| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00715/И |
| Дугаар | 138/ШШ2017/00737 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2017/00737
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт *******ийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох,
Саатуулах байрны төлбөр 128.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны ******* сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* сарын 02-ны өдрийн 272 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 21 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 128.100 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* сарын 02-ны өдрийн 272 дугаар шийтгэврээр 21 хоногийн баривчлах шийтгэлийг цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 128.100 төгрөгийг 2017 оны 9 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Э.*******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 128.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.******* нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2017 оны ******* сарын 02-ны өдрөөс 2017 оны ******* сарын 22-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 128.100 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 272 дугаар шийтгэвэр, 270 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Э.******* нь саатуулах байрны төлбөр 128.100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь саатуулах байрны төлбөр 128.100/нэг зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ