| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00321/и |
| Дугаар | 302 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 302
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 2 дугаар баг, Тээл, 3 гудамж 6 тоотод оршин суух, Жалангар овогтой Лхасрэнгийн Дашдоржийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Дашдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Л.Дашдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жалангар овогтой Лхасран овогтой Дашдорж нь 1956 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. 1977 оны 07 дугаар сард Батнайрамдал нэгдэлд гидротехникчээр ажиллаж 1982 оны 07 сарыг дуустал ажилласан. 1987 оны 07 сараас 1992 оны 07 сарыг дуустал нэгдэлд инженер-механикчаар ажилласан юм. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн нэгдлийн тушаал архивт байхгүй учир цалингийн жагсаалт, хөдөлмөрийн дэвтэр хоёроор тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Өөр нотлох баримт байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Лхасрэнгийн Дашдорж нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн захиргаа аж ахуйд гидротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд инженер, механикчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Лхасрэнгийн Дашдорж нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн захиргаа аж ахуйд гидротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд инженер, механикчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 367 дугаартай архивын лавлагааны хавсралтад “Тус аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн захиргаа аж ахуйд 1977-1982 онд гидротехникч, 1987-1991 онд инженер механикч, 1992 онд Батнайрамдал компаний инженерээр ажиллаж байсан Лхасран овогтой Дашдорж нь” гээд 1977 оны 07 дугаар сараас 1982 оны 07 дугаар сарыг дуустал, 1987 оны 07 дугаар сараас 1992 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон“ байгаагаар тогтоогдож байна. Хэдийгээр хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг архивын лавлагаанд Лхасран, иргэний үнэмлэхэнд Лхасрэн гэж зөрүүтэй бичсэн байгаа боловч Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 498/001646 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “1956 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Лхасрангийн Дашдорж” гэж, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт “эцгийн нэр Лхасрэн, нэр Дашдорж, төрсөн он, сар, өдөр 1956/11/01” гэсэн байх тул дээрх архивын лавлагааг үнэлж ажилласан жилийг тогтоох нь үндэслэлтэй байна.
Харин Иргэний тэтгэвэр авах эрх нь тухайн иргэний ажиллаж байсан газар эсвэл өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж байсан нөхцөлд үүсэх бөгөөд дээрх архивын лавлагаанд 1992 онд Батнайрамдал компаний инженерээр ажиллаж байсан Лхасран овогтой Дашдорж нь гэсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Батнайрамдал компани нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдохгүй байх тул 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Батнайрамдал нэгдэлд инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
Иймд Жалангар овогтой Лхасрэнгийн Дашдоржийг 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн захиргаа аж ахуйд гидротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд инженер, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалангар овогтой Лхасрэнгийн Дашдоржийг 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн захиргаа аж ахуйд гидротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд инженер, механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН