| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,
Хохирогч Ц.М,
Гэрч: Д.Д,
Гэрч: Д.Т /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б /цахимаар/,
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эгчийн хамт, Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг “Улаан-Овоо” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Б, регистрийн дугаар /........../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ц.Мийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед би машин бариад явж байсан. Сумын цагдаа араас ирээд бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учраас машиныхаа гэрчилгээг шалгуулсан. Тэгсэн намайг дагаад яв гэсэн. Дагаад явж байгаад Д.Т найзыгаа эрүүл болохоор нь чи бариад явчих гээд авах гээд очсон чинь цагдаа араас ирснээ яагаад дагаж явахгүй өөр тийшээ яваад байна гэсэн. Тэгэхээр нь би Д.Таар машинаа бариулаад очих гэсэн юм гэж хэлсэн чинь над руу ойртоод байхаар нь би жаахан зайнаас харьц гэж хэлсэн чинь намайг хавсраад унагасан. Би унаад босож ирэхдээ хөлийг нь авч босож ирээд цагдааг нэг удаа унагаачихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 130000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тэр өдөр орой 7 өнгөрч байхад сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед цагаан өнгийн портер машин явж байхад нь зогсоогоод “Амрыг эрье. Та бичиг баримтаа шалгуулна уу” гээд бичиг баримтыг нь шалгахад Л.Б жолооны эрхийн үнэмлэх байхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байхаар цагдаагийн байранд араас дагаад ир гээд дагуулаад явж байтал араас дагаад явж байснаа гэнэт алга болчихсон байсан. Миний бодлоор нилээд согтолттой байсан. Тухайн үед драйгер байгаагүй учраас үлээлгээгүй. Тэгээд эргээд хайгаад явж байтал дэлгүүрийн өмнө машинтайгаа оччихсон байсан. Тэгэхээр нь очоод яагаад шаардлага биелүүлэхгүй байна вэ гэтэл өмнөөс тайлбар тавиад байсан. Тухайн үед Т гээд найз нь согтуу байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч рүүгээ утсаараа залгах гээд байж байтал миний утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би утсаа авах гээд түлхсэн. Утсаа аваад эргэтэл намайг баруун хөлийн завсраар хавсраад унагасан гэв.
Гэрч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Л.Б, Д.Д 2 намайг манай гэрт хүргэж өгсөн. Намайг хашааны үүдэнд буулгачихаад хөдөлсөн чинь сумын цагдаа ирээд зогсоож байгаа харагдсан. Тэгээд харж байсан чинь сумын цагдаа хөдлөөд араас нь Л.Б дагаад хөдөлж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гээд залгасан чинь цагдаагийн байран дээр дагаад оч гэж байна гэсэн. Тэгвэл би машиныг чинь бариад явчих уу гэсэн чинь Л.Б тэг гээд манай гадаа ирсэн чинь цагдаа араас нь хүрээд ирсэн. Манайхаас ойрхон 300 метр зайтай л байсан. Сумын цагдаа ирээд Л.Бтэй юм ярьж байгаад Л.Бг 2 удаа унагаасан. Сүүлийнх дээр нь Л.Б цагдаагийн хөлийг аваад нэг удаа унагаасан. Өөр юм болоогүй гэв.
Гэрч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед бид 2 юм уучихсан явсан. Он сарыг нь мэдэхгүй байна. Тэгээд явж байтал цагдаа таараад дагуулж явсан. Хуяг ахын гадаа очоод зогсож байтал араас цагдаа ирээд Л.Бтэй юм яриад байсан. Юу гэж ярьсныг нь мэдэхгүй. Тэгээд байж байтал 2 удаа унагааж байсан. Санаж байгаа юм энэ л байна гэв.
Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим албаны 50-34 ӨВО улсын дугаартай “Тоёота Пробокс” загварын автомашинтай сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 18 цаг 30 минутын орчим сумын төвийн хойд хороололд 25-88 ӨВР улсын дугаартай Портер маркийн автомашиныг зогсоож жолооны үнэмлэх, бичиг баримтыг шалгасан. Тухайн үед автомашиныг Л.Б гэх хүн жолоодож явсан. Л.Б жолооны эрхийн үнэмлэх байхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байхаар нь ажил дээр очиж драйгер багажаар шалгах гээд Л.Бг та дагаж яваад ажил дээр очоодох гэж хэлээд Л.Бг машинтай нь дагуулаад ажил руугаа явж байсан чинь Л.Б гэнэт машинаа эргүүлээд цаашаа яваад айлын хашааны үүдэнд очоод зогссон. Тэгэхээр нь очоод Л.Бг та яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна вэ гэсэн чинь миний өөдөөс хэл амаар доромжлоод явахгүй байсан. Мөн намайг арагш түлхээд миний гар утсыг булаагаад авахаар нь би Л.Бг түлхчихсэн чинь газар унасан. Тэгээд босож ирээд надтай барилцаад авахаар нь би Л.Бг хавсарчихсан чинь газар унаад босож ирэнгүүтээ над руу дайраад хэл амаар доромжлоод миний баруун талын хөлийг аваад дээш нь өргөж намайг унагаад боох гээд дээрээс дараад байж байтал Д.Т Л.Бг салгаж авсан. Тэгээд би гар утсаа Л.Бгээс булааж аваад хэсгийн төлөөлөгч рүү утсаар яриад хэсгийн төлөөлөгчийг авч ирэхээр машинтайгаа хөдлөх гэсэн чинь Л.Б хэрүүл өдөөд машины руль хэсгээс барьчихаад явуулахгүй байсан. Тэгээд Д.Т, Л.Бг салгаж аваад би машинтайгаа хөдөлсөн. Тухайн үед машинтай хөдлөх гэж байхад Л.Б машины буруу талын толийг тохойгоороо цохиод сууриар нь салгачихсан. Тухайн үед Л.Б намайг хөл авч дэгээдэж газар шороон дээр ширүүн унагасан. Унаснаас болж миний зүүн тохой хэсэг нилээд шалбарч хөхөрсөн. Мөн зүүн гарын эрхий хуруу тулчихсан. /хх-ийн 7-8 хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт Л.Бгийн хамт 25-88 ӨВР улсын дугаартай Портер маркийн автомашинаар сумын зүүн хорооллын Ганпүрэв гэх хүний дэлгүүрийн ойролцоо сумын цагдаатай таарсан. Тухайн үед Л.Б машин жолоодож явсан. Тэгсэн сумын цагдаа хойноос машинтайгаа дагаад явна уу ажил дээр очъё гэж хэлсэн. Л.Б шууд машинаа эргүүлээд Д.Ттай уулзахаар Ганпүрэвийн дэлгүүрийн гадна очиж зогсоод машинаасаа буугаад Ттай уулзаж байтал сумын цагдаа хүрч ирээд та яагаад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлтэл Л.Б та жаахан зайнаас харьцдаа гээд өөдөөс нь түлхээд байсан. Тэгсэн чинь сумын цагдаа Л.Бг хавсрах шиг болсон. Тэгсэн чинь Л.Б газар унасан. Мөн дахин хавсрах шиг болсон. Л.Б босож ирээд сумын цагдаагийн баруун хөлийг шүүрч аваад цагдааг газар унагаж дээр нь дарсан байдалтай маргалдаад байсан. /хх-ийн 11-13 хуудас/,
Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Бг манайхаас хөдлөөд явж байхад нь сумын цагдаа таараад шалгаж байгаа бололтой харагдсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин хөдлөөд явсан. Араас нь Л.Б дагаад хөдөлж байсан. Тэгсэн чинь Л.Б цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт очъё гэж хэлсэн. Тэгээд Л.Б над дээр хүрч ирээд зогсож байсан чинь сумын цагдаа хүрч ирээд Л.Бг та яагаад хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байгаа юм гэж хэлээд цагдаа бууж ирээд Л.Бг машинд суу гээд машиндаа суулгах гэсэн чинь Л.Б суухгүй жаахан байж бай гээд хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Тэгтэл сумын цагдаа Л.Бг хавсарчих шиг болсон чинь Л.Б газар унаад босож ирээд сумын цагдаа Ц.Мийн хөлийг шүүрч аваад газар унагасан. Тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь би Л.Бг боль гээд хорьсон. Тэгээд сумын цагдаа Л.Мөнхдэлгэр машиндаа суугаад хөдлөөд явсан. /хх-ийн 16-18 хуудас/,
Яллагдагч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр би өөрийн найз Тийн хамт Сант сумын төв рүү орж ирсэн. Тэгээд сумын төв рүү орж ирээд Т гэх найзыгаа гэрийнх нь үүдэнд буулгаж өгчихөөд хөдөө гэр лүүгээ явах гэж байсан юм. Тэгээд намайг явж байтал араас нэг машин сигналдсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод хүлээж байтал араас цагдаагийн машин хүрч ирсэн. Манай сумын цагдаа болох Ц.М хүрч ирээд миний бичиг баримтыг үзэж байгаад араас дагаад яв гэхээр нь би дагаад явж байтал, зам дээр манай найз болох Т таарсан. Тэгээд Т надад чи согтуу байна. Би машиныг чинь жолоодъё. Тэгээд хоёулаа очъё гээд байж байтал манай сумын цагдаа хүрч ирээд намайг чи тавьсан шаардлага биелүүлэхгүй байна гээд миний өмнөөс алхаад байхаар нь би араас чинь Т найзаараа машин бариулаад очих гэж байсан гээд арагшаа алхсан. Тэгээд сумын цагдаа намайг дэгээдээд унагаасан. Тэгээд би босож ирэхдээ сумын цагдаа Ц.Мийн баруун хөлийг нь аваад дэгээдээд унагаачихсан. Тэгээд Т намайг хойноос татаад болиулсан. Тэгээд сумын цагдаа машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Хөдлөхдөө машиныхан толиор миний биеийг шүргээд явсан. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгчтэй хамт хүрч ирсэн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна./хх-ийн 43-44 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 20-ны 354 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ”...Үзүүлэгч Ц.Мийн зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу, тохой, зүүн гарын бугуй, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” хх-ийн 21-22/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08/34 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 1-2, 32-33 хуудас/,
Шүүгдэгч Л.Бгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, малын “А” дансны хуулбар /хх-ийн 51-53, 61-64 хуудас/,
Шүүгдэгч Л.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Э.Мийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж тавьсан шаардлагыг үл тоож, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд санаатай биелүүлэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг, мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Э.Мийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнийг хөл хэсгээр нь өргөж, унаган боож, хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд санаатай хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б “Улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүний эрхийг хамгаалан ажилладаг өмгөөлөгчийн хувьд энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтын хүрээнд үзэхэд хохирогчоос хууль ёсны дагуу шаардлага тавиагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл харагдаж байна. Тиймээс шүүх шийдвэр гаргахдаа цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны дагуу байсан эсэх тал дээр дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Аливаа гэмт хэргийг зүйлчлэхэд хохирогчийн өдөөсөн үйлдэл хууль ёсны дагуу байх ёстой. Гэтэл өөрөө хууль ёсны шаардлага тавиагүй байж албаны хувцас өмссөнийхөө төлөө иргэн хүнийг буруутгах нь зохисгүй юм. Хэргийн зүйлчлэлийг дахин нэг хараад зөвөөр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.Б нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Л.Бг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ц.Мийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг үл тоож, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай биелүүлэхгүй хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхэд.
Хохирогч Ц.М, гэрч Д.Д, Д.Т, шүүгдэгч Л.Б нар нь хохирогч Ц.Мийг Өвөрхангай аймгийн Сант сумын цагдаа ажилтай гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Ц.М нь Өвөрхангай аймгийн Сант сумын цагдаагаар ажилладаг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Мийн “Тэр өдөр орой 7 өнгөрч байхад би сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед цагаан өнгийн портер машин явж байхад нь зогсоогоод “Амрыг эрье. Та бичиг баримтаа шалгуулна уу” гээд бичиг баримтыг нь шалгахад Л.Б жолооны эрхийн үнэмлэх байхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байхаар цагдаагийн байранд араас дагаад ир гээд дагуулаад явж байтал араас дагаад явж байснаа гэнэт алга болчихсон байсан. Миний бодлоор нилээн согтолттой байсан. Тухайн үед драйгер байгаагүй учраас үлээлгээгүй”. Шүүгдэгч Л.Бгийн “Тухайн өдөр би машин бариад явж байсан чинь сумын цагдаа араас ирээд бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учраас машиныхаа гэрчилгээг шалгуулсан. Тэгсэн намайг дагаад яв гэсэн. Дагаад явж байгаад Д.Т найзыгаа эрүүл болохоор нь чи бариад явчих гээд авах гээд очсон чинь цагдаа араас ирснээ яагаад дагаж явахгүй өөр тийшээ яваад байна гэсэн. Тэгэхээр нь би Д.Таар машинаа бариулаад очих гэсэн юм гэж хэлсэн чинь над руу ойртоод байхаар нь би жаахан зайнаас харьц гэж хэлсэн чинь намайг хавсраад унагасан”. Гэрч Д.Тийн “Бямбасүрэн намайг хашааны үүдэнд буулгачихаад хөдөлсөн чинь сумын цагдаа ирээд зогсоож байгаа харагдсан. Тэгээд харж байсан чинь сумын цагдаа хөдлөөд араас нь Л.Б дагаад хөдөлж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гээд залгасан чинь цагдаагийн байран дээр дагаад оч гэж байна гэсэн. Тэгвэл би машиныг чинь бариад явчих уу гэсэн чинь Л.Б тэг гээд манай гадаа ирсэн чинь цагдаа араас нь хүрээд ирсэн. Манайхаас ойрхон 300 метр зайтай л байсан. Цагдаа ирээд Л.Бтэй юм ярьж байгаад Л.Бг 2 удаа унагаасан”. Гэрч Д.Дгийн “тухайн үед Бямбасүрэн бид 2 юм уучихсан явсан. Тэгээд явж байтал сумын цагдаа таараад дагуулж явсан. Т ахын гадаа очоод зогсож байтал араас цагдаа ирээд Л.Бтэй юм яриад байсан. Юу гэж ярьсныг нь мэдэхгүй. Тэгээд байж байтал Бямбасүрэнг 2 удаа унагаасан” гэсэн мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх нөхцөл байдал,
Мөн хохирогч Ц.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хэсгийн төлөөлөгч рүүгээ утсаараа залгах гээд байж байтал Л.Б миний утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би утсаа авах гээд түлхсэн” гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Л.Бгийн “Би Ц.Мийн гар утсыг булааж авсан гэдгээ санахгүй байна. Гэрч Д.Дгийн “Би Л.Бг Ц.Мийн гар утсыг авахыг нь хараагүй. Гэрч Д.Тийн “Би Л.Бг Ц.Мийн гар утсыг булаахыг нь хараагүй” гэсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь хохирогч Ц.Мийн гар утсыг булааж авсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам”-г буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгана”,
31 дүгээр зүйлийн 31.1.7-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” гэж,
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараахь аргаар шалгана”,
32.1.1-д “Харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах”,
32.1.2-д “Өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах”,
32.1.3-д “Зориулалтын тусгай хэрэгслээр шалгана”,
32.3-т “Цагдаагийн алба хаагч нь согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочид дараахь арга хэмжээг авна”,
32.3.4-т “Тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах” арга хэмжээ авна” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Л.Бгийн үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Л.Б-г “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ц.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг үл тоож, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай биелүүлэхгүй хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.М-н биед зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу, тохой, зүүн гарын бугуй, зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Мийн биед зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу, тохой, зүүн гарын бугуй, зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.М-н 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 25-88 ӨВР улсын дугаартай Портер маркийн автомашиныг зогсоож жолооны үнэмлэх, бичиг баримтыг шалгасан. Тухайн үед автомашиныг Л.Б гэх хүн жолоодож явсан. Л.Б жолооны эрхийн үнэмлэх байхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь ажил дээр очиж драйгер багажаар шалгах гээд Л.Бг та дагаж яваад ажил дээр очоодох гэж хэлээд Л.Б-г машинтай нь дагуулаад ажил руугаа явж байсан чинь Л.Б гэнэт машинаа эргүүлээд цаашаа яваад айлын хашааны үүдэнд очоод зогссон. Тэгэхээр нь очоод Л.Бг та яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна вэ гэсэн чинь миний өөдөөс хэл амаар доромжлоод явахгүй байсан. Би Л.Бг түлхчихсэн чинь газар унасан. Тэгээд босож ирээд надтай барилцаад авахаар нь би Л.Бг хавсарчихсан чинь газар унаад босож ирэнгүүтээ над руу дайраад хэл амаар доромжлоод миний баруун талын хөлийг аваад дээш нь өргөж намайг унагаад боох гээд дээрээс дараад байж байтал Д.Т Л.Бг салгаж авсан. Гэрч Д.Дгийн сумын цагдаа Л.Бг хавсрах шиг болсон. Тэгсэн чинь Л.Б газар унасан. Л.Б босож ирээд сумын цагдаагийн баруун хөлийг шүүрч аваад газар унагаад дээр нь дарсан байдалтай маргалдаад байсан. Гэрч Д.Тийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Бг манайхаас хөдлөөд явж байхад нь сумын цагдаа таараад шалгаж байгаа бололтой харагдсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин хөдлөөд явсан. Араас нь Л.Б дагаад хөдөлж байсан. Тэгсэн чинь Л.Б цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт очъё гэж хэлсэн. Тэгээд Л.Б над дээр хүрч ирээд зогсож байсан чинь сумын цагдаа хүрч ирээд Л.Бг та яагаад хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байгаа юм гэж хэлээд цагдаа бууж ирээд Л.Бг машинд суу гээд машиндаа суулгах гэсэн чинь Л.Б суухгүй жаахан байж бай гээд хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Тэгтэл сумын цагдаа Л.Бг хавсарчих шиг болсон чинь Л.Б газар унаад босож ирээд сумын цагдаа Ц.Мийн хөлийг шүүрч аваад газар унагасан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №354 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08/34 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Л.Бгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг” гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 20-ны 354 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08/34 дугаартай үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдсон болно.
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Мийн биед зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу, тохой, зүүн гарын бугуй, зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч....“Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Л.Б нь бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б ”... Прокурорын гаргасан 800000 төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 130000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãт зааснаар ªâºðõàíãàé àéìãèéí пðîêóðîðîîñ øүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 130000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ä çààñíààð øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Л.Бд àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.
8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.10 äóãààð ç¿éëèéí 4, 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîë íü óíøèæ ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, тэдгээрийн ºì㺺ëºã÷, äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Äàâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë шүүгдэгч Л.Бд àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.
ÄÀÐÃÀËÀÃ×, ЕРӨНХИЙ Ø¯¯Ã×, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ