Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 305

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг, Баян-Өндөрт оршин суух, Сайн-Оюут овогтой Лосолын Сүнжидмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Сүнжидмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сайн-Оюут овогтой Лосолын Сүнжидмаа нь 1961 оны 02 дугаар сарын 10-нд Дэлгэр сумын нутагт төрсөн. 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982-1991 он хүртэл Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр, 1991-1994 оныг дуустал Дэлгэр сумын хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн үрэгдүүлсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982-1991 он хүртэлх Дэлгэр сумын хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Лосолын Сүнжидмаа нь 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Лосолын Сүнжидмаа нь 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай Л.Сүнжидмааг Шарга сумын Улаан туг бригадад бага эмчээр томилсон “Бага эмч сувилагчдыг ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал,

- Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай Шарга сумын Улаантуг бригадын бага эмч Л.Сүнжидмааг 7-р сарын 20-ноос эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлж, Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр томилсон “их, бага эмч нар шилжүүлж томилох тухай” тушаал,

-Дэлгэр сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүний бага эмч Л.Сүнжидмааг сумын эмнэлгийн дүн бүртгэгчээр томилсон “хүний бага эмч нарыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай “бага эмч Л.Сүнжидмаа нь 1 нас хүрээгүй хүүхэд үрчилж авсан тул түүнийг асрахад зориулж 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэх “ажилтанд хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал,

-Дэлгэр сумын хүний эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай бэлгийн улирлын цагаан сарын шинийн 2-нд бага эмч Л.Сүнжидмаа нарыг байгууллага дээр жижүүрээр томилсон “жижүүр томилох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай хүн эмнэлгийн салбарын эрхлэгч их эмч Д.Чулуунбаатар нь өвчтэй ээжийгээ харж, хөдөө гарах болсон тул дүн бүртгэгч бага эмч Л.Сүнжидмааг 1993 оны 05-р сарын 23-ны өдрөөс эхлэн хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр түр томилон ажиллуулсан “ажил түр хариуцуулах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай “ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай дүн бүртгэгч бага эмч Л.Сүнжидмаагийн жирэмсний амралтыг 1995.01.01-нээс эхлэн олгосон “жирэмсний амралт олгох тухай” тушаал зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сайн оюут овогтой Лосолын Сүнжидмааг 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сайн оюут овогтой Лосолын Сүнжидмааг 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг бригадад бага эмчээр, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал бригадад бага эмчээр, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН