Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

   2022          3            07                                     2022/ШЦТ/166                                    

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Т.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 13-нд Өвөрхангай аймагт хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, ххх аймаг, ххх, 00 дугаар баг, 00 дугаар гудамж, 0 тоотод хаягийн бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хххх” ХХКомпанид өрмийн техникч ажилтай гэх, ам бүл ганцаараа; ххх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамж 0 тоотод түр оршин суух, ял эдэлж байгаагүй, Йф91051311 дугаарын регистртэй,

Б овгийн Т-гийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.Б 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамж, 25 тоотод хохирогч М.Д-ыг зодож, түүний биед тархи доргилт, доод уруулд салстын өнгөц шарх, уруул, буйл, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Болсон бүх үйл явдал үнэн зөв бичигдсэн байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1 дүгээр сарын 05-нд 300.000 төгрөг, 1 дүгээр сарын 20-нд 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг өгсөн гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М-ын Д “... би Баатарсүрэнтэй юм яриад сууж байсан чинь Баатарсүрэн намайг хэл амаар дорд үзээд байхаар нь хэрүүл маргаан хийж байгаад болиод сууж байтал Б босож ирээд миний толгой дээр дэвсээд нүүр рүү гараараа цохчихоод гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б гар утсаа авах гэсэн юм гэж хэлээд орж ирээд утсаа аваад гарахдаа эргэж хараад над дээр хүрч ирээд миний уруул руу гараараа цохих үед би унасан. Тэгтэл миний нуруу, дал хэсэгт хөлөөрөө дэвсчээд гараад явсан /хх-н 6-7/ гэж,

гэрч Ц-ын А “... Е-ний оршин суудаг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 14 дүгээр гудамж, 25 тоотод очоод 0.75 литрийн хэмжээ бүхий 2 шил архи ууцгаагаад байж байсан чинь М, Б гэх залуутай маргаад байж байтал Баатарсүрэн босож ирээд Д-ын толгой хэсэг рүү цохчихоод гараад явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б буцаж орж ирээд Д-ын нүүр хэсэг рүү гараараа цохиж унагаагаад өшиглөсөн” /хх-н 12-13/ гэж,

гэрч Цоггэрэлийн Оч “... найз Е-ний гэрт очиж Б, М, А, Д бид нар 0.75 литрийн хэмжээ бүхий нэг архи задлаад ууцгаасан. Баатарсүрэн, Дэлгэрбаяр хоёр хэрүүл маргаан хийж байх шиг байсан. Д бид нарт хандаж Б намайг цохисон гэж хэлсэн чинь Б гэртээ харьлаа гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Баатарсүрэн би утсаа мартсан байна гэж хэлээд орж ирээд утсаа аваад гарах гэж байсан чинь Д хэрүүл хийгээд, тэгээд Б Д-ын нүүр хэсэгт нь нэг цохчихоод гараад явсан” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “... Е-ний гэрт О, М, А, Д бид нар 0.75 литрийн хэмжээ бүхий нэг шил архи задлаад ууцгаасан. Би тэгээд тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Е-ний гэрээс гараад 200 метр явж байгаад утсаа байхгүйг мэдээд буцаж ороод утсаа аваад гэрийн үүд хэсэгт зогсож байсан чинь Д хүрч ирээд хэрүүл өдөөд байхаар нь би түүнийг мангасдаж унагаах шиг болсон чинь Е болиулсан. Тэгээд би тэдний гэрээс гараад явсан” /хх-н 34-35/ гэж мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... М.Д-ын биед тархи доргилт, доод уруулд салстын өнгөц шарх, уруул, буйл, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 1158 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21-22/ ба эдгээр бичгийн баримтууд шүүгдэгч Т.Бгийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Т.Бгийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 44/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-н 45/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч М.Д “... Т.Бгээс 2022 оны 01 дүгээр сарын 05-нд 300.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг эмчилгээний зардал болгож авсан” /хх-н 61/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Боржигон овгийн Төмөртогоогийн Баатарсүрэнг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч М.Д “... миний бие нэхэмжлэх зүйлгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 61/ гэх,

шүүгдэгч Т.Б “... би хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлоо төлсөн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 62/ гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Т.Б-д оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Т.Б цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Дэлгэрбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овгийн Т-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ