Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0199

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 21 өдөр                    Дугаар 199                                          Улаанбаатар хот

 

Иргэн Л.Б н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Л.Б , түүний өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд Ц.Тнарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Л.Б н

нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар 11-ний өдрийн А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... “Ж” ХХК нь анх байгуулагдахдаа 400 га газаргүй байсан бөгөөд Атрын 3 дугаар аяны хүрээнд 400 га газраас дээш талбайтай аж ахуйн нэгжид Засгийн газраас хэрэгжүүлж байсан 30 хувийн хөнгөлөлттэй итгэлийн зээл олгож байсан ба үүнд хамрагдах гэж хүний өөрийн газрыг оруулаад 400 га газартай болж техН авсан. Л.Б  тэр техНийг хүнд зарсан. Л.Б  уг газрыг хүнд зарах гэж маргаан үүсгэж байна.

... 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/131 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлийн хувьд ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

0:\5Н1Ю\/ЕР?ТЕ1 НЕКЕСШ. Л.Б \Мадас11а1.с1осх

 

 

Гуравдагч                      этгээд Ж.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Ц.Т санал, сумын Засаг даргын захирамж зэргийг газрын гэрчилгээний хамт хүнээс авч өөрийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний зүгээс 2 жилийн турш хөрөнгө мөнгө гаргаж, тарьсан тариа будаагаа энэ намар хурааж авах, түүгээрээ гаргасан зардлаа нөхөх тооцоотой байгаа тул шүүхээс шалгаж өгөхийг хүсэж байна“ гэжээ.

Гуравдагч этгээд Т.Мөнхдалай шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Ж” ХХК-ийн бүх ажпыг би ганцаараа хийж зүтгэсэн. 2-3 жил ажиллаад ганц төгрөгийн цалин аваагүй. Л.Б  хотоос ирж тарьсан будааг зарж мөнгийг нь аваад, ашиггүй болохоор утсаар дарамтлаад, компанийн тамга тэмдэг, бланкыг авч яваад компанийн өмнөөс ажил үйлчилгээ явуулах боломжгүй болгосон” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “2008 онд 150 га газрыг өөрийн нэр дээр авч Атрын 3 дугаар аяны хүрээнд итгэлийн зээл авч 150 газартаа боловсруулалт хийсэн. 2009 онд Л.Б гаас 29 сая төгрөг авч тариалалт хийсэн. Тариалангаа өргөтгөхөөр “Ж” ХХК-ийг байгуулж, Л.Б г хувь нийлүүлэгчээр оруулж, гэрчилгээ авсан. Л.Б  нэр төдий тариалалт хийсэн боловч техНээ зарсан байсан. Уг 150 га газрыг Л.Б  битгий хэл би ч зарах эрхгүй, зөвхөн газар эзэмших эрхтэй. Би өөрийн байгуулсан “Ж” ХХК-ийг татан буулгах гэтэл өртэй тул татан буулгах боломжгүй. Л.Б д зардлыг нь гаргаж өгөх гэсэн ч утсаа аваагүй тул “Хөх бүрд” ХХК-тай гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн 150 га газрын 100 га газрыг “Хөх бүрд” ХХК-д, өөрийн хүү Т.Мөнхдалайд 50 га газрыг шилжүүлсэн газрын гэрчилгээ олгож өгөх хүсэлтээ тус сумын Засаг даргад гаргаж, албан ёсоор 131 дүгээр захирамж гарсан” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг баримтлан Л.Б н Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн биелүүлсэнгүй. Шүүгч Т.Долгорсүрэн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3-т “Ж” ХХК-ийн 300 га газрыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлж гэрээ гэрчилгээг шинэчлэн олгохыг газрын даамалд даалгасугай” гэж заасны дагуу одоогийн хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хн 2012 оны 03 сарын 27-ны өдрийн 38 дугаар захирамжаар тус компани 150 га газар эзэмших эрхтэй болж 0297728 дугаартай газар эзэмших гэрчилгээ авчээ. Гэтэл хариуцагч 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/131 дүгээр захирамжаараа уг 150 га газрыг тус компанийн хувьцааны 90 хувийн эзэмшигч Л.Б н зөвшөөрөлгүйгээр иргэн Ц.Т хүсэлт гэгч хууль бус баримтыг үндэслэн бусдад шилжүүлсэн тул бид захиргааны хэргийн журмаар маргаан үүсгүүлсэн билээ.

Гэтэл шүүгч Т.Долгорсүрэн дээр дурдсан 6 дугаар шийдвэрийнхээ 3 дахь заалтын эсрэг ойлгомжгүй шийдвэр гаргалаа. Мөн уг 3 дахь заалтдаа “Ж” ХХК-ийг 300 га газартай мэт заасан атлаа одоогийн 08 дугаар шийдвэртээ үүнийгээ үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн өөрийгөө үндэслэлгүйгээр хамгаалж буруугаа нас барсан газрын даамалтайгаа холбон мэдүүлэг өгснийг нь шүүх үнэн зөв мэтээр үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгон алдаа гаргалаа.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлнлдээ хавсарган өгсөн нотлох баримт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг алга болгон гуравдагч этгээдийн талаас гарган өгсөн “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийн хагас дутуу хуулбаруудыг хэрэгт авч ноцтой алдаа гаргасан болно. Иймд бид шүүх хуралдааны өмнө “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган дахин нөхөж шүүхэд өгсөн билээ.

  1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Хэрэглэвэл зохих хуулийг буюу Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалтуудыг хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч тал үүний өмнө 2 удаа тэмдэгтийн хураамж төлсөөр байтал дахин нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж мөн хууль зөрчлөө.
  2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн үндэслэлүүд нь ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэж байна. Тухайлбал, 7 дахь үндэслэлд “Ц.Түвшинбаяр нь өөрийн нэр дээр үр, тариа эрхлэх зорилгоор эзэмшсэн 150 га газрыг “Ж” ХХК-ийн 150 га газар биш гэж маргаагүй бөгөөд “Ж” ХХК-ийн гэх газар нь Ц.Т 150 га газар болох нь ... нотлогдож байна” гэж нотлох баримтуудыг үгүйсгэсэн зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийлээ.

Эдгээр болон бусад нотлох баримт, нөхцөл байдлыг үндэслэн 08 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн 0176509 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бусд тооцож, үлдэх 300 га газрыг захиргааны байгууллага хуульд зааснаар эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг даалгасан байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга 2012 оны 03 сарын 27-ны өдрийн А/38 дугаар захирамжаар “Ж” ХХК-д 150 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу “Ж” ХХК-ийн нэр дээр 150 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0297728 дугаар гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 211100878 дугаар бүхий газрын кадастрын зураг хийгджээ. Эндээс үзвэл “Ж” ХХК нь 2012 оны А/38 дугаар захирамжаар 150 га газартай болсон байна.

Ц.Т гаргасан хүсэлтийн дагуу Тариалан сумын Засаг дарга “Ж” ХХК-ийн 150 га газрын “Хөх бүрд” ХХК, иргэн Т.Мөнхдалайд нарт шилжүүлэх тухай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/131 дүгээр захирамжийг гаргасан байна. Энэ захирамжийн дагуу газар эзэмших 000425934 дугаар эрхийн гэрчилгээгээр Т.Мөнхдалайд 50 га газар, “Хөх бүрд” ХХК-д эзэмших эрхийн 0297733 дугаар гэрчилгээгээр 100 га газар тус тус эзэмшүүлэх, нэгж талбарын 211100878 дугаар кадастрын зураг гарсан байна. Маргаан бүхий актад дурдагдсан 150 га газар нь “Ж” ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд Ц.Т нь Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн мэдээлэл, компанийг үүсгэн байгуулсан шийдвэр зэргээр хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд байна.

“Ж” ХХК-ийн нэр дээр байгаа 150 га газрыг шилжүүлэх тухай хүсэлтэд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй байгаа боловч тухайн хуулийн этгээдийн хүсэл зоригийг илэрхийлэх эрх бүхий этгээд нь Ц.Түвшинбаяр байх тул Засаг дарга хүсэлтийг хүлээн авсныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжпэлийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Тарилангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг дэх заалтыг баримтлан анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

“Ж” ХХК-ийг 300 га газартай гэж заасан атлаа үүнийгээ үгүйсгэсэн гэх гомдлын тухайд:

Анхан шатны шүүх Ц.Т, Л.Б  нарын хамтран байгуулсан “Ж” ХХК-ийг 400 га газрыг эзэмшдэг нь тогтоогдохгүй байгаа талаар дүгнэсэн бөгөөд "Ж” ХХК-ийг 300 га газартай байдлаар дүгнээгүй тул нэхэмжпэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

Нэхэмжпэгч газар эзэмшүүлэх гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба газрын маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх уг эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжпэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2013 оны 06 дугаар сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 23-нд Төрийн банкинд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн хуулбарласан, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

“Ж” ХХК-ийн хувь нийлүүлэгч Л.Б  нь хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн эсэх маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд Л.Б н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 12- ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.