| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02312/И |
| Дугаар | 102/ШШ2017/02272 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/02272
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02272 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тумбааш вирака” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2884828 тоот регистрийн дугаар авч төлбөр эвсэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Тумбааш вирака” ХХК нь 2008 онд хувь хүний орлогын албан татварт 300,000.00 төгрөгийн, хяналт шалгалтын актаар 173,300,000 төгрөгийн, нийт 473,300.00 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2009 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй, хаягийн бүртгэлээ шинэчлээгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд иргэн Бат овогтой Бат-Эрдэнэ нь компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, олдохгүй байгаа т ул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу “Тумбааш вирака” ХХК-ийн захирал Бат овогтой Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Бат овогтой Бат-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 7-р хороо 32 байр 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягаар оршин суудаггүй, 99119858, 99114581 дугаарт холбогдоход тийм хүн бишээ, мэдэхгүй гэх тайлбар өгдөг. Иймд ЧК72011891 регистрийн дугаартай Бат овогтой Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, С.Тамираа нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Бат овогтой Бат-Эрдэнэтэй холбогдох эрэн сурвалжлуулах иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн зөвлөх Э.Оргилмаа, татварын улсын байцаагч С.Тамираа миний бие ээлжийн амралт эхэлсэн тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул энэ шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Татварын хэлтсээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Баянгол дүүргийн Татварын хэлтэст иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “...Б.Бат-Эрдэнэ нь 32 дугаар байр, 10 тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Тумбааш вирака” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Эрдэнэ/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Оргилмаа, С.Тамираа /утас: 9606-2565, 9925-0052/
Хаяг: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагчаар оролцвол зохих этгээд: “Тумбааш вирака” ХХК /РД:2884828/
Захирал: Батын Бат-Эрдэнэ /РД:чк72011891/
Хаяг: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32 байр, 10 тоот
Утас: 9911-9858, 9911-4581
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ