Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 46

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох 201516000276 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч А.******* нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын “*******” ХХК-ний Хүрэншанд нүүрсний уурхайгаас 9 километр байрлах нүүрс тээвэрлэлтийн шороон зам дээр “*******” ХХК-ний эзэмшлийн ******* дугаартай Норд бенз маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7.а-д заасныг зөрчсөний улмаас ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашинтай мөргөлдөж, Б.*******гийн бие махбодид хүнд гэмтэл, “*******” ХХ.К- д 27.365.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 01-нд амралтын өдрөөр Хятад улсад байсан. Шөнө нэлээн архи уусан. Тэгээд өглөө босоход миний уусан архи гараагүй байсан. Би уурхайгаас гарахдаа шартаад байсан учраас замдаа пийжүү уусан. Шороон зам байсан учраас нэлээн дэржигнүүртэй, шороо тоос ихтэй үзэгдэх орчин муу байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь урдаас машин гараад ирсэн. Би тормозоо амжиж гишгэж чадаагүй мөргөлдсөн. Тэгээд би тэр хавьд байсан хүмүүсийг эмнэлэг дуудаарай гэж байсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодоод “” нүүрсний уурхайгаас гараад шороон замаар 9 км орчим явж байтал тоосон дунд өмнөөс нэг том тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Би 50 орчим метрийн зайд ирж байхад л олж харсан. Тэгээд тормоз гишгээд кардан татах хооронд ирээд мөргөчихсөн. Нэг сэрсэн нэг залуу намайг кабинаас татаад гаргах шиг болсон. Тэгээд  “Чинхуй мак” ХХК-аас эмч ирээд анхны тусламж үзүүлээд ******* сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Миний баруун хөл бяцарсан. Баруун хойд талын 5 хавирга хугарсан. Хоёр далны  дунд хавирга уушиг руу хатгачихсан байгаа гэсэн одоо хагалгаанд орно. Маш тоостой эсрэг урсгалтай зам байсан. Эхлээд миний хажуугаар нэг машин зөрсөн машины тоосон дундаас нэг том машин гарч ирээд мөргөсөн. Би Жан гэж Хятад хүний автомашиныг жолоодод явсан. Нүүрс тээвэрт явж  байсан. Би 119.300 тонн ачаатай явсан. 1 рэйс нь 350-400 юань буюу 120.000 төгрөгөөр тохирч явж байсан юм. Осол болсон газар ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би 20 км цагийн хурдтай явж байсан. Би кардан татаж, тормоз гишгэсэн. Миний машиныг хамт ажилладаг Хүрлээ ирж мөргөсөн. Би бүр гараараа холдооч гэж далласан. Тэгээд зогсолгүй ирээд мөргөлдсөн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Баруун хөл шилбээрээ 2 хугарсан, баруун талын 5 хавирга 10 хугаралтай, хавирга хугараад уушигийг гэмтээсэн, элэг бяцарсан, одоогийн байдлаар миний бие хүний асаргаанд л байж байна. Би *******аас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс ******* надад 3.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 19-20, 22-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс тээврийн зам дээр ******* Хятад улсын дугаартай Норд бенз болон ******* улсын дугаар бүхий манай компаний эзэмшлийн хоёр машин хоорондоо мөргөлдсөн. ...Өглөө ажилд гарахад нь архи хэрэглэсэн эсэх талаар нь шалгадаг тэгээд орой дахиад шалгадаг нүүрс тээврийн замд хяналт шалгалт байхгүй. Ажилд орох хүсэлт, жолоочийн мэргэжлийн үнэмлэх, туршлага зэргийг харж гэрээ байгуулж оруулдаг. ******* улсын дугаартай автомашин 2010 онд үйлдвэрлэгдсэн ******* дугаартай автомашин 2009 онд үйлдвэрлэгдсэн. Тухайн хоёр автомашин хоёулаа даатгалд хамрагдсан. ...******* дугаартай автомашин Хятад улсын дугаартай тэндээ 100 хувь даатгалд хамрагдсан учир даатгалаараа автомашинаа засуулна. Харин ******* улсын дугаар бүхий автомашин ганцхан жолоочийн хариуцлагын даатгалтай зам тээврийн осол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн улмаас гарсан учир даатгалаас мөнгө гаргуулах боломж байхгүй ******* улсын дугаар бүхий автомашинд учирсан хохиролыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 25-27-р хуудас/,

Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”Тухайн өдөр “Чин хуа мак” ХХК-ийн захирал 12 цаг 50 минутын орчимд утсаар  манай компаний  ******* дугаартай Норд бенз, ******* БНХАУ-ын дугаартай Норд бенз маркийн машин мөргөлдөж 1 хүнийх нь биеийн байдал муу байна гэж мэдэгдсэний дагуу очиж үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийгээд машиныг замаас чөлөөл гэхдээ дахин үзлэг хийх учраас хэрэг шийдвэрлэх хүртэл энэ хэвээр нь  засаж янзлалгүйгээр уурхайнхаа харуул манаатай хашаанд аваачиж тавь гэж захиралд хэлсэн. Хөдөлгөж чирж явах боломжгүй байсан тул захиралд даалгасан. Захирал нь дур мэдэн улсын хилээр гаргасан байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 28-р хуудас/,

Гэрч Т. мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”Тухайн өдөр ******* дугаартай Норд бенз, ******* БНХАУ-ын дугаартай Норд бенз маркийн машин мөргөлдөж 1 хүнийх нь биеийн байдал муу байна гэж олж мэдээд ******* сумын Цагдаагийн тасагт мэдэгдсэн. Тухайн хоёр машин Хятад улсад байгаа засуулах гэж явуулсан. Тухайн үед зам тээврийн осолд орсон автомашиныг хүмүүс тонох гээд байсан юм. Тухайн хоёр автомашиныг хилээр гаргах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. ******* улсын дугаар бүхий автомашин жолоочийн хариуцлагын даатгалтай, М12452 дугаартай автомашин Хятад улсад даатгалтай үүргээрээ  төлбөр нь 100 хувь төлөгдөөд засагдана. ******* улсын дугаартай автомашины хохирол төлөгдөх боломжгүй учир эзэн  холбогдогчоор нь учирсан хохирлыг төлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ын 29-30-р хуудас/,

Шинжээч эмч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”*******гийн биед баруун талын 5-н хавирга, зүүн талын 2 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт, уушгины агчил зэрэг нь гэмтлийн хүнд зэрэг, баруун шилбэний  2 ясны ил хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ын 31-31-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:...“******* болон ******* дугаартай автомашинууд нь манай компаний эзэмшлийн машинууд байгаа юм. Манай компаний үндсэн хөрөнгүүд юм.

Тухайн автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татвар төлсөн гэрчилгээн дээр нь  “Чинхау мак нарийн сухайт” ХХК гэж тодорхой бичсэн байгаа. ******* болон ******* дугаартай автомашинуудыг 2013 онд авсан тэрнээсээ хойш татвар болон даатгалыг манай компани төлж байгаа. Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу тэр машинуудыг явуулдаг байсан. ...Тэр хоёр машиныг хүнд түрээслүүлсэн. Тэгээд тэр түрүүслэсэн хүмүүс нь тээвэрт явуулсан жолоочдоо хөлс мөнгө өгдөг. Би уг хэрэг одоо оролцохгүй, манай дэд захирал гэх хүн оролцоно” гэсэн мэдүүлэг /хх-ын 136-167, 160-р хуудас/,

Гэрч Ч. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...******* дугаартай автомашин нь 2012 онд манай гаальд бүртгүүлэхдээ  “Чинхау мак нарийн сухайт” компаний нэр дээр бүртгүүлсэн. Шивээ хүрэн хилийн боомтоор ганцхан “Чинхау мак нарийн сухайт” ХХК л Хятад улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар нүүрс тээвэр хийж байгаа учир нь Зам тээврийн яамтай гэрээ байгуулсан дээр нь манай Монгол компани дотроосоо Хятад улсад салбар байдаг ганцхан компани байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 150-р хуудас/,

Хохирогч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн хоёр автомашины эвдрэлийн үнэлгээг би нэхэмжилж төлүүлэхгүй яагаад гэвэл *******тай уулзахад төлбөрийг барагдуулах чадваргүй гэдгээ надад хэлсэн. ******* өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болоод *******гийн биед гэмтэл учруулсан болохоор *******гийн хохиролыг ******* барагдуулах ёстой гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 165-р хуудас/,

Иргэний хариуцагч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: *******, ******* нар нь Чинхау мак нарийн сухайт ХХК-иас цалинждаг байсан. Учир нь Чинхау мак нарийн сухайт ХХК–иас хэн нэгэн хүн түрүүсээр машин авдаг ч бүх тооцоо манай компанид төвлөрөөд манай компаниас түрээсийн мөнгөө аваад жолооч нараа цалинжуулдаг манай компаниас цалингаа авдаг гэж байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манай компаний нэр дээр Хятад дугаартай байлаа ч манай компаний бүрдүүлэлтээр тээвэр хийж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 167-р хуудас/,

Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...”Би 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шивээ хүрэн хилийн боомтоор 09 цагийн үед Монгол улс руу орж ирсэн. Хилийн боомт дээр байхдаа  би машиндаа нэг ширхэг пийжүү уусан. ...Засмал зам дуусаад ойролцоогоор 5 км орчим явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба машины кабинаас урагш 30 метрийн зүйл харагдаж байсан. Тэгсэн урдаас 10 метр гаруй зайд ачааны машин гараад ирсэн. Уг машины урд гэрэл нь асаатай явж байсан. Тэгээд би хажуу тийшээ дарах гээд амжаагүй шууд урдаас ирж байсан машины урдуур нь кабинаа оруулж мушгисан. Хоёр машин мөргөлдөхөд би машины цонхоор шидэгдэж унасан. Тэгээд нөгөө машины жолооч руу гүйгээд очиход хөл хугарчихлаа гэж орилж байсан. Би түүнийг кабинаас нь татаж гаргасан. Тэгээд хажуугаар явж байсан жолоочид дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй уурхайн эмч нар ирсэн.  Согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 2 бүхэл гарч байсан. Би тоормозоо хальт гишгэсэн. Тэгээд л мөргөлдчихсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал тоос ихтэй байсан. Би ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байсан. ....Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр архи уусан байсан. Тэгээд 11 дүгээр сарын 02-ны өглөө хилээр Монгол улсад орж ирээд явж байхдаа нэг шил пийжүү уусан өөр архи уугаагүй. Цагдаа ирээд шалгахад 2.54 хувьтай гарсан. Компаний нэр байдаг машин байгаа юм. Тухайн зам дэржигнүүр ихтэй байсан учраас дэржигнүүр гаргах гээд зам голлоод явж байсан. ...Тухайн үед би архи уучихсан байсан” гэсэн мэдүүлэг

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №31 шинжээчийн дүгнэлтэнд: ...Норд бенз маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг урсгалын хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Гурав: Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.ын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ын 35-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын06-ны өдрийн №525 дугаартай дүгнэлтэнд: *******гийн биед баруун талын 5 хавирга, зүүн талын 2 хавирганы  хугарал, цээжний  хөндийн цус хуралдалт, уушгины агчил, баруун шилбэний  2 ясны ил хугарал, хүзүү цээж, баруун бугалга, тохой, зүүн бугалга, тавхайны цус хуралт, баруун тохой, зүүн шуу, бугуйн зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ын 39-р хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус Үнэлгээний комиссын №09 дүгнэлт: Тус суманд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Норд бенз автомашины сэлбэг худалдаалдаггүй бөгөөд Улаанбаатар хотоос зах зээлийн үнэлгээг судлахад мотор 8.000.000 төгрөг, кабин 5.000.000 төгрөг,  арал 2.000.000 төгрөг, хурдны хайрцаг 3.000.000 төгрөг, тэнхлэг 2.000.000 төгрөг, нум 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов. /хх-ын 40-р хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус Үнэлгээний комиссын №08 дүгнэлт: Тус суманд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Норд бенз автомашины сэлбэг худалдаалдаггүй бөгөөд Улаанбаатар хотоос зах зээлийн үнэлгээг судлахад тэнхлэг /хуучин/ 2.000.000 төгрөг, кабин засвар 1.200.000 төгрөг, радиатор 750.000 төгрөг, хөргүүр сэнс 250.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов. /хх-ын 42-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ын 4-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-5-9-р хуудас/,

Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ын 10-11-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлал /хх-12-р хуудас/,

Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ын 15-р хуудас           

Чинхуа мак нарийн сухайт ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээ /хх-ын 33-р хуудас/,

Шүүгдэгч А.*******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ын 44-р хуудас/,

 Хохирол төлсөн баримт /хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт/, /хх-ын 56-59-84-р хуудас/,

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ын 74-р хуудас/,

Хохирогч Б.*******гээс гаргасан эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ын 103-119-р хуудас/,

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ”-ний хуулбар /хх-ын 140-р хуудас/,

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-ын 141-р хуудас/,

Автомашин түрээсийн гэрээ, орчуулгын хамт /хх-142-148-р хуудас/,

Шивээ хүрэн дэх Гаалийн газрын м-12452 дугаартай тээврийн хэрэгслийн дэргэрэнгүй лавлагаа /хх-ын 151-р хуудас/,

“Вендо” хөрөнгө үнэлгээний компаний 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №Ө03/016 дугаартай дүгнэлт /хх-ын 169-р хуудас/,

“Вендо” хөрөнгө үнэлгээний компаний 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №Ө04/016 дугаартай дүгнэлт /хх-ын 170-р хуудас/,

******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ын 190-191-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.******* нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын “*******” ХХК-ний Хүрэншанд нүүрсний уурхайгаас 9 километр байрлах нүүрс тээвэрлэлтийн шороон зам дээр “*******” ХХК-ний эзэмшлийн ******* дугаартай Норд бенз маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7.а-д заасныг зөрчсөний улмаас 69-54

УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинтай мөргөлдөж, Б.*******гийн бие махбодид хүнд гэмтэл, “*******” ХХ.К- д 27.365.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн: ...”2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодоод “” нүүрсний уурхайгаас гараад шороон замаар 9 км орчим явж байтал тоосон дунд өмнөөс нэг том тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Би 50 орчим метрийн зайд ирж байхад л олж харсан. Тэгээд тормоз гишгээд кардан татах хооронд ирээд мөргөчихсөн. Нэг сэрсэн нэг залуу намайг кабинаас татаад гаргах шиг болсон. Тэгээд  “Чинхуй мак” ХХК-аас эмч ирээд анхны тусламж үзүүлээд ******* сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Миний баруун хөл бяцарсан. Баруун хойд талын 5 хавирга хугарсан. Хоёр далны  дунд хавирга уушиг руу хатгачихсан байгаа гэсэн одоо хагалгаанд орно. Маш тоостой эсрэг урсгалтай зам байсан. Эхлээд миний хажуугаар нэг машин зөрсөн машины тоосон дундаас нэг том машин гарч ирээд мөргөсөн. Би Жан гэж Хятад хүний автомашиныг жолоодод явсан. Нүүрс тээвэрт явж  байсан. Би 119.300 тонн ачаатай явсан. 1 рэйс нь 350-400 юань буюу 120.000 төгрөгөөр тохирч явж байсан юм. Осол болсон газар ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би 20 км цагийн хурдтай явж байсан. Би кардан татаж, тормоз гишгэсэн. Миний машиныг хамт ажилладаг Хүрлээ ирж мөргөсөн. Би бүр гараараа холдооч гэж далласан. Тэгээд зогсолгүй ирээд мөргөлдсөн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Баруун хөл шилбээрээ 2 хугарсан, баруун талын 5 хавирга 10 хугаралтай, хавирга хугараад уушигийг гэмтээсэн, элэг бяцарсан, одоогийн байдлаар миний бие хүний асаргаанд л байж байна. Би *******аас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс ******* надад 3.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 19-20, 22-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ийн: ...”2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс тээврийн зам дээр ******* Хятад улсын дугаартай Норд бенз болон ******* улсын дугаар бүхий манай компаний эзэмшлийн хоёр машин хоорондоо мөргөлдсөн. ...Өглөө ажилд гарахад нь архи хэрэглэсэн эсэх талаар нь шалгадаг тэгээд орой дахиад шалгадаг нүүрс тээврийн замд хяналт шалгалт байхгүй. Ажилд орох хүсэлт, жолоочийн мэргэжлийн үнэмлэх, туршлага зэргийг харж гэрээ байгуулж оруулдаг. ******* улсын дугаартай автомашин 2010 онд үйлдвэрлэгдсэн ******* дугаартай автомашин 2009 онд үйлдвэрлэгдсэн. Тухайн хоёр автомашин хоёулаа даатгалд хамрагдсан. ...******* дугаартай автомашин Хятад улсын дугаартай тэндээ 100 хувь даатгалд хамрагдсан учир даатгалаараа автомашинаа засуулна. Харин ******* улсын дугаар бүхий автомашин ганцхан жолоочийн хариуцлагын даатгалтай зам тээврийн осол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн улмаас гарсан учир даатгалаас мөнгө гаргуулах боломж байхгүй ******* улсын дугаар бүхий автомашинд учирсан хохиролыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 25-27-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:...“******* болон ******* дугаартай автомашинууд нь манай компаний эзэмшлийн машинууд байгаа юм. Манай компаний үндсэн хөрөнгүүд юм. Тухайн автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татвар төлсөн гэрчилгээн дээр нь  “Чинхау мак нарийн сухайт” ХХК гэж тодорхой бичсэн байгаа. ******* болон ******* дугаартай автомашинуудыг 2013 онд авсан тэрнээсээ хойш татвар болон даатгалыг манай компани төлж байгаа. Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу тэр машинуудыг явуулдаг байсан. ...Тэр хоёр машиныг хүнд түрээслүүлсэн. Тэгээд тэр түрүүслэсэн хүмүүс нь тээвэрт явуулсан жолоочдоо хөлс мөнгө өгдөг. Би уг хэрэг одоо оролцохгүй, манай дэд захирал гэх хүн оролцоно” гэсэн мэдүүлэг /хх-ын 136-167, 160-р хуудас/,

Хохирогч Т.ын:”...Тухайн хоёр автомашины эвдрэлийн үнэлгээг би нэхэмжилж төлүүлэхгүй яагаад гэвэл *******тай уулзахад төлбөрийг барагдуулах чадваргүй гэдгээ надад хэлсэн. ******* өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болоод *******гийн биед гэмтэл учруулсан болохоор *******гийн хохиролыг ******* барагдуулах ёстой гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 165-р хуудас/,

Иргэний хариуцагч Т.ын: *******, ******* нар нь Чинхау мак нарийн сухайт ХХК-иас цалинждаг байсан. Учир нь Чинхау мак нарийн сухайт ХХК–иас хэн нэгэн хүн түрүүсээр машин авдаг ч бүх тооцоо манай компанид төвлөрөөд манай компаниас түрээсийн мөнгөө аваад жолооч нараа цалинжуулдаг манай компаниас цалингаа авдаг гэж байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манай компаний нэр дээр Хятад дугаартай байлаа ч манай компаний бүрдүүлэлтээр тээвэр хийж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 167-р хуудас/,

Гэрч С.ын: ...”Тухайн өдөр “Чин хуа мак” ХХК-ийн захирал 12 цаг 50 минутын орчимд утсаар  манай компаний  ******* дугаартай Норд бенз, ******* БНХАУ-ын дугаартай Норд бенз маркийн машин мөргөлдөж 1 хүнийх нь биеийн байдал муу байна гэж мэдэгдсэний дагуу очиж үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийгээд машиныг замаас чөлөөл гэхдээ дахин үзлэг хийх учраас хэрэг шийдвэрлэх хүртэл энэ хэвээр нь  засаж янзлалгүйгээр уурхайнхаа харуул манаатай хашаанд аваачиж тавь гэж захиралд хэлсэн. Хөдөлгөж чирж явах боломжгүй байсан тул захиралд даалгасан. Захирал нь дур мэдэн улсын хилээр гаргасан байна” гэсэн мэдүүлэг /хх-ын 28-р хуудас/,

Гэрч Т.ын: ...”Тухайн өдөр ******* дугаартай Норд бенз, ******* БНХАУ-ын дугаартай Норд бенз маркийн машин мөргөлдөж 1 хүнийх нь биеийн байдал муу байна гэж олж мэдээд ******* сумын Цагдаагийн тасагт мэдэгдсэн. Тухайн хоёр машин Хятад улсад байгаа засуулах гэж явуулсан. Тухайн үед зам тээврийн осолд орсон автомашиныг хүмүүс тонох гээд байсан юм. Тухайн хоёр автомашиныг хилээр гаргах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. ******* улсын дугаар бүхий автомашин жолоочийн хариуцлагын даатгалтай, М12452 дугаартай автомашин Хятад улсад даатгалтай үүргээрээ  төлбөр нь 100 хувь төлөгдөөд засагдана. ******* улсын дугаартай автомашины хохирол төлөгдөх боломжгүй учир эзэн  холбогдогчоор нь учирсан хохирлыг төлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ын 29-30-р хуудас/,

Шинжээч эмч С.ийн: ...”*******гийн биед баруун талын 5-н хавирга, зүүн талын 2 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт, уушгины агчил зэрэг нь гэмтлийн хүнд зэрэг, баруун шилбэний  2 ясны ил хугарал нь 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ын 31-31-р хуудас/,          

Гэрч Ч.ын: ”...******* дугаартай автомашин нь 2012 онд манай гаальд бүртгүүлэхдээ  “Чинхау мак нарийн сухайт” компаний нэр дээр бүртгүүлсэн. Шивээ хүрэн хилийн боомтоор ганцхан “Чинхау мак нарийн сухайт” ХХК л Хятад улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар нүүрс тээвэр хийж байгаа учир нь Зам тээврийн яамтай гэрээ байгуулсан дээр нь манай Монгол компани дотроосоо Хятад улсад салбар байдаг ганцхан компани байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 150-р хуудас/,

 Шүүгдэгч А.*******ын: ...Би 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шивээ хүрэн хилийн боомтоор 09 цагийн үед Монгол улс руу орж ирсэн. Хилийн боомт дээр байхдаа  би машиндаа нэг ширхэг пийжүү уусан. ...Засмал зам дуусаад ойролцоогоор 5 км орчим явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба машины кабинаас урагш 30 метрийн зүйл харагдаж байсан. Тэгсэн урдаас 10 метр гаруй зайд ачааны машин гараад ирсэн. Уг машины урд гэрэл нь асаатай явж байсан. Тэгээд би хажуу тийшээ дарах гээд амжаагүй шууд урдаас ирж байсан машины урдуур нь кабинаа оруулж мушгисан. Хоёр машин мөргөлдөхөд би машины цонхоор шидэгдэж унасан. Тэгээд нөгөө машины жолооч руу гүйгээд очиход хөл хугарчихлаа гэж орилж байсан. Би түүнийг кабинаас нь татаж гаргасан. Тэгээд хажуугаар явж байсан жолоочид дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй уурхайн эмч нар ирсэн.  Согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 2 бүхэл гарч байсан. Би тоормозоо хальт гишгэсэн. Тэгээд л мөргөлдчихсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал тоос ихтэй байсан. Би ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байсан. ....Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр архи уусан байсан. Тэгээд 11 дүгээр сарын 02-ны өглөө хилээр Монгол улсад орж ирээд явж байхдаа нэг шил пийжүү уусан өөр архи уугаагүй. Цагдаа ирээд шалгахад 2.54 хувьтай гарсан. Компаний нэр байдаг машин байгаа юм. Тухайн зам дэржигнүүр ихтэй байсан учраас дэржигнүүр гаргах гээд зам голлоод явж байсан. ...Тухайн үед би архи уучихсан байсан” гэсэн мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №31 шинжээчийн дүгнэлтэнд: ...Норд бенз маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг урсгалын хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна. Гурав: Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.ын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ын 35-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №525 дугаартай дүгнэлтэнд: *******гийн биед баруун талын 5 хавирга, зүүн талын 2 хавирганы  хугарал, цээжний хөндийн цус хуралт, уушгины агчил, баруун шилбэний  2 ясны ил хугарал, хүзүү цээж, баруун бугалга, тохой, зүүн бугалга, тавхайны цус хуралт, баруун тохой, зүүн шуу, бугуйн зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ын 39-р хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус Үнэлгээний комиссын №09 дүгнэлт: Тус суманд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Норд бенз автомашины сэлбэг худалдаалдаггүй бөгөөд Улаанбаатар хотоос зах зээлийн үнэлгээг судлахад мотор 8.000.000 төгрөг, кабин 5.000.000 төгрөг,  арал 2.000.000 төгрөг, хурдны хайрцаг 3.000.000 төгрөг, тэнхлэг 2.000.000 төгрөг, нум 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов. /хх-ын 40-р хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус Үнэлгээний комиссын №08 дүгнэлт: Тус суманд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Норд бенз автомашины сэлбэг худалдаалдаггүй бөгөөд Улаанбаатар хотоос зах зээлийн үнэлгээг судлахад тэнхлэг /хуучин/ 2.000.000 төгрөг, кабин засвар 1.200.000 төгрөг, радиатор 750.000 төгрөг, хөргүүр сэнс 250.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов. /хх-ын 42-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ын 4-р хуудас/, Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-5-9-р хуудас/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ын 10-11-р хуудас/, Жолоочийн согтуурал шалгасан магадлал /хх-12-р хуудас/, Хохирогч Б.*******гээс гаргасан эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ын 103-119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, бусдад их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан тэмлэглэл /хх-ын 12-р хуудас/ зэргээр  тогтоогдож байна.  Шүүгдэгч А.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед хүнд гэмтэл учирч эмчилгээний зардалд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хавтаст хэрэгт  эмчилгээний эд зүйл авсан 83.200 төгрөгний зарлагын баримт, эм тариа авсан 14.700 төгрөгний зарлагын баримт, наалт авсан 5.400 төгрөгний баримт, аппаратанд орсон 850.000 төгрөгний орлогын ордер, 76.194 төгрөгний орлогын ордер, 450.000 төгрөгний орлогын ордер, КТГ өвдөг шилбэний 80.000 орлогын ордер, 253.401 төгрөгний ор хоногийн мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг, эм тариа авсан 149.250 төгрөг, 165200 төгрөг, 32000 төгрөг, 80350 төгрөг, 137700 төгрөг, 71.000 төгрөг, 240.000 төгрөг гэсэн зарлагын баримтууд авагдсан байх бөгөөд хохирогч Б.*******гийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд дээрх баримтуудын нийлбэр болох 2.688.395 /хоёр сая, зургаан зуун наян найман мянга, гурван зуун ерэн тав/ /хх-ийн 102, 104-119-р хуудас/ төгрөгний эмчилгээний баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******д эмчилгээний зардалд нийт 3.831.000 /хх-56, 58-59, 84-р хуудас/ төгрөг төлсөн нь 2.000.000 төгрөг, 200.000 төгрөг, 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт, мөн ******* сумын эмнэлэгт эмчилгээний зардалд 281.000 төгрөгийг төлсөн /хх-ийн 56-57, 58-59, 84-р хуудас/ баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч Б.*******д төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлвэл хохирогч Б.******* эмчилгээний зардалд 2.688.395 төгрөг зарцуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь 3.831.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байна гэж дүгнэв.  

Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан болох нь тогтоогдож байх бөгөөд эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Иймд хохирогч Б.******* нь нэхэмжилж буй 10.000.000 төгрөгтэй холбоотой эмчилгээний баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.    

Улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон “Чинхау мак нарийн сухайт” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй талаар шүүхийн тогтоолд дурьдах санал гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Тус гэмт хэргийн улмаас “Чинхау мак нарийн сухайт” ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн *******, ******* улсын дугаартай автомашинуудад 25.700.000 /хх-ын 40, 42-р хуудас/ төгрөгний хохирол учирсан боловч хохирогч Т.:”...Тухайн хоёр автомашины эвдрэлийн үнэлгээг би нэхэмжилж төлүүлэхгүй яагаад гэвэл *******тай уулзахад төлбөрийг барагдуулах чадваргүй гэдгээ надад хэлсэн” /хх-ын 165-р хуудас/ гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч А.*******ыг хохирогч Чинхуа-Мак Нарийн сухайт ХХК-д төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч А.*******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацааны дотор хасахаар шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, бусдад их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч А.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №582942 дугаартай В, С, Е ангиллын А.*******ын жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч А.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, тэнсэгдсэн ялтанд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол,эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

      11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА