| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2015/0884/З |
| Дугаар | 221/МА2016/0433 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0433
| 2016 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2016/0433 | Улаанбаатар хот |
О.Ц-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч О.Ц,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаар шийдвэртэй, иргэн О.Ц-н нэхэмжлэлтэй, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалыг эс зөвшөөрөн, урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргасан Гомдлыг хангахгүй орхисон байх тул "ажлаа чөлөөтэй сонгох" эрхээ сэргээлгэхээр дараах үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Миний бие нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлын 26 хоног ээлжийн амралттай байсан. 2. Гэтэл намайг ажлаас халж буй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан "ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаал хэвээр хадгалах" заалтыг зөрчиж байгаа болно. 3. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-ыг зөрчсөн гэж байх боловч Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тэдгээрээс сахилгын шийтгэлтэй холбогдуулан төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын 4-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болон холбогдох баримт материалыг надад танилцуулаагүй" ба нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг эдлүүлээгүй болно. Иймд Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн О.Ц-н танай шүүхэд хандан Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг өгч байна. Үүнд: 1. О.Ц нь гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын 26 хоног ээлжийн амралттай байсан талаар дурджээ. Харин Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Уул, уурхайн яамны ажилтнуудын 2015 оны ээлжийн амралтыг 2015 оны 45 дугаар тушаалаар баталж мөрдүүлсэн байдаг бөгөөд Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Ц нь тухайн ажлаас чөлөөлөгдөх шалтгаан үйл явдал болсон хугацаанд ээлжийн амралт эдлээгүй байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байсан байна. Мөн нэхэмжлэлд Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах хүсэлт тавьсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг тушаал нь О.Ц-н нэхэмжлэлд дурдсан хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн хамаарал бүхий хууль, шийдвэр. Дүгнэлт /Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль. Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол. Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны хуралдааны шийдвэр, Уул уурхайн яамны дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлт/-д үндэслэсэн ба агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцэн гарсан шийдвэр болно. О.Ц нь нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-ийг зөрчсөнтэй холбоотой асуудлаар тайлбар гаргахдаа Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тэдгээрээс сахилгын шийтгэлтэй холбогдуулан төрийн байгууллагад гомдол гаргах журам"-ын 4-т заасны дагуу "сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болон холбогдох баримт” материалыг танилцуулаагүй бөгөөд нэмэлт тайлбар хийх ;:;ахин шалгалт явуулахыг шаардах эрхийг эдлүүлээгүй тухай дурджээ. Гэтэл О.Ц нь түүнд сахилгын хариуцлага тооцсон шийдвэр гарах үндэслэл болсон зөрчлийнхөө талаар Уул. уурхайн яамны дэргэдэх Ёс зүйн хороонд тайлбар мэдээлэл өгч мэдээллийн талаар танилцахын зэрэгцээ түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн О.Ц-н зөрчил бүхий үйлдэлтэй нь холбогдуулан эрх бүхий хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон баримт үндэслэл нь нэгэнт нийтэд илэрхий болсон /нэр албан тушаал, зөрчлийн талаар хэвлэл, мэдээллийн цахим сүлжээнд тавигдсан/ төдийгүй, өөрийн буруутай үйлдлийнхээ талаар О.Ц нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ төрийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан байдаг.
Иймд Төрийн албаны тухай хууль болон тус журам, бусад холоогдох эрх зүйн актыг үндэслэн Уул уурхайн яамны Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яам дахь Салбар зөвлөлийн дүгнэлтүүдийг тус тус харгалзан үзэж эрх бүхий албан тушаалтнаас хууль ёсны шийдвэрийг гаргасан гэдэг нь тодорхой байна. Түүнчлэн О.Ц, түүний өмгөөлөгч болох "Их Засаг Консалтинг" хууль зүйн товчооны өмгөөлөгч Г.Н нар нь Уул уурхайн яамны дээрх шийдвэртэй холбогдуулан 2015 оны 09 дүгээр сард Уул уурхайн яамны Төрийн албаны Салбар зөвлөлд хандан гаргасан гомдлыг холбогдох хууль журмын дагуу нягтлан үзээд холбогдох хариуг мөн хүргүүлснийг хүлээн авсан байгаа нь уг асуудлаар О.Ц нь холбогдох эрхээ эдэлж байсныг илэрхийлж байгаа юм. Иймд төрийн байгууллага нь холбогдох хууль, дүрэм, журамд заасан эрх хэмжээний хүрээнд дүгнэлт, шийдвэрээ гаргасан нь тодорхой байна. Мөн иргэн О.Ц-н нэхэмжлэлийн шаардлага “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэл” хүсэлтийн хувьд нэгэнт ажлаас чөлөөлсөн хууль ёсны тушаал шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд иргэн О.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-д заасныг баримтлан Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болох 8296273 төгрөгийг олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг суутган тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 144 дүгээр тушаал хууль ёсны болох талаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтны албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах”, 9.8-д ”төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж биелэлтийг хангуулна”, Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай зохицуулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.1-д “өөрийн мэдлэг, чадвар, дадлага туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх” гэж заасан байна.
Уул уурхайн яамны Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр О.Ц-г ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн, түүнд Төрийн албаны тухай хууль болон ёс зүйн дүрмийн дагуу сахилгын шийтгэлийг ногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар О.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргажээ.
Дээрх хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн хамаарал бүхий хууль, дүрэм, дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2015 оны 144 дүгээр тушаалыг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх “... гаргасан зөрчлийг хууль журамд зааснаар шалгаж тогтоон, сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл бүхий тушаал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
... О.Ц-д холбогдох асуудлаар Уул уурхайн яамны дэргэдэх Ёс зүйн хороо, Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь тус тус хуралдсан ба “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т заасны дагуу О.Ц-н гаргасан зөрчлийн талаар өөрийнх нь өгсөн дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл болон тухайн үйл явдлын гэрч нарын тайлбар, мэдээллийг авч олон талаас нь судлан шалгасан болно.
О.Ц нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах гол үндэслэл болсон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан үйлдлийнхээ талаар Уул уурхайн яамны дэргэдэх Ёс зүйн хорооны тайлбар, мэдээлэл өгч, холбогдох сонин, мэдээллийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ өөрийн буруутай үйлдлийнхээ талаар төрийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан байдаг.
Мөн О.Ц, түүний өмгөөлөгч болох “Их Засаг Консалтинг” хууль зүйн товчооны өмгөөлөгч Г.Н нар нь Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 144 дүгээр тушаалтай холбогдуулан 2015 оны 09 дүгээр сард Уул уурхайн яамны Төрийн албаны салбар зөвлөлд хандан гаргасан гомдлыг холбогдох хууль, журмын дагуу нягтлан үзээд хариуг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/2214 тоот албан бичгээр хүргүүлснийг хүлээн авсан байдаг.
Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Уул уурхайн яамны дэргэдэх Ёс зүйн хороо зохих журмын дагуу шалган тогтоож, нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар, мэдээллийг авсан бөгөөд О.Ц нь “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2.4-т заасан эрхээ эдэлж байсан болно. Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс гаргасан зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар аваагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Ц-г Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр хуралдааны шийдвэр, Уул уурхайн яамны дэргэдэх ёс зүйн хорооны 2015 оны 01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаан эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Уул уурхайн яамны дэргэдэх ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтээр О.Ц-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүрэг, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.1 дэх заалт “... төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх” ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн учир сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзжээ.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна... гэж заасны дагуу зөрчлийг шалган тогтоож, танилцуулаагүй, мөн нэхэмжлэгч О.Ц-д зөрчлийн баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг нь олгоогүй[1] байх бөгөөд нэхэмжлэгчийг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, нийтэд илэрхий болсон хэмээн журамд заасан ажиллагаа явуулахгүйгээр түүнд шууд халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх эрх нь хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад хадгалагдаж байгаа боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн зөрчлийг хөдөлбөргүйгээр тогтоож, зөрчил гаргасан байдал, шалтгаан, түүний хор хохирол, шинж байдал, зөрчлийг анх буюу удаа дараа гаргасан эсэх, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 5-ын а/-д заасныг баримтлах ёстой бөгөөд хууль болон журамд заасныг зөрчиж, шууд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “... хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн хамаарал бүхий хууль, дүрэм, дүгнэлт, шийдвэрийг үндэслэсэн тушаал гаргасан. ... Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Уул уурхайн яамны дэргэдэх ёс зүйн хороо зохих журмын дагуу шалгаж тогтоон, нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар, мэдээллийг авсан” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн зөрчлийг шалгасан баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна.[2]
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ямар албан тушаалд эгүүлэн тогтоохыг тодорхой заагаагүй байх тул “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 144 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дэх заалт
[2] Хэргийн 152 дахь тал