Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00746

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

     Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ЖЭ80**************2*******7******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн ын нэхэмжлэлтэй,

       Дорнод аймгийн ******* сумын -р баг *******9-р байрны *******4 тоотод оршин суух, ЖЭ8008*******9******* регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,

       Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20*******7 оны 3 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны сарын 08-ны өдөр С.т *******.000.000 төгрөг бэлнээр тоолж өгч 8 ширхэг бяруу авахаар тохиролцсон. Уг өдрөөс хойш одоог хүртэл мөнгө болон авах ёстой бяруугаа авч чадаагүй байна. Энэ хугацаанд уулзсан боловч өгнө гээд өгөөгүй. Хамгийн сүүлд уулзахад яг одоо хөдөө явж байна, ирээд өгнө гээд өгөөгүй. Түүнээс хойш уулзалгүй холбоогүй байна. Иймд миний энэ хохиролыг барагдуулж одоогийн ханшаар тооцон 4 шүдлэнтэй тэнцүү хэмжээний төлбөр 2.800.000 төгрөгийг С.аас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 20******* оны сарын 08-ны өдөр Б.т бяруу өгнө гэж урьдчилгаа болгож *******.000.000 төгрөг авсан. Тэр үед бярууны зах зээлийн ханш 2*******0.000 төгрөг байсан. Миний бие өөрөө хүнээс авлагатай бяруугаа хүмүүсээс авч чадаагүй. Тиймээс Б.т *******.*******00.000 төгрөг өгье гэхэд өөрөө авахгүй байна. Он гарсан гэж үзэж байгаа бол шинэ шүдлэн гэж үзээд ******* толгойг нь 400.000 төгрөгөөр тооцож *******.00.000 төгрөгийг Б.т өгч болно гэжээ.

    Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б. миний бие С.аас 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие 00.000 төгрөгөөс татгалзаж байгаа бөгөөд үлдэгдэл 2.200.000 төгрөгийг хариуцагч С. нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

        Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б. нь хариуцагч С.т холбогдуу******* худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.800.000 төгрөгний  00.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.200.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С. нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

       Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

       *******. Хариуцагч С. нь нэхэмжлэгч Б.т худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчи******* төлсөн *******9.7*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 2*******.07******* төгрөг, ******* сумын татварын албаны *******422*******0*******49 тоот данснаас 29.87******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ