Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 293

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар баг, Хүрэмтэд оршин суух, Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Хасаанов шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаанов нь 1957 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Бигэр сумын арван жилийн дунд сургуульд жолоочоор томилогдож, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан. 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд сүү машиндагчаар томилогдож, улмаар сүү тасгийн ажил буусан тул үргэлжлүүлэн нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан. Улмаар “Эрх чөлөө” нэгдэл хувьчлагдсан тул 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг  дуустал Бигэр сумын арван жилийн дунд сургуульд жолоочоор, 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарыг дуустал Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд сүү машиндагчаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар 1992 оныг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Норовсамбуугийн Хасаанов нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Бигэр сумын арван жилийн дунд сургуульд жолоочоор, 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд сүү машиндагчаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Эрх чөлөө” нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай “ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай “ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” хувьцаат компаний захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдсантай холбогдох тус компанид ажиллагсдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Бигэр сумын бүрэн дунд сургуулийн захиргаанаас Норовсамбуугийн Хасаановт олгосон №110035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд “сургуулийн захирлын 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтийг үндэслэн сургуулийн жолоочоор авч ажиллуулав, сургуулийн захирлын 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот тушаалаар 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөв”, 6-7 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот тушаалаар 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс “Эрх чөлөө” нэгдлийн Олонбулагийн хэсгийн сүү тосны тасгийн сүү машиндагчаар томилон ажиллуулав, нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот тушаалаар 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сүү тасгийн ажил буусан тул үргэлжлүүлэн нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар томилов” 8-9 дүгээр хуудсанд “Эрх чөлөө ХК-ны захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай тушаалаар 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байна. Хэдийгээр уг хөдөлмөрийн дэвтрийн нэр засвартай байх боловч дэвтэрт бичигдсэн тушаалууд хэрэгт нотлох баримтаар гаргасан тушаалуудтай таарч байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

Иймд Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановыг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Бигэр сумын арван жилийн дунд сургуульд жолоочоор, 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд сүү машиндагчаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Эрх чөлөө” нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановыг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Бигэр сумын арван жилийн дунд сургуульд жолоочоор, 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд сүү машиндагчаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Эрх чөлөө” нэгдлийн чанар нөөцийн бригадын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН