Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 240/2016/0052/э/ |
Дугаар | 52 |
Огноо | 2016-07-01 |
Зүйл хэсэг | 203.2., |
Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч: Б.Золзаяа, Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Золзаяа, Б.Мөнхтөр нарт холбогдох 201616000065 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Номгон сумын 4 дүгээр баг, Бөөр дэрс гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Буурал овгийн Баяагийн Золзаяа /регистрийн дугаар: КЖ77012310/
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1977 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Номгон сумын 4 дүгээр баг, Гүн бүлээн гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Буурал овгийн Баяагийн Мөнхтөр /регистрийн дугаар: КЖ78060134/
Яллагдагч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн нутаг Бөөр дэрс гэх газарт нэн ховор ан амьтан болох цоохор ирвэсийг зохих зөвшөөрөлгүй 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашинаар дайрч алан арьс махыг нь хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
C:\Users\munkhtuya\Music\Documents\Received Files\2016-07-01 № Золзаяа, Мөнхтөр зассан [1].docx
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 3 дугаар сарын 10 өдөр манай дүү Мөнхтөр манайд миний машиныг хүргэж ирсэн байсан. Бид хоёрыг гэрт байхад гадаа нохой хуцаад байхаар нь би гарч харахад манай 3 нохой нэг амьтан хөөгөөд явж байсан. Тэгээд буцаж орж ирээд дүүдээ хэлээд хамт машинтай араас нь явсан. Ямар ч амьтан байсныг мэдээгүй тухайн үед малын дайсан байна л гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү.
Шүүгдэгч Б.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр ахынхаа Портер маркийн автомашиныг хүргэж өгөөд гэрт нь байж байсан. Золзаяа ахын машиныг гуйж морины уралдаанд оролцсон байсан. Тэгээд гэрт нь байж байхад нохой хуцаад гарсан. Золзаяа ах машин барьж явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Номгон суманд Золзаяа гэдэг хүн цоохор ирвэс алсан байсан. Энэ амьтан нэн ховор амьтанд хамаардаг учраас агнах, барих зэргийг хуулиар хориглодог. Цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ нь эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөгний үнэтэй байдаг. Энэ үнэлгээг хоёр дахин нугалж гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх журамтай. Холбогдох материалыг хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Миний нэхэмжилж байгаа зүйлийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж өгнө үү. ...Золзаяа, Мөнхтөр нар нь 13.000.000 төгрөгийг Байгаль хамгаалах санд төлсөн. Үлдэгдэл нөхөн төлбөрийг төлөхөөр байгууллагын удирдлагуудтай тохиролцсон байгаа. Тэгэхээр одоо бид нараас санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Д.Эрдэнэтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэрийн хөдөө мал дээр байдаг дүү Золзаяа над руу утсаар залгаад ирвэс гэж ямар амьтан байдаг юм гэж асуусан. Тэгэхээр нь би урт сүүлтэй эрээн амьтан байдаг гэж хэлсэн. Тэгээд би яасан гэж асуусан чинь зүгээр гэж хэлсэн. Сүүлд тэр утсаар холбогдсоноос хойно Золзаяа, Мөнхтөр нарыг ирвэс алсан хэргээр гэрээс нь аймгийн төв дээр авч ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Өмнөговь аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 дугаартай дүгнэлтээр: ...Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мах дотор эрхтэн нь амьтны мах, махан идэштэй амьтан болох ирвэсний мах, арьсны шинжилгээнээс харахад ирвэсний арьс, арьсны байдлаас үзэхэд эм амьтан нас 13-15 орчим настай Гинс /эмэгчин/ болно. Нас гүйцсэн хөгшин ирвэсний толбо цөөрөх, арьсны өнгө буурал суудаг гэжээ. /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгч Б.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байхад манай дүү Мөнхтөр миний машиныг авч ирсэн. ...Мөнхтөр машин хүргэж ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд Мөнхтөр бид хоёр гэрт байж байхад 14 цагийн үед нохой хуцаад юм хоргоогоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал манай гэрийн хойд овоон дээгүүр буюу 100 орчим метрийн цаана манай гурван нохой нэг амьтан элдэж байсан. Тэгээд машинаа асаагаад хойноос нь Мөнхтөр бид хоёр явсан. ...Тэгэхээр нь хойноос нь гүйцэж очоод машинаараа шууд дайрчихсан юм. Тухайн үед бол ирвэс гэдгийг нь мэдээгүй. Шилүүс гэдэг амьтан нь юм болов уу гэж бодож байсан. Эхлээд нэг дайраад тойроод эргээд хартал өөдөөс хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь машинтайгаа ойртож очоод зүүн талын өмнө дугуйгаараа хоолой дээр нь гишгүүлэн зогсоод алсан. Тэгээд дүүгийнхээ буюу Мөнхтөрийн гэрлүү ачиж авч явсан. Тэгээд тэндээ арьсыг нь хуулаад махыг нь янзлаад гражинд нь зүүчихсэн байсан. Хаа гуяыг нь муудчихаар нь хаячихсан гэсэн тэгээд байж байтал 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед цагдаа ирсэн. Тэгээд ирвэс гэдэг амьтан алсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь алсан нь үнэн юм болохоор алсан гэдгээ хэлээд Мөнхтөрийн гражийг цуг очиж зааж өгсөн. Тэгээд тэр ирвэсний мах болон арьсыг хураан авсан. Ирвэс гэж амьтан манай тэр хавиар байдаггүй сураг нь огт гарч байгаагүй юм. Харин шилүүс гэж амьтан байдаг мал хуй бариад гэж дуулж байсан. Тэгээд ирвэс, шилүүс хоёрыг харж байгаагүй болохоор шилүүс гэдэг малын дайсан байна гэж бодоод л алчихсан юм. Сүүлд нь алсан хойноо буюу тэр өдрөө амьтан алсан гэдгээ хэлэхгүйгээр хүргэн ах Эрдэнэтөгсрүү яриад цоохор саарал урт сүүлтэй амьтанг юу гэдэг юм бэ гэж асуусан. Тэгсэн ах ирвэс гэдэг юм. Яасан гэж асуусан. Тэгэхээр нь зүгээрээ гэж хэлээд салгасан. Тэгээд ирвэс гэдгийг нь мэдсэн. Нэгэнт алчихсан юм чинь арьснаас нь салгаад зүүчихсэн байсан. Бас хэрэг болох юм болов уу гэж бодсон. Тэгээд эхнээсээ муудаад байхаар нь махыг нь хаясан байсан. Мах гэж нэг хаа, ууц, элэг, 2 ширхэг бөөр, өвчүү мөн арьс байсныг нь хураан авсан. Миний өөрийн эзэмшлийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашин байгаа юм. ...Мөнхтөр бид хоёр хуваагаад 13.000.000 төгрөгийг байгаль хамгаалах санд хийсэн” /хх-ийн 49-52-р хуудас/,
Шүүгдэгч Б.Мөнхтөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа ах Золзаяагийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер машиныг нь хүргэж өгөхөөр гэрт нь буюу Номгон сумын Эмгэнбулаг багийн Бөөр дэрс гэх газарт очсон. Ах Золзаяа гэртээ ганцаараа байсан. Гэрт нь очоод байж байтал нохой хуцаад байхаар нь гарсан. Тэгсэн ахын гурван нохой амьтан хөөгөөд ахын гэрээс зүүн хойшоо байх гүвээн дээгүүр давж байсан. Тэгээд араас нь ах Золзаяа бид хоёр машин асааж араас нь хөөсөн. Хөөгөөд гүйцэж очоод хөх эрээн цоохор урт сүүлтэй амьтан байсныг машинаараа араас нь дайрсан. Тэгээд машинтайгаа эргээд зогссон чинь нөгөө амьтан өмнөөс хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь эргэж очоод зүүн талын урд дугуйгаар дайрч дээр нь гарч зогссон. Ах жолоочийн талын цонхоор тонгойж харж байгаад хүзүүгээр нь тааруулж дайрсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад ирсэн чинь үхчихсэн байсан. Тэгээд уг амьтныг ачаад Золзаяа ахынх руу явсан. Тэгээд ах бид хоёр хоорондоо ямар амьтан алчихсан юм болдоо нөгөө ирвэс гэдэг нь биш байгаадаа гэж ярилцсан. Ирвэс нь манай энд арай ч байхгүй байх шилүүс гэдэг нь байх гэж ярилцаад манай ах руу залгаад амьтан алсан гэдгээ хэлээгүй урт сүүлтэй цоохор саарал амьтанг ямар амьтан гэдэг юм гэж асуусан тэгсэн чинь хүргэн ах Эрдэнэтөгс урт эрээн сүүлтэй байвал ирвэс богино сүүлтэй байвал шилүүс гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ирвэс гэдгийг нь мэдсэн. Ингээд Золзаяа ахынхаас манайхруу явсан. Ах намайг хүргэж өгөөд буцах гэж байсан юм. Тэгээд гэрт ирээд ирвэсээ яахав гэж ярьж байгаад арьсыг нь хуулахаар болоод хоёулаа хамжаад арьсыг нь хуулсан. Тэгээд махыг нь малын мах шиг эвдээд манай гражинд байх хэцнээс зүүсэн. Ингээд хэд хоносон дараа би үзсэн чинь хачин муухай үнэртэй болчихсон байсан. Доор тавьчихсан байсан гэдэс дотор болон толгой 2 гуя, 1 хааг нь муудчихсан байхаар нь гэрээс урагш 500 орчим метрт аваачаад хаячихсан байсан. Тэгээд байж байтал 10-аад хоногийн дараа цагдаа ирээд манайд үзлэг хийгээд нөгөө үлдсэн мах арьсыг нь хурааж авсан. Цагдаа нарыг ирсэн дараа мах гэдэс дотрыг нь хаясан газраа эргэж очиж үзсэн чинь алга болсон байсан. Ил хаячихсан байсан юм. Машинд Золзаяа ах бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Машиныг Золзаяа ах жолоодож явсан. Баахан мал барьчихсан байх гэж хараагаад ямар амьтныг нь мэдэхгүй алсан. Ямар ч байсан мал барьдаг л амьтан гэж бодож байсан. Өөр зүйл бодоогүй. Өмнө нь амьдаар нь харж байгаагүй. Ирвэс гэж ийм амьтан гэдгийг мэддэггүй байсан учраас танихгүй байсан. ...Манай ах Золзаяагийн нэр дээр байдаг ахын эзэмшлийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашин байгаа юм. Би тэмээний уралдааны үеэр гуйгаад авчихсан байсан. Тэгээд тэрийгээ хүргэж өгсөн байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59-р хуудас/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11-р хуудас/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,
Хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р хуудас/,
Ан амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 22-23-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМА№003 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,
18-97 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 62-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн Засаг даргын Б.Золзаяагийн талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/,
Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн Засаг даргын Б.Мөнхтөрийн талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/,
Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллогын баримт /хх-ийн 65-66-р хуудас/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70-р хуудас/,
Хохирол төлсөн баримт /Байгаль орчныг хамгаалах санд 13.000.000 төгрөг төлсөн баримт/ /хх-ийн 82-р хуудас/,
Нөхөн төлбөрийг барагдуулах гэрээ /хх-ийн 90-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн баримт /Байгаль орчныг хамгаалах санд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн нутаг Бөөр дэрс гэх газарт нэн ховор ан амьтан болох цоохор ирвэсийг зохих зөвшөөрөлгүй 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашинаар дайрч алан арьс, махыг нь хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргалын: ”...Номгон суманд Золзаяа гэдэг хүн цоохор ирвэс алсан байсан. Энэ амьтан нэн ховор амьтанд хамаардаг учраас агнах, барих зэргийг хуулиар хориглодог. Цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ нь эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөгний үнэтэй байдаг. Энэ үнэлгээг хоёр дахин нугалж гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх журамтай. Холбогдох материалыг хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Миний нэхэмжилж байгаа зүйлийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж өгнө үү. ...Золзаяа, Мөнхтөр нар нь 13.000.000 төгрөгийг Байгаль хамгаалах санд төлсөн. Үлдэгдэл нөхөн төлбөрийг төлөхөөр байгууллагын удирдлагуудтай тохиролцсон байгаа. Тэгэхээр одоо бид нараас санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Д.Эрдэнэтөгсийн: ”...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Манай эхнэрийн хөдөө мал дээр байдаг дүү Золзаяа над руу утсаар залгаад ирвэс гэж ямар амьтан байдаг юм гэж асуусан. Тэгэхээр нь би урт сүүлтэй эрээн амьтан байдаг гэж хэлсэн. Тэгээд би яасан гэж асуусан чинь зүгээр гэж хэлсэн. Сүүлд тэр утсаар холбогдсоноос хойно Золзаяа, Мөнхтөр нарыг ирвэс алсан хэргээр гэрээс нь аймгийн төв дээр авч ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, Өмнөговь аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 дугаартай: ...Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мах дотор эрхтэн нь амьтны мах, махан идэштэй амьтан болох ирвэсний мах, арьсны шинжилгээнээс харахад ирвэсний арьс, арьсны байдлаас үзэхэд эм амьтан нас 13-15 орчим настай Гинс /эмэгчин/ болно. Нас гүйцсэн хөгшин ирвэсний толбо цөөрөх, арьсны өнгө буурал суудаг гэсэн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/, Б.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байхад манай дүү Мөнхтөр миний машиныг авч ирсэн. ...Мөнхтөр машин хүргэж ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд Мөнхтөр бид хоёр гэрт байж байхад 14 цагийн үед нохой хуцаад юм хоргоогоод байсан. Тэгэхээр нь би гараад хартал манай гэрийн хойд овоон дээгүүр буюу 100 орчим метрийн цаана манай гурван нохой нэг амьтан элдэж байсан. Тэгээд машинаа асаагаад хойноос нь Мөнхтөр бид хоёр явсан. ...Тэгэхээр нь хойноос нь гүйцэж очоод машинаараа шууд дайрчихсан юм. Тухайн үед бол ирвэс гэдгийг нь мэдээгүй. Шилүүс гэдэг амьтан нь юм болов уу гэж бодож байсан. Эхлээд нэг дайраад тойроод эргээд хартал өөдөөс хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь машинтайгаа ойртож очоод зүүн талын өмнө дугуйгаараа хоолой дээр нь гишгүүлэн зогсоод алсан. Тэгээд дүүгийнхээ буюу Мөнхтөрийн гэрлүү ачиж авч явсан. Тэгээд тэндээ арьсыг нь хуулаад махыг нь янзлаад гражинд нь зүүчихсэн байсан. Хаа гуяыг нь муудчихаар нь хаячихсан гэсэн тэгээд байж байтал 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед цагдаа ирсэн. Тэгээд ирвэс гэдэг амьтан алсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь алсан нь үнэн юм болохоор алсан гэдгээ хэлээд Мөнхтөрийн гражийг цуг очиж зааж өгсөн. Тэгээд тэр ирвэсний мах болон арьсыг хураан авсан. Ирвэс гэж амьтан манай тэр хавиар байдаггүй сураг нь огт гарч байгаагүй юм. Харин шилүүс гэж амьтан байдаг мал хуй бариад гэж дуулж байсан. Тэгээд ирвэс, шилүүс хоёрыг харж байгаагүй болохоор шилүүс гэдэг малын дайсан байна гэж бодоод л алчихсан юм. Сүүлд нь алсан хойноо буюу тэр өдрөө амьтан алсан гэдгээ хэлэхгүйгээр хүргэн ах Эрдэнэтөгсрүү яриад цоохор саарал урт сүүлтэй амьтанг юу гэдэг юм бэ гэж асуусан. Тэгсэн ах ирвэс гэдэг юм. Яасан гэж асуусан. Тэгэхээр нь зүгээрээ гэж хэлээд салгасан. Тэгээд ирвэс гэдгийг нь мэдсэн. Нэгэнт алчихсан юм чинь арьснаас нь салгаад зүүчихсэн байсан. Бас хэрэг болох юм болов уу гэж бодсон. Тэгээд эхнээсээ муудаад байхаар нь махыг нь хаясан байсан. Мах гэж нэг хаа, ууц, элэг, 2 ширхэг бөөр, өвчүү мөн арьс байсныг нь хураан авсан. Миний өөрийн эзэмшлийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашин байгаа юм. ...Мөнхтөр бид хоёр хуваагаад 13.000.000 төгрөгийг байгаль хамгаалах санд хийсэн” /хх-ийн 49-52-р хуудас/, Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”... 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа ах Золзаяагийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер машиныг нь хүргэж өгөхөөр гэрт нь буюу Номгон сумын Эмгэнбулаг багийн Бөөр дэрс гэх газарт очсон. Ах Золзаяа гэртээ ганцаараа байсан. Гэрт нь очоод байж байтал нохой хуцаад байхаар нь гарсан. Тэгсэн ахын гурван нохой амьтан хөөгөөд ахын гэрээс зүүн хойшоо байх гүвээн дээгүүр давж байсан. Тэгээд араас нь ах Золзаяа бид хоёр машин асааж араас нь хөөсөн. Хөөгөөд гүйцэж очоод хөх эрээн цоохор урт сүүлтэй амьтан байсныг машинаараа араас нь дайрсан. Тэгээд машинтайгаа эргээд зогссон чинь нөгөө амьтан өмнөөс хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь эргэж очоод зүүн талын урд дугуйгаар дайрч дээр нь гарч зогссон. Ах жолоочийн талын цонхоор тонгойж харж байгаад хүзүүгээр нь тааруулж дайрсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад ирсэн чинь үхчихсэн байсан. Тэгээд уг амьтныг ачаад Золзаяа ахынх руу явсан. Тэгээд ах бид хоёр хоорондоо ямар амьтан алчихсан юм болдоо нөгөө ирвэс гэдэг нь биш байгаадаа гэж ярилцсан. Ирвэс нь манай энд арай ч байхгүй байх шилүүс гэдэг нь байх гэж ярилцаад манай ах Золзаяа аймгийн төв дээр руу залгаад амьтан алсан гэдгээ хэлээгүй урт сүүлтэй цоохор саарал амьтанг ямар амьтан гэдэг юм гэж асуусан тэгсэн чинь хүргэн ах Эрдэнэтөгс урт эрээн сүүлтэй байвал ирвэс богино сүүлтэй байвал шилүүс гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ирвэс гэдгийг нь мэдсэн. Ингээд Золзаяа ахынхаас манайхруу явсан. Ах намайг хүргэж өгөөд буцах гэж байсан юм. Тэгээд гэрт ирээд ирвэсээ яахав гэж ярьж байгаад арьсыг нь хуулахаар болоод хоёулаа хамжаад арьсыг нь хуулсан. Тэгээд махыг нь малын мах шиг эвдээд манай гражинд байх хэцнээс зүүсэн. Ингээд хэд хоносон дараа би үзсэн чинь хачин муухай үнэртэй болчихсон байсан. Доор тавьчихсан байсан гэдэс дотор болон толгой 2 гуя, 1 хааг нь муудчихсан байхаар нь гэрээс урагш 500 орчим метрт аваачаад хаячихсан байсан. Тэгээд байж байтал 10-аад хоногийн дараа цагдаа ирээд манайд үзлэг хийгээд нөгөө үлдсэн мах арьсыг нь хурааж авсан. Цагдаа нарыг ирсэн дараа мах гэдэс дотрыг нь хаясан газраа эргэж очиж үзсэн чинь алга болсон байсан. Ил хаячихсан байсан юм. Машинд Золзаяа ах бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Машиныг Золзаяа ах жолоодож явсан. Баахан мал барьчихсан байх гэж хараагаад ямар амьтныг нь мэдэхгүй алсан. Ямар ч байсан мал барьдаг л амьтан гэж бодож байсан. Өөр зүйл бодоогүй. Өмнө нь амьдаар нь харж байгаагүй. Ирвэс гэж ийм амьтан гэдгийг мэддэггүй байсан учраас танихгүй байсан. ...Манай ах Золзаяагийн нэр дээр байдаг ахын эзэмшлийн 18-97 ӨМӨ улсын дугаартай Киа Бонгофронтер маркийн автомашин байгаа юм. Би тэмээний уралдааны үеэр гуйгаад авчихсан байсан. Тэгээд тэрийгээ хүргэж өгсөн байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59-р хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11-р хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/, хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан цоохор ирвэсний гэх мах, арьс зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан нэн ховор ан амьтан болох цоохор ирвэсийг агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар нь нэн ховор ан амьтан болох цоохор ирвэс агнасан болох нь Өмнөговь аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн дүгнэлтэнд: ...арьсны байдлаас үзэхэд эм амьтан нас 13-15 орчим настай ирвэсний гинс /эмэгчин/ амьтан болно. /хх-ийн 32-р хуудас/, мөн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ...цоохор ирвэс нь /uncia uncial/ нэн ховор амьтанд хамаарагдана гэснээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 34 дүгээрт цоохор ирвэсний /uncia uncial/ эмэгчин буюу гинс нь 13.000.000 төгрөгөөр үнэлэгджээ.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул шүүгдэгч нарыг амьтны аймагт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар нь цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ 13.000.000 /арван гурван сая/ төгрөг, нөхөн төлбөрт 13.000.000 /арван гурван сая/ төгрөг, нийт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т “хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үзэхээр заасан бөгөөд шүүгдэгч Б.Золзаяа нь тухайн автомашиныг унаж цоохор ирвэсийг дайрч алсан талаараа мэдүүлдэг бол шүүгдэгч Б.Мөнхтөр нь тухайн автомашинд хамт сууж явсан төдийгүй тухайн амьтныг арьс махаар нь өвчиж грашиндаа хадгалсан байх тул шүүгдэгч нарыг санаа зорилгоороо нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Бонгофронтер Киа маркийн 18-97 ӨМӨ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Б.Золзаяагийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул дээрх автомашиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Уг автомашиныг “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМА№003 дугаартай дүгнэлтээр 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 69-70-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул
шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирвэсний мах болон дотор эрхтэнүүд нь түргэн муудах шинж чанартай, цаашид ашиглах боломжгүй эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, ирвэсний арьсыг Өмнөговь аймгийн зохих төрийн байгууллагад /үзвэрийн зориулалтаар/ ашиглуулахаар шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Золзаяа, Б.Мөнхтөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, шүүгдэгч Б.Мөнхтөрийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА