Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч *******  өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:      

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Н-ын  А.т   холбогдох эрүүгийн 22030007400107 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй,.............ажилтай, ам бүл ........... хамт Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, ............... тоотод оршин суух, урьд 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 624 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Н-ын  А /РД:...................../.   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цаг 56 минутын үед “Тоуоtа Рrius-41” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн зам, “*******” центрийн зүүн урд талын зам дээр явган зорчигч *******-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.   

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.   

Хоёр. Эрүүгийн 22030007400107 дугаартай хавтаст хэргээс:

1. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дахь тал/

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/

3. Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 100-107 дахь тал/

4. Хохирогч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

5. Гэрч *******-ын  мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

7. Мөрдөгчийн 140 дугаартай магадлагаа  “...Явган зорчигч ******* нь /*******/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...Жолооч *******  нь /*******/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

8. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 4163982 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 68-74 дэх тал/

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 109 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

           Шүүгдэгч *******  нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цаг 56 минутын үед согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа “Тоуоtа Рrius-41” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн зам, “*******” центрийн зүүн урд талын зам дээр явган зорчигч *******-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн болох нь:

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...замын хойд талын 2, 3 дугаар эгнээгээр явж байсан машинууд нь зогсохоор нь гүйгээд гартал нэгдүгээр эгнээнээс машин орж ирээд намайг мөргөсөн. ...Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн....” мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

 

Гэрч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...миний урдуур ертөнцийн зүгээр урдаас хойшоогоо явган хүн зам хөндлөн гүйчихсэн гарч байсан. Тэр үед хурдаа сааруулаад нөгөө хүнийг урдуураа гаргах үед нэгдүгээр эгнээгээр явж байсан асфальтан саарал өнгийн Тоуоtа Рruis-41 маркийн машин нөгөө хүнийг мөргөөд осол гаргасан. ...Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тухайн үедээ ярьж байсан. Явган хүнийг би архи уусан эсэхийг мэдээгүй....” мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1882 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “…1.*******-ын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, дух, хацарт зулгаралт тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь хэрэг болох гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

 

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

 

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 00 цаг 45 минутанд...Нармандах овогтой А.-ыг  драйгер багаж ашиглан шалгахад 1.18% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” /хавтаст хэргийн 13 дахь тал/ 

 

Жолоодох эрхийн лавлагаа “...Жолооны үнэмлэхний төлөв: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ******* ын жолоодох эрхийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хасав...” гэх лавлагаа /хавтаст хэргийн 100-107 дахь тал/

 

Мөрдөгчийн 140 дугаартай магадлагаа “...Явган зорчигч ******* нь /*******/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...Жолооч *******  нь /*******/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 78-79 дэх тал/

 

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 4163982 дугаартай  “...Хариулт 2. Уг автотээврийн хэрэгслийн урд салхины шил бүхэлдээ хагарч бяцарсан, баруун урд крыло гол хэсгээрээ бага зэрэг хонхойсон, урд буфер зүүн талдаа 20x10 см талбайд хагарсан, урд нүүрний сетка зүүн хэсгээрээ 5 см орчим хагарсан, копуд зүүн талдаа бага зэрэг хонхойсон, хойд буфер зүүн талдаа 20 см орчим хагарч цуурсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******  нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан зөрчил буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 23 цаг 56 минутын үед согтуурсан үедээ Тоуоtа Рrius-41” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн зам, “*******” центрийн зүүн урд талын зам дээр явган зорчигч *******-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б  овогт Н-ын  А.-ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******  нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* т мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* т тайлбарлав.

 

 3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 Шүүгдэгч *******  нь үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч *******-ыг эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь хохирогч *******нхбаярт 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч ******* т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүний Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан шийтгэлийг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.  

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Н-ын  А нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б  овогт Н-ын  А.-ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.       

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* т тайлбарласугай.  

 

6. Шүүгдэгч ******* т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүний Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан шийтгэлийг эдэлж дууссан үеэс тоолсугай.   

 

7. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь хохирогч *******нхбаярт эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.     

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.        

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР