| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00302/и |
| Дугаар | 283 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 283
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ-Уулд оршин суух, Өүлд овогтой Чихийн Лодойхүүгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Лодойхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Лодойхүү нь 1957 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, мөн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд малчнаар, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цэрэгт татагдаж 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цэргээс халагдаж, 2 жил, 6 сар цэргийн алба хаасан нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/1087 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээсэн 402 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт тусгасан бичилт зэргийг тус тус үндэслэн миний улсад ажиллаж байсан 11 жил 6 сарыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ч.Лодойхүү нь 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 0130 дугаар ангид цэргийн алба хааж байсан, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ч.Лодойхүү нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлээс Чихийн Лодойхүүд 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-14 дүгээр хуудсанд 1981 оны 01 дүгээр сараас 1986 оны 04 дүгээр сар, 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сар, 1989 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс бичигдэж, тамга дарагдсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 85 дугаартай архивын лавлагаанд “тус аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдлийн Өлзийбулаг хэсэг, Хүрхрээ бригадад малчин байсан Чих овогтой Лодойхүү нь” гээд 1984 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 0130 дугаар ангид цэргийн алба хааж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн архивын лавлагаанд “...Чихийн Лодой...” нь гэсэн байна. Иймд уг архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний нэр хоорондоо зөрүүтэй байх тул уг хугацааг тогтоох боломжгүй байна.
Иймд Өүлд овогтой Чихийн Лодойхүүг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өүлд овогтой Чихийн Лодойхүүг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН