Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:      

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Ө-ийн  Б  холбогдох эрүүгийн 22*******004780244 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........... оны ....... дугаар сарын............-ний өдөр Дундговь аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ......... жолооч, засварчин ажилтай, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б  овгийн Ө-ийн  Б  /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын *******-11-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны буудал гэх газарт хохирогч *******-тай маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт холбогджээ.  

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 22*******004780244 дугаартай хэргээс:  

 

1. Хохирогч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2962 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

3. Гэрч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

4. Гэрч *******-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн ******* нь хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын *******-11-нд шилжих шөнө  согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны буудал гэх газарт хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр нүүрэнд нэг удаа цохиж зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:     

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би найз ******* , ******* нарын хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг дэлгүүрийн ойролцоо пиво уусан. ******* г гэрт нь хүргэж өгөхөөр автобусны буудал рүү очсон. *******   буудал дээр зогсож байсан Приус 30 маркийн машинд сууж байсан хүнтэй уулзаж байхад би найз *******-ийн хамт наана нь зогсож байсан. Тэгтэл тухайн хар өнгийн Приус 30 маркийн машинаас 30 орчим насны махлаг 2 залуу бууж ирээд найз ******* тай муудалцаад байхаар нь ******* бид хоёр очоод “яасан бэ” гэж асуутал хар куртиктэй махлаг залуу нь миний нүүр рүү цохиж унагаасан. Тэр үед миний ухаан түр зуур  балартсан. Гэтэл тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/   

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би найз ******* , ******* нарын хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг дэлгүүрийн ойролцоо пиво ууцгаасан. Бид ******* г гэрт нь хүргэж өгөхөөр автобусны буудал рүү очоод хар өнгийн Приус маркийн машинаас “таксинд явах уу” гэхэд жолооч нь “явна” гэсэн. Тэгтэл хажууд зогсож байсан нэг танихгүй залуу “ах яасан гэнэ ээ. ахын дүү ахыгаа таних уу” гэхээр нь би “танихгүй” гэсэн. Би тэр ахтай хамт явж байсан хүнд “та найзыгаа аваад яваач, бид нар явлаа” гэхэд тэр хоёр цаашаа алхаад явж байснаа нөгөө хэрүүл өдөөд байсан ах хүрч ирээд “Чи яахаараа намайг таньдаггүй юм бэ” гээд *******-ийн зүүн нүдний дээд хэсэгт нь халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд цохисон. Яг юугаар цохисныг нь хараагүй. Тэгээд ******* газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/  

 Гэрч *******-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид гурав уулзаад Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны байрны урд пиво уусан. Тэгээд би гэртээ харих гээд автобусны буудал дээр такси авах гээд очсон. Цаг 02 цаг өнгөрч байсан. Байрны буудал дээр 4 зүс таних 30-35 орчим насны залуу байсан. Тэд нар намайг болон манай найз ******* бид хоёрыг зүгээр байхад “хүүе нааш ир” гээд барьж аваад манай найз ******* зодоод эхэлсэн. Би зугатааж амжаад цагдаа дуудсан. Намхан бүдүүн, улбар шар ажлын хувцастай хүн халааснаасаа нэг зүйл гаргаад *******-ийн  зүүн нүдний дээд хэсэгт цохисон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2962 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...*******-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Шүүгдэгч ******* гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 38-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын *******-11-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны буудал гэх газарт хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* д ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба тэрээр толгойн КТГ-ын шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, Улсын гуравдугаар эмнэлэгт үзлэг хийлгэсэн 15.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн 8.000 төгрөг, “Мөнхийн тун” эмийн сангаас эм авсан 2700 төгрөг, “Монос” эмийн сангаас эм авсан 28.700 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд “Сод Монгол” шатахуун түгээх газраас шатахуун авсан 40.000 төгрөг, “МТ” шатахуун түгээх газраас шатахуун авсан *******.000 төгрөг, нийт 224.400 төгрөгийн баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгчээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ Шүүгдэгч ******* нь хохирогч *******-д эмчилгээний зардалд 224.400 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. /хх-ийн 55 дахь тал/

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ө-ийн  Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 224.200 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР