Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00317

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00317

Улаанбаатар хот

 

 

 

 

2017 08 01 103/ШШ2017/00317

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Засаг даргын тамгын газрын байранд байрлах, Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 6.281.825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХнь

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад хувийн машинаараа нийтийн тээвэрт 2000 оноос эхлэн 2016 оны 10 дугаар сарыг дуустал нийт 16 жил ажилласан. Тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Миний цалинг 2016 оноос дутуу олгож явсаар хуримтлагдаж нийт 6.281.825 төгрөгийн цалинг надад олгоогүй байна. Байгууллага ажилтны хооронл байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажлын хөлсийг маань олгохгүй намайг хохироож байна. Би байгууллагын даргаасаа ажлын хөлсөө 2016 оны 11 дүгээр сараас хойш нэхсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд ажлын хөлс 6.281.825 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ, нэхэмжлэгч Д.******* нэхэмжилсэн 6.281.825 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

1.    2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг

2.    2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг

3.    2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг

4.    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг

5.    2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг

6.    2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

7.    2018 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

8.    2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

9.    2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

10. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

11. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг

12. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

13. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

14. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

15. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

16. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

17. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг

18. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 396.365 төгрөг

19. 2019 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг

20. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг

21. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 396.365 төгрөг

22. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг нийт 6.281.825 төгрөгийг Багануур дүүргийн Тэээвэр ******* ******* ОНӨААТҮГ-ын данснаас иргэн Д.******* Хаан банкны /575050/ тоот дансанд шилжүүлэхээр тохирч уг эвлэрлийн гэрээг байгуулав, гэжээ.

ҮНДЭСЛЭХнь

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 6.281.825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмтэгтийн хураамжийн талаар тусгаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115.*******9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57.729,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХнь :

1. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 6.281.825 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6.281.825 төгрөгөөс хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 396.365 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 396.365 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 396.365 төгрөг тус тус төлж барагдуулахаар, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.*******9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* ОНӨААТҮГ-аас 57.729,50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил *******дан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО