| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00357/И |
| Дугаар | 130/ШШ2017/00446 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2017/00446
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2017/00446 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын *** дүгээр багт оршин суух, И**** елтох овогт Т.А ын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүү А.Х нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрснөөр нас тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Т.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний хүү болох А.Х нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтай сумын төрөх тасагт төрсөн. Тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд төрөлт бүртгэлгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас миний хүүгийн төрөлтийн бүртгэл архиваас гарахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний хүү болох Хумырзах 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн одоо 17 настай болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 2000 онд гэрлэсэн. 2001 онд нэг хүүхэдтэй болсон. Уг хүүхдийг миний эцэг, эх маань үрчилж авч, тэр хүмүүсийн гарт хүмүүжсэн. Тухайн үед сумын захиргааны ажилтнуудын буруугаас болж төв архивд материал нь ороогүй байсан. 2013 он хүртэл гэрчилгээнд Төлегений Хумырзах гэдэг нэрээр явж байсан. Дараа нь сургуулийн дотуур байранд байрлаж сурдаг байсан. Сургуулийн дотуур байрны хоолыг хүүхдийн тоогоор өгдөг юм байна. Үүнийг бас авч чадахгүй байгаа. Уг хүүхэд маань миний эцгийн нэрээр явдаг. Хүүхэд маань 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоогоор 17 настай гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.А нь хүү Т.Хумырзах нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 195 дугаартай албан бичигт Аманжол овогтой Хумырзахын төрөлтийг Алтай сумын 2000-2004 оны төрөлтийн бүртгэлээс шүүн үзэхэд гараагүй болно. А.Хыг регистрийн дугаар болон овог нэрээр нь мэдээллийн сангаас шүүн үзэхэд ямар нэгэн мэдээлэл гараагүй болно гэх боловч Төлегений Хумырзах нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Алтай сумын 1 дүгээр багийн Засаг дарга К.Тийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тус багийн иргэн Т.А ам бүл 7. Эхнэр Т.Б, 5 хүүхдийн хамт амьдардаг. Ууган хүү болох Хумырзах нь одоо 17 настай эрэгтэй хүүхэдтэй болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
№0057651 дугаартай бүхий БА00303115 регистрийн дугаартай Аманжолын Хумырзахын Даатгалын гэрчилгээний хуулбар,
Бахытгүлийн 2000 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн ...5 сар 27 өдөр ... хүүхэд төрсөн цаг 16:30 хүү, жин 3,5 гр, өндөр 50 см ... гэх төрөлтийн явцын талаар бичигдсэн төрөлтийн түүх болон хүсэлт гарагчийн шүүх хуралдаанд хүсэлтийн талаарх тайлбарласан байдал болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Төлегений Хумырзах нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хар бут гэх газар төрснийг ИГБ-ын төрсний бүртгэлд бүртгэж БЯ06292402 регистрийн дугаартай, №0254334 /11/03/ дугаартай төрсний гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтан бичиж өгчээ.
Хүү Т.Хумырзах одоо Алтай сумын бүрэн дунд сургуулийн 8В ангид суралцаж байгаа болох нь Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Нурлан, статистик мэдээ хариуцсан сургалтын менежер Х.Алмагүл нарын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарласан байдлыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Төлегений Хумырзах нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 16 нас, 8 сар, 1 хоногтой болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т заасныг баримтлан Төлегений Хумырзах нь 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 16 нас, 8 сар, 1 хоногтой болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН