Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02270

 

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02270

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 018 дугаар байр, 38 тоотод оршин суух, Сад овогт Цэрэндоржийн Амгалан /ух:51110911/-гийн

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Унхан овогт Очирхуягийн Отгонбаяр /РД:нф81122406/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Амгалан миний бие 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр О.Отгонбаяртай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Мөн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр О.Отгонбаяртай дахин зээлийн гэрээ байгуулан 13,000,000 төгрөгийг хүүтэйгээр зээлүүлсэн боловч О.Отгонбаяр нь үндсэн зээл болон зээлийн хүүгээ заасан хугацаандаа төлөлгүй намайг хохироосон тул нийт 49,905,450 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргаас хариуцагч О.Отгонбаярыг нэхэмжлэлд дурьдсан хаягтаа бүртгэлгүй, орошин суудаггүй гэсэн лавлагааг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/Ш32017/06657 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд О.Отгонбаярын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгч Ц.Амгалан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Ц.Амгалан миний бие хариуцагч О.Отгонбаярын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг гаргасан. Миний бие хөдөө удаан хугацаагаар явж байгаа тул хариуцагч О.Отгонбаярыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй юм. Иймд эзгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Амгалангаас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаярыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Ц.Амгалан нь хариуцагч О.Отгонбаярт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 49,905,450 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2017/06657 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 

Нэхэмжлэгч Ц.Амгаланд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаярыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Ц.Амгаланд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаярыг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан О.Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ц.Амгаланд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгч: Сад овогт Цэрэндоржийн Амгалан /утас:9911-6212/

Хаяг: Баянгол дүүрэг, 4 дугээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 018 дугаар байр, 38 тоот

Утас: 9911-6212

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Пүрэвмаа /утас:8919-0622/

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Унхан овогт Очирхуягийн Отгонбаяр /РД:нф81122406/

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 92 дугаар байр, 32, 33 тоотод

Утас: 9904-0008

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ