| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00307/и |
| Дугаар | 303 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 303
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг, Баяншанд 10 дугаар гудамж 20 тоотод оршин суух, Дархчууд овогтой Галсанпэрэнлэйн Лхагвадоржийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Лхагвадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Галсанпэрэнлэй овогтой Лхагвадорж нь 1957 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэ суманд төрсөн. Галсанпэрэнлэй овогтой Лхагвадорж нь Говь-Алтай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгын ажилчнаар 1978 оноос 1995 оны 09 сар хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн даргын тушаалын бичилтийн он засвартай байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1978 оноос 1995 он хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Дархчууд овогтой Галсанпэрэнлэйн Лхагвадорж нь 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Дархчууд овогтой Галсанпэрэнлэйн Лхагвадорж нь 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай “ажилчин авах тухай” тушаал
-Говь-Алтай аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай “мөнгө зарцуулах тухай” тушаал,
-Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаас Галсанпэрэнлэйн Лхагвадоржид олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 126 дугаар тушаалаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар авч ажиллуулав, Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл дундын ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдэж, байгууллагын тамга дарагдсан байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Намын үү, ҮЭ-ийн хороо, үйлдвэрийн захиргаа, ХЗЭ-ийн үүрээс 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”,
-НДҮ-ийн хамт олноос 1979 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон “Баярын бичиг”,
-Говь-Алтай аймгийн Намын үүр, НДҮ-ийн захиргаа, ҮЭ-ийн хороо, МХЗЭ-ийн үүрээс 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шагнасан “Баярын бичиг”,
-НДҮ-ийн ҮЭ-ийн хороо, НДҮ-ийн ХЗЭ-ийн үүр, Залуучуудын гавшгайч I бригадын зөвлөлөөс 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс олгосон 1982 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1982 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шагнасан “Сайшаалын үнэмлэх”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “Гэрчилгээ”,
-Говь-Алтай аймгийн “Алтангадас” одонт ХЗЭ-ийн хорооноос 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шагнасан “Гэрчилгээ”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн Намын үүр, үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1987 оны 08 дугаар сард дурсгасан “Диплом”,
-Нэгдэл дундын үйлдвэрийн намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Нэгдэл дундын үйлдвэрээс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шагнасан ”Баярын бичиг”,
-Галсанпэрэнлэйн Лхагвадоржид олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №430687 дугаартай бат илэрхийлэх дэвтэрт 1979 оны 10 дугаар сараас1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны сарын цалин, татвар төлсөн бичилт хийгдэж, даргын гарын үсэг зурагдаж тамга дарагдсан байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Дархчууд овогтой Галсанпэрэнлэйн Лхагвадоржийг 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дархчууд овогтой Галсанпэрэнлэйн Лхагвадоржийг 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН