| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00306/и |
| Дугаар | 290 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 290
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянголд оршин суух, Жалайр овогтой Барамсайн Лхагваагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Лхагваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жалайр овогтой Барамсайн Лхагваа миний бие 1957 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн. 1980 оноос хойш Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд тэмээчнээр өдийг хүртэлх хугацаанд мал маллаж тус суманд амьдарч байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт цалингийн хөлс дутуу бичигдсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Лхагваа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие нь шүүхэд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Архивын тасгаас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архивын лавлагаа гаргуулж авахад 1991 оны цалингийн лавлагаа нэмж гарч ирсэн. Иймд миний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн нэмж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Барамсайн Лхагваа нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Лхагваа нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Баянгол бригадад малчин байсан Барамсай овогтой Лхагваагийн 1981-1991 оны цалингийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв” гээд 1981 оны 05 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг хавсралтаар ирүүлсэн байгаа болон Шарга сумын Намын үүрийн товчоо, АХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүрээс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Талархал” зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсэг шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Жалайр овогтой Барамсайн Лхагвааг 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр овогтой Барамсайн Лхагвааг 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтээс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Лхагваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ