеринг ХХК-д кэмпийн ээлжийн админ ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 97а-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******, *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн ******* өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар бүхий орон сууцыг хэсэгчилсэн байдлаар худалдах эрхийг итгэмжлэн хариуцуулсны дагуу тус багийн нутаг дэвсгэрт 8 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдэд худалдан борлуулсан байрны төлбөрөөс 201.092.580 төгрөгийг иргэн *******т өгөлгүй, хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2015 оны 10 дугаар сард анх “Дөрвөн-Уул Хан хайрхан ХХК”-д рестораны менежерээр ажилд орсон. Түүнээс хойш 1 жилийн дараа 2016 онд рестораны менежер хийж байгаа юм чинь давхар байр борлуулах хэрэгтэй байна гээд байр борлуулж эхэлсэн. *******т нийтдээ 28 байрыг бэлэн мөнгөөр буюу 1 тэрбум 700 саяын үнэ бүхий байр борлуулж өгсөн. Байр
борлуулах тал дээр ямар нэгэн гэрээ контракт, цалин урамшууллын талаар ярьсан зүйл байгаагүй. Би рестораны менежерийн цалингаар цалинждаг байсан. Байр борлуулалтын урамшуулал авч үзээгүй. 2016 оноос байр борлуулж эхэлснээсээ хойш бага багаар авч хэрэглэсээр байгаад ийм болсон. Тухайн үед 2 хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг байсан. Хохирол төлбөрт 201.092.500 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн үед байрны албан ёсны үнэ нь 1 метр квадрат нь 1.490.000-1.500.000 төгрөгөөр зарагдаж байсан. Гэхдээ байр зарагдахгүй удаад байхаар нь үнийг нь бууруулж 1.200.000 төгрөг рүү оруулсан. Тухайн үед байр зарагдахгүй байна. Зарагдсан байрны төлбөр нь орж ирэхгүй байна л гэж хэлдэг байсан. Метр квадрат дээр бол мөнгө нэмж зарсан тохиолдол гаргаагүй байсан. Харин зарагдсан байрны мөнгийг нь хувьдаа завшиж байсан тохиолдол гарсан. ******* тухайн үедээ ерөнхий менежер албан тушаал эрхэлж байсан. Надад учирсан хохирлыг баримтаар гаргаж өгсөн. Борлуулсан байрны 2 хувиар нь татварыг тооцдог. ******* нь иргэдэд худалдан борлуулсан байрны мөнгөнөөс хувьдаа завшиж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар манай байгууллагын зүгээс явуулсан аудитын шалгалтаар тогтоогдсон. Ихэвчлэн иргэдээс авсан байрны төлбөрийг итгэмжлэлд заагдсан миний данс руу биш өөрийнхөө хувийн дансаар дамжуулж иргэдээс авсан нь тогтоогдсон. ******* өөрөө “Гэгээн товар” гэх байрыг худалдан борлуулж чадна гэж хэлж илэрхийлсний дагуу түүнд захиалгын гэрээ хийх эрхийг итгэмжлэлээр олгосон. Үүнд борлуулалтын орлогыг авах эрх байхгүй ба уг гэрээний дагуу гарын үсэг зурах, гэрээ хийх итгэмжлэл олгосон гэсэн үг. ******* бид хоёрын дунд байгуулсан “Орон сууц захиран зарцуулах” итгэмжлэл хийгдсэн. ийн байрны мөнгөнөөс 69.126.700 төгрөгийг гаас авсан. Уг байрны мөнгөнөөс хувьдаа 1.589.300 төгрөгийг завшсан байсан, *******ын байрны мөнгөнөөс 51.984.000 төгрөгийг гаас авсан. Уг байрны мөнгөнөөс ******* 2.148.320 төгрөгийг хувьдаа завшсан. *******йн байрны мөнгөнөөс би 110.559.500 төгрөгийг гаас авсан. хувьдаа уг байрны мөнгөнөөс 75.930.340 төгрөг завшсан, *******ын байрны мөнгөнөөс надад нэг ч төгрөг шилжүүлж өгөөгүй. 87.763.600 төгрөгийг хувьдаа завшсан байсан. *******ын байрны мөнгөнөөс нийт 85.083.600 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. *******ын байрны мөнгөнөөс 3.180.000 төгрөгийг хувьдаа завшсан. гийн байрны мөнгөнөөс 86.310.700 төгрөгийг шилжүүлж авсан. уг байрны мөнгөнөөс 4.351.800 төгрөгийг хувьдаа завшсан. ын байрны мөнгөнөөс 80.072.280 төгрөгийг гаас авсан. 24.113.220 төгрөгийг хувьдаа завшсан. гийн өгсөн байрны мөнгөнөөс гаас 51.984.000 төгрөгийг “” ХХК-ийн дансандаа шилжүүлж авсан. Үүнээс 2.016.000 төгрөгийг хувьдаа завшсан. /1хх-ийн 40-41, 44-45, 236-237 хуудас/,
Гэрч О.Азжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 58.93 метр квадрат талбай бүхий байрыг 76.609.000 төгрөгөөр худалдан авсан. *******д дансаар 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 5000000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 850000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Мөн барилгын материалаас 600.000 төгрөгийн материал зээлж, 2 дугаар давхарт рестораны засварт оруулж байсан. Тэр мөнгийг байрны нийт төлбөрөөс хасаад 42.400.000 төгрөгийг нь *******ын дансанд хийж тооцоог бүрэн дуусгасан. ******* нь “Наран өглөө” гэх дэлгүүртэй. Тэр дэлгүүртээ засвар хийнэ гэж 1.500.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд манай *******т 10.000.000 төгрөг өгөх байснаас 8.500.000 төгрөгийг нь *******д өгөөд 1.500.000 төгрөгийн төлбөрөө суутгаж авсан. ******* 8.500.000 төгрөг аваад өөрөө 1.500.000 төгрөг нэмж 10.000.000 төгрөг болгож манай байрны үлдэгдлийг өгөхөөр тохироод тэр мөнгийг дансаараа шилжүүлж авсан. Тэгээд тооцоо дууссан гээд манай байрны гэрчилгээг гаргаж өгсөн. /1хх-ийн 64-65 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх нийт 43.32 метр квадрат байр авсан. 1 метр квадратыг нь 1.250.000 төгрөгөөр бодож худалдан авсан. Төлбөрийг ******* гэж байрны менежерийн дансанд нийт 55.233.000 төгрөг шилжүүлсэн. Төлбөрийг нэг удаагийн шилжүүлгээр бүрэн төлсөн. Би гэрчилгээгээ авчихсан байгаа. Гэрчилгээ авахад суутгаж авдаг 2 хувийн татварын мөнгө гэсэн. Тэр мөнгө өөрөө төлөх ёстой гээд байрны үндсэн мөнгөн дээрээ нэмээд хийчих гэхээр нь би тэр мөнгийг нь байрны мөнгөн дээр нэмээд хийчихсэн. /1хх-ийн 76-77 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 401 тоот 72.35 метр квадрат талбайтай 3 өрөө байр. 1 метр квадратын үнэ нь 1.237.000 төгрөгөөр бодож нийт 89.500.000 төгрөгийг хоёр хувааж *******гийн дансанд хийж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай байрны гэрчилгээ гарч байсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. /1хх-ийн 106-107 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би гаас 402 тоот 74.89 метр квадрат 3 өрөө байрыг нийт 90.662.500 төгрөгөөр худалдаж авсан. Би 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гийн төрийн банкны 190000289604 дугаартай дансанд 73.662.500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гийн хаан банкны 5540377055 дансанд 12.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гийн хаан банкны дансанд 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. /1хх-ийн 242-243 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх 58.98 мк2 бүхий 3 өрөө байрыг 1 метр квадратыг нь 1.250.000 төгрөгөөр тооцож авсан. Гэрээг нь бэлэглэлийн гэрээгээр хийсэн. Манай орсон байрыг өөр хүн авчихсан байж байгаад өөр хүний нэр дээр гарсан бичиг баримтыг нь ******* нэр дээр шилжүүлж өгсөн. Татвараас буцаан олголт авахгүй юм чинь бэлэглэлийн гэрээгээр нэр дээр чинь бичиг баримтыг нь шилжүүлж өгье. Гэхдээ үнийн дүнгээс 1.000.000 төгрөг хасаж тооцъё гэж ******* хэлэхээр нь зөвшөөрөөд 72.125.000 төгрөгийг 2 хувааж *******д бэлнээр нь өгсөн. Эхлээд 50.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг нь сүүлд нь бөөнөөр нь өгсөн. /1хх-ийн 66-67 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Уг байр нь 43.32 метр квадрат хэмжээтэй. Манайх 1 метр квадратыг 1.250.000 төгрөгөөр бодож 54 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр энэ компанийн төлөөлөл гэсэн ******* гэдэг хүнтэй байгуулж ******* гэдэг хүний өөрийнх нь дансанд 54 сая төгрөгийг бэлнээр хийж тооцоо хийж дуусгасан. /1хх-ийн 149-150 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай байр 135.92 метр квадрат нийт 183.559.500 төгрөг болоод би урьдчилгаа өгөөд үлдэгдлийг нь хуваагаад өгч болох уу гэхэд болно гэсэн. *******д бэлнээр 65.559.000 төгрөг өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******ын дансанд 35 сая төгрөг хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******ын дансанд 15 сая төгрөг хийсэн. Дараа нь би өөрөө *******гийн 5561215401 дансанд 20 сая төгрөг өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *******гийн 5561215401 дансанд 31 сая төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сард үлдэгдэл 17 сая төгрөгөө өгөөд үлдэгдэлгүй болсон. 2020 оны 04 дүгээр сард ******* надад та 83 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж хэлээрэй гээд гуйгаад байсан. Компаниас шалгалт ирсэн гэсэн. Тэгээд тэр хүмүүс нь над руу залгахаар нь би тиймээ гээд хэлчихсэн. Дараа нь намайг компанийн хүмүүс өрөөндөө дуудаж та 83 сая төгрөгийн өртэй юм байна гэсэн. Тэгэхээр нь би үнэнийг нь хэлж баримтуудаа цуглуулсан. Тэгсэн чинь миний хамгийн эхэлж өгсөн 65.559.500 төгрөгөөс ******* *******т 50 сая төгрөгийг нь хийсэн байсан. Миний *******гийн дансанд сүүлд хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 сая, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 31 сая төгрөгийг огт хийгээгүй байсан. /1хх-ийн 142-144 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх 73.151 метр квадрат байранд орсон. 1 метр квадрат нь 1.420.000 төгрөгөөр бодож нийт 104.175.500 төгрөг болсон. Урьдчилгаа гэж 34.185.500 төгрөгийг 5540377055 дугаарын дансанд хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дансанд 20 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5540377055 дансанд 20 сая төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг шилжүүлж байрны төлбөрөө төлж дуусгасан. 2020 оны 04 дүгээр сард ******* утсаараа над руу залгаад шалгалт ирж байгаа юм. 60 сая төгрөг дутуу гээд хэлээд өгөөч, шалгалтын дараа гэрчилгээг чинь гаргаж өгнө гээд байхаар нь өө нэмэргүй байхаа манайх тооцоогоо өгчихсөн юм чинь гэрчилгээгээ авъя гэсэн”. /1хх-ийн 139-141 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх эхний ээлжинд 70.000.000 төгрөг өгсөн, 2-3 хоногийн дараа үлдсэн мөнгө болох 20.437.500 төгрөг өгөхөөр тохироод 72,35 метр квадрат талбайг 1 метр квадрат 1.250.000 төгрөг буюу нийт 90.437.500 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 70 сая төгрөгийг 5561215401 дугаарын Хаан банкны данс руу эзэмшигч нь болох *******гийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр с *******гийн дансанд 20 сая төгрөг шилжүүлсэн. 72 метр квадрат гэж байснаас сүүлд 72.350 метр квадрат болоод 0.350 метр квадратын мөнгө болох 437.500 төгрөгийг хаан банкаар өөрийнхөө 5540261744 дугаарын данснаас шилжүүлсэн. /1хх-ийн 87-88 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх 904 тоот байрыг 73.51 метр квадрат 3 өрөө байрыг 1 метр квадратыг 1.500.000 төгрөгөөр бодож 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.089.500 төгрөг *******гийн төрийн банкны данс руу шилжүүлж үлдэгдэл мөнгийг 2 хувааж төлнө гээд орж байсан. ******* өр барагдуулах гэрээ гэж хийж байсан. Тэгээд 904 тоотод 2 сар гаран амьдраад хойшоо харсан цонхтой учир утаа орж ирээд байхаар нь урагшаа харсан цонхтой байранд орно гэж бодоод *******тай уулзсан. Би 904 тоот байрыг буцааж өгөөд 902 тоотыг авъя 3 жилийн гэрээ хийж үлдэгдэл мөнгөө 2 хувааж өгье гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд 2018 онд 1 сарын сүүлээр нүүж орсон. 1 метр квадратыг 1.500.000 биш 1.450.000 төгрөгөөр авч байсан юм байна. 904 тоотын 902 тоот байр нь нийт 135,92 метр квадрат 1 метр квадратыг 1.400.000 төгрөгөөр бодож нийт дүн нь 190.358.000 төгрөг болсон. Өмнө 60.089.500 төгрөг хасаж үлдэгдэл 130.268.500 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 90 сая төгрөгийг 2019 оны 08 дугаар 30-ны өдөр 40.268.500 төгрөгийг *******гийн хаан банкны болон төрийн банкны дансанд хийж төлбөрийг барагдуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* манай эхнэрийн утас руу 2017 оны 10 дугаар сарын 01-нд 50 сая төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60.559.500, одоо үлдэгдэл 73 саяыг ******* гэж хүний данс руу тушаасан гэж хэлээрэй. Хаалгаа битгий тайлж өг. 2 залуу явж байгаа гэсэн зурвас ирсэн. /1хх-ийн 98-101 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би ийн өгсөн мөнгөнөөс 1.589.300 төгрөгийг өөртөө авсан. *******аас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 55.233.000 төгрөгийг 5540377055 дугаартай Хаан банкны дансаар авсан. Үүнээс 51.984.000 төгрөгийг Батбаатарын дансанд шилжүүлсэн. Татварын 2 хувь болох 1.039.680 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан. Мөн нотариатын 61.000 төгрөг хасагдана. Би үүнээс 2.148.320 төгрөгийг өөртөө авсан. Би *******ас 2017.10.02-ны өдөр 60.089.500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 90.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 40.268.500 төгрөгийг Хаан, Төрийн банкны дансаар шилжүүлж авсан. Нийт 190.358.000 төгрөгийг авсан. Үүнээс би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Батбаатарын дансанд 50.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60.559.500 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлийн 40.268.500 төгрөгийг огт шилжүүлээгүй өөртөө авсан. Татварын 2 хувь болох 3.807.160 төгрөг, нотариат гэрчилгээний 61.000 төгрөгийг тушаасан. Би өөртөө 75.930.340 төгрөгийг өөртөө авсан. *******оос 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 31.500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 57.700.000 төгрөгийг 5561215401 дугаартай Хаан банкныхаа дансаар шилжүүлж авсан. Би дараа нь 300.000 төгрөг бэлнээр авсан. *******ын Батбаатар ахад нэг ч төгрөг шилжүүлээгүй өөртөө авсан. Харин энэ мөнгөнөөс нь татварын 2 хувь болох 1.736.400 төгрөгийг тушааж гэрчилгээг нь гаргаж өгсөн. Ингээд би *******ын өгсөн мөнгөнөөс 87.763.600 төгрөгийг өөртөө авсан. *******оос 90.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Үүнээс би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Батбаатар захирлын Голомт банкны 6005105874 дугаартай данс руу 85.083.600 төгрөг шилжүүлсэн. Татварын 1.736.400 төгрөгийг би *******ын өгсөн мөнгөнөөс тушаасан. Үлдэгдэл 3.180.0 төгрөгийг би өөртөө авсан. Би гээс 90.662.500 төгрөгийг аваад 4.351.800 төгрөгийг өөртөө авсан. Татварын 2 хувь болох 1.726.214 төгрөгийг Батбаатар ах өөрөө татварт тушаасан. 2017 оны 08 дугаар 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг Батбаатарын дансанд тушаасан. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр миний 5540377055 дансанд 34.185.500 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-нд миний 5540377055 дансанд 20.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний 5561215401 дансанд 10.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-нд миний 5561215401 дансанд 10.000.000 төгрөг, 2018 оны 12дугаар сарын 11-ний өдөр миний 5561215401 дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би нийт 84.185.500 төгрөгийг шилжүүлж авсан. Үүнээс би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Батбаатарын дансанд 46.679.000 төгрөг шилжүүлсэн. Үүний 30.000.000 төгрөг нь ын өгсөн мөнгө байгаа юм. Харин 16.679.000 төгрөг нь Дашзэвэг гээд айлын байрны мөнгө байгаа юм. Би 24.113.220 төгрөгийг би өөртөө авсан. 104.185.500 төгрөгөөр байраа авсан. гаас 54.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Тэгээд Батбаатар захирал “Дорнын Их Гэгээ” ХХК-н дансанд хийчих гэхээр нь 51.984.000 төгрөгийг шилжүүлсэн. Татварын 2 хувийг нь хэн тушаасныг санахгүй байна. Үүнээс би 2.016.000 төгрөгийг би өөртөө авсан. /1хх-ийн 245-247 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, *******ын 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, *******гийн 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *******, *******, нарын арилжааны банкин дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №333 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №54 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №618 дугаартай итгэмжлэлийн хуулбар, *******ын шүүхэд ирүүлсэн хохиролд 201.092.580 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /1хх-ийн 19, 27, 73, 2хх-2, 3, 45-49 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 216-219 хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 151 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буюу 8 удаагийн үйлдлээр *******ын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар бүхий орон сууцыг хэсэгчилсэн байдлаар худалдах эрхийг итгэмжлэн хариуцуулсны дагуу тус багийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдээс 8 удаагийн худалдан борлуулсан байрны төлбөрөөс 201.092.580 төгрөгийг *******т өгөлгүйгээр буюу хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. *******гийн хувьд бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох “Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд иргэн *******ын эд хөрөнгөө борлуулуулах талаар итгэмжлэлээр олгосон эрхийг шунахайн зорилгоор ашиглаж түүний хууль ёсны өмчлөлд зарагдсан байрны үнийг бүрэн шилжүүлж өгөөгүй, өөртөө завшсанаас иргэн *******т 201 092 580 төгрөгийн хохирол учруулсан. Энэ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Бусдын өмчлөх эрхийн эсрэг буюу тухайлбал хөрөнгө завшсан, бусдын хөрөнгийг завшихдаа хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэрэг үйлдсэн тул прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд оруулж ирсэн зүйлчлэлээр гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокурор 143 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүгдэгч ******* нь иргэн *******ын өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан орон сууцнуудыг худалдах явцдаа орон сууцыг хэсэгчилсэн байдлаар зарж байсан. Энэ байрыг худалдан борлуулахдаа 8 байр болох тухайлбал , , , , , , , нарын өгсөн байрны мөнгөнөөс 201.092.580 төгрөгийг *******т өгөлгүйгээр хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан. Иргэн *******тай итгэмжлэлээр орон сууцыг борлуулж өгсөн. Орон сууцыг борлуулахдаа 28 байрыг борлуулж 1 тэрбум 700 сая төгрөгийн орлого оруулж өгсөн байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх эрх нь шүүхэд байдаг учраас дурдахгүй өнгөрч болохгүй. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнтэй маргадаггүй, шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрдөг учраас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь “Хохирол төлбөрөө барагдуулсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэсэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь иргэн *******ын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар бүхий орон сууцыг хэсэгчилсэн байдлаар худалдах эрхийг итгэмжлэн хариуцуулсны дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 201.092.580 төгрөгийг завшсаны улмаас хохирогч *******т их хэмжээний хохирол буюу 201.092.580 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь иргэн *******ын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар бүхий орон сууцыг хэсэгчилсэн байдлаар худалдах эрхийг итгэмжлэн хариуцуулсны дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 201.092.580 төгрөгийг завшсаны улмаас хохирогч *******т их хэмжээний хохирол буюу 201.092.580 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын ******* нь иргэдэд худалдан борлуулсан байрны мөнгөнөөс хувьдаа завшиж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар манай байгууллагын зүгээс явуулсан аудитын шалгалтаар тогтоогдсон. Ихэвчлэн иргэдээс авсан байрны төлбөрийг итгэмжлэлд заагдсан миний данс руу биш өөрийнхөө хувийн дансаар дамжуулж иргэдээс авсан нь тогтоогдсон. ******* өөрөө “Гэгээн товар” гэх байрыг худалдан борлуулж чадна гэж хэлж илэрхийлсний дагуу түүнд захиалгын гэрээ хийх эрхийг итгэмжлэлээр олгосон. Гэрч О.Азжаргалын би 58.93 метр квадрат талбай бүхий байрыг 76.609.000 төгрөгөөр худалдан авсан. *******д дансаар 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 5000000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 850000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. ******* 8.500.000 төгрөг аваад өөрөө 1.500.000 төгрөг нэмж 10.000.000 төгрөг болгож манай байрны үлдэгдлийг өгөхөөр тохироод тэр мөнгийг дансаараа шилжүүлж авсан. Гэрч *******ын манайх нийт 43.32 метр квадрат байр авсан. 1 метр квадратыг нь 1.250.000 төгрөгөөр бодож худалдан авсан. Төлбөрийг ******* гэж байрны менежерийн дансанд нийт 55.233.000 төгрөг шилжүүлсэн. Гэрч *******ын манайх 72.35 метр квадрат талбайтай 3 өрөө байр. 1 метр квадратын үнэ нь 1.237.000 төгрөгөөр бодож нийт 89.500.000 төгрөгийг хоёр хувааж *******гийн дансанд хийж байсан. Гэрч гийн би гаас 74.89 метр квадрат 3 өрөө байрыг нийт 90.662.500 төгрөгөөр худалдаж авсан. Би 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гийн төрийн банкны 190000289604 дугаартай дансанд 73.662.500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гийн хаан банкны 5540377055 дансанд 12.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гийн хаан банкны дансанд 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрч ийн манайх 58.98 мк2 бүхий 3 өрөө байрыг 1 метр квадратыг нь 1.250.000 төгрөгөөр тооцож авсан. Манай орсон байрыг өөр хүн авчихсан байж байгаад өөр хүний нэр дээр гарсан бичиг баримтыг нь ******* нэр дээр шилжүүлж өгсөн. 72.125.000 төгрөгийг 2 хувааж *******д бэлнээр нь өгсөн. Эхлээд 50.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг нь сүүлд нь бөөнөөр нь өгсөн. Гэрч гийн манхай уг байр нь 43.32 метр квадрат хэмжээтэй. Манайх 1 метр квадратыг 1.250.000 төгрөгөөр бодож 54 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр энэ компанийн төлөөлөл гэсэн ******* гэдэг хүнтэй байгуулж ******* гэдэг хүний өөрийнх нь дансанд 54 сая төгрөгийг бэлнээр хийж тооцоо хийж дуусгасан. Гэрч ийн манай байр 135.92 метр квадрат нийт 183.559.500 төгрөг болоод би урьдчилгаа өгөөд үлдэгдлийг нь хуваагаад өгч болох уу гэхэд болно гэсэн. *******д бэлнээр 65.559.000 төгрөг өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******ын дансанд 35 сая төгрөг хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******ын дансанд 15 сая төгрөг хийсэн. Дараа нь би өөрөө *******гийн 5561215401 дансанд 20 сая төгрөг өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *******гийн 5561215401 дансанд 31 сая төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сард үлдэгдэл 17 сая төгрөгөө өгөөд үлдэгдэлгүй болсон. Гэрч ын манайх 73.151 метр квадрат байранд орсон. 1 метр квадрат нь 1.420.000 төгрөгөөр бодож нийт 104.175.500 төгрөг болсон. Урьдчилгаа гэж 34.185.500 төгрөгийг 5540377055 дугаарын дансанд хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дансанд 20 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5540377055 дансанд 20 сая төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5561215401 дансанд 10 сая төгрөг шилжүүлж байрны төлбөрөө төлж дуусгасан. Гэрч гийн манайх эхний ээлжинд 70.000.000 төгрөг өгсөн. 2-3 хоногийн дараа үлдсэн мөнгө болох 20.437.500 төгрөг өгөхөөр тохироод 72.35 метр квадрат талбайг 1 метр квадрат 1.250.000 төгрөг буюу нийт 90.437.500 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 70 сая төгрөгийг 5561215401 дугаарын Хаан банкны данс руу эзэмшигч нь болох *******гийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр с *******гийн дансанд 20 сая төгрөг шилжүүлсэн. Гэрч *******йн манайх 904 тоот байрыг 73.51 метр квадрат 3 өрөө байрыг 1 метр квадратыг 1.500.000 төгрөгөөр бодож 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.089.500 төгрөг *******гийн төрийн банкны данс руу шилжүүлж үлдэгдэл мөнгийг 2 хувааж төлнө гээд орж байсан. ******* өр барагдуулах гэрээ гэж хийж байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, *******ын 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, *******гийн 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *******, *******, нарын арилжааны банкин дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №333 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №54 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №618 дугаартай итгэмжлэлийн хуулбар, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хохиролд 201.092.580 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, *******ын 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, *******гийн 2016-2019 онд Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст төлсөн татварын дэлгэрэнгүй судалгаа, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *******, *******, нарын арилжааны банкин дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №333 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №54 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №618 дугаартай итгэмжлэлийн хуулбар, *******ын шүүхэд ирүүлсэн хохиролд 201.092.580 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч нь иргэн *******ын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар бүхий орон сууцыг хэсэгчилсэн байдлаар худалдах эрхийг итгэмжлэн хариуцуулсны дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 201.092.580 төгрөгийг завшсаны улмаас хохирогч *******т их хэмжээний хохирол буюу 201.092.580 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч.... “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, чин сэтгэлээсээ гэмшиж хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох... “Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, хохирогч талаас хохирол төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хувийн байдлын хувьд өсвөр насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон, амьдралын төлөө тэмцэж яваа эмэгтэй байгаа. Шүүхээс хариуцлага тооцохдоо хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан үзэх, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн.. ” Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргээс үүссэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч *******ын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд бичгээр ирүүлсэн. ******* нь өсвөр насны 2 хүүтэй, нөхөр нь нас барсан өрх толгойлсон ээж. 2 хүүхдээ харж хандах зайлшгүй шаардлагатай байна. Одоо өөрөө тогтвортой цалин хөлстэй, эрхэлсэн ажилтай. ******* хэдийгээр алдаж онож, хариуцлагагүй байдал гаргасан ч гэсэн өөрөө санхүүгийн мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдох ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломж байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10000 нэгжээс хэтрэхгүйгээр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний цалин хөлс, олж байгаа орлого, боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******гийн нөхөр нь нас барсан, 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Мөнхбат, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Мөнхсүлд нарын хамт амьдардаг ам бүл 3, өрх толгойлсон эх болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч *******гийн хавтаст хэрэгт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна
Иймд шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох мөн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******т 201092580 төгрөг төлсөн, хохирогч нь хохиролд 201092580 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******г 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******т 201092580 төгрөг төлсөн, хохирогч нь хохиролд 201092580 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, د¯Ã× Х.ОТГОНЖАРГАЛ