| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00310/И |
| Дугаар | 103/ШШ2017/00314 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00314
| 2*******7 оны 08 сарын ******* өдөр | Дугаар 103/ШШ2*******7/00314 | Улаанбаатар хот |
2*******7 08 ******* 103/ШШ2*******7/00314
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлах, ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* дүүргийн 3 дугаар хороо, Нарлагын *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 2.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б., прокурор Б., хариуцагч П., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П. ******* дүүргийн 1 дүгээр хороо, /12091/*******4/2 барилгын Б давхарт байрлах 200.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий авто машины гражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3, ******* дугаар зүйлд заасны дагуу жилийн 1.200.000 төгрөг татвар ногдуулдаг. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Иргэн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа нэг удаа төлөхөөр хуульчилсан байдаг боловч иргэн П. 2************** оны татварын үлдэгдэл 850.000 төгрөг, 2*******7 оны татвар 1.200.000 төгрөг, нийт 2.050.000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Уг татварыг төлөхийг шаардахад төлнө гээд төлөхгүй байсан тул 2*******7 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудас баталгаат шуудангаар гардуулсан. Иймд ******* ерөнхий хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна, мөн *******2.1.3 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргах, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн *******3, *******4 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу П.оос 2.050.000 төгрөгийн татварын өрийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна, гэжээ.
Хариуцагч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч П.******* холбогдуулан, татварын өр 2.050.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч П., нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс нэхэмжилсэн 2.050.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 2.050.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.******* дахь хэсэгт зааснаар 2.050.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10******* дугаар зүйлийн 10*******.5 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 2.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* овогт ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 10******* дугаар зүйлийн 10*******.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч П.оос улсын тэмдэгтийн хураамж 47.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО