Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 69

 

П.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал                                

Прокурор                                       Н.Идэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ийн Д-т холбогдох эрүүгийн 18180007300******* тоот, 1*******/2018/0194/Э индекстэй 2 хавтастай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б- овогт П-ийн Д- /РД: **********/, урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч П.Д- нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө уг засварын газраас нууцаар, хууль бусаар гагнуурын аппарат, өрөм, дочил зэргийг хулгайлж хохирогч Д.Э-д 470.000 төгрөгийн хохирол, уг засварын газарт байсан хохирогч Д.Х-ы *******-******* УБТ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл, хойд гэрэл, толь, цахилгаан мотор, радиатор, кадушик, цахилгаан помп, батарей ком зэргийг хулгайлж 2.652.000 төгрөгийн хохирол, мөн уг засварын газарт байсан хохирогч Ё.Ц-ийн 56-82 УНЧ улсын дугаартай “Тоёота Рав-4 ЛЖ” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

-2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны 72 тоотод оршин суух хохирогч Б.Д-гийн гэрт нэвтэрч ширээний хулдаасан доор байсан 900.000 төгрөгийг хулгайлсан,

-2018 оны 01 дүгээр 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017-3-16а тоотод оршин суух хохирогч Ж.У-гийн өвлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний торгон дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 277 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт П-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Д-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Д-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Д-ын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 7.820.000 /долоон сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Х-д 2.620.000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Д.Э-д 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Б.Д-д 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ж.У-д 3.830.000 /гурван сая найман зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Х-ы нэхэмжлэлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ё.Ц- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. П.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд уг хүн нь залуу, ажил хөдөлмөр хийх чадвартай, хэрэв гарч ирвэл ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо хурдан хугацаанд нөхөн төлөх боломжтой болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анхан шатны шүүх шүүгдэгч П.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. П.Д- нь ажил хийх боломжтой бөгөөд учруулсан хохирлыг гарч ажил хийж байж төлнө” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд “нотолбол зохих байдал”-ыг бүрэн нотолсон, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Д-ын үйлдэлтэй тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Д-ыг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө уг засварын газраас нууцаар, хууль бусаар гагнуурын аппарат, өрөм, дочил зэргийг хулгайлж хохирогч Д.Э-д 470.000 төгрөгийн хохирол, уг засварын газарт байсан хохирогч Д.Х-ы *******-******* УБТ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл, хойд гэрэл, толь, цахилгаан мотор, радиатор, кадушик, цахилгаан помп, батарей ком зэргийг хулгайлж 2.652.000 төгрөгийн хохирол, мөн уг засварын газарт байсан хохирогч Ё.Ц-ийн 56-82 УНЧ улсын дугаартай “Тоёота Рав-4 ЛЖ” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

-2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны 72 тоотод оршин суух хохирогч Б.Д-гийн гэрт нэвтэрч ширээний хулдаасан доор байсан 900.000 төгрөгийг хулгайлсан,

-2018 оны 01 дүгээр 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017-3-16а тоотод оршин суух хохирогч Ж.У-гийн өвлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний торгон дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй хүний торгон дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч П.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Д-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс нийт 7.820.000 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Д.Х-д 2.620.000 төгрөгийг, хохирогч Д.Э-д 470.000 төгрөгийг, хохирогч Б.Д-д 900.000 төгрөгийг, хохирогч Ж.У-д 3.830.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Х-ы нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ё.Ц- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Нокиа RM769” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Д-т буцаан олгож, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Д- нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Д-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролЦ-ч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                            ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ