Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал,         

           шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М-ийн  Б-д   холбогдох эрүүгийн *******110000001*******40 дугаартай хэргийг *******0************** оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Орхон аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ******* дүүрэг ..............ажилтай, ам бүл .......... хамт ******* дүүрэг ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт М-ийн  Б  /РД:....................../;

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь ******* дүүрэг дэх *******гийн газрын ******* дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан *******гаар ажиллаж байхдаа *******0*******0 оны 7 дугаар сарын *******4-ний өдөр “согтуу хүн машин цохисон” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, *******0*******0 оны 7 дугаар сарын **************-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 143******* дугаартай тогтоол үйлдсэний дараа *******0*******0 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *******-т “торгуулийн мөнгө юу болсон бэ, би өөрөө хувиасаа төлчихсөн тул чи надад яаралтай өгөх хэрэгтэй байна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж *******0*******0 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны байранд байхдаа Хаан банк дахь өөрийн 51*******7013646 дугаарын дансаар 80.000 төгрөгийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан “Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: *******0*******0 оны 7 дугаар сарын *******4-ний өглөө М  эрүүлжүүлэхээс гарсан. М ын төрсөн дүүг дуудсан. Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1-д зааснаар *******-т торгох арга хэмжээ авна гэж тайлбарлаж өгсөн. Тухайн өдөр ******* таксины жолоочтой маргасан. Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д зааснаар маргасан асуудалд торгох байсан. Хүний биед халдах гэсэн зөрчлөөр 100.000 төгрөгөөр торгохоор эхнэртэй нь ярьсан. ******* хоногийн дараа дуудахад ирээгүй. Төрсөн дүү рүү нь залгахад мэдэхгүй гэсэн. Маргааш нь М  ирээд “амьдрал хэцүү байна торгохгүй байж болох уу” гэсэн. 7 дугаар сарын *******8-ны өдөр ирээд уулз гэсэн ч  М  ирээгүй. 7 дугаар сарын **************-ний өдөр эхнэртэй нь ярьсан. Эхнэр рүү нь ярихад эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Маргааш явуулъя гэсэн боловч таг алга болсон. 8 дугаар сарын 06-ны өдөр М аас мөнгө орж ирснийг 11 сард дотоод шалгалтаар мэдсэн. Би хүний мөнгө залилж аваагүй. Зөвшөөрөхгүй. М  яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй. Би Нисэхийн эцэс дээр М тай уулзаагүй. М ын мэдүүлэг зөрүүтэй байгаа. Би мэдсэн бол буцаагаад өгөх  байсан. Хугацаа нь дуусан тул татгалзаад хаасан. 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл М тай холбоо бариагүй. М  намайг гүтгэж байна” гэв.

 

           Хоёр. Эрүүгийн *******11000001*******40 дугаартай хавтаст хэргээс:

           1. Нийслэлийн *******гийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, *******гийн хурандаа И.Баттөгсийн *******0*******0 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 11-*******1 дэх тал/

           *******. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /1 дүгээр хавтаст хэргийн *******6-104 дэх тал/  

          3. ******* дүүрэг дэх *******гийн газрын хоёрдугаар хэлтсийн *******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******6k*******/5837 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 106-107/

            4. Хохирогч ******* ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн **************4-**************6 дахь тал/

            5. Гэрч *******-ийн мэдүүлэг  /******* дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал/

            6. Албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 11******* дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/, ял шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/, гэрч С-ийн  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16******* дэх тал/, гэрч Б.Баянбатын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******  нь ******* дүүрэг дэх *******гийн ******* дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан *******гаар ажиллаж байхдаа *******0*******0 оны 7 дугаар сарын *******4-ний өдөр “согтуу хүн машин цохисон” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, *******0*******0 оны 7 дугаар сарын **************-ний өдөр Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 143******* дугаартай тогтоол үйлдсэний дараа *******0*******0 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны байранд байхдаа Хаан банк дахь өөрийн 51*******7013646 дугаарын дансаараа ******* аас торгуулийн мөнгө гэж 80.000 төгрөгийг хуурч авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь:  

1. Нийслэлийн *******гийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, *******гийн хурандаа И.Баттөгсийн *******0*******0 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 11-*******1 дэх тал/

           *******. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /1 дүгээр хавтаст хэргийн *******6-104 дэх тал/

           3. ******* дүүрэг дэх *******гийн газрын хоёрдугаар хэлтсийн *******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******6k*******/5837 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 106-107/

          4.  Нийслэлийн *******гийн Удирдах газрын даргын *******0*******0 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/165 дугаартай дугаартай тушаалаар ******* ийг албан тушаалд томилсон тухай тушаал /хавтаст хэргийн 17*******-173 дахь тал/

            5. Нийслэлийн *******гийн Удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан албаны шалгалтын танилцуулга /хавтаст хэргийн *******0-*******3 дахь тал/

6. Хаан банк дахь ******* ийн 51*******7013646 дугаартай дансанд: “…5045*******48*******44 данснаас 80.000 төгрөгийг М  гэх нэрээр орлого…” орж ирсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал/  

          7. *******-ийн 5045*******48*******44 дугаартай дугаартай данснаас: “…51*******7013646 данснаас 80.000 төгрөгийг М  гэх нэрээр зарлага…” гарсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 187-18******* дэх тал/

         8. Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр жаахан архи уучихсан байсан ба Буянт-Ухаа 1 хорооллын урд талд төв замаар хөндлөн гарч явж байтал цагаан өнгийн Аванте Экс Ди маркийн машин надад зам тавьж өгөхгүй болохоор нь хальт машины урд гупер руу нь өшиглөчихсөн чинь машин нь үнэндээ яагаачгүй юм. тэгтэл нөгөө машины жолооч ******* дуудаад, ******* нар ирсэн. ******* ирсний дараа жолооч явчихсан. Тэгээд ******* ирээд намайг авч яваад ******* дүүрэг дэх *******гийн ******* дугаар хэлтэс рүү авч явсан. Анх намайг авч оччихоод зөрчил энээ тэрээ гэж яриад байсан. Тэгээд ярьж байгаад 100,000 төгрөгөөр торгуулах юм байна гэж хэлсэн. Надад зөрчлийг чинь ингэж шийднэ, тэгж шийднэ гэж хэлж байгаагүй. Надад ямар нэгэн баримт өгөөгүй. *******гийн алба хаагчтай анх уулзсанаа хойш 7 хоногийн дараа түүний 861*******5**************5 /Б / гэсэн дугаараас өөрөө над руу залгаад торгуулийн мөнгө юу болсон бэ, би өөрөө хувиасаа төлчихсөн тул, чи надад яаралтай өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд яг хэзээ гэдгийг мэдэхгүй, Нисэхийн автобусны буудлын эцэс дээр уулзахаар тохиролцоод очиж уулзахад 100,000 төгрөгийн торгуулийг тухайн үед данс руу гаа шилжүүлж авч байсан. Мөнгийг манай эхнэр өөрийнхөө Хаан банк дахь 5045*******48*******44 тоот данснаас шилжүүлсэн. Сүүлд эхнэрээс асуухад Б  гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн гэж хэлж байсан. Б  байцаагч намайг Зөрчлийн тухай хуульд зааснаар олон нийтийн газар танхайрсан гэж торгоно гээд байхаар нь би эхнэрээрээ шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн **************4-**************6 дахь тал/

         *******. Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр *******0*******0 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод амьдарч байсан юм. би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж байхад манай нөхөр М  над руу залгаад “Би зам гараад явах гэж байсан чинь гэрлэн дохио зөрчсөн гэл үү нэг зөрчил гаргасан ******* намайг торгоно гэнээ 100,000 төгрөгийн торгууль” гэж надад хэлсэн. Тэгээд би *******тайгаа намайг утсаар яриул гэж хэлээд *******тай нь утсаар ярихад ******* нь утсыг нь аваад танай нөхөр зам гарч байгаад зөрчил гаргасан гэх утгатай юм хэлсэн тэгэхээр нь би дансаа өгчих гэж хэлээд Баасан гэж *******гийн өөрийнх нь Хаан банкны данс руу өөрийн 5045*******48*******44 дугаартай данснаас байсан 80,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /******* дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

             Гэм буруугийн хуралдаанд: улсын яллагчаас “шүүгдэгч ******* ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт гаргасан, 

      Шүүгдэгч ******* ийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс “ *******-т 7 дугаар сарын *******5-ны өдөр торгуулийн мөнгөө төлөөрэй гэж *******  дансаа өгсөн. Гэтэл материал хаагдсанаас хойш 80.000 төгрөг дансаар нь орж ирсэн. Залилах санаа зорилго тогтоогдохгүй байна. Иймд ******* ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн санал гаргаж мэтгэлцэв,

      Шүүгдэгч *******  “...Надад мөнгө авах хувийн ашиг сонирхол байхгүй. ******* ыг залилах санаа зорилго байгаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй...” гэж гэм буруугийн талаар маргав.  

 

            Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

            Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл: Нийслэлийн *******гийн Удирдах газрын даргын *******0*******0 оны Б/165 дугаар тушаалаар *******  нь ******* дүүрэг дэх *******гийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нисэх дэх *******гийн хэсэгт хороо хариуцсан *******, *******гийн дэд ахлагчаар томилсон, албан тушаалын тодорхойлолтод тусгаснаар шүүгдэгч С.Б  нь иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, хойшлуулашгүй ажиллагаа явуулах, хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг шалгах үүрэг бүхий албан тушаалтан байна.  *******гийн шуурхай удирдлагын тасагт *******0*******0 оны 07 дугаар сарын *******5-ны өдөр иргэн Амартайванаас “согтуу хүн машин руу цохисон” гэх гомдол мэдээллийн дагуу ******* ыг эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлжээ. Шүүгдэгч *******  нь хохирогч ******* аас *******0*******0 оны 07 дугаар сарын *******5-ны өдөр мэдүүлэг авч, *******0*******0 оны 07 дугаар сарын **************-ний өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдэж материалыг хаасан боловч *******-т “торгуулийн мөнгийг би төлсөн. Чи надад яаралтай өгөх хэрэгтэй” хэмээн *******0*******0 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хаан” банк дахь өөрийн харилцах дансаар 80.000 төгрөг авч өөртөө захиран зарцуулсан байх ба энэ гэмт хэрэг нь Нийслэлийн *******гийн Удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан шалгалтаар илэрчээ.

         Шүүгдэгч *******  нь “*******гийн дэд ахлагч” буюу Төрийн тусгай албан тушаал хашиж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.

          Албан тушаалын байдлаа ашигласан гэж хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор байна.

          Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч *******  нь хууль тогтоомж тушаалаар өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, хохирогчид худал хэлэн мөнгө шилжүүлэн авсан үйлдлийн арга, хэлбэр, шинжээрээ залилах гэмт хэргийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.

            Иймд ******* дүүргийн *******гийн газрын Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан *******, *******гийн дэд ахлагч *******  нь хохирогч ******* тай холбоотой зөрчлийн хэрэг нээгээгүй байхад, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан мэтээр өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг хохирогч *******-т төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс нийт 80.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүхээс шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “... *******  нь *******-т *******0*******0 оны 7 дугаар сарын *******5-ны өдөр торгуулийн мөнгө төлөөрэй гэж дансаа өгсөн. Гэтэл материал хаагдсанаас хойш 80.000 төгрөг дансаар нь орж ирсэн. Залилах санаа зорилго тогтоогдохгүй байна. Иймд ******* ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү “ гэсэн санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

           Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…хохирлоо бүрэн авсан...” гэсэн /******* дугаар хавтаст хэргийн 6, 10 дахь тал/ байх тул шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч ******* ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

           Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д зааснаар 10.000 нэгжээр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” дүгнэлт гаргасан,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс  “...******* ид торгох ял оногдуулахыг зөвшөөрч байна...” гэсэн санал гаргав.  

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан гэмт хэрэгт ...10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ******* жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээг хуульчилжээ.  

 

           Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр албан тушаалын байдлаа давуу тал болгон ашигласан байдал, *******, хууль хяналтын байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг сулруулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа шударга, ил тод, хууль ёсны байх үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас  гаргасан “******* ид торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг харгалзан шүүгдэгч ******* ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д  зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* ид мэдэгдэв.   

 

Шүүгдэгч  *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. О овогт М-ийн  Б ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д  зааснаар шүүгдэгч ******* ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* ид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР