| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02410/И |
| Дугаар | 102/ШШ2017/02284 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/02284
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/02284 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 34-35 тоотод оршин суух, Сүрэгчин овогт Отгондоржийн Лхагвадолгор /РД:цб83041365/-т холбогдох 212,657 төгрөг гаргуулахыг хүссэн “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Отгондорж овогтой Лхагвадолгор нь 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 8904 тоот скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Лхагвадолгор нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.4, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-д заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тасалбар болгон Скаймедиа Корпораци ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 209157 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч болох Отгондорж овогтой Лхагвадолгороос үйлчилгээний төлбөр 209,157 төгрөг төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 212,657 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн О.Лхагвадолгороос үйлчилгээний төлбөр, нотариатын зардал нийт 212,657 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь О.Лхагвадолгорт холбогдуулж 212,657 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Лхагвадолгор нь “Скаймедиа корпораци” ХХК-д 212,657 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон тайлбараар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 212,657 төгрөгийг хариуцагч О.Лхагвадолгор төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,030 төгрөгийн 3,515 төгрөгийг Улаанбаатар хотын банкин дахь Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 3,515 төгрөгийг хариуцагч О.Лхагвадолгороос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ