| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00327/и |
| Дугаар | 307 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 307
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлттэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Индэрт 2-38 тоотод оршин суугч Намсрай овогтой Батбаатар /РД:ЦА80010371/ нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй ба холбоо барих боломжгүй байгаа тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Хас банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ “...Намсрай овогтой Батбаатар /РД:ЦА80010371/ нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. Зээлдэгч нь тухайн хаяг дээрээ байхгүй ба холбоо барих боломжгүй тул энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү…” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч нь Н.Батбаатарын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Н.Батбаатар нь Хас банктай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №1200021382 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байна.
Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрыг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.
Лочин овогтой Намсрайн Батбаатар /ЦА80010371/ нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан 2 гудамж 36б тоотод оршин сууж байсан, утасны дугаар: 86521336, түүний дүү Н.Сарантуяагийн утасны дугаар: 99483843 болно.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Лочин овогтой Намсрайн Батбаатар /ЦА80010371/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Хас банкны Говь-Алтай салбарт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Лочин овогтой Намсрайн Батбаатар /ЦА80010371/ нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан 2 гудамж 36б тоотод оршин сууж байсан, Н.Батбаатар 86521336, түүний дүү Н.Сарантуяа 99483843 дугаарын утастай болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН