Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 289

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар баг, Өлзийбулагт оршин суух, Хондого овогтой Дамдинжавын Алтанцэцэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар 01-ний өдөр хүртэл 60 жил хоршоололд саальчин, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын яслид цэвэрлэгч, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төгрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгч, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга тушаал зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Дамдинжавын Алтанцэцэг нь  1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар 01-ний өдөр хүртэл 60 жил хоршоололд саальчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын яслид цэвэрлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төгрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Дамдинжавын Алтанцэцэг нь  1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар 01-ний өдөр хүртэл 60 жил хоршоололд саальчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын яслид цэвэрлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төгрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 05-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын “60 жил” хоршооллын 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай “Завхан гол бригадын саальчин илгээлтийн эзэн Дамдинжав овогтой Алтанцэцэгийн ажил байдлын тодорхойлолт”,

-Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын “60 жил” хоршооллын даргын 1984 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай “ажилд авах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай “ажилчин авах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай  “ажилд ажилчин авах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “ажилд авах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай “ажилд авах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай “хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Баянбуурал” хэрэглээний хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 32 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн ХАА-н ТМС-ийн захирлаас Дамдинжавын Алтанцэцэгт олгосон №029453 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №526318 дугаартай бат илэрхийлэх дэвтэрт Дамдинжавын Алтанцэцэгийн 1981 оны 06 дугаар сараас 1990 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан сарын цалин, татвар бичигдэж, даргын гарын үсэг зурагдсан байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хондого овогтой Дамдинжавын Алтанцэцэгийг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар 01-ний өдөр хүртэл 60 жил хоршоололд саальчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын яслид цэвэрлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төгрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хондого овогтой Дамдинжавын Алтанцэцэгийг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар 01-ний өдөр хүртэл 60 жил хоршоололд саальчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуй үйлчилгээнд гуталчнаар, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын яслид цэвэрлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төгрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төгрөг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Н.ОЮУНБИЛЭГ