| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00315/И |
| Дугаар | 130/ШШ2017/00445 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2017/00445
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2017/00445 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, У*** овогт М.Кгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е.А г М.Гд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулах тухай.
Хүсэлт гаргагч М.К шүүхэд гаргасан хүсэлтэд: У** овогт М.Г нь 2006 оны 9 дүгээр сарын 24-нд төрсөн А г 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын 224 захирамжаар өөрийн хүү болох Егаас үрчилж авсан болно. А үрчилж авснаас хойш 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсний гэрчилгээ авч хуулийн дагуу өөрийн асрамжид авсан байна. Гэтэл 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г нь нас барсан тул Өлгий сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот захирамжаар Ггийн төрсөн дүү болох М.К намайг Аийн асран хамгаалгчаар тогтоосон болно. Саяхан Аийн тухай архиваас шүүлгэн үзэхэд Иргэний шинэчилсэн бүртгэлд төрөлт болон үрчлэлт бүртгэгдээгүй байлаа. Иймд эдгээрийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 тоот захирамжаар А үрчилж авсан үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.К нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е.Аг М.Гд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүхээс хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ггийн Ань 2006 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өлгий сумд төрснийг ИГББ-ын төрсний бүртгэлд 2007 оны 08-р сарын 03-ны өдөр бүртгэж БЯ06292402 регистрийн дугаартай, №0074295 /811/ дугаартай төрсний гэрчилгээг Засаг даргын тамгын Газрын Иргэний бүртгэлийн ажилтан бичиж өгчээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай захирамжаар Е.Аг М.Гд үрчлүүлсэн, үрчлэн авагч М.Г нь 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь №119 дугаартай нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
Үрчлэн авагч М.Г нь нас барсны дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай захирамжаар Ггийн Аийн асран хамгаалагчаар нагац эгч нь болох М.Кг тогтоож, хууль журмын дагуу эрхээ эдлэн үүрэг хүлээхийг тус тус даалгасан шийдвэр гарсан байх тул хүсэлт гаргагч М.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-д зааснаар хүсэлтээ гаргаж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохыг хүссэн байна.
Охин Ггийн Аодоо Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 4А ангид суралцаж байгаа болох нь Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч М.Кгийн ...Уах овогт М.Г нь 2006 оны 9 дүгээр сарын 24-нд төрсөн А 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын 224 захирамжаар өөрийн хүү болох Егаас үрчилж авсан гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е.Аг М.Гд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.К нь шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е.Аг М.Гд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН