Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0200

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 22 өдөр                    Дугаар 200                                         Улаанбаатар хот

 

 

Б.Э, Б.Н нарын нэхэмжлэлтэй
Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Д, Д.Х, нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, П.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг эс ■< зөвшөөрч нэхэмжлэгч Б.Э болон нэхэмжлэгч Б.Н ын өмгөөлөгч Г.Нийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Б.Э, Б.Н нарын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ажлын бус цагаар, амралтын өдөр, энгийн хувцастай, найзуудтайгаа хамт салхинд гарч, амарч яваад, буцаж харих замдаа автомашинд суугаад унтаж яваад осолд өртөж гэмтсэн нь энэхүү ёс зүйн дүрэмд заагдсан цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл буюу эс үйлдэхүй гаргаагүй. Уг тушаалын хууль зүйн үндэслэл болсон хэм хэмжээ нь намайг ажлаас дутагдлаар халах үндэслэл болохгүй. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 281 дүгээр тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Эын өмгөөлөгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Эын хувьд амралтын өдрөөр, ажлын байранд бус, цагаар салхинд бага зэргийн хэмжээний архи уусан гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл гэж үзэх боломжгүй. Б.Э Үндсэн хуульд заагдсны дагуу амрах эрхтэй. Амрах эрхээ эдлээд явж байгаа хүнийг Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй...

Тухайн үед хамтран архи уусан цагдаагийн албан хаагч нь өөрсдийгөө мэдээд явах эрхтэй. Үүнийг Цагдаагийн алба хаагчийн бус ёс зүйн дүрмийн 4.1.6-т зааснаар тухайн хүнд зөвхөн өөрт нь хамааруулж үзнэ. Гэтэл бусдын үйлдлийг хянах, цагдах эрхэд хамааруулж үзэж байгаа нь үндэслэлгүй. Согтуугаар машин жолоодсон асуудал Б.Эад хамааралтай заалт биш. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 281 дүгээр тушаал хууль зөрчиж гарсан тул хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Эын өмгөөлөгч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Э ажпын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргасан талаар хариуцагч тал тайлбар хэлдэггүй, тушаал дээрээ бичсэн байдаг. Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын ажилтан хүн архи амсаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэрэгт орооцолдоод агсан согтуу тавиад явсан бол цагдаагийн байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж болно. Б.Эын хувьд тийм байдал гаргаагүй. Энэ бүх процесс эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдоод, эрүүгийн хэргээс Б.Эад холбогдох хэсэг хэрэгсэхгүй болсон...

Цагдаагийн байгууллага нь тухайн ажил албан тушаалаас халсан албан тушаалтанд буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй. Осол аваар гарч хүний амь нас хохирсонтой холбогдуулаад хамт байсан бүх хүмүүсийг буруутай гэж ажпаас халсан үйлдэл болсон... Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6 дахь заалтаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлахаар зүйл хийгээгүй тул 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 281 дүгээр тушаалын Б.Эад холбогдох хэсэг нь хүчингүй болох бүрэн үндэслэлтэй. Энэ тушаал хууль зөрчиж гарсан нь тогтоогдож байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэж байгаа боловч яг ямар зохисгүй үйлдэл гаргасныг, мөн хуулийг биелүүлээгүй гэх боловч ямар хуулийн, ямар заалт зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй. Тухайн үед зам тээврийн осол гаргасан Б.Ялалт тээврийн хэрэгсэл жолоодож байхыг огт хараагүй ба тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгааг нь ч мэдээгүй. 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр миний хувьд ажлын бус, амралтын өдөр байсан ба тухайн үед албаны дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 281 дүгээр тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, албан тушаалд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд “согтууруулах ундаа хэрэглэсэн боловч захиргааны зөрчил гаргаагүй этгээдийг албадан эрүүлжүүлэхийг хориглоно” гэж заасан. Хууль тогтоомжоор архи уух бол зөрчил биш гэдгийг харуулж байна... Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6-т зааснаар зөрчил гэж үзээд байгаа аливаа зохисгүй үйлдэл гэдгийг өөрт нь тайлбарлаагүй байдаг. Архи уухыг зохисгүй үйлдэл гэж үзэх нь үндэслэлгүй.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг иш татсан байдаг. Энэ нь ерөнхий заалт буюу ерөнхий хэм хэмжээ учраас маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болж чадахгүй. Төрийн тусгай албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанд нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасан. Төрийн албаны тухай хууль ямар ч байдалд Цагдаагийн байгууллагын тухай хуулиас дээд хүчин чадалтай. Төрийн албаны тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж энэ тушаал гарсан учраас хууль зүйн үндэслэлгүй, 281 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт шүүхэд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дэх хэсгийн 4.1.6, мөн дүрмийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэм хэмжээнээс үзэхэд хэдийгээр амарч байсан гэх боловч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч болох Б.Э, Б.Ннар нь архидан согтуурч, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн... Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, П.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч албаны хувцсаа өмсөөд цагдаагийн албан хаагч болдог. Хувцсаа тайлаад цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөд явж болно гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Цагдаагийн албан хаагч төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байдаг ба ямар нэг хэлбэрээр эрх нь хязгаарлагдаж албандаа хүндэтгэлтэй хандаж байх ёстой... Цагдаагийн байгууллагын тухай хуулийг баримталж Б.Э, Б.Ннарыг албанаас халсан нь хууль зөрчөөгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд зохистой хэмжээ, түвшинг заасан бөгөөд 3 болон 2.7 хувийн спиртийн агууламж илэрсэн учраас үүнийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр: Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 оны/-ийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Б.Н нараас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 281 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” -ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: ...Үйлдлээ хянах чадваргүй болтлоо архидан согтуурсан гэж байх боловч энэ талаарх баримт буюу эмнэлгийн байгууллагын дүгнэлт байхгүй. Харин тэдний сууж явсан тээврийн хэрэгсэл онхолдож, тэд биедээ гэмтэл авсны улмаас орчин тойрондоо болж байгаа үйл явдалд ухамсартай хандаж байсан эсэх асуудал нь өөр зүйл юм. Тухайн үед зам тээврийн осол гаргасан иргэн Ялалт тээврийн хэрэгсэл жолоодож байхыг Б.Э. Б.Ннар огт хараагүй, жолоодох гэж байгааг нь ч мэдээгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” хэмээн заасан бөгөөд хуулийн уг заалтыг захиргаа хэрэглээгүй. Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн байх боловч аль хуулиар хүлээсэн, ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй, тэр нь ямар зөрчил болох талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо: ...“Үйлдлээ хянан чадваргүй болтлоо архидан согтуурсан” гэж байх боловч бодит байдал дээр бид авто осолд орсны улмаас биедээ хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, орчин тойрондоо болж байгаа үйл явдалд ухамсартайгаар хандаж чадахгүй байсан. Тухайн үед зам тээврийн осол гаргасан Ялалтыг тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгааг болон жолоодож байхыг бид мэдээгүй ба хараагүй. “Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн байх боловч аль хуулиар хүлээсэн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй, тэр нь ямар зөрчил болох талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” \ хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Г.Н болон нэхэмжлэгч Б.Э нар нь “хариуцагч Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй нь буруу, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх боловч ямар хуулиар, ямар үүрэг хүлээсэн, түүнийгээ хэрхэн биелүүлээгүй, тэр нь ямар зөрчил болох талаар шийдвэрт огт дурдаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Э, Б.Ннар нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” нь төрийн тусгай албан хаагч байна гэж заасны дагуу “төрийн тусгай албан хаагч” байна.

Б.Э, Б.Ннар нь Төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх" гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсаддаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих" үүрэгтэй болохыг тогтоож өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нар нь цагдаагийн албан хаагч Д.Мөнхтөр, Б.Ялалт нарыг албаны хувцастай байгааг баттай мэдсэн, харсан болох нь тогтоогдож байна. Дээрх тохиолдолд төрийн тусгай албан хаагч болох Б.Э, Б.Ннар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалт, ёс зүйн дүрмийн дагуу “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх”, шаардлага тавих үүрэгтэй гэснийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь “амрах эрхтэй, амралтын өдрөөр салхинд гарч, согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэх нь зөрчил биш" гэсэн агуулгаар тайлбар, давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Н, Б.Э нарын согтуурлын зэргийг тогтооход Б.Нын биед 3 хувийн, Б.Эын биед 2.7 хувийн спиртийн алкохоль тус тус илэрсэн /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ тогтоогдож байгаа бөгөөд энэ нь согтуурлын хүнд хэлбэрт орж байна. Дээрх байдлыг зөрчил биш гэж үзэж боломжгүй бөгөөд Архидан согтуурахтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх ... -ийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

“Маргаан бүхий актанд Агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг иш татсан байгаа. Энэ нь ерөнхий заалт тул уг актын хууль зүйн үндэслэл болж чадахгүй” гэсэн гомдол гаргагч нарын тайлбар, үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэв.

Засгийн газрын агентлагийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар агентлагын дарга нь “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах" эрхтэй болохыг хуульчилжээ. Иймд дээрх эрхээ хэрэгжүүлж Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Цагдаагийн байгуулагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.2 дахь хэсэгт зааснаар цолыг хурааж, албанаас халах эрхтэй бөгөөд Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг тушаалдаа удиртгал болгосон нь хууль зөрчсөн хэрэг биш юм.

Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар Цагдаагийн байгууллагын тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалттай хууль байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга дээрх хуулийг /хуулийн 29 дүгээр зүйлийг/ хэрэглэсэн нь буруу биш юм.

Нэхэмжлэгч Б.Эын өмгөөлөгч Г.Д “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6 дахь хэсэгт байгаа “Ажпын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх” гэсэн хэм хэмжээг шүүгч “бусдын үйлдлийг хянах, цагдах ойлголт гэж үзсэн байна. Энэ заалт бол зөвхөн цагдаагийн албан хаагчид хамааралтай, зөвхөн хувь хүнд өөрт нь хамааралтай заалт юм” гэж тайлбар гарган маргаж байна.

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөвхөн албан ажлын үед, үүрэг гүйцэтгэж байхдаа дагаж мөрдөнө, зөвхөн өөрөө дагаж мөрдөнө, албан үүргээ гүйцэтгээгүй үед хамаагүй, бусдын зөрчилд хяналт тавихгүй, зөрчлийг хараагүй мэт явах ёстой гэсэн агуулгаар тайлбарлах боломжгүй бөгөөд ингэж явцууруулж хэрэглэх ёсгүй юм.

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсаддаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих" үүрэгтэй болохыг тогтоож өгсөн байна. Дээрх үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй байна.

Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын агуулгаас үзэхэд “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь ...дан ганц дүрмээр бус ...Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор” тодорхойлогдож байна.

Иймд, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3, мөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.5 болон 2.2, мөн 4.1.4 гэх мэт бүх заалт Б.Э, Б.Ннарт хамаарч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э болон нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Г.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э болон нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. Э.ЗОРИГТБААТАР

     
      Text Box: Э.ЗОРИГТБААТАР

    дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.