| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00307/И |
| Дугаар | 103/ШШ2017/00316 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00316
| 201******* оны 08 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ201*******/00316 | Улаанбаатар хот |
| 201******* оны 08 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ201*******/00316 | Улаанбаатар хот |
201******* 08 01 103/ШШ201*******/00316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЗВ5608*******/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 201******* оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 19*******2 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс буюу 16 наснаас эхлэн 19*******6 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэлд малчинаар, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн - суманд Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.Дашнгүнсэн 19*******2 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 19*******6 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэлд малчинаар 3 жил 11 сар, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн - суманд Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн даргаар 5 жил 5 сар 13 хоног, нийт 8 жил 5 сар 24 хоног улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 19*******2 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 19*******6 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэлд малчинаар, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн - суманд Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь 19*******9 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Н.******* цалин хөлсний тодорхойлолт, Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2016/34 дугаартай албан бичиг, гэрэл зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 19*******2 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 19*******6 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэлд малчинаар, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн - суманд Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО