Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

   2022          01           18                                       2022/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110013390810 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн __ дугаар хороо, _ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн __ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн __ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, *******

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ дугаар байрны _ давхарт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж, хагархай хэсгээр нь цээжин тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь цээжний баруун урд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2110013390810 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),

 

3. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4. Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

5. Гэрч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

6. Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6510 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

8. Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн ийн 40-41 дэх тал),

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ..... оны ... сарын ...ны өдрийн  ирүүлсэн лавлагаа (хавтаст хэргийн .... дахь тал )

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-68 дахь тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

         

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч *******-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны нэг давхарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.О-т хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж, хагархай хэсгээр нь цээжин тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь цээжний баруун урд хэсэгт шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

- 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),

 

- 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

-Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нисэхэд байдаг Э гэх ахынд очиж архи уусан. ...Тэнд Б, Т, Э ах нар байсан. ...Архи ууж байх үед Б бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Б уурлаж, босож ирээд ууж байсан архины шилийг аваад миний толгойн дээр цохиж хагалаад гарт нь үлдсэн хагархай хэсгээр цээжин тус газарт хатгасан. ...Би тухайн айлаас гараад явсан, гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Тухайн үед ...их согтуу, ...цээжин дээр шархтай цус их гарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

-Гэрч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд ...автобусанд суух гээд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны, ...Нисэхийн байрны, ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудал дээр ирэхэд буудлын хойд хэсэгт зам дагуу дээгүүрээ цээж нүцгэн, цагаан өнгийн пүүз өмссөн, хар хөх өнгийн шороо цус болсон өмдтэй 25-30 орчим настай хар өнгийн богино үстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн доош хараад сууж байсан. ... 20-25 орчим настай эрэгтэй хүн тухайн хүн дээр очоод “та зүгээр үү, таниас цус гараад байна” гэж хэлэхийг сонссон. ...харахаар очтол ...сууж байсан эрэгтэй хүний толгой болон цээжний баруун дээд хэсгээс бага зэргийн цус гараад хатчихсан, ...цээжний баруун дээд хэсгийн зүсэгдсэн юм шиг шархнаас цус гараад байсан учраас эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн эрэгтэй хүн ...согтууруулах ундааны зүйл их хэмжээнд хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй, хүнтэй харилцах чадваргүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал ),

 

-Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нисэхийн байрны буудал дээр цээж нүцгэн баруун хөхний дээд талдаа зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус их хэмжээгээр гарчихсан хүн автобусны зогсоолын боржур дээр цээжээ дарсан байдалтай сууж байсан. Би ...тухайн ахыг замаас гаргаж суулган шархыг нь нойтон салфеткаар дарсан. ...тэр ахаас яасан тухай лавлахад “таньдаг хүмүүстэйгээ хамт архи ууж байсан, тэр хүмүүс нь архины шил хагалаад цээжийг нь хатгачихсан” гэж хэлсэн. Мөн толгойг нь “шилээр цохисон” гэж хэлсэн. Толгойг нь харахад үсэн дунд нь шилний үүрмэгүүд байсан. Би 103-т мэдээлэл өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6510 дугаартай, хүний биед хийгдсэн “...Б.О-н биед цээжний баруун урд дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

-Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Э ахынд очиход ...Б, О нар байсан. Бид архи хувааж уусан. Э ах арваад өндөг чанасан байсныг ...О ганцаараа идсэн. Тэгэхээр нь чи гэрийн эзэнд нь ядаж ганц өндөг өгчихгүй гэж хэлсэн чинь чи юун сүртэй юм гээд тоглоомоор ч юм шиг, үгүй ч юм шиг миний гар хөл рүү цохиод байхаар нь би ууж байсан 0,75 граммын Хамаг Монгол нэртэй архины шилийг аваад толгой дээр нь цохиод хагалсан. Хагарсан шилний гарт үлдсэн байсан хугархай хэсгээр цээжин дээр нь 1 удаа хатгасан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтуурсан байсан нь маргаан үүсэх нөхцөл болжээ.

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-н бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Б-н ээжээс 100.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй....” гэж мэдүүлсэн (хх-ийн 20) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын  эдлээгүй үлдсэн 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, ялын хэмжээг 572 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэрэгсэл буюу архины шил хэрэглэж гэмтэл учруулсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэгт дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод, нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалтад  нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч *******-н хувийн байдлын талаарх баримтуудыг судлахад   эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-ийн 44 дэх тал), ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 63-68 дахь тал) зэрэг нотлох баримтаар урьд 2017 онд хулгайлах, 2020 онд хөрөнгө завших гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон.

 

Тэрээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн __ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, шүүхээс цагдан хоригдсон 12 хоногийг буюу 96 цагийн ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, үүнээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 32 цагийн ялыг эдэлж, 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, үлдэгдэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, _ дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

   Түүнчлэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн.

Тодруулбал: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан хэдий боловч тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

 

-мөн хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж заасан ба 7.1 дэх хэсэгт “Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж хуульчилжээ.

 

 Үүнээс үзвэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан тохиолдолд ялтын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалт ба, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хаалттай гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч *******-д энэ тогтоолоор оногдуулсан ялд 2020 онд шийтгэгдсэн ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэл бий болсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн:

1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.,

3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”

4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч *******-д энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн _ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелүүлээгүй үлдсэн 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 572 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын эдлээгүй үлдсэн 172 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 572 (таван зуун далан хоёр) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.

 

6. Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.О-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН