Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ц.Туяа,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ш.Төгсгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С-ийн  М-д  холбогдох эрүүгийн *******10*******003*******70*******70 дугаартай хэргийг *******0*******1 оны 11 дүгээр сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт

******* Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ......... хамт Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт С-ийн  М  /РД:............................/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, тосорхог шаргал өнгийн,  6 ширхэг хуванцар сав бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг илгээж, ******* Улсын хилээр нэвтрүүлэн *******0*******1 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******" ХХК-аас хүлээн авсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******0*******1 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ******* Улсад тусгай үүргийн онгоцоор ирсэн. Найз маань надад цамцаа бэлэглэсэн. Би маш их яарч байсан тул ачаагаа илгээмжид өгөхдөө цамцны халаасанд юм байсныг мэдээгүй гэв.

         Хоёр. Эрүүгийн *******10*******003*******70*******70 дугаартай хавтаст хэргээс:    

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/

*******. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/

3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай *******0*******1 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай тогтоол /хавтаст хэргийн ************** дахь тал/

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн *******3 дахь тал/

5. Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн *******0*******1 оны 8 дугаар сарын *******4-ний өдрийн 364******* дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хавтаст хэргийн 54 дэх тал/

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын *******0*******1 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 648 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/

8. Шинжээч Б.Цогбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7******* дахь тал/

9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухайн прокурорын *******0*******1 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1*******7 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 65 дахь тал/,

10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын *******0*******1 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *******10*******003*******70*******70 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

11. Гэрч *******-ийн дахин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/

1*******. Эд зүйл баримт бичиг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 89 дэх тал/   

13. Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8*******-83 дахь тал/

14. Эм судлалын салбар зөвлөлийн хурлын шийдвэр /хавтаст хэргийн 10******* дахь тал/

15. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 103 дахь тал/

16. Шүүгдэгч ******* ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 11******* дахь тал/, гэрч С.С-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******7-*******9 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 99 дэх тал/, шүүгдэгчийн төрсөн охин М-Ү-ийн төрсний гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 107 дахь тал / зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:    

 

Шүүгдэгч *******  нь *******0*******1 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Калифорина мужаас шуудан илгээмжээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, хуванцар сав бүхий тус бүр нь 9.8509 грамм жинтэй, нийт 6 ширхэг савтай, шаргал өнгөтэй, тосорхог шингэн бодис илгээж, ******* Улсын хилээр нэвтрүүлэн *******0*******1 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******" ХХК-аас хүлээн авсан болох нь:   

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “******* Улсын иргэн М-нь АНУ-аас шуудан илгээмж ашиглан ******* Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээсэн...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,  

*******. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, шаргал өнгийн шингэн зүйлтэй 5 ширхэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээж болгон ашиглаж буцаж ирсэн хоосон сав 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов гэжээ. /хавтаст хэргийн *******3 дахь тал/,

3. *******0*******1 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* ын илгээмжээр хүлээн авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хайрцгийг нээхэд ногоон өнгийн дотортой шар өнгийн куртик 1 ширхэг, color hot гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан хайрцаг бүхий хуванцар аяганууд, chocolate гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн уут бүхий *******.55 кг жин бүхий шоколад, Trail mix snack гэсэн бичиглэлтэй гялгар уут бүхий самар, Lin гэсэн бичиглэлтэй чихэр, Тоblerone гэсэн бичиглэлтэй шоколад 5 ширхэг, улаан, цагаан өнгийн цүнх 1 ширхэг дотор 3 шил дарс, хар өнгийн цамц зүүн талдаа сармагчин болон далдуу модны зурагтай...хар өнгийн малгайтай цамцны зүүн халааснаас бор өнгийн цаас гарч ирсэн ба дотор байгаа зүйлийг гаргаж ирэхэд 6 см урттай, өргөн нь 1 см өргөнтэй шилэн сав бүхий дотор нь шаргал өнгийн шингэн зүйлтэй 6 ширхэг гарч ирсэн шинжилгээнд хүргүүлэх зорилгоор түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

4. Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “*******0*******1 оны 8 дугаар сарын 07-ны өдөр АНУ-аас *******  гэх хүний нэр дээр нэг хайрцаг ачаа ирсэн. Тухайн ачааг *******0*******1 оны 8 дугаар сарын 09-ний өдөр М  гэх хүн 16 цаг *******5 минутад илгээмжээ авах гэж ирсэн. Тухайн илгээмжийг хүлээн аваад гарын үсэг зураад ачаагаа аваад гараад явсан. Манай илгээмжийн үүдэнд тухайн залууг цагдаагийн алба хаагч нар саатуулсан. Тухайн хүнийг ачааных нь хамт аваад явсан... Манай “******* *******" ХХК нь ******* улсад ******* салбар байгаа. Уг ******* салбар нь агаарын тээвэр, газрын тээвэр гэж ******* хуваагдсан байдаг. Манай салбар нь газрын тээврийн салбар юм. Манай гадаад салбар нь ганцхан АНУ-д байдаг өөр газар байдаггүй. ..Манай салбар болох АНУ-ын Калифорниа мужид үйл ажиллагаа явуулдаг салбарт *******0*******1 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ************** цаг 19 минутад ******* Улсын иргэн С-ийн  М  гэх хүн 1 хайрцаг ачааг ******* Улс руу ачуулахаар өгсөн, тухайн үед ачааны мэдүүлэгт хувцас болон чихэр байгаа гэж мэдүүлсэн байсан. Манай байгууллагын зүгээс үйлчилгээний нөхцөлөө танилцуулаад ачилтын төлбөр 45 доллар аваад нэмэлт ажлын хөлс 10 доллар аваад тухайн ачааг хүлээн авч ачилт хийхэд бэлэн болгосон. Мөн дахин бараа илгээсэн ******* аас таны ачаан дотор хууль бус болон улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг асууж үйлчилгээний нөхцөлийг танилцуулаад тухайн хүнээр цахим буюу электрон гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Тухайн үед М  нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаад гарын үсэг зурахдаа хууль бус зүйл байхгүй гэж зурсан. Карго илгээгчийн ачаа барааг нээж харах эрх бидэнд байхгүй. Тухайн улсын хууль дүрмээр явагддаг. Гол ачаа бараа илгээгч нь үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж ачаа барааны мэдүүлэг дээр явуулж байгаа зүйлсээ нэг бүрчлэн мэдүүлж ******* улс руу ачаа бараа явуулдаг юм. ******* Улсын хилээр хууль бус хориглосон бараа бүтээгдэхүүнийг явуулах юм бол илгээгч болон хүлээн авагч тал бүрэн хариуцна гэсэн үйлчилгээний нөхцөлтэй. Манай байгууллага нь Калифорниа мужаас усан онгоцоор Хятад улс руу тээвэрлэж Хятадаас ******* улс руу газрын тээврээр орж ирдэг...” гэсэн мэдүүлэг  /хавтаст хэргийн 35-36, 87 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн *******0*******1 оны 8 дугаар сарын *******4-ний өдрийн 364******* дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн зүйлийн агууламжтай, ******* талдаа төмөртэй хуванцар сав мэт зүйл дотор байсан шаргал өнгөтэй өтгөн тосорхог зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгөтэй өтгөн тосорхог зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. Шаргал өнгийн шингэнтэй ******* талдаа төмөртэй хуванцар сав мэт зүйлийн нийт жин нь 9.8509 грамм байв. Шаргал өнгийн өтгөн тосорхог зүйлийн цэвэр жинг тодорхойлох боломжгүй байв...” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,    

6. Шинжээч Б.Цогбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...шинжилгээнд ирүүлсэн савтай шингэн зүйл нь стандарчилалын дагуу, шинжилгээ хийхэд Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Өөр төрлийн агууламж ирүүлээгүй. Дээрх шинжилгээнд ирүүлсэн зүйл тосорхог шингэн учир манай стандарт тоног төхөөрөмж болох Agilent 78*******0 A GC/5977EMSD иромотографийн спеотролотр багаж ашиглан шинжилгээ явуулсан. Дээрх тосорхог шингэн зүйлийн дээж шалгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7******* дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн *******0*******1 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3641 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн *******  УК95100318 *******0*******1/08/09/ гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн *******  УК95100318 *******0*******1/08/09 гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенциудад багтсан бодис илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,  

 

 

9. Эд зүйл, баримт бичиг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 89 дэх тал/,

10. “******* *******” ХХК-ийн илгээмжийн бүртгэл /хавтаст хэргийн 90-91 дэх тал/

11. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын *******0*******1 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 01/1079 дугаартай “Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид орсон каннабисын найрлагад каннабидиол /СВЭ/, дельта-9-тетрагидроканнабинол /ТНС/ болон бусад бодис агуулагддаг. Дельта-9-тетрагидроканнабинол нь үндсэн найрлагын 40 орчим хувийг эзэлдэг ба Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид РТ- 00******* кодтой орсон, гол донтуулах нөлөөг үзүүлдэг’’ гэх албан бичиг /хавтаст хэргийн 103 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

******* Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.    

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Шүүгдэгчийн гэм бурууг өөрөөр нь нотлуулахыг үүрэг болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн. Гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй. Бодисын химийн бүтэц, найрлага болон хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. ******* д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй....Шинжээчийн дүгнэлтэд тосорхог шингэн зүйлийн хэдэн хувийг тетрагидроканниболлын агуулж эзэлж байгааг тогтоож чадаагүй. Мөн 6 ширхэг шилэн савтай бодисын нийт хэмжээ тодорхойгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. Гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан байгаа. ...сэдэлт санаа зорилгыг тогтоох ёстой. ******* д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцжээ.    

        

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: шүүгдэгч ******* ын ******* Улсын хилээр нэвтрүүлсэн сэтгэцэд нөлөөт бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* дугаар жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ агууламжтай. Өөр төрлийн агууламж ирүүлээгүй, тус бүр нь савны хамт 9.8509 грамм жинтэй, 6 ширхэг сав бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн *******0*******1 оны 8 дугаар сарын *******4-ний өдрийн 364******* дугаартай дүгнэлт болон шинжээч Б.Цогбаяр  мөрдөн байцаалтад  “... Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Өөр төрлийн агууламж ирүүлээгүй. Дээрх шинжилгээнд ирүүлсэн зүйл тосорхог шингэн учир манай стандарт тоног төхөөрөмж болох Agilent 78*******0 A GC/5977EMSD геромотографийн спеотролотр багаж ашиглан шинжилгээ явуулсан. Манай багаж нь 10-6 зэрэгт грамм хүртэлх маш бага хэмжээний мансууруулах бодисыг илрүүлэх боломжтой. Багажны арга аргачлалтаас хамаарч тодорхой хувийг тоон утгаар буюу хувь тогтоох боломжгүй” гэж тайлбарлажээ. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, яллагдагчийн эрхийг эдлүүлж өмгөөлөгчийн хамт байцаасан байна.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...дахин шинжээч томилж бодисын найрлага болон хэмжээг тогтоолгох, яллагдагчийн эрхийг зөрчсөн” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

          Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.*******.1-д үйлчлүүлэгч буюу илгээгч  нь илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй, мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.3-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг шуудангаар илгээхийг хориглоно” гэж заажээ.

          Шүүгдэгч *******  нь “илгээмжид байсан цамцыг түүний найз Америкийн Нэгдсэн Улсын иргэн Tommy Mack Jr гэх хүн бэлэглэсэн. Уг цамцны халаасанд “бодис байсныг мэдээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч *******  нь *******0*******1 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ************** цагийн орчимд Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужад шуудан илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн салбарт илгээмжийг хүлээлгэн өгч, үйлчилгээний нөхцөлтэй танилцаж баталгаажуулсан ба *******0*******1 оны 08 дугаар сарын 09-ний өдөр уг илгээмжийг өөрөө хүлээн авсан байна. Иймд шүүгдэгч ******* ын “цамцны халаасанд бодис байсныг мэдээгүй” гэх тайлбар нь түүний гэм бурууг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй юм.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч *******-ийн мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 364******* дугаартай дүгнэлт, шинжээч Б.Цогбаярын мэдүүлэг зэрэг баримтуудаар  шүүгдэгч *******  нь Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмжээр 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, хуванцар сав бүхий шаргал өнгөтэй, өтгөн тосорхог шингэн 6 сав бүхий бодис илгээж, улмаар *******0*******1 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* Улсын хилээр нэвтрүүлсэн ба дээрх бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* дугаар жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох нь нотлогдож байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Туяагийн “*******  гэм буруугүй“ гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан үйл баримт болон нотлогдсон байдалтай тохирохгүй, үндэслэл муутай тул хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.  

           Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн”-ээр хэргийн бүрдэл хангагддаг. Өөрөөр хэлбэл барааг хүлээн авч, хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай мэдсэн үеэс нь бараа хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдана гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* ын үйлдсэн “Хууль, ******* Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.   

            Иймд шүүгдэгч *******  нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Хохирол, хор уршгийн талаар:  

 

          Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.   

         Шүүгдэгч *******  нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын *******0*******1 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 648 дугаартай дүгнэлт гарсан байна. /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, Шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй байна.  

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:   

        Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.      

         Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч ******* т 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ш.Төгсгэрэл нараас “...*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.  

          Шүүгдэгч *******  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №648 дугаартай дүгнэлт авагдсан байна /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,            

Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлоготой.  

         Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй.

          Шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нь анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй шаргал өнгийн шингэн зүйлтэй сав 5 ширхэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээж болгон ашигласан хоосон сав 1 ширхэг зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.  

 Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б  овогт С-ийн  М ыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын ******* дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг ******* Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

*******. Эрүүгийн тусгай ангийн *******0.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч ******* ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй шаргал өнгийн шингэн зүйлтэй сав 5 ширхэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээж болгон ашигласан хоосон сав 1 ширхэг зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                Т.АЛТАНТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН