Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 284

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дарив сумын 1 дүгээр баг, Ихэст оршин суух, Сутай овогтой Одхүүгийн Цэцэгмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сутай овогтой Одхүүгийн Цэцэгмаа нь 1967 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. 1986-1987 онд Дарви сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл  тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986-1987 оныг дуустал санитарч хийж байсан, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үхэр хариулж байсан тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч О.Цэцэгмаа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

О.Цэцэгмаа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч 1986-1987 он, 1988 онд үхэрчин байсан Одхүү овогтой Цэцэгмаа нь” гээд 1986 оны 01 дүгээр сараас 1987 оны 07 дугаар сар, 1987 оны 09 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар, 1988 оны 03 дугаар сараас 06 дугаар сар, 08 дугаар саруудад авч байсан цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн байгаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сутай овогтой Одхүүгийн Цэцэгмааг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сутай овогтой Одхүүгийн Цэцэгмааг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдлийн Ихэс нуур бригадад цэгийн санитарч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН