| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0147/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/128 |
| Огноо | 2022-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор *******рдэнэчимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-ийн Д-т холбогдох эрүүгийн 2103004120071 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын Иргэн,..............оны ......... дүгээр сарын .........-ны өдөр Баянхонгор аймгийн ............ төрсөн, .......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл .... Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Д , /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, *******ын давааны хойд замд Aqua маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota prius-20 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2103004120071 дугаартай хавтаст хэргээс:
1. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12 дахь тал)
2. Иргэний нэхэмжлэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
3. Иргэний хариуцагч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
4. Иргэний нэхэмжлэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
5. Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)
6. Хууль ёсны төлөөлөгч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)
7. Гэрч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11937 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)
9. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 80 дахь тал)
10. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)
11. Мөрдөгчийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал)
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), “ ” ХХК-д ажилдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
1. Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, *******ын давааны хойд замд Aqua маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Toyota prius-20 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасны улмаас зорчигч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Toyota Aqua маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд худалдаж авч байсан. 2021 оны 8 дугаар сар хүртэл өөрийн хэрэгцээнд унаж байсан. 8 дугаар сараас хойш хэрэглэх шаардлага байхгүй байсан учраас өөрийн төрсөн аав Д д өгсөн. Ослын талаар мэдсэн. Би уг тээврийн хэрэгслийг аавдаа бэлэглэж байгаа юм. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
Иргэний хариуцагч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоно. Ямар нэгэн өр төлбөрийн асуудал гарвал хариуцна. Харин өөрийн автомашины эвдрэлийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үеэл эгч Болормаа над руу залгаад ослын талаар хэлсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2.810.000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Төв аймгаас Улаанбаатар чиглэлтэй явж байсан. *******ын давааны хойд хэсэгт эсрэг урсгалаас цагаан өнгийн судлын автомашин ирж мөргөсний улмаас миний өвчүүний гуравны нэг нь хугарсан. Одоо хөдөлгөөн хязгаарлагдмал байна. Ажилдаа хааяа очиж байгаа. Ханиалгаж найтааж, инээж болохгүй, хэвтэж босоход хөндүүртэй байгаа. Өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Эмчилгээтэй холбоотой гарч буй зардлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)
Хууль ёсны төлөөлөгч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ослын улмаас манай автомашины хойд суудалд сууж явсан миний охин Эгшиглэнгийн толгой хэсэгт бага зэргийн хавдсан байхаар нь Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)
Гэрч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Төв аймгаас Улаанбаатар хот руу эхнэр хүүхдийн хамт явсан. *******ын даваа даваад Улаанбаатар чигтэй буюу хойд зүгт 16 цагийн үед явж байсан. Энэ үед хот руу орж байгаа хөдөлгөөн ихтэй олон тээврийн хэрэгслүүд цуваа үүсгэсэн байдалтай зөөлөн явж байсан. Эсрэг хөдөлгөөнд явж байсан нэг цагаан өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэл гэнэт манай тээврийн хэрэгслийг чиглээд ирсэн. Би тэр тээврийн хэрэгслээс зугтааж баруун гар тийшээ дарсан боловч амжаагүй. Тэр тээврийн хэрэгсэл манай автомашиныг мөргөсөн. Мөргөсөн автомашины жолооч согтуу байсан. Тэр хүн зорчигчгүй ганцаараа явж байсан. Хойд суудалд манай хүүхэд сууж явсан. Тухайн үед маш хүчтэй доргилттой байсан. Миний хажуугийн суудалд манай гэр бүлийн хүн сууж явсан бөгөөд цээж хэсгээр өвдөж байна гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11937 дугаартай шинжээчийн: “...1. *******-ийн биед өвчүү ясны хугарал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...нийт шууд бус зардлын дүн 3.085.000, үнэлгээгээр тогтоосон дүн 3.560.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 80 дахь тал)
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...Дорж овогтой Д ыг драйгер багаж ашиглан шалгахад 2,26 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)
Мөрдөгчийн магадлагаа: “...1. Toyota Aqua маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д-ийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Toyota prius-20 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өнгөнсэлэнгэ нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал)
*******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 01 жилийн хугацаагаар хассан лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээсэн ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 03 минутын орчимд согтуугаар Aqua маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota prius-20 маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах тогтоох эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******-т тайлбарлав.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Шүүгдэгч ******* ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгч ******* аас хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 1.840.000 төгрөг нөхөн төлсөн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч *******-д 2.810.000 төгрөг, -д3.700.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан шийтгэлийг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Д-ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******-т тайлбарласугай.
6. Шүүгдэгч *******-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан шийтгэлийг эдэлж дууссан үеэс тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч *******-д 2.810.000 төгрөг, хохирогч *******-д 1.840.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч -д3.700.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР