Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болдбаатар /цахим/ Ч.Энхцэцэг,

Хохирогч Х.Хатанбаатар /цахим/

Гэрч Х.Ганзориг

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Шинэхүү, Ч.Санчир нарт холбогдох 1930005590174 дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс  Халх, дээд боловсролтой, мэргэжил-Бизнесийн удирдлага, “Фленти трейд” ХХК-ын захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Компарт плаза товн 603 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:ЛМ91062518 Орлой овогт Чулуунбаатарын Санчир.

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Увс аймаг Тэс суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс  Баяд, дээд боловсролтой, мэргэжил-Мод боловсруулах үйлдвэрийн технологийн инженер, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 1 дүгээр баг “Ахмадын гудамж” задгай тоотод оршин суух хаягтай, улсаас Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Тэргүүний уурхайчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан  РД: ЛЮ65021873 Батнаахан овогт Төмөрийн Шинэхүү.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар нь хамтран үгсэн тохиролцож “Сүхбаатар сүү” ХХК-д 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл эргэлтийн хөрөнгөнд зарцуулна. Цаашид Турк улсын хөрөнгө оруулалтаар барилга барьж өгөх нь тодорхой болсон байгаа. Маку компанитай хамтарч бяслаг экспортолно. Тэгээд хөрөнгө оруулсан хүн нь байгууллагаас цалин бодогдоно. Даргаар нь томилогдоно. Ийм боломж байгаа шүү хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Х.Хатанбаатарын нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 Шүүгдэгч Т.Шинэхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2017 оны 5 дугаар сард анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Үйлдвэрлэл Технологийн Паркаас 2017 онд 6 төсөл хэрэгжүүлсний нэг нь Сүүний үйлдвэрийн төсөл юм. Сүүний үйлдвэр нь анх 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл паркийн дэргэд туршилтын үйлдвэр нэртэй байгуулагдсан. 2018 оны 2 дугаар сараас бие даан ажиллуулах болж төслийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах зар өгсөн, энэ зарын дагуу Х.Хатанбаатар гэж залуу би хэрэгжүүлье гэж ирсэн. Ингээд төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж бичиг цаас болоод 7 хоносны дараа нотариат орох болох өдөр Х.Хатанбаатар ирээд гэр бүлийн хүмүүс дэмжихгүй байна больё гээд татгалзсан. Ингэж Х.Хатанбаатарыг анх таньдаг болсон. Үүний дараа манайд менежерээр ажиллаж байсан Б.Энх-Амгалан нь “би ажлаасаа гараад энэ төслийг хэрэгжүүлье гэсэн” санал гаргасан. Бид дэмжээд 9 хүн нийлж эргэлтийн хөрөнгөнд зориулж 9,000,000 төгрөгийг нийлүүлж өгснөөр “Сүхбаатар сүү” ХХК байгуулагдсан.  / Энэ талаар “Сүхбаатар сүү” ХХК-ийг байгуулах санаачлагчдын хурал 1-хх-6-8 хуудсанд байгаа/

“Сүхбаатар сүү” ХХК нь маш амжилттай ажиллаж эхэлсэн. Үүнийг нотлох баримтууд болох Татварын газарт гаргаж өгсөн 2018 оны тайлан 1-хх-33-р хуудасны 19 дүгээр мөр болон 1-хх-125 дугаар хуудас, Татварын газраас гаргаж өгсөн лавлагааны 2018 оныход хамаарах хэсгээс харагдаж байгаа. Мөн 1-хх-156-159 дугаар хуудас Хаан банкны “Сүхбаатар сүү” ХХК-ийн дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. “Сүхбаатар сүү” ХХК нь Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагт Сүүний үйлдвэрийн барилга бариулах санал тавьсан. Энэ агентлаг нь яамнаас дэмжлэг ав гэж хэлсний дагуу Хүнс хөдөө аж ахуйн яамнаас дэмжлэг авахыг хүссэний дагуу тухайн үеийн сайд Ч.Улаан дэмжиж албан бичиг хийж өгч байсан. /Энэ талаарх нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар хуудсанд байгаа. / Мөн Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай “МАКУ” компанитай хамтран бяслагийн үйлдвэр байгуулах тухай санамж бичиг байгуулсан /2-хх-44, 45 англи хэл дээр, 2-хх-46, 47-р хуудас албан ёсны орчуулга/, “МАКУ” компанийн удирдлагатай миний бие, “Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Энх-Амгалан, менежер Ч.Санчир нар уулзсан уулзалтын зураг /1-хх-212 дугаар хуудас/ нотолно.

“Сүхбаатар сүү” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сард хяналтын зөвлөлийн тайлан мэдээллийг сонсож Б.Энх-Амгалан 8,000,000 төгрөгийн дутагдал гаргасныг хэлэлцээд цаашид Б.Энх-Амгалан “Сүхбаатар сүү” ХХК-ийг авч явж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч хөрөнгө оруулагч олох шийдвэр гарсан. /1-хх-217-218/ Энэ үед 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулагч байхад эргэлтийн хөрөнгөнд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх саналыг гэрч У.Ерөөлт оруулж байсан. /1-хх-217-р хуудасны арын нүүрс доод хэсэг/ энэ талаар гэрч Ерөөлтийн мэдүүлэгт байдаг. /1-хх-68 дугаар хуудас/ Б.Энх-Амгалангийн 8,000,000 төгрөгийн асуудлыг хохирогч Х.Хатанбаатар мэдэж байсан тухайгаа мэдүүлсэн байсан. /1-хх-55 дугаар хуудас/ 2018 оны 12 дугаар сард дахин “Сүхбаатар сүү” ХХК-ийн удирдах зөвлөл хуралдаж “Сүхбаатар сүү” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих шийдвэр гарч Ч.Санчир бид хоёрт хөрөнгө оруулагчийн асуудал шийдвэрлэгдтэл эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж байх шийдвэрийг удирдах зөвлөлөөс гаргасан /1-хх-219-р хуудас/ Энэ цагаас миний “Сүхбаатар сүү” ХХК-иас авах авлага үүссэн. Миний нэрээр орж байсан мөнгө 1 дүгээр хавтаст хэргийн 156-159 дугаар хуудсанд байгаа ХААН банкны 9, 10, 26, 48, 60, 71, 75, 104, 241, 262 дугаар гүйлгээнүүд нотолно. Энэ гүйлгээг би прокурорт тайлбар гаргахдаа түүвэрлэж өгч байсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд байгаа.

Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ажил хүлээлцэхдээ миний авлагатай байсныг гэрчилж тооцоо нийлсэн акт гаргасан нь 1-хх-23 дугаар хуудасны 1-р хэсэгт байгаа. Ингэж эргэлтийн хөрөнгөндөө тодруулбал сүү худалдан авахад зориулж ашиглаж байсан миний мөнгийг “Сүхбаатар сүү” ХХК надад гаргаж өгсөн, Х.Хатанбаатараас мөнгө аваагүй. “Сүхбаатар сүү” ХХК-ийн удирдах зөвлөл “Хишигтэн нүүдэлчин” ХХК-иас сүү худалдан авч боловсруулах, борлуулах шийдвэр гаргаж энэ тооцоог Б.Энх-Амгалангаар бариулахгүйгээр Сарантуяагаар тооцоо бариулахаар тогтсон байсан. /Энэ нь 1-хх-219-р хуудасны 2-р нүүрэнд байгаа/ Энэ ажил маш амжилттай хэрэгжиж байсан. Энэ талаар Сарантуяа, Сүрэнцэцэг нарын тооцоо нийлсэн хуудсаар нотлогдож байгаа болно. /2-хх-38-43 дугаар хуудас/ Энэ бүхнийг яриад байгаагийн гол шалтгаан нь Х.Хатанбаатар нэг өдөр таараад л тэр хүнийг хөрөнгө оруулалт хий гэж ятгаад л, шууд хөрөнгө оруулчихсан асуудал биш юмаа гэдгийг хэлэх гэсэн юм.

Х.Хатанбаатар нь 2018 оны 7 дугаар сард Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨҮГ-ын дэргэдэх жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас “Яс боловсруулах үйлдвэр”-ийн төслөөр 50,000,000 төгрөгөөр хөнгөлөлттэй зээл авах шийдвэр гаргуулсан. Х.Хатанбаатар нь Ч.Санчирыг гуйж Хятад улсын Эрээн хот руу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ясны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаанд явсан. Энэ үеэрээ “Сүхбаатар сүү” ХХК-ийн тухай ярилцсан юм билээ. /1-хх-65 дугаар хуудас Ч.Санчирын мэдүүлэг, гэрч У.Ерөөлтийн мэдүүлэг 68 дугаар хуудсанд тодорхой байгаа/ Замын-Үүдэд очсон өдрөө Ч.Санчир над руу утсаар “бид хоёр сайн явж ирлээ, Х.Хатанбаатар “Сүхбаатар сүү” ХХК-д хөрөнгө оруулъя гэж байна” гэж хэлэхэд би “Х.Хатанбаатар бүтэхгүй ээ, өмнө нь энэ төслийг хэрэгжүүлье гээд больсон хүн шүү дээ” гэж хэлэхэд Ч.Санчир нь “Х.Хатанбаатар даргадаа хэлээд өг гээд байна” гэж хэлж байсан. Хятад улсын Эрээн хотод очсон хойноо буюу 2 хоногийн дараа дахин Ч.Санчир яриад “явсан ажлаа тайлагнаад, Х.Хатанбаатар одоо бол хэзээ ч буцахгүй гээд байна” гэж ярьсан. Би хариуд нь “та хоёр судалгааныхаа ажлыг л сайн хий, тэр асуудлыг ирсэн хойноо ярина биз” гэж хэлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, тэр хоёр хотод ирсэн. Х.Хатанбаатар аймаг буцах гэж байна, нөгөө “Сүхбаатар сүү” ХХК-д хөрөнгө оруулах асуудлыг даргадаа хэлээд өгөөч гээд байна гэж Ч.Санчир дахин над руу утсаар ярьж хэлсэн. Үүний дараа Х.Хатанбаатар над руу залгаж ярьсан. Энэ тухай “Сүхбаатар сүү” ХХК-ийн технологич Сүрэнцэцэг бид хоёрын 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн фейсбүүк чатаас харж болно. /Энэ талаар шинээр гаргаж өгсөн нотлох баримтын 3-4 дүгээр хуудсанд маш тодорхой байгаа. Тухайн чатад Сүрэнцэцэг: Санчир өглөө ярьсан, Би: Аан за Санчир юу гэж байна, Сүрэнцэцэг: Хатнаа сүүний түгээлтэд чинь тусална гэж байна, хөрөнгө оруулалт хийх гээд байгаа юм биш үү, би тэгж ойлголоо гэсэн байна. Би хариуд нь: Аан, би бодож л байна, Ч.Санчир ярьсан, дараа нь Хатнаа ярьсан, маргааш хотоос гарна, очоод уулзах уу л гэж байна лээ, уулзаж сайн ярилцъя гэж хэлсэн, Энх-Амгалангаа яая даа гэж бодож л байна. Хатнаа үнэн бол уг нь их зүгээр байна гэж бичиж байсан байдаг /Эндээс харахад Хатанбаатар нь хөрөнгө оруулалт хийхээр аль эрт шийдвэрлэсний дараа над дээр орж ирж уулзсан нь тодорхой байна.

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Х.Хатанбаатар эхнэртэйгээ хамт надтай ирж уулзсан би олзуурхаж “ийм асуудалд гэр бүлээрээ ирж байгаа нь маш чухал байна гээд хүлээж авч уулзсан”. Энэ тухай гэрч Чулуунцэцэгийн мэдүүлэг /1-хх-77-р хуудасны 2-р нүүр, мөн Х.Хатанбаатар мэдүүлэг 1-хх-55-р хуудасны 2-р нүүр/ Х.Хатанбаатарыг эхнэртэй нь хүлээж авч уулзахдаа би “Ч.Санчир та хоёрыг би сайн ярилцсан юм байна гэж ойлгосон. “Сүхбаатар сүү” ХХК-ийн тухайд 1 жил ажиллаж байна, сайн ажилласан, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагт Сүүний үйлдвэрийн барилга бариулах тухай санал тавьсан, яам дэмжиж байгаа, Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтай “МАКУ” компанитай хамтран бяслагийн үйлдвэр байгуулах тухай санамж бичиг байгуулсан, Азийн хөгжлийн банкны Зах зээл, бэлчээрийн менежмент төслийн газраас санхүүгийн дэмжлэг авах талаар ярьж байгаа гэж хэлсэн. /энэ талаар шинээр гаргаж өгсөн нотлох баримтын 6-7 хуудсанд байгаа/

Мөн Б.Энх-Амгалан хариуцлагагүй ажилласнаас эргэлтийн хөрөнгөгүй болсон, Б.Энх-Амгалан 8,000,000 төгрөг орлогоос дутаасан. /энэ тухай Х.Хатанбаатар мэдэж байгаа талаараа мэдүүлсэн 1-хх-55-р хуудас, гэрч У.Ерөөлтийн мэдүүлэг 1-хх-67 дугаар хуудас/ үүнээс үүдээд одоогийн байдлаар Ч.Санчир бид хоёр түр эргэлтийн хөрөнгөнд мөнгө оруулаад явж байгаа гэдгийг хэлсэн. Хатанбаатар энэ тухай мэдээлэлтэй байгаа гэдгээ хэлээд “Ясны төсөл” хэрэгжүүлэх гэж байгаа тул 7,000,000 төгрөг оруулаад Удирдах зөвлөлийн дарга больё, дүү Х.Ганзоригийн нэр дээр 8,000,000 төгрөг оруулаад гүйцэтгэх захирал болгоё гэсэн санал хэлэхэд нь би “бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийдвэрлэнэ гэж” хэлсэн.“Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурал 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт болж “Сүхбаатар сүү” ХХК-ний өнөөгийн байдлын тухай танилцуулсан. /Хурлын тэмдэглэл нэг хувь гарсан боловч  Х.Хатанбаатар гаргаж өгөхгүй байгаа / Тус хурлаар Х.Хатанбаатарын саналыг хэлэлцэж “Сүхбаатар сүү” ХХК-ийн 2400 ширхэг хувьцааны 700 ширхгийг Х.Хатанбаатар, 800 ширхэг хувьцааг Х.Ганзориг эзэмшихээр болсон. /Энэ тухай нотлох баримт 1-хх-9 дүгээр хуудас/ Х.Хатанбаатарыг удирдах зөвлөлийн даргаар Сарантуяа, Санчир, Равжир нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр /1-хх-10 дугаар хуудас/, Х.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр /1-хх-11 дүгээр хуудас/ гаргасан. Эдгээр бичиг баримтыг албажуулан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гардуулсан. /2-хх-48, 49-р хуудас, Сүрэнцэцэгийн андройд маркийн гар утсанд хадгалагдаж үлдсэн фото зураг, энэ зураг дээр Сарантуяа, Сүрэнцэцэг Хатанбаатар, Ганзориг, миний бие байсан, зургийг менежер Равжир дарсан байдаг. Мөн гэрч Х.Ганзориг нь мэдүүлэхдээ 2019 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр энэ шийдвэр гаргасан гэдгийг нотолж ярьсан байдаг / 1-хх-71 дүгээр хуудас/

“Сүхбаатар сүү” ХХК-ийн бүрэн эрх Х.Хатанбаатар, Х.Ганзориг нарт шилжсэн бөгөөд үүнийг нотлох бичиг баримтууд хавтаст хэрэгт маш тодорхой байгаа. Тухайлбал 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3420 литр сүүг хэрхэн савлаж хүлээж авсан тухай 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл Технологийн Паркийн менежер Сарантуяа бид хоёрын фейсбүүк чат  /шинээр гаргаж өгсөн нотлох баримтын 8 дугаар хуудас/2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Х.Хатанбаатарын эхнэрийн сүү борлуулах талаар фейсбүүкт оруулсан зар /1-хх-168, 169, 170-р хуудас/, Х.Хатанбаатарын “Сүхбаатар сүү” ХХК-ийн дансанд 2019 оны 1 дүгээр сарын 22 ны өдөр /Тус компанид хөрөнгө оруулалт хийхээс өмнөх он, сар, өдөр байгаа/  сүүний орлого гэж тушаасан Х.Хатанбаатарын 5034288924 тоот данснаас АТМ дээр хийсэн 1.085.500 төгрөгийн гүйлгээ /1-хх-243 дугаар хуудасны доороосоо 2 дахь мөрт 243-р гүйлгээнд харагдаж байгаа/. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр болсон Аймгийн үзэсгэлэн худалдаанд Х.Хатанбаатарын эхнэрийн оролцож байсан зураг /1-хх-171, 172, 173 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байгаа болно. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Х.Хатанбаатарт тус компанийн бүрэн эрх шилжиж 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үйл ажиллагаа эрхэлж байсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Х.Хатанбаатарын хөрөнгө оруулалтын мөнгө 2019 оны 1 дүгээр  сарын 25-ны өдөр орж ирэхээс өмнө “Сүхбаатар сүү” ХХК-ийн сүү борлуулах, боловсруулах үйл ажиллагааг явуулж байсан гэдгийг Сарантуяа, Сүрэнцэцэг нарын тооцооны хуудас /2-хх-38-43 дугаар хуудас/, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-тай тооцоо нийлсэн акт,  2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3420 литр сүү хүлээн авсан баримт / энэ талаарх баримт нь Ч.Санчирын шинээр гаргаж өгч буй баримтад байгаа болно/ Х.Ганзориг мэдүүлэхдээ“ 4,500,000 төгрөгийн өрийн бичиг /авлага/ хүлээж авсан гэж” ярьсан зэргээр баталгаажиж байна. Миний мэдэж байгаагаар Х.Хатанбаатар нь хөрөнгө оруулалтаасаа татгалзсан шийдвэр гаргаж байх буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр”Сүхбаатар сүү” ХХК нь дансандаа 8,364,293 төгрөгийн үлдэгдэлтэй /1-хх-159 дугаар хуудасны банкны 358 дугаартай гүйлгээ/, Сүхбаатар нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-аас 1,750,000 төгрөгийн авлагатай талаар /1-175 дугаар хуудас/, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 1,000,000 төгрөгийн авлагатай талаар / шинээр гаргаж өгсөн нотлох баримтын 9 дүгээр хуудсанд/ Нийт 11,114,293 төгрөг бусад миний мэдэхгүй авлагууд хэд байсныг би мэдэхгүй. Ийм байхад яагаад мөнгөө аваагүй юм вэ. Яагаад гэвэл бид хоёр хөрөнгө оруулалтыг татаж болохгүй компанийн тухай хуулийн хүрээнд хувьцааг эзэмшигчдэд, компани нь бусдад санал болгох гэсэн заалтыг мэдэж байсан учраас тэр мөнгөө аваагүй. /энэ талаар 1-хх-48 дугаар хуудас Х.Хатанбаатарын нотлох баримтаар гаргаж өгсөн фейсбүүк чатад маш тодорхой байна.

Ингээд бусдад санал болгох хувилбарыг Х.Хатанбаатар бид хоёр сонгож аваад хүмүүст санал болгож эхэлсэн. Хэд хэдэн хүн саналыг ярилцаж эхэлсэн. Үүний нэг нь Мөнхзориг гэж залуу байгаа. Мөнхзориг нь Х.Хатанбаатартай уулзаж 5,000,000 төгрөгийг 3 удаа хувааж хөрөнгө оруулалтын мөнгийг чинь өгье гэж тохирч байсан байдаг. Мөнхзориг бол надтай энэ тухай 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 14-ний, 2019 оны 06 дугаар сарын 26, 29, 30-ны өдрүүдэд, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус тус ярилцаж байсан талаарх фейсбүүк чатаас харж болно. /шинээр гаргаж өгсөн нотлох баримтын  10-15 хуудас / Ийм хэлбэрээр энэ үйл явц өрнөсөн байхад Х.Хатанбаатар хөрөнгө оруулалтын мөнгөө хийгээд маргааш нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр залилуулснаа мэдсэн мэт худал хэлж гүтгэж байна. Х.Хатанбаатар нь 2020 оны 03 дугаар сараас эхэлж намайг залилсан гэх мэтээр дайрч давшилж гэрт хүртэл ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж ёс зүйгүй хандаж эхэлсэн, шөнийн 3 цагт утасдаж “Чи үхэх болоогүй юу, үхсэн хойно чинь хүүрийг чинь ухаж нохойд хаяж өгөх гэж байна гэж хүртэл дарамталж байсан. Арга буюу би цагаад хандсанаар зөрчлийн тухай хуулиар шүүхээс Х.Хатанбаатарт торгуулийн арга хэмжээ авч байсан. /энэ талаарх нотлох баримт нь шинээр гаргаж өгсөн нотлох баримтын 16-18 хуудас/ Х.Хатанбаатарын ярьж байгаа зүйл бүгд гүтгэлэг бидний хооронд ярьсан яриаг зөвхөн өөрт ашигтай хэлбэрээр ярьж гүтгэж байна, үүнийгээ нотлох ямар ч баримтгүй, миний бие хоёр жил ингэж сэтгэл санаа, санхүүгийн хохирол амсаж байна. Надад хүн хуурч залилах санаа огтхон ч байгаагүй, цаашид ч байхгүй, улсад 33 жил хөдөлмөрлөж 3 салбарын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн бусдын сайн сайхны төлөө ажиллаж ирснийг түмэн олон мэднэ. Үнэн бодит байдлын нотлох баримтыг үндэслэн шүүн хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...гэв.

 

Шүүгдэгч Ч.Санчир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ч.Санчир миний бие нь 2018 оны 01 дүгээр сараас Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежерээр Улаанбаатар хотод суурьшин ажилладаг. Миний бие Сүхбаатар аймагт ажилладаггүй байсан. Улаанбаатар хотод тус компанийн төлөөлөгчийн газар ажилладаг байсан. 2018 оны 03 дугаар сард найман хүний хамт “Сүхбаатар сүү” ХХК-нд 1,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшигч болж тус компанид хамаарал бүхий этгээд болсон. “Сүхбаатар сүү” ХХК-ийн шууд үйл ажиллагаанд оролцдоггүй боловч хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой бодлогын чанартай зүйл болон санхүүгийн зарим нэг хүндрэл гарахад хувиасаа хөрөнгө оруулж авч байсан тохиолдол байгаа.

Б.Энх-амгалан нь “Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байх хугацаандаа 8,000,000 төгрөгийг хувьдаа завшиж компанийг өрөнд оруулсан болох тус компанийн дотоод хяналтаар шалгагдаж тогтоогдсон. Үүнийг Б.Энх-амгалан хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 09 дүгээр сард бүх гишүүдийн хурал болж Б.Энх-амгалан тус компанийг цаашид авч чадахгүй юм байна гэсэн асуудал яригдаж өөр хүнд тус компанийг хариуцаж эргэлтийн хөрөнгө олж тус компанийн өр төлбөрийг барагдуулахад 15,000,000 төгрөг байхад болох юм байна гээд хөрөнгө оруулагч олохоор шийдвэр гаргасан. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 215-218 хуудсанд байгаа. Үүнээс хойш надаас гадна бусад 8 гишүүн адилхан хөрөнгө оруулагчийг хайж байсан. Б.Энх-Амгалангийн хариуцлагагүй үйлдлийн улмаас “Сүхбаатар сүү” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн бус болоход хувиасаа нийт 7 удаагийн гүйлгээгээр 9.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Тухайн мөнгийг буцаан авсан. Энэ талаар дараа нь тайлбар хийнэ.

Миний хувьд Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨҮГ-т ажиллаж байхдаа “яс боловсруулах үйлдвэрлэлийн төсөл”-ийг гардаж бичсэн. Үүнийг хохирогч Х.Хатанбаатар худалдан авч аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 50,000,000 төгрөгийг хөнгөлөлтэй зээлийг батлуулсан. Тухайн төслөө хэрэгжүүлэхийн тулд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.Хатанбаатар Улаанбаатар хотод ирж надтай уулзаж хоёулаа Хятад улсын Эрээн хот руу үйлдвэрийн тоног, төхөөрөмж болон түүхий эд борлуулах сувгийн талаар судалгаа хийхээр явъя гэсэн санал тавьсан. Бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хятад улсын Эрээн хотод ажилласан. Хятад улсын Эрээн хот руу вагоноор явах замдаа “Сүхбаатар сүү” ХХК-ийн талаар буюу Б.Энх-амгалан нь “Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байх хугацаандаа 8,000,000 төгрөгийг хувьдаа завшиж компанийг өрөнд оруулсан, миний хувьд 9,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хишигтэн нүүдэлчин компаниас сүү авч аймагтаа сүү худалдан борлуулж байгаа талаар Х.Хатанбаатарт ярьсан.

Х.Хатанбаатар нь надад хэлэхдээ “би анх Сүхбаатар сүү” ХХК-ийг сонирхож байсан, тухайн үедээ төслийг нь авах гэж байгаад больсон. Одоо миний хувьд тус төслийг сонирхож байна. 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажилламаар байна” гэсэн саналыг тавьсан. Тэгэхээр нь миний хувьд Т.Шинэхүү дарга руу “Х.Хатанбаатарын саналын талаар ” хэлэхэд Т.Шинэхүү дарга “Х.Хатанбаатар чинь өмнө нь энэ төслийг авч, гэрээ хийх гэж байгаад больсон хүн шүү. Та нар наанаа ажлаа амжуулчхаад хүрээд ир. Дараа нь тухтай ярилцъя ”  гэж хэлсэн.

Миний хувьд Х.Хатанбаатарыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж таньдаг болсон. Бид хоёрын харилцаа 2019 оны 01 дүгээр сарын 08, 09, 10-ны өдрүүдэд үргэлжилсэн. Бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед Х.Хатанбаатар нь дүү Х.Ганзоригийн хамт манай гэрт ирээд “тухайн компанид хөрөнгө оруулъя” гэж хэлсэн. Сүхбаатар сүү ХХК-ийн тухайн Х.Хатанбаатарт мэдээлэл өгөхдөө: Америкийн нэгдсэн улсын “МАКУ” компани нь манайхтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Урт хугацааны хүрээнд хамтарч ажиллаж байгаа, үүнийхээ дагаа Сүхбаатар аймагт өдөрт 100 кг бяслаг үйлдвэрлэх үйлдвэрийн шугам байгуулаад, технологичийг гадаад сургах, хэрвээ бяслаг худалдаанд гарвал худалдан авалт хийнэ гээд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажиллаж байсан талаар ярьсан. Мөн Туркийн хамтын ажиллагааны байгууллага тус барилгын зураг төслийг авсан. Үүнийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас дэмжлэг авахыг хүссэний дагуу тухайн үеийн сайд Ч.Улаан дэмжиж албан бичиг хийж өгч байсан. Тухайн үед Туркийн хамтын ажиллагааны байгууллагын Жадамбаа гэх хүнтэй би уулзсан. Тухайн уулзалтад манай байгууллага нь Сүхбаатар аймагт томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа танай энэ зураг төслийг дэмжих талаас нь ажиллана гэж ярьсан. Тэрнээс биш Х.Хатанбаатарын ярьж байгаа шиг барилга барих нь тодорхой болсон гэж хэлээгүй.

Х.Хатанбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уулзсаны дараа Т.Шинэхүү дарга руу утсаар дахин ярьж хэлсэн. Х.Хатанбаатар нь яагаад өөрөө Т.Шинэхүү дарга руу ярихгүй байсан бэ гэхээр өмнө нь төслөөс татгалзсан байсан учраас намайг хэлээд өг гэж хэлсэн. Х.Хатанбаатар, Х.Ганзориг нарт “тус компани нь 9 гишүүнтэй учраас миний хувьд дангаараа шийдвэр гаргахгүй.  Сүхбаатар аймагт очоод наад асуудлаа хэлэх хэрэгтэй. Наад асуудал чинь бүх гишүүдийн хурлаар орж шийднэ” гэж хэлсэн.  Х.Хатанбаатар, Х.Ганзориг нар Сүхбаатар аймагт очоод Т.Шинэхүү даргатай уулзсан байсан.

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүх гишүүдийн хурал зарлагдсан. Миний хувьд Улаанбаатар хотод байсан учир хуралд оролцоогүй, Х.Хатанбаатарын саналыг дэмжиж байгаа талаараа хэлсэн.  Тус хурлаар “Х.Ганзориг  гүйцэтгэх захирлаар, Х.Хатанбаатар төлөөлөн удирдах зөвлөлийн дарга” болгохоор шийдвэр гарсан. Анх Х.Хатанбаатар нь Улаанбаатар хотод уулзахдаа сүүний үйлдвэрийг авна гэж хэлж байсан. Сүхбаатар аймагт ирээд бүх гишүүдийн хурал дээр “Миний хувьд ясны үйлдвэрийн төслийг авсан учир жижиг дунд үйлдвэрийн хоёр төслийг авч болохгүй. Энэ нь эрх ашгийн зөрчил болно гэж хэлээд дүү Х.Ганзоригийг дарга болгож, өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болох ” шийдвэр гаргуулсан байсан.

Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд байгаа тооцоо нийлсэн актын дагуу Сүхбаатар сүү ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буцаан олголтыг над руу шилжүүлсэн. Тухайн үед Х.Ганзориг захирлаар ажиллаж байсан. Нягтлан бодогч У.Ерөөлт гүйлгээг тооцоо нийлсэн акт дагуу шивдэг байсан. Х.Ганзориг гарын үсэг зурж баталгаажуулах ёстой боловч Б.Энх-Амгалан гүйлгээг хийсэн байсан. Энэ талаар Б.Энх-Амгалан гэрчээр мэдүүлэхдээ “тухайн гүйлгээг хийсэн гэж” ярьсан байсан. Тухайн үед Б.Энх-Амгалан гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Б.Энх-Амгалангийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухай байгууллагыг төлөөлөх эрх нь дуусгавар болсон байхад яагаад тухайн гүйлгээг хийж байгаа юм бэ. Миний хувьд тухайн байгууллагын гүйлгээг хийх нууц үг надад байхгүй. Тухайн гүйлгээг нь Б.Энх-Амгалан хийсэн нь зөв бурууг сайн мэдэхгүй байна. Миний авах ёстой авлага нь ямар ч зөрүүгүй байсан гэдэг нь тооцоо нийлсэн дансны хуулгаар батлагдана. Нийт 7 удаагийн гүйлгээгээр 9,595,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ийм байхад намайг бусдыг залилсан мэтээр гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Б.Энх-Амгалан яагаад энэ хэрэгт татаагүй юм бэ, яагаад бүрэн эрх нь дуусгавар болсон байхад гүйлгээ хийгээд байгаа юм бэ. Энэ асуудлыг яримаар байна.

Х.Хатанбаатар нь тухайн компанийг чадамжгүй компани байсан гэж ярьдаг. “Сүхбаатар сүү” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Татварын газар руу шилжүүлсэн байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. 133,400 төгрөг шилжүүлсэн. Учир нь сүү сүүн бүтээгдэхүүний ашгийн албан татвар нь 90 хувь чөлөөлөгдөг. Тэгэхээр энэ компанийн хувьд ашиггүй ажиллаж байгаагүй. Тухайн үед Б.Энх-Амгалангийн буруутай үйлдлээс болж санхүүгийн алдангид орж эргэлтийн хөрөнгөгүй болсон асуудал гарсан үе байгаа. Х.Хатанбаатар нь тус компанийн дансанд 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн мөнгөнөөс өр авлагаа миний данс руу 9,595,000 төгрөг, Т.Шинэхүүгийн данс руу 4,395,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тус компанийн дансанд 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн нь ямар ч эргэлтийн хөрөнгө болсон юм шиг харагдаж байгаа. Тухайн үед сүүгээ худалдан борлуулж байхад 4,500,000 төгрөгийн өрийн бичиг байгаа. Тухайн 4,500,000 төгрөгийн сүүг зээлээр худалдан борлуулсан байсан. Энэ нь дансны хуулбараар харагдана. “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн сүүний тооцоог Сүхбаатар сүү ХХК нь шилжүүлсэн талаарх баримтыг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн.  Тухайн баримтад 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 тонн 420 литр сүү, 2018 оны 11 дүгээр 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар саруудад сүү худалдан авсан талаарх санхүүгийн тамгатаЙ баримтууд байгаа. Бид хоёрын хөрөнгө оруулсан мөнгөөр эргэлтийн хөрөнгө хийгээд явж байсан. 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэхээр нь өр төлбөрөө төлсөн. Тухайн үед зарж байсан сүү нь эргэлтийн хөрөнгө болж үлдэнэ.

Х.Хатанбаатар нь “2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр залилуулсан, компанийн дансанд 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус компанийг хүлээгдэж өгсөн” мэдүүлсэн. Хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд байгаа “Сүхбаатар сүү” ХХК-ийн дансны хуулга 326 дугаар гүйлгээгээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,024,568 төгрөгийг, “Сүхбаатар сүү” ХХК-ийн дансны хуулга 345 дугаар гүйлгээгээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 465,400 төгрөгийг тус тус жижиг дунд үйлдвэрийн зээлд төлсөн. Мөн Х.Хатанбаатар, Х.Ганзориг нарыг компанийн эрх бүхий этгээд байхад Сүрэнцэцэг нь Япон улс руу нэг сарын сургалтад явсан. Тус компаниас 1.600.000 төгрөгийг Сүрэнцэцэгийн дансанд хийж байгаа. Энэ нь дансны хуулбараар нотлогдож байгаа. Миний хувьд бэлнээр өөр ямар зардал гарч байсан гэдгийг мэдэхгүй байна. Нийт 4,089,615 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа.

Х.Хатанбаатар нь ажлаасаа өгсөн гэх үеийн талаарх баримт хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд байх “Сүхбаатар сүү” ХХК-ийн дансны хуулга 358 дугаар гүйлгээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 8,364,293 төгрөгийн баталгаажсан авлагатай байсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсээс 1,000,000 төгрөг, Сүхбаатар нийтлэг үйлчилгээнээс 15,500,000 төгрөгийн баталгаажсан авлагатай байсан. Нийт 15,203,908 төгрөгийн авлагатай байсан. Энэ нь Х.Хатанбаатарын хөрөнгө оруулсан мөнгө компанийн дансанд байгаа.

15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээд, маргааш нь компани өр төлбөрөө төлсөн асуудлыг хүмүүс буруу ойлгоод, хохирогчийг залилсан мэтээр харж байгаа. Өмнө нь бид хоёрын хөрөнгө оруулсан мөнгөөр сүү худалдан авсан, тэр сүү нь сүүний үйлдвэрт байсан. Тэр сүү нь эргэлтийн хөрөнгө болоод байж байсан. Х.Хатанбаатар нь тус компанийг ажиллуулж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тус компани нэг удаа сүү татаж авсан. Энэ хугацаанд компанийн данс 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан мөрт лөө нэг сарын хугацаанд 15,000,000 төгрөгтэй болтлоо нэг сарын хугацаанд ажиллаж чадах уу. Өмнө нь эх үүсвэртэй байсан учраас тухайн мөнгөн дүн гарч ирсэн. Энэ нь үйлдвэрлэлийн бусад зардал. Үйлдвэрлэлийн зардал нь компанийн гүйлгээнд байгаа.

Х.Хатанбаатар, Х.Ганзориг нар 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр залилуулснаа мэдсэн гэж ярьдаг.  2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.Ганзориг нь Үйлдвэрлэл Технологийн Парктай жижиг дунд үйлдвэрлэлийн 84,000,000 төгрөгийн 1 жилийн 3 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гэрээнд Х.Ганзоригийн гарын үсэгтэй, Сүхбаатар сүү ХХК-ийн тамгыг дарсан байна. Мөн өөрийнхөө хувийн эд хөрөнгийг барьцааны эд хөрөнгийн жагсаалтад жагсааж өгсөн байна. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр залилуулсан хүмүүс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрсдийн болон компанийн эд зүйлийг тавьж зээл авах юм уу. Тэгэхээр энэ гэрээгээр хохирогч нарын худлаа ярьж байгаа нь нотлогдоно.

Хохирогчийн зүгээс миний гарын үсэгтэй нэг ч гүйлгээ байхгүй гэж ярьж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Азжаргал гэх хүнээс Сүхбаатар сүү ХХК-ийн санхүүд хорхой ааруул 73 килограммыг худалдсан тул мөнгийг шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл байна. Үүнийг Х.Хатанбаатар нь зөвшөөрсөн гэж гарын үсэг зурж баталгаажуулж, У.Ерөөлт гүйлгээ хийсэн байна. Энэ нотлох баримтыг эх хувийг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхээр хохирогчийн хувьд компанийн бүрэн эрхийг хэрэгжүүлж явж байсан гэдэг нь харагдаж байна. Үүний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр компанийн данснаас 9,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний гарын үсэгтэй нэг ч гүйлгээ байхгүй гэж ярьж байна. Хөрөнгө оруулалт хийхээс өмнөх үеийн он сар өдөртэй хохирогчийн гарын үсэгтэй зарлагын баримт байна. Мөн хохирогчийн зүгээс миний гарын үсгийг дуурайн хуурамчаар үйлдэж гэж ярьж байна. Х.Хатанбаатарын гарын үсгийн хувьд дуурайлган зурах боломжгүй гарын үсэгтэй. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Шинэхүү, Ч.Санчир нарт залилуулсан гэж байгаа боловч Б.Энх-Амгалан нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сүүний үйлдвэрт ашиглагдахгүй тоног төхөөрөмжийг 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж,  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х.Хатанбаатарын дансанд 850,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр Х.Хатанбаатарын хувьд хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөгийг ямар ч байсан олж авна гэсэн бодолтой байгаа. Үнэхээр Т.Шинэхүү, Ч.Санчир нарт залилуулсан гэж байгаа бол Б.Энх-Амгалангаас сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зарсан мөнгийг яагаад авч байгаа юм бэ. Яагаад тухайн үед нь бид хоёрыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм бэ. Тухайн хүмүүс Компанийн тухай хуульд зааснаар хувьцаагаа өөр хүнд болон компанид зарж болно гэж хэлж байсан. Х.Хатанбаатар нь Мөнхзориг гэх хүнд хувьцаагаа 15,000,000 төгрөгийг 3 хувааж 5,000,000 төгрөгөөр худалдах талаар амаар тохиролцсон байсан. Бидний зүгээс шүүх хуралдаанд Мөнхзоригийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорын шатанд хүсэлт гаргаж байсан. Туркийн хамтын ажиллагааны байгууллагаас хамтын ажиллагааны талаар мэдээлэл авч өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан боловч прокурор хүлээн аваагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй татгалзсан байгаа.

Х.Хатанбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн эрхийг авсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр компанийн үйл ажиллагаанд оролцсон гэж байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус компанийн үйл ажиллагаанд оролцоод явж байсан талаар хэчнээн нотлох баримт байна. Жишээлбэл хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд Х.Хатанбаатарын дансны хуулбарт 133,000 төгрөгийг сүүний орлого гэж хувь хүмүүсээс шилжүүлсэн байгаа. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 750,000 төгрөгийг Сүхбаатар сүү ХХК-ийн данс руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Энэ нь Х.Хатанбаатарын дансны хуулга болон Сүхбаатар сүү ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно. Энэ хавтаст хэргийн 152 дугаар хуудасны ар талд байгаа. Х.Хатанбаатарын хувьд тус компанийн бүрэн эрхийг бүрэн хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулж байсан.  Миний хувьд Хятад улсын Эрээн хот руу явахдаа Х.Хатанбаатарт “би тус компанид хөрөнгө оруулалт хийж, тэр мөнгөөр компани сүү авч худалдан борлуулж байгаа талаар” хэлж байсан. Тухайн үед “Сүхбаатар сүү” ХХК нь сүүгээ худалдан авч Сүхбаатар аймагт худалдан борлуулж байсан...гэв. 

 

Хохирогч Х.Хатанбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд тус компанид 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч тухайн мөнгийг Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан. Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байна уу гэхэд байхгүй гээд гаргаж өгөхгүй байгаа. Тус компани нь 3 удаа тайлан өгсөн байгаа. Т.Шинэхүү мэдүүлэхдээ “одоо хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.Ганзориг байгаа” гэж ярьсан байсан. 245 дугаартай Улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энх-Амгалан одоо хүртэл хэвээр байгаа. Дансны хуулгаар 3 удаа 3,000,000 төгрөг орсон байсныг буцаагаад Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан байсан. Тус компани нь ямар ч чадамгүй байсан гэдэг нь дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Татварын лавлагаагаар 3 удаа хангалтгүй тайлан өгсөн гэж харагдаж байна.

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор Х.Хатанбаатар, Х.Ганзориг нарыг дарга болгосон гэж байгаа боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулсан мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний ямар ч гарын үсэггүй зарлагын баримтаар Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан. Энэ талаар Б.Энх-Амгалангаас яагаад мөнгө шилжүүлсэн юм бэ гэж асуухад “Т.Шинэхүү дарга шилжүүл гэж хэлсэн учраас шилжүүлсэн” гэж хэлсэн. Ингэж ярьсан мэдүүлэг нь хүртэл хэргийн материалд авагдсан байгаа.

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Т.Шинэхүү над руу утсаар яриад маргааш хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байсан талаарх баримт нь фейсбүүкт зургаар нотлогдоно. Шүүгдэгч нар зураг гаргаж өгсөн байгаа боловч тухайн зургийн он, сар, өдөр нь таарахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө оруулсан мөнгийг хувааж авчхаад 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нь хадаг сүүтэй компанийн бичиг баримтыг гардуулж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  авсан зургаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зураг гэж худлаа хэлж байгаа. Тухайн өдөр тэр зургийг авсан бол гар утасныхаа эх үүсвэрийг харуулах хэрэгтэй. Эх үүсвэрээ харуулж чадахгүй Сүрэнцэцэгийн гар утаснаас тухай зургийг авсан гэж яриад байгаа.

Татварын лавлагаагаар өр авлагатай гэдэг нь мэдэгдэж байхад хаанаас ямар татварын тайлан гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байна. Орлогоо нуун дарагдуулсан. Т.Шинэхүү нь надад “тоног төхөөрөмжөө зарж мөнгийг гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгсэн хэр нээ намайг чи өөрөө тоног төхөөрөмжөө зар гэж хэлээд байсан. Надад тоног төхөөрөмж зарах эрх нь байхгүй. Энэ талаар Б.Энх-Амгалан, Х.Ганзориг нар гэрчилнэ. Тэгээд Б.Энх-Амгалангаар тоног төхөөрөмжөө заруулж эхэлсэн. Т.Шинэхүүгээс мөнгөө яаж авах вэ гэж асуухаар “Сүхбаатар сүү” ХХК-ийн та хоёрт мөнгийг чинь өгнө гэж хэлдэг. Тухайн үед тус компани маш их өр зээлтэй байсан. Намайг хөрөнгө оруулалт хийхээр Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан. Иймд хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Гэрч Х.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Манай ах Х.Хатанбаатар Сүхбаатар сүү” ХХК нь Т.Шинэхүүд 4,500,000 төгрөг, Ч.Санчирт 9,550,000 төгрөгийг өртэй, Татвар, Нийгмийн даатгалын хэлтэст өртэй гэж надад хэлээгүй. Хөрөнгө оруулалт хийнэ. Т.Шинэхүү надад ашигтай компани гэж хэлсэн. Чи ажилгүй учраас тус компанийн захирлаар ажил гэж хэлсэн.  2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Сүхбаатар сүү” ХХК-ийн үйлдвэрийн байранд очсон. Тэрнээс өмнө тус компанийн байранд очиж хуралд оролцож байгаагүй гэв. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болсон хуралд оролцоогүй гэв. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Сүхбаатар сүү” ХХК-ийн байранд очиж захирлаар томилогдсон гэсэн бичиг авсан.

Тухайн бичиг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэсэн толгойтой байсан. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тухайн компанийн бичиг баримтыг хүлээж аваад тус компанид ажиллаж болохгүй гэдгээ мэдээд, тус компанийг удирдаж чадахгүй гэдгээ илэрхийлж компанийн бичиг баримтыг өгсөн. Т.Шинэхүү даргад ажиллаж чадахгүй гэж бичгээр өгсөн гэв. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Сүхбаатар сүү” ХХК-ийн данснаас мөнгө гарсан гэдгийг мэдээд тус компанийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхгүй гэдгээ хэлсэн. Надад тус гэрээнд гарын үсэг зурах эрх байхгүй. Учир нь миний хувьд “Сүхбаатар сүү” ХХК-ийг төлөөлөх эрх болон үндэслэл байхгүй гэв.

 

1930005590174 дугаартай эрүүгийн хэргээс

 

Хохирогч Х.Хатанбаатарын “...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Эрээн хот руу судалгааны ажлаар явахдаа Санчир гэх залуугийн хамт явсан. Тухайн үед Санчир нь Сүхбаатар сүү ХХК-ий захирал Энх-Амгалан нь сүүний үйлдвэрийг алдагдалд оруулчхаад байгаа. Сүүний үйлдвэрийн данснаас 8 сая төгрөг гаргаад өөрийнхөө цалингийн зээлийг хаасан байгаа. Одоо уг үйлдвэрт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл эргэлтийн хөрөнгөнд зарцуулна. Цаашид Турк улсын хөрөнгө оруулалтаар барилга барьж өгөх нь тодорхой болсон байгаа. Маку компанитай хамтарч бяслаг экспортолно. Тэгээд хөрөнгө оруулсан хүн нь байгууллагаас цалин бодогдоно. Даргаар нь томилогдоно. Ийм боломж байгаа шүү гэдэг саналыг надад тавьсан. Тэгэхээр нь хотод очиж байгаад дүү Ганзоригтойгоо ярилцаж байгаад шийдье гэсэн. Тэгээд хотод ирээд дүү Ганзоригтойгоо уулзаж, Санчирын тавьсан саналыг хэлээд уулзахаар болсон. Тэгэхэд Санчир уг үйлдвэр дампуурна гэсэн ойлголт байхгүй. Учир нь Үйлдвэр технологийн паркийн тулгуур үйлдвэр гэж байгуулагдсан. Хэрэв дампуурах юм бол 15 сая төгрөгийг чинь хувиасаа гаргаж өгье гэсэн. Мөн Шинэхүүтэй энэ асуудлыг ярилцаад тохирсон байгаа аймагт очоод Шинэхүүтэй уулзаарай гэсэн. Тэгэхээр нь аймагт ирээд Шинэхүүтэй уулзахад манай Сүхбаатар сүү ХХК нь 3 удаа сүү татчихаад байгаа бөгөөд 7-8 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа цаашид 10 удаа татахад 20 сая төгрөгийн ашигтай болно чамайг манай компанид хөрөнгө оруулах гэж байгаад их бэлгэшээж байна. Бяслаг америк руу гаргана, манай компани эргэлтийн хөрөнгөгүй болчихсон, хамгийн гол нь мөнгөө хийчих, тэгэхгүй бол үйлдвэр зогсонги байдалд орох гээд байна. Учир нь Энх-Амгалан гэх хүн захирлаар ажиллаж байх үедээ 7 сая төгрөг компаниас авч хувьдаа авсан тийм учраас Энх-Амгаланг албан тушаал бууруулж менежер болгож цалингаар нь 7 сая төгрөгийг нь даруулах гэж байгаа юм. Чи эргэлтийн хөрөнгө болох 15.000.000 төгрөгийг манай компанид хөрөнгө оруулчихвал үйлдвэрийн байр барьж өгнө бяслаг хийж Америк руу гаргана, чамайг даргаар нь томилж цалинжуулна гэж ярьсан юм. Мөн Шинэхүү нь чи мөнгө хийхдээ 2 хуваагаад хийчих танай дүү Ганзоригийг гүйцэтгэх захирлаар нь томилно харин чамайг ерөнхий захирлаар нь томилно гэж хэлсэн. Тэгэхээр нь Санчир, Шинэхүү нарын ярьж байгаагаар уг санал нь боломжтой юм шиг болохоор нь зөвшөөрч мөнгө олохыг бодъё гээд Шинэхүүтэй уулзсанаас хойш зээл хөөцөлдөж эхэлсэн. Шинэхүү над руу яриад мөнгө чинь яаж байна гэхээр нь тайлантай чинь танилцъя гэхэд мөнгөө хийчих, мөнгөө эртхэн хийчих гээд надад танилцуулаагүй ба чи хурдан мөнгөө хий ийм ашигтай ажилд чинь өөр хүн орох гээд байна гээд байсан. Шинэхүү ямар нэгэн цаас үзүүлээгүй, амаараа танилцуулсан зүйл нь боломжийн ашигтай юм шиг санагдахаар нь Төрийн банканд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өлзийтийн 217 тоотод байх хувийн байшингаа барьцаанд тавьж 20.000.000 төгрөг зээл авч 15.000.000 төгрөгийг нь Сүхбаатар сүү ХХК-ны данс руу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү 7 сая, би 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд намайг даргаар томилсон. Тэгээд томилогдсоны дараа байгууллагын дансны хуулгыг авч үзэхэд миний оруулсан 15 сая төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-ны 5644251231 дугаарын данснаас Шинэхүү гэх хүн рүү 4.395.000 төгрөг, Санчирын данс руу 9.595.000 төгрөг тус тус шилжүүлж авсан байдаг бөгөөд 1 сая орчим төгрөг дансанд үлдсэн байсан. Гүйлгээний утга дээр зээлсэн мөнгөө хүүтэй нь авав гэж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай дүү Ганзориг гэх хүнд Шинэхүү нь Сүхбаатар сүү ХХК-ны тамга тэмдэг, компани хаан банкны данс руу нэвтрэх болон гүйлгээ хийх нууц үгийг хүлээлгэж өгсөн байдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ганзориг нь Сүхбаатар сүү ХХК-ны дансанд хийсэн 15.000.000 төгрөгийг Шинэхүү, Санчир нар нь авчихсан байна. Та залилуулчихсан байна  гэж хэлсэн. Тэгээд би Шинэхүү, Санчир нарт залилуулсан болохоо мэдсэн...Тэгээд мөнгөө гаргаж авах боломжгүй болохоор нь Шинэхүү, Санчир нараас мөнгөө авъя гэсэн чинь өөр хөрөнгө оруулагч олж байгаад чиний мөнгийг гаргаж өгье гэсэн. Энэ надтай адилхан нэг хүнийг, намайг залилсан аргаар залилж байгаад мөнгийг маань өгөх гээд байх шиг байгаа юм...Шинэхүү, Санчир нар байгууллагаас мөнгө авах тухай нэг ч үг хэлж байгаагүй. Уг нь намайг даргаар томилчхоод байгууллагын данснаас мөнгө гаргах бол надаар дамжиж гарах ёстой байсан боловч тийм зүйл болоогүй байгаа юм. Уг байгууллагаас Шинэхүү нь 10 хувь, Санчир нь 10 хувийг эзэмшдэг гэж байсан. Намайг мөнгөө хийчихвэл 65 хувийг нь чи өөрөө эзэмшинэ гэж байсан. Гэтэл Сүхбаатар сүү ХХК-ний хувьцаа нь хөрөнгийн биржид бүртгэлгүй, Шинэхүү өөрийнхөө гарын үсэгтэй тушаал гаргаад надад өгсөн... Намайг орохоос өмнө нягтлан бодогч Ерөөлт, Энх-Амгалан гэх хүмүүсийн зөвшөөрлөөр гүйлгээ хийдэг байсан. Би Санчир, Шинэхүү хоёроос мөнгөө авъя гэхээр тэр хоёр эвлэрүүлэн зуучлалаар явъя чи Сүхбаатар сүү ХХК нь дээр байдаг тоног төхөөрөмжийг зараад мөнгөө гаргаж ав хэрвээ чи тэгж чадахгүй бол өөрөө хохироод үлдэнэ шүү гэж чи одоо наад компанийнхаа захирал нь болсон болохоор одоо бүх хариуцлагыг хүлээнэ. Чи яах гэж Сүхбаатар сүү ХХК-ий данс руу мөнгөө хийсэн юм. Наад компаниасаа өөрөө ав гээд байгаа. Чи шүүх, цагдаагаар яваад надаас юу ч олж долоохгүй, чаддаг юм бол хэлдэг газраа хэл гээд байгаа. Миний хувьд 15 сая төгрөгөө Шинэхүү, Санчир нараас авмаар байна. Энэ 2 хүн Сүхбаатар сүү ХХК-ий нэрийг барьж намайг залилсанд гомдолтой байна. Хэрэв Шинэхүү, Санчир хоёр тухайн мөнгийг шилжүүлэн авахыг нь мэдсэн бол би мөнгөө шилжүүлэхгүй байсан юм. Шинэхүүгээс мөнгөө авъя гэхээр өөр хөрөнгө оруулагч олоод өөрөө мөнгөө ав гээд давхар надаар залилан хийлгүүлэх гээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-59 х/,

 

Гэрч Б. Энх-Амгалангийн “...Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-г байгуулахад захирлаар нь томилогдож ажиллаж байна. Анх Сүхбаатар сүү ХХК-ийг Шинэхүү, Равжир, Санчир, Ерөөлт, Жавхлан, Сарантуяа, Сүрэнцэцэг, Хаш-Эрдэнэ гэх Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-н хүмүүс тус бүр 1 сая төгрөг нийлүүлээд байгуулж байсан юм..Сүхбаатар сүү ХХК нь Хаан банкны 5644251231 тоод харилцах данс эзэмшдэг юм. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Хатанбаатар компани данс руу 15.000.000 /арван таван сая/ төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед Сүхбаатар сүү ХХК-ий нягтлан бодогч У.Ерөөлт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа, уг мөнгөөр өрөө дарах гүйлгээ хийж байгаа юм гээд 4.600.000 төгрөг Т.Шинэхүү, 9.500.000 төгрөг нь Ч.Санчир нарын данс руу орсон. Сүхбаатар сүү ХХК-ий данснаас мөнгө гарахдаа нягтлан бодогч гүйлгээ хийгээд, би баталгаажуулдаг юм. Тэгсэн Х.Хатанбаатар уг гүйлгээг мэдээд яагаад ийм зүйл болсон талаар надаас асуухад, би нарийн мэдэхгүй байна. Т.Шинэхүү, Ч.Санчир та нар хоорондоо тохиролцсон юм биш үү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 х/,

 

Гэрч У.Ерөөлтийн “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-т төсөл, зээл хариуцсан менежер ажилтай байсан. Сүхбаатар сүү ХХК-ийг 2018 онд хувиасаа тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт 9 хүн уг компанийг анх байгуулж байсан юм. Би Сүхбаатар сүү ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь юм...2018 оны 02 дугаар сард Сүхбаатар хөгжил ОНӨААТҮГ-ийн дэргэд Сүхбаатар сүү ХХК байгуулагдаж  байсан юм. Сүхбаатар сүү ХХК-аа 2018 оны 03 дугаар сарын сүүлээр улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаараа авсан юм. Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркийн дэргэд Сүхбаатар сүү ХХК нь байж болохгүй гэсэн шаардлага тавьж байна гэж Шинэхүү дарга бидэнд хэлсэн. Тэгээд Сүхбаатар сүү ХХК-ийг анх байгуулсан дээрх нэр бүхий хүмүүс хуралдаж Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар Б.Энх-Амгаланг, технологичоор нь Х.Сүрэнцэцэгийг томилж тусад нь бие дааж гаргасан юм. Сүхбаатар сүү ХХК нь бараа материал татах эргэлтийн хөрөнгө байхгүй байсан. Тэр үед Шинэхүү дарга дээрх нэр бүхий 9 хүнээс тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргаж, Сүхбаатар сүү ХХК-ий дан руу хийсэн юм. 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Сүхбаатар сүү ХХК-г анх байгуулсан хүмүүс хуралдаж Энх-Амгалангаас асуухад орлого, зарлагын гүйлгээний талаар бөөрөнхийлсөн зүйл, амаараа ярьж эхэлсэн юм. Тухайн үед Сүхбаатар сүү ХХК-ий орлого, зарлагын гүйлгээг Энх-Амгалан ганцаараа гарын үсэг зурж хийдэг байсан юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр ганц хүн гүйлгээ хийж байгаа нь ямар нэгэн хяналтгүй байна. Иймд хяналт тавьж, 2 дугаар гарын үсэг зурах хүн хэрэгтэй байна гээд намайг томилсон юм. Би иргэд байгууллагаас ирсэн нэхэмжлэх үүдтэй танилцаж гарын үсэг зурж, Сүхбаатар сүү ХХК-ийн интернэт банканд шивдэг байсан. Миний шивсэн нэхэмжлэлүүдтэй Сүхбаатар сүү ХХК-ийн захирал танилцаж, гүйлгээ хийдэг байсан юм. 2018 оны 09 дүгээр сард дотоод хяналтаар Сүхбаатар сүү ХХК-ийн орлого зарлагад шалгалт явуулахад 15.000.000 өр үүссэн юм. Уг үүсэн өр нь Алтан-Овооны хишиг бэлгийн багцын хайрцаг сав, аарц, нэрмэл, шар тос, сүү зэргийн өр байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежер Ч.Санчир, Х.Хатанбаатар нар БНХАУ-ын Эрээн хот руу ясны үйлдвэрлэл байгуулахад хэрэглэх тоног төхөөрөмжийн судалгааны ажлаар явсан юм. Тэгж явахдаа Ч.Санчир, Х.Хатанбаатар нар Сүхбаатар сүү ХХК-ий талаар ярьсан юм билээ. 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Х.Хатанбаатараас 15.000.000/ арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт гэж 7.000.000 /долоон сая/, 8.000.000 /найман сая/ төгрөгийн гүйлгээ Сүхбаатар сүү ХХК-ий данс руу орсон юм. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.Хатанбаатарын төрсөн дүү Х.Ганзоригт Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар томилсон тушаал Т.Шинэхүү дарга гаргаж байсан юм. Сүхбаатар сүү ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Х.Хатанбаатар нар нь томилогдсон юм... Т.Шинэхүү болон Ч.Санчир нарт Сүхбаатар сүү ХХК нь өртэй байсан болохоор баримтуудыг нь Сүхбаатар сүү ХХК-ийн интернэт банкин дээр шивсэн байсан. Би нэхэмжлэх болон баримтуудыг нь интернэт банкин дээр нь шивнэ үү гэхээс гүйлгээ хийх эрхгүй,  компанийн захирал баталгаажуулж гүйлгээ хийдэг байсан юм. Сүхбаатар сүү ХХК-ний данснаас зарлагын гүйлгээ хийхэд заавар захирал нь өөрөө интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрч гүйлгээ хийдэг. Би ямар нэгэн гүйлгээ хийх эрх байхгүй юм... Би хэн баталгаажуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.Ганзориг тушаалаар Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар томилогдсон байсан тул Х.Ганзориг өөрөө баталгаажуулсан байх. Ер нь захирал нь л баталгаажуулж гүйлгээ хийдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 х/,

 

Гэрч Х.Ганзоригийн “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай ах Хатанбаатар нь Санчирын хамт БНХАУ-ын Эрээн хот руу ясны үйлдвэрийн төслийн судалгааны ажлаар явсан юм. Эрээн хотоос ирэхээр нь би ах Хатанбаатарыг Улаанбаатар хотод тосож авсан юм. Хатанбаатар ах Улаанбаатар хотод Төмөр замын дээд сургуулийн тэнд Санчирын байрны гадаа Ч.Санчиртай уулзсан юм. Тэр 2 миний машинд суугаад Сүхбаатар сүү ХХК-ий талаар ярьж байсан. Ч.Санчир нь Х.Хатанбаатар ахад Сүхбаатар сүү ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон, хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, одоо 15.000.000 хөрөнгө оруулалт хийчихвэл үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдана. Мөн Туркийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар сүү ХХК-д барилга барьж өгнө, бяслаг урлаачдын холбоотой гэрээ байгуулсан. Сүхбаатар сүү ХХК-д технологич Сүрэнг Япон улсад бяслагийн технологичоор сургахаар 20 гаран сая төгрөгийн сургалтын төлбөрийг нь гадаад улсаас санхүүжүүлж байгаа энэ тэр гээд баахан юм ярьсан юм. Мөн Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар ажиллаж байсан Энх-Амгалан нь компанийг өрөнд оруулаад авч явж чадахгүй байна гээд ярилцаж байсан юм. Тэгээд Сүхбаатар аймагт Хатанбаатар ах бид 2 ирсэн юм. Манай ах Хатанбаатар Сүхбаатар аймагт ирээд Сүхбаатар үйлдвэр технологийн паркийн захирал Т.Шинэхүүтэй уулзаад ирлээ 15.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар томилно гэнэ. Уг Сүхбаатар сүү ХХК нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд ашигтай ажиллана гэж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд манай ах Хатанбаатар банкнаас 15.000.000 төгрөгийн зээл аваад надад 7.000.000 сая төгрөг, өөрөө 8.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт Сүхбаатар сүү ХХК-ий данс руу хийлгэсэн юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар, манай ах Хатанбаатарыг ТУЗ-н даргаар нь томилсон юм. Шинэхүү нь миний захирал болсон тушаалыг бариад танд 3 удаа сүү татаж 4 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа компани өглөө шүү гэж хэлээд захирлаар нь томилсон юм. Би тухайн үед дотроо бол бодохдоо Сүхбаатар сүү ХХК нь 80 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан зээлтэй, мөн нийгмийн даатгалд 2.000.000 төгрөгийн зээлтэй гэж ойлгосон ба тэр зээлийг боломжийн хугацаанд дараад болчих байх гэж бодсон юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг захирлаар томилж тамга, захирлын тушаал, компани нэвтрэх нэр гүйлгээ хийх нууц үг зэргийг хүлээлгэн өгсөн. Мөн тухайн компани тоног төхөөрөмж, шар тос зэрэг, мөн 4.500.000 төгрөгийн өрийн бичиг /сүүг зээлээр авсан өрийн бичиг/ зэрэг хүлээн авсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-ны дансыг өгсөн нууц үгээр нь орж үзэхэд Хатанбаатарын явуулсан 15.000.000 төгрөгийг Шинэхүү, Санчир нар нь хуваагаад авчихсан байхаар нь би энэ талаар Хатанбаатарт бид хоёр залилуулчихсан байна гэхэд Хатанбаатар нь Шинэхүүтэй ярилцсан цагаан сар болох гэж байна ид ачааллын үеэр та нар ажилчих цагаан сарын дараа учраа ольё гэж байна гэхээр нь юм хэлээгүй. Би тухайн 4.500.000 төгрөгийн сүүний өрийн бичгийг ямар учиртай бичиг болох талаар асуухад Сүрэнцэцэг нь ийм ийм улсуудаас сүүний авлагатай байгаа юм би өөрөө энэ бичгийн учрыг ольё гэж ярьж байсан юм. Шинэхүү, Санчир нар нь Сүхбаатар сүү ХХК-ийг Турк улсын буцалтгүй тусламжаар үйлдвэрийн байртай болгоно, Монголын бяслаг урлаачдын холбоонд бяслаг нийлүүлэх гэрээ хийчихсэн гэж ярьсан ба Хатанбаатар нь Энх-Амгалангаас 2018 оны ажлын тайлангаа өгчих гэтэл Хатанбаатарт гаргаж өгөхгүй байсан юм. Шинэхүү, Санчир нар нь Сүхбаатар сүү ХХК-нд авлагатай байсан талаараа Хатанбаатар бид хоёрт ямар ч юм хэлээгүй. Т.Шинэхүү өөрсдөө ухаанаа ол гээд байна гэж надад Хатанбаатар надад хэлсэн юм. Мөн Хатанбаатар ахад чи өөрөө Сүхбаатар сүү ХХК-д ахиад хөрөнгө оруулагч хайж олоод мөнгөө олж ав гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр Хатанбаатар ахаар давхар бас залилангийн гэмт хэрэг үйлдүүлэхээр яриад байгаа юм ...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-ий тамга тэмдэг, компанийн дансанд нэвтрэх нууц үг, гүйлгээ хийх нууц үгийг нь аваад шалгаж үзэхэд хөрөнгө оруулсан 15.000.000 төгрөгийг Шинэхүү, Санчир нар нь аваад компани дансанд 1.500.000 төгрөг  үлдсэн бөгөөд Хатанбаатар нь Шинэхүүгээс 2.000.000 төгрөг авч нийт 3.500.000 төгрөгөөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулах Хишигтэн ХХК-наас сүү татаж цаашдын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Шинэхүүгээс авсан 2.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн юм. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 02, 03 дугаар сард Сүхбаатар сүү ХХК-нд олон газраас өмнөх оны өр нэхэгдсэн/ тэр болгоныг нь шилжүүлсэн/ мөн цалин нэхэгдэхээр нь би Хатанбаатарт чи өмнөх оных нь тайланг үзэхгүй яасан юм бэ гэж загнасан ба олон өртэй талаар нь хэлж байсан ба Энх-Амгалангаас өмнөх оных нь тайланг нэхсэн боловч надад гаргаж өгөөгүй юм. Тэгэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-70-73х/,

 

Гэрч Г.Чулуунцэцэгийн “...Манай нөхөр болох Хатанбаатар нь 2019 оны эхээр Сүхбаатар сүү ХХК-ны Шинэхүүтэй хамтарч ажиллана хөрөнгө оруулна гээд өөрийн байрыг барьцаалж зээл хөөцөлдөөд байхаар нь би чи ямар хүнд мөнгө өгөх гээд байгаа юм би тэр хүнтэй чинь очиж уулзъя гээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна Хатанбаатартай цуг үйлдвэр технологийн парк руу очиж Шинэхүүтэй уулзахад Шинэхүү нь Хатанбаатар бид хоёр хамтарч ажиллах гэж байгаа та нөхөртөө сайн туслаарай би нөхөрт чинь сайн тусална гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77 х/,

 

Яллагдагч Ч.Санчирын “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк ОНӨААҮГ-т төсөл, үйлдвэр технологийн парк хариуцсан мэргэжилтэн байсан. Сүхбаатар сүү ХХК-ийг 2018 онд хувиасаа тус бүр 1.000.000/нэг сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт 9 хүн уг компанийг анх байгуулж байсан юм. Би Сүхбаатар сүү ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь байсан. Одоог хүртэл уг компанидаа бүртгэлтэй байгаа... Би Улаанбаатар хотод яс боловсруулах үйлдвэрийн төсөл бичсэн юм. Уг яс боловсруулах үйлдвэрийн төслийг Х.Хатанбаатар сонирхож аваад 2018 оны намар Сүхбаатар аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр төслөө батлуулж авсан юм. Тэр үед аймаг мөнгөгүй гээд санхүүжилтийг нь шийдвэрлэж өгөөгүй юм. 2019 оны 01 дүгээр сарын 09-ээс 11-ны хооронд ясны үйлдвэрийн зах зээл, болон тоног төхөөрөмж судлах ажлаар БНХАУ-н Эрээн хот руу Х.Хатанбаатар бид 2 цуг явсан. Бид 2 цуг явж байхдаа би Х.Хатанбаатарт Сүхбаатар сүү ХХК-ийг Энх-Амгалан алдагдалд оруулсан, үйл ажиллагаа нь доголдчихсон, эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа, одоо Турк улсын хамтын ажиллагааны байгууллагаас барилга савны асуудлыг нь шийдвэрлэнэ. Маку гэх АНУ-ын хөрөнгө оруулалттай компани бяслаг үйлдвэрлэвэл авна гэж байгаа талаар хэлсэн. 2018 оноос хойш Сүхбаатар сүү ХХК-ий захирал нь Энх-Амгалан байсан юм. 2019 оны 09 дүгээр сар гэхэд Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагаа нь доголдож, орж байсан мөнгө нь хаашаа орж байгаа нь тодорхой бус болохоор нь 2018 оны 09 дүгээр сарын 10 дугаар сарын хооронд Сүхбаатар сүү ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээс дотоод хяналт шалгалт компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн юм. Уг шалгалтаар Сүхбаатар сүү ХХК-ний захирал Энх-Амгаланд борлуулалтын орлогоос дутаасан зэрэг санхүүгийн зөрчлүүд илэрсэн юм ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 9.595.000 /есөн сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийн Сүхбаатар сүү ХХК-ийн 5644251231 данснаас миний хувийн 5645013001 данс руу шилжүүлсэн юм. Х.Хатанбаатарыг Сүхбаатар сүү ХХК-д орохоос өмнө уг компани эргэлтийн хөрөнгийг хувиасаа өгч байсан. Тэр өрөндөө би компаниас мөнгөө авсан юм.. Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 9.500.000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр хувиасаа Сүхбаатар сүү ХХК-руу шилжүүлсэн юм. Сүхбаатар сүү ХХК-ний гүйлгээг нь Ерөөлт шивээд дарга нь баталгаажуулдаг юм. Тухайн үед дарга  нь Ганзориг, Энх-Амгалан нарын хэн нь байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан... Тооцоо нийлсэн акт байсан тухайн үед байсан. Одоо байдаг эсэхийг нь мэдэхгүй. Дансны гүйлгээ нь л байгаа. Хурлын тэмдэглэл болон албан ёсны бичиг баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 х/,

 

Яллагдагч Т.Шинэхүүгийн “...Би Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-ийн захирлаар 2017 оны 05 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд ажиллаж байсан юм. Сүхбаатар сүү ХХК нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк ОНӨААТҮГ-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 84.4 сая төгрөгийн зээл авч сүүний туршилтын үйлдвэр гэж анх байгуулагдсан юм....Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар Б.Энх-Амгалан нь 1 жил орчим ажиллаад санхүүгийн сахилга бат зөрчсөн, удирдлага зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсан болохоор эргэлтийн хөрөнгөгүй болж эхэлсэн юм. 2019 он гараад Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Энэ үед Б.Энх-Амгалан нь Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар ажиллаж байсан ...Тухайлбал Сүхбаатар сүү ХХК-ны 9-н гишүүн өөрсдөөсөө мөнгө гаргаж сүү худалдах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн буцаж сүүгээ заран мөнгөө гаргаж авдаг байсан ба ашиг нь Сүхбаатар сүү ХХК-нд үлддэг байсан. Сүүгээ Улаанбаатар хот Урхастайд байрлаж байгаа Хишигтэн нүүдэлчин ХХК-иас 1 л сүүг 1600-1700 төгрөгөөр авч Сүхбаатар аймагт зарахдаа 2200-2500 төгрөгөөр зарж байсан ...Ч.Санчираас дээрх маягаар Хишигтэн нүүдэлчин ХХК-иас сүү авч байсан гэхдээ 4 тонн сүүг 6 саяас арай илүү мөнгөөр авсан байх гэж бодож байна. Ямар ч байсан сүүг авч байсан нь үнэн юм ...Х.Хатанбаатарын дүү Ганзориг нь 2 сар ажиллаад би энэ компанийг авч явж чадахгүй байна больё гэж хэлсэн юм. Тэгээд Энх-Амгаланг би амаараа чи Сүхбаатар сүү ХХК-ийг аваад явж бай гээд амаараа хэлсэн ...Сүхбаатар сүү ХХК нь эдийн засгийн хувьд эргэлтийн хөрөнгө дутагдсан хүндрэлтэй үед компанийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд ойр зуурын санхүүгийн дэмжлэг үзүүлээд явж байх шаардлагатай байсан. Би хувиасаа компанид сүү татах болон түүнтэй холбоотой тээврийн зардалд 4.000.000 гаран төгрөг зээлсэн. Тэр мөнгөө тооцоо нийлсэн акт үйлдээд гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 х/,

 

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Сүхбаатар хөгжил ҮТП” ОНӨААТҮГ-ын санаачлагчдын хурлын тэмдэглэл /хх-ийн 6-8 х/,

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Х.Хатанбаатар 800 ширхэг хувьцаа, Х.Ганзориг 700 ширхэг хувьцаа эзэмших гэх /хх-ийн 9 х/

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “Төлөөлөн удирдах зөвлөлийг батлах тухай” Х.Хатанбаатарыг ТУЗ-ын даргаар томилсон гэх /хх-ийн 10 х/, -

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “Гүйцэтгэх захирал томилох тухай” Х.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар томилсон гэх /хх-ийн 11 х /,

 

Сүхбаатар сүү ХХК-ны зарлагын баримтууд /хх-ийн 12-17,  28 х/

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Т.Шинэхүүгээс зээлсэн мөнгөний “тооцоо нийлсэн акт” Т.Шинэхүүд 4.653.086 төгрөг, Т.Санчирт 9.595.000 төгрөг /хх-ийн 23 х/,

 

Сүхбаатар сүү ХХК-ны ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-27, 156-159 х/

 

Ч.Санчирын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-34,129-147  х/

 

Т.Шинэхүүгийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 148-150  х/

 

Хохирогч Х.Хатанбаатарын ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 151-155 х/

 

“Сүхбаатар сүү” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт /хх-ийн 36-42 х/,

 

Х.Хатанбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Төрийн банк”-ны 270000608155 дугаартай зээлийн гэрээ болон мөн өдрийн 270000608155 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 43-47 х/,

 

2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Х.Хатанбаатар, Т.Шинэхүү нарын Facebook чат /хх-ийн 48 х/,

 

Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа” /хх-ийн 116, 122-123 х/,

 

Хохирогч Х.Хатанбаатарын зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 43-45, 151-155 х/

Хохирогч Х.Хатанбаатарын барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 46-47 х/

 

     Хохирогч Х.Хатанбаатарын ХААН банкны Дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-50 х /

 

Шүүгдэгч  Ч.Санчирын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112 х/

 

Шүүгдэгч Ч.Санчирын оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 113 х/

 

Шүүгдэгч Ч.Санчирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Т.Шинэхүүгийн ам бүл, оршин суугаа хаягийн талаарх  тодорхойлолт /хх-ийн 117 х /,

Шүүгдэгч  Т.Шинэхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 118 х/

 

Шүүгдэгч Т.Шинэхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 119 х/

 

 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 116,123 х /

 

3681041 регистрийн дугаартай Сүхбаатар сүү ХХК-ны татвар төлсөн талаарх лавлагаа /хх-ийн 125-126 х/ 

 

аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /2-р хх-32-34х/,

 

цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /2-р хх-3537х

 

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн зарлагын баримт,

 

 Б.Энх-Амгалангийн Голомт банкны дансны хуулга,

 

Х.Шүрэнцэцэгийн гадаад паспортын хуулбар,

 

 Сүхбаатар сүү ХХК-ийн 2019 оны 02 дугаар сараас хойш хийсэн үйлдвэрлэлийн бус зарлагын гүйлгээ,

 Х.Хатанбаатарын дансны гүйлгээний жагсаалт,

 

 Ч.Санчирын Сүхбаатар сүү ХХК-ийн хооронд шилжүүлсэн мөнгөний тооцоо,

 

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүй,

 

Сүхбаатар сүү ХХК-нд иргэн Б.Азжаргалын хүсэлт,

 

 Б.Азжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт  зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “ шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар нь бүлэглэн “Сүхбаатар сүү” ХХК нь санхүүгийн чадамжгүй, бусдад өртэй болохыг мэдсээр байж 15.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл компанийн эргэлтийн хөрөнгөнд зарцуулна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Х.Хатанбаатарын нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Сүхбаатар сүү” ХХК-ний дансаар авч хувийн данс руугаа шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1. хохирогч Х.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...миний хувьд тус компанид 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч тухайн мөнгийг Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан. Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байна уу гэхэд байхгүй гээд гаргаж өгөхгүй байгаа. Тус компани нь санхүүгийн хувьд ямар ч чадамжгүй байсан гэдэг нь дансны хуулга болон аж ахуй нэгжийн татварын 3 удаагийн тайлангаар харагдаж байна.  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор Х.Хатанбаатар, Х.Ганзориг нарыг дарга болгосон гэж байгаа боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулсан мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний ямар ч гарын үсэггүй зарлагын баримтгүйгээр Т.Шинэхүү, Ч.Санчир нар хувааж авсан. Энэ талаар Б.Энх-Амгалангаас яагаад мөнгө шилжүүлсэн юм бэ гэж асуухад “Т.Шинэхүү дарга шилжүүл гэж хэлсэн учраас шилжүүлсэн” гэж хэлсэн. Шүүгдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө оруулсан мөнгийг хувааж авчхаад 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нь хадаг сүүтэй компанийн бичиг баримтыг гардуулж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  авсан зургаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зураг гэж худлаа хэлж байгаа. Татварын лавлагаагаар өр авлагатай гэдэг нь мэдэгдэж байхад хаанаас ямар татварын тайлан гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байна. Орлогоо нуун дарагдуулсан. Т.Шинэхүү нь надад “тоног төхөөрөмжөө зарж мөнгийг гаргаж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед тус компани маш их өр зээлтэй байсан...” гэх,

 

2. гэрч Х.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “......2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай ах Хатанбаатар нь Санчирын хамт БНХАУ-ын Эрээн хот руу ясны үйлдвэрийн төслийн судалгааны ажлаар явсан юм. Ч.Санчир нь Х.Хатанбаатар ахад Сүхбаатар сүү ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон, хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, одоо 15.000.000 хөрөнгө оруулалт хийчихвэл үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдана. Мөн Туркийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар сүү ХХК-д барилга барьж өгнө, бяслаг урлаачдын холбоотой гэрээ байгуулсан. Сүхбаатар сүү ХХК-д технологич Сүрэнг Япон улсад бяслагийн технологичоор сургахаар 20 гаран сая төгрөгийн сургалтын төлбөрийг нь гадаад улсаас санхүүжүүлж байгаа энэ тэр гээд баахан юм ярьсан юм. Мөн Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар ажиллаж байсан Энх-Амгалан нь компанийг өрөнд оруулаад авч явж чадахгүй байна гээд ярилцаж байсан юм. Манай ах Хатанбаатар Сүхбаатар аймагт ирээд Сүхбаатар үйлдвэр технологийн паркийн захирал Т.Шинэхүүтэй уулзаад ирлээ 15.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар томилно гэнэ. Уг Сүхбаатар сүү ХХК нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд ашигтай ажиллана гэж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд манай ах Хатанбаатар банкнаас 15.000.000 төгрөгийн зээл аваад надад 7.000.000 сая төгрөг, өөрөө 8.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт Сүхбаатар сүү ХХК-ий данс руу хийлгэсэн юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар, манай ах Хатанбаатарыг ТУЗ-н даргаар нь томилсон юм. Шинэхүү нь миний захирал болсон тушаалыг бариад танд 3 удаа сүү татаж 4 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа компани өглөө шүү гэж хэлээд захирлаар нь томилсон юм. Би тухайн үед дотроо бол бодохдоо Сүхбаатар сүү ХХК нь 80 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан зээлтэй, мөн нийгмийн даатгалд 2.000.000 төгрөгийн зээлтэй гэж ойлгосон ба тэр зээлийг боломжийн хугацаанд дараад болчих байх гэж бодсон юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг захирлаар томилж тамга, захирлын тушаал, компани нэвтрэх нэр гүйлгээ хийх нууц үг зэргийг хүлээлгэн өгсөн. Мөн тухайн компани тоног төхөөрөмж, шар тос зэрэг, мөн 4.500.000 төгрөгийн өрийн бичиг /сүүг зээлээр авсан өрийн бичиг/ зэрэг хүлээн авсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-ны дансыг өгсөн нууц үгээр нь орж үзэхэд Хатанбаатарын явуулсан 15.000.000 төгрөгийг Шинэхүү, Санчир нар нь хуваагаад авчихсан байхаар нь би энэ талаар Хатанбаатарт бид хоёр залилуулчихсан байна гэхэд Хатанбаатар нь Шинэхүүтэй ярилцсан цагаан сар болох гэж байна ид ачааллын үеэр та нар ажилчих цагаан сарын дараа учраа ольё гэж байна гэхээр нь юм хэлээгүй. Шинэхүү, Санчир нар нь Сүхбаатар сүү ХХК-ныг Турк улсын буцалтгүй тусламжаар үйлдвэрийн байртай болгоно, Монголын бяслаг урлаачдын холбоонд бяслаг нийлүүлэх гэрээ хийчихсэн гэж ярьсан ба Хатанбаатар нь Энх-Амгалангаас 2018 оны ажлын тайлангаа өгчих гэтэл Хатанбаатарт гаргаж өгөхгүй байсан юм. Шинэхүү, Санчир нар нь Сүхбаатар сүү ХХК-нд авлагатай байсан талаараа Хатанбаатар бид хоёрт ямар ч юм хэлээгүй. Т.Шинэхүү өөрсдөө ухаанаа ол гээд байна гэж надад Хатанбаатар надад хэлсэн юм. Мөн Хатанбаатар ахад чи өөрөө Сүхбаатар сүү ХХК-д ахиад хөрөнгө оруулагч хайж олоод мөнгөө олж ав гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр Хатанбаатар ахаар давхар бас залилангийн гэмт хэрэг үйлдүүлэхээр яриад байгаа юм ...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар сүү ХХК-ий тамга тэмдэг, компанийн дансанд нэвтрэх нууц үг, гүйлгээ хийх нууц үгийг нь аваад шалгаж үзэхэд хөрөнгө оруулсан 15.000.000 төгрөгийг Шинэхүү, Санчир нар нь аваад компани дансанд 1.500.000 төгрөг  үлдсэн бөгөөд Хатанбаатар нь Шинэхүүгээс 2.000.000 төгрөг авч нийт 3.500.000 төгрөгөөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулах Хишигтэн ХХК-наас сүү татаж цаашдын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Шинэхүүгээс авсан 2.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн юм. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 02, 03 дугаар сард Сүхбаатар сүү ХХК-нд олон газраас өмнөх оны өр нэхэгдсэн/ тэр болгоныг нь шилжүүлсэн/ мөн цалин нэхэгдэхээр нь би Хатанбаатарт чи өмнөх оных нь тайланг үзэхгүй яасан юм бэ гэж загнасан ба олон өртэй талаар нь хэлж байсан ба Энх-Амгалангаас өмнөх оных нь тайланг нэхсэн боловч надад гаргаж өгөөгүй юм. Тэгэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа өгсөн юм” гэх,

 

3. Гэрч Б. Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Хатанбаатар компани данс руу 15.000.000 /арван таван сая/ төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед Сүхбаатар сүү ХХК-ий нягтлан бодогч У.Ерөөлт 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа, уг мөнгөөр өрөө дарах гүйлгээ хийж байгаа юм гээд 4.600.000 төгрөг Т.Шинэхүү, 9.500.000 төгрөг нь Ч.Санчир нарын данс руу орсон. Сүхбаатар сүү ХХК-ий данснаас мөнгө гарахдаа нягтлан бодогч гүйлгээ хийгээд, би баталгаажуулдаг юм. Тэгсэн Х.Хатанбаатар уг гүйлгээг мэдээд яагаад ийм зүйл болсон талаар надаас асуухад, би нарийн мэдэхгүй байна. Т.Шинэхүү, Ч.Санчир та нар хоорондоо тохиролцсон юм биш үү гэж хэлсэн” гэх,

 

4. гэрч У.Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 дугаар сард Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Сүхбаатар сүү ХХК-г анх байгуулсан хүмүүс хуралдаж Энх-Амгалангаас асуухад орлого, зарлагын гүйлгээний талаар бөөрөнхийлсөн зүйл, амаараа ярьж эхэлсэн юм. Тухайн үед Сүхбаатар сүү ХХК-ий орлого, зарлагын гүйлгээг Энх-Амгалан ганцаараа гарын үсэг зурж хийдэг байсан юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр ганц хүн гүйлгээ хийж байгаа нь ямар нэгэн хяналтгүй байна. Иймд хяналт тавьж, 2 дугаар гарын үсэг зурах хүн хэрэгтэй байна гээд намайг томилсон юм. 2018 оны 09 дүгээр сард дотоод хяналтаар Сүхбаатар сүү ХХК-ийн орлого зарлагад шалгалт явуулахад 15.000.000  төгрөгийн өр үүссэн юм. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежер Ч.Санчир, Х.Хатанбаатар нар БНХАУ-ын Эрээн хот руу ясны үйлдвэрлэл байгуулахад хэрэглэх тоног төхөөрөмжийн судалгааны ажлаар явсан юм. Тэгж явахдаа Ч.Санчир, Х.Хатанбаатар нар Сүхбаатар сүү ХХК-ий талаар ярьсан юм билээ. 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Х.Хатанбаатараас 15.000.000/ арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт гэж 7.000.000 /долоон сая/, 8.000.000 /найман сая/ төгрөгийн гүйлгээ Сүхбаатар сүү ХХК-ий данс руу орсон юм. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.Хатанбаатарын төрсөн дүү Х.Ганзоригт Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар томилсон тушаал Т.Шинэхүү дарга гаргаж байсан юм. Сүхбаатар сүү ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Х.Хатанбаатар нар нь томилогдсон юм... Т.Шинэхүү болон Ч.Санчир нарт Сүхбаатар сүү ХХК нь өртэй байсан болохоор баримтуудыг нь Сүхбаатар сүү ХХК-ийн интернэт банкин дээр шивсэн байсан...” гэх,

 

5. гэрч Г.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр болох Хатанбаатар нь 2019 оны эхээр Сүхбаатар сүү ХХК-ны Шинэхүүтэй хамтарч ажиллана хөрөнгө оруулна гээд өөрийн байрыг барьцаалж зээл хөөцөлдөөд байхаар нь би чи ямар хүнд мөнгө өгөх гээд байгаа юм би тэр хүнтэй чинь очиж уулзъя гээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур шиг санаж байна Хатанбаатартай цуг үйлдвэр технологийн парк руу очиж Шинэхүүтэй уулзахад Шинэхүү нь Хатанбаатар бид хоёр хамтарч ажиллах гэж байгаа та нөхөртөө сайн туслаарай би нөхөрт чинь сайн тусална гэж ярьж байсан юм...” гэх,

 

6. Яллагдагч Ч.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 09-ээс 11-ны хооронд ясны үйлдвэрийн зах зээл, болон тоног төхөөрөмж судлах ажлаар БНХАУ-н Эрээн хот руу Х.Хатанбаатар бид 2 цуг явсан. Бид 2 цуг явж байхдаа би Х.Хатанбаатарт Сүхбаатар сүү ХХК-ийг Энх-Амгалан алдагдалд оруулсан, үйл ажиллагаа нь доголдчихсон, эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа, одоо Турк улсын хамтын ажиллагааны байгууллагаас барилга савны асуудлыг нь шийдвэрлэнэ. Маку гэх АНУ-ын хөрөнгө оруулалттай компани бяслаг үйлдвэрлэвэл авна гэж байгаа талаар хэлсэн. 2018 оноос хойш Сүхбаатар сүү ХХК-ий захирал нь Энх-Амгалан байсан юм. 2019 оны 09 дүгээр сар гэхэд Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагаа нь доголдож, орж байсан мөнгө нь хаашаа орж байгаа нь тодорхой бус болохоор нь 2018 оны 09 дүгээр сарын 10 дугаар сарын хооронд Сүхбаатар сүү ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээс дотоод хяналт шалгалт компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн юм. Уг шалгалтаар Сүхбаатар сүү ХХК-ний захирал Энх-Амгаланд борлуулалтын орлогоос дутаасан зэрэг санхүүгийн зөрчлүүд илэрсэн юм ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 9.595.000 /есөн сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийн Сүхбаатар сүү ХХК-ийн 5644251231 данснаас миний хувийн 5645013001 данс руу шилжүүлсэн юм. Х.Хатанбаатарыг Сүхбаатар сүү ХХК-д орохоос өмнө уг компани эргэлтийн хөрөнгийг хувиасаа өгч байсан. Тэр өрөндөө би компаниас мөнгөө авсан юм.. Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 9.500.000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр хувиасаа Сүхбаатар сүү ХХК-руу шилжүүлсэн юм. Сүхбаатар сүү ХХК-ний гүйлгээг нь Ерөөлт шивээд дарга нь баталгаажуулдаг юм. Тухайн үед дарга  нь Ганзориг, Энх-Амгалан нарын хэн нь байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан... Тооцоо нийлсэн акт байсан тухайн үед байсан. Одоо байдаг эсэхийг нь мэдэхгүй. Дансны гүйлгээ нь л байгаа. Хурлын тэмдэглэл болон албан ёсны бичиг баримт байхгүй...” гэх

 

7. яллагдагч Т.Шинэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар Б.Энх-Амгалан нь 1 жил орчим ажиллаад санхүүгийн сахилга бат зөрчсөн, удирдлага зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсан болохоор эргэлтийн хөрөнгөгүй болж эхэлсэн юм. 2019 он гараад Сүхбаатар сүү ХХК-ий үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Энэ үед Б.Энх-Амгалан нь Сүхбаатар сүү ХХК-ий захирлаар ажиллаж байсан ... Сүхбаатар сүү ХХК нь эдийн засгийн хувьд эргэлтийн хөрөнгө дутагдсан хүндрэлтэй үед компанийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд ойр зуурын санхүүгийн дэмжлэг үзүүлээд явж байх шаардлагатай байсан. Би хувиасаа компанид сүү татах болон түүнтэй холбоотой тээврийн зардалд 4.000.000 гаран төгрөг зээлсэн. Тэр мөнгөө тооцоо нийлсэн акт үйлдээд гаргуулж авсан” гэх,

 

8. шүүгдэгч Т.Шинэхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ  “... Сүхбаатар сүү” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлаар 2018 оны 9 дүгээр сард хяналтын зөвлөлийн тайлан мэдээллийг сонсож Б.Энх-Амгалан 8,000,000 төгрөгийн дутагдал гаргасныг хэлэлцээд цаашид Б.Энх-Амгалан “Сүхбаатар сүү” ХХК-ийг авч явж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч хөрөнгө оруулагч олох шийдвэр гарсан. Энэ үед 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулагч байхад эргэлтийн хөрөнгөнд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх саналыг гэрч У.Ерөөлт оруулж байсан..., 2018 оны 12 дугаар сард дахин “Сүхбаатар сүү” ХХК-ийн удирдах зөвлөл хуралдаж “Сүхбаатар сүү” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих шийдвэр гарч Ч.Санчир бид хоёрт хөрөнгө оруулагчийн асуудал шийдвэрлэгдтэл эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж байх шийдвэрийг удирдах зөвлөлөөс гаргасан. Энэ цагаас миний “Сүхбаатар сүү” ХХК-иас авах авлага үүссэн.

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Х.Хатанбаатарыг эхнэртэй нь хүлээж авч уулзахдаа би “Ч.Санчир та хоёрыг би сайн ярилцсан юм байна гэж ойлгосон. “Сүхбаатар сүү” ХХК-ийн тухайд 1 жил ажиллаж байна, сайн ажилласан, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагт Сүүний үйлдвэрийн барилга бариулах тухай санал тавьсан, яам дэмжиж байгаа, Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтай “МАКУ” компанитай хамтран бяслагийн үйлдвэр байгуулах тухай санамж бичиг байгуулсан, Азийн хөгжлийн банкны Зах зээл, бэлчээрийн менежмент төслийн газраас санхүүгийн дэмжлэг авах талаар ярьж байгаа гэж хэлсэн. Мөн Б.Энх-Амгалан хариуцлагагүй ажилласнаас эргэлтийн хөрөнгөгүй болсон, Б.Энх-Амгалан 8,000,000 төгрөг орлогоос дутаасан. Үүнээс үүдээд одоогийн байдлаар Ч.Санчир бид хоёр түр эргэлтийн хөрөнгөнд мөнгө оруулаад явж байгаа гэдгийг хэлсэн. Хатанбаатар энэ тухай мэдээлэлтэй байгаа гэдгээ хэлсэн...” гэх,

 

10. Шүүгдэгч Ч.Санчир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б.Энх-амгалан нь “Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байх хугацаандаа 8,000,000 төгрөгийг хувьдаа завшиж компанийг өрөнд оруулсан болох нь тус компанийн дотоод хяналтаар шалгагдаж тогтоогдсон. 2018 оны 09 дүгээр сард бүх гишүүдийн хурал болж Б.Энх-амгалан тус компанийг цаашид авч чадахгүй юм байна гэсэн асуудал яригдаж өөр хүнд тус компанийг хариуцаж эргэлтийн хөрөнгө олж тус компанийн өр төлбөрийг барагдуулахад 15,000,000 төгрөг байхад болох юм байна гээд хөрөнгө оруулагч олохоор шийдвэр гаргасан. Б.Энх-Амгалангийн хариуцлагагүй үйлдлийн улмаас “Сүхбаатар сүү” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн бус болоход хувиасаа нийт 7 удаагийн гүйлгээгээр 9.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. ...Бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хятад улсын Эрээн хотод ажилласан. Хятад улсын Эрээн хот руу вагоноор явах замдаа “Сүхбаатар сүү” ХХК-ийн талаар буюу Б.Энх-амгалан нь “Сүхбаатар сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байх хугацаандаа 8,000,000 төгрөгийг хувьдаа завшиж компанийг өрөнд оруулсан, миний хувьд 9,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хишигтэн нүүдэлчин компаниас сүү авч аймагтаа сүү худалдан борлуулж байгаа талаар Х.Хатанбаатарт ярьсан...” гэх мэдүүлгүүд,

 

11. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Сүхбаатар хөгжил ҮТП” ОНӨААТҮГ-ын санаачлагчдын хурлын тэмдэглэл /хх-6-8 х/, “Сүхбаатар сүү” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт /хх-36-42 х/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа” /хх-116, 122-123 х/, “Сүхбаатар сүү” ХХК-ийн “Хаан банк”-ны 5644251231 тоот дансны хуулга /хх-156-159 х/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Х.Хатанбаатар 800 ширхэг хувьцаа, Х.Ганзориг 700 ширхэг хувьцаа эзэмших гэх /хх-9 х/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “Төлөөлөн удирдах зөвлөлийг батлах тухай” Х.Хатанбаатарыг ТУЗ-ын даргаар томилсон гэх /хх-10 х/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай “Сүхбаатар сүү” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол “Гүйцэтгэх захирал томилох тухай” Х.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар томилсон гэх /хх-11 х/, “Сүхбаатар сүү” ХХК-ийн санхүүд дараа тайлан гаргасан тухай баримтууд /хх-12-22 х/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Т.Шинэхүү, Б.Санчир нараас зээлсэн мөнгөний “тооцоо нийлсэн акт” Т.Шинэхүүд 4.653.086 төгрөг, Т.Санчирт 9.595.000 төгрөг /хх-23 х/, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай албан бичгээр ирүүлсэн 3681041 регистрийн дугаартай Сүхбаатар сүү ХХК-ийн татвар төлсөн талаарх лавлагаа /хх-125-126 х/, Х.Хатанбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Төрийн банк”-ны 270000608155 дугаартай зээлийн гэрээ болон мөн өдрийн 270000608155 дугаартай барьцааны гэрээ /хх-43-47 х/, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Х.Хатанбаатар, Т.Шинэхүү нарын Facebook чат /хх-48 х/, Х.Ганзоригийн “Хаан банк”-ны 5034288913 тоот дансны хуулга /хх-50 х/, Х.Хатанбаатарын “Хаан банк”-ны 5034288924 тоот дансны хуулга /хх-151-155 х/, Т.Санчирын “Хаан банк”-ны 5644265006, 5645013001, 5000804584, 5000804573 тоот дансны хуулга /хх-129-147х /, Т.Шинэхүүгийн “Хаан банк”-ны 5630149925 тоот дансны хуулга /хх-148-150 х/, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /2-р хх-32-34х/, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /2-р хх-35-37х/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар “залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар нь хохирогч Х.Хатанбаатараас залилан авсан 15.000.000 төгрөгөө буцааж төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд  шүүх хуралдаанд гэм буруугийн талаар “цагаатгах талаар”  дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд энэ нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж няцаагдсан болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгасны дараа тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэх явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч санал гаргаж энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулах санал гаргасан бөгөөд шүүх саналыг хүлээн авч 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно.

 

   Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих саналыг гаргаж байна. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “…                                    Миний үйлчлүүлэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан 15,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нарын зүгээс байгууллагад хөрөнгө оруулсан мөнгийг байгууллага нь буцаан олгосныг авсан. Нөхцөл байдлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжтой. Тухайн гэмт хэргийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлсөн байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлыг бүрэн хангаж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар оногдуулсан хорих ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болдбаатар эрүүгийн хариуцлагын талаар: “…                                    Өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой. Үндэслэл нь шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ялтай үлдэж байна. Энэ зохицуулалтыг хэрэглэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт.

Хоёрдугаарт улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах зохицуулалт харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Т.Шинэхүүгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүхээс ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бүрэн байгаа учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Санчир  эрүүгийн хариуцлагын талаар: “…Миний хувьд байгууллагын төлөө явж байгаад гэмт хэрэгт холбогдсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэн ял оногдуулж өгнө...” гэв.

 

Шүүгдэгч Т.Шинэхүү эрүүгийн хариуцлагын талаар: “…Өнөөдрийг хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэж бодоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан ...” гэв

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

            Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Х.Хатанбаатарт 15,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..., Батнаахан овогт Төмөрийн Шинэхүү нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Санчир, Т.Шинэхүү нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.Шинэхүү, Ч.Санчир энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Х.Хатанбаатарт 15, 000, 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР