Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

           улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогч Р.Отгончимэг, түүний өмгөөлөгч Э.Нарангарав /ҮД:1300/,

            шүүгдэгч Д.Нямбаяр, түүний өмгөөлөгч Д.Тамир /ҮД:0-651/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Дамдинжавын Нямбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000292 дугаартай, 188/2016/0019/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Санк” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 20 дугаар гудамж 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дамдинжавын Нямбаяр /РД:ТИ80071810/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Нямбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалын “БЭБОШ” хүнсний дэлгүүрийн зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн 1,87 хувийн согтолттой үедээ Тоёота Королла маркийн 92-67 УНГ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Р.Отгончимэгийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой найз Ганболдтой Орчлон хорооллын байрны гадаа машины зогсоолд би өөрийнхөө эзэмшлийн 92-67 УНГ дугаартай Т.Королла маркийн автомашинд 1 шил архи хувааж уусан. Орой 22 цагийн орчимд Ганболдын гэрт очихоор би машинаа жолоодоод ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо ханын материалын замаар 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явган хүний гарцыг өнгөрөөд замын голын төмөр хайсны үзүүр дээр зүүн талын толинд нэг зүйл мөргөгдөх шиг болсон. Зүүн талын толь хугараад уначихаар нь нэг тоормос гишгээд л зогсоогүй чигээрээ хойшоо явахад хажуу талд унтаж явсан Ганболд сэрсэн. Эцсийн буудлын орчмоор буцаж эргээд урагшаа явахад зам дээр хүмүүс шуугилдаад байхаар нь чигээрээ яваад зүүн гар тийшээ эргээд машины зогсоолд машиныг тавиад би машинаасаа буугаад толь хугарч унасан газар луу явсан, араас Ганболд ирсэн. Машин зам дээр нэг эмэгтэй хүн хэвтсэн миний машины толь цаад талд нь уначихсан байсан. Нэг залуу намайг сугадаж бариад энэ жолооч нь байна, чи яагаад зугтаагаад байгаа юм бэ гэж хэлсэн. …Замаар машины хөдөлгөөн бага байсан, осол болсон газрын орчимд замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан, …би согтолт бага байсан, ойрын гэрэл дээрээ явж байсан. …Миний машины зүүн толь хугарч, урд буфер будаг нь халцарсан байсан. …Гэмтсэн хүний эмчилгээний зардалд 500,000 төгрөг зарцуулсан, тухайн машинд мөргүүлсэн хүн явган хүний гарцаар зам хөндлөн гараагүй, би санаатай осол хэргийн газрыг орхиж зугтааж яваагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 х/

 

Шүүгдэгч Д.Нямбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлын Ганболдоор машин бариулж яваад Орчлон хорооллын зогсоолд машинаа тавиад 1 шил архи уусан. Ганболдыг хүргэж өгөх гэж ханын материалын замд урдаасаа хойш чиглэлтэй явж байгаад замын хашлаганы үзүүр дээр юм шүргэх шиг болсон. Тэгээд Ганболд босч ирээд яасан? юу болсон бэ? толь чинь салаад унасан байна гэхээр нь буцаж очсон. Очих үед хүмүүс тэр газар овоорсон байсан. Тэр дунд нь нэг эмэгтэй хүн хөлөө дараад хэвтэж байсан. Толь цаана нь салаад уначихсан байсан. Гэтэл хажууд зогсож байсан залуу жолооч нь чи байна шүү дээ яагаад зугатаад байгаа юм бэ? гэхээр нь би зугатаагүй гэж хэлсэн. Цагдаа ирэхэд нь би мөргөсөн гээд очсон. Тэгээд намайг гавлаад аваад явсан. Зугтсан гэдэг дээр Ганболд бид хоёрын хооронд хүн мөргөчихлөө, зугтая гэсэн яриа огт болоогүй. Согтуугаар машин барьсан миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. …” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 

Хохирогч Р.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүр орохоор зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гараад дэлгүүр орчихоод буцаад харихаар баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Нэг ухаан ороход машин зам дээр уначихсан байсан, хөл өвдөөд түргэн дуудаач гэж орилсон. Нэг мэдэхэд түргэн ирчихсэн намайг аваад явсан. ...Замын гэрэлтүүлэг асаж байсан, миний зам хөндлөн гарч байсан газар явган хүний гарц байхгүй, машины хөдөлгөөн сийрэг байсан. Намайг урдаас хойшоогоо явсан машин мөргөсөн. Ямар машин мөргөснийг мэдэхгүй, би ганцаараа явсан, гадаа харанхуй байсан. ...Намайг мөргөсөн машин осол болсон газар байсан эсэхийг анзаараагүй, ойрхон машин байсан. Би 2 дугаар эгнээнд мөргүүлсэн. ...Гомдолтой байна. Осол хэргийн газарт жолоочийг хараагүй. Одоо гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

Хохирогч Р.Отгончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой дэлгүүрээс гарч, баруунаас зүүн тийш гэр рүүгээ харих гэж яваад ийм зүйл болсон. Би өөрөө юу болсныг мэдээгүй, ухаан алдсан байсан. Гэнэт нэг хүн хажуунаас хөөе босоорой гэсэн. Би ухаангүй нилээн удсан юм шиг байна лээ. Тэгсэн гэнэт хөл гар өвдөөд би эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд намайг аваад явсан. Өөр тодорхой зүйл санахгүй байгаа. Бид нарын хувьд эмчилгээний зардалд өгсөн мөнгийг нь тодорхой бичиж явсан. 185.000 төгрөгийг эмийн зардал гэж өгсөн. 9.700 төгрөгийн ариун боолт авсан. Мөн 4.000 төгрөгийн тооцоо байгаа. Нийгмийн даатгалын 76.194 төгрөг өгсөн. Ор хоногийн мөнгө гэж эгч рүү 85.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Бид нар өгсөн мөнгийг нь баримттай хэлнэ. 450.000 төгрөг өгсөн гэж худлаа. Бараг өдөр болгон эргэж очиж байсан зүйл яригдаж байна. Энэ бас худлаа, хоёрхон удаа ирсэн. Нийт 359.894 төгрөг авсан байгаа. Хавтаст хэрэгт 267.200 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн тээврийн зардалд 73.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, нийт 1.140.200 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Б.Буянзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн орой ажил тараад гэртээ харихаар ханын материалд интернэт кафены урд зогсож байхад машин зам дээр түс хийх чимээ гарахаар нь эргээд харахад бараан өнгийн автомашин эмэгтэй хүнийг мөргөчихөөд зогсоогүй шууд хойшоогоо зугтаагаад явахаар нь хойноос нь харахад 92-67 УНГ дугаартай машин эцсийн буудлаар буцаж эргэж байсан. Нөгөө машин мөргүүлээд унасан байсан хүнийхээ хажуугаар зөрөөд явахаар нь найзынхаа машинд суугаад хойноос нь дагасан. Давхар дэлгүүрийн орчимд зүүн гар тал руу эргээд зогсоолд ороод зогссон. Би буцаж эргээд харахад машинаас 2 залуу буугаад хойшоогоо алхаад явсан. Мөргүүлсэн хүн дээр нөгөө хоёр очоод харж байгаад эргээд байрны голоор орохоор нь би хойноос нь очоод чи сая хүн мөргөчихөөд яагаад зугтаагаад байнаа гэхэд жолооч залуу нь би хүн мөргөөгүй гэж хэлсэн. Хамт явсан гипсээр гараа боосон залуу манай найз мөргөсөн гэж хэлсэн. Удалгүй түргэн ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Цагдаа ирэхэд нь би жолооч залууг хүлээлгэж өгсөн. Осол хэргийн газарт мөргөсөн машины толь нь уначихсан байсан. Машинд мөргүүлсэн эмэгтэй баруунаас зүүн тийшээ зам хөндлөн ганцаараа явсан. Машин их хүчтэй мөргөсөн, мөргүүлсэн эмэгтэй согтуу байсан. ... Машин урдаасаа хойшоогоо явж байгаад хүн мөргөсөн. Осол болсон газарт явган гарц байгаагүй, машин 2 дугаар эгнээгээр явж байсан. Хүн мөргөчихөөд шууд хаазлаад хойшоогоо зугтаагаад явсан. Замын хажуу талын гэрэл асаж байсан, машины хөдөлгөөн бага байсан. ...Түргэн ирээд мөргүүлсэн эмэгтэйг өргөх гэхэд хөл нь санжигнаад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

 

Гэрч Б.Солонго-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд би дэлгүүр орчихоод гараад ирэхэд замын голд эмэгтэй хүн хэвтэж байсан. 102, 105-д утсаараа дуудлага өгсөн, би осол болохыг хараагүй. Ойр хавьд машин байгаагүй. Зам дээр 1 ширхэг машины толь унасан байсан. ...Намайг байх хугацаанд мөргөсөн гэх машин буцаж ирээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

Гэрч О.Мөнхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн осол хэргийг хараагүй, цагдаад дуудлага өгсөн. ...Мөргүүлсэн эмэгтэй зам дээр ганцаараа унасан байсан. ...Машин байгаагүй, осол хэргийг би хараагүй. ...Осол болсон газарт явган хүний гарц, гэрэл дохио байгаагүй, замын гэрэл асаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/

 

Гэрч А.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн урд байдаг “Орчлон” хорооллын автомашины зогсоол дээр Нямбаярын машин дотор бид хоёр 1 шил архи хувааж уусан. Орой 22 цагийн орчимд манай гэрт очихоор болоод Нямбаяр машинаа жолоодоод би жолоочийн хажуу талын урд талын сандалд суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо ханын материал орохоор явсан. Би жаахан зүүрмэглэсэн байсан. Гэнэт тас хийгээд явахаар нь сэрээд харахад машин чигээрээ хойшоогоо ханын материалын эцсийн буудал руу явж байсан. Би Нямбаярт чи хашлага мөргөсөн үү гэхэд Нямбаяр тэгэх шиг боллоо толь хугараад уначихлаа гэж хэлээд эцсийн буудлаараа буцаж эргээд урагшаа явж байхад машин зам дээр хүмүүс шуугилдаад байхаар нь тэр хавьд зогсоогүй урагшаа явж байгаад замынхаа зүүн талд машины зогсоолд машинаа тавиад Нямбаяр буугаад явахаар би араас нь буугаад осол болсон газарт явж очиход машин зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгтэл нэг залуу бид хоёрыг бариж аваад та 2 хүн мөргөсөн гэсэн. ...Би хүн мөргөхийг хараагүй ...машины хөдөлгөөн сийрэг байсан, замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. ...Би архи уугаагүй удсан байсан учраас их согтсон байсан, Нямбаяр бас согтуу байсан. Бид хоёр 0,5 граммын нэг шил архи л уусан. ...Нямбаяр хүн мөргөсөн талаараа хэлээгүй, мэдээгүй гэж байсан. Машины зүүн талын толь хугараад унасан байсан.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Шинжээчийн дүгнэлт №4697 

1.Отгончимэгийн биед баруун шаант тахилзуур ясанд далд хугарал, тархи доргилт, дух, баруун тохой, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 36 х/

 

Техникийн шинжээчийн дүгнэлт №222

1.92-67 УНГ улсын дугаартай Тоуота-Соrolla маркийн автомашины жолооч Д.Нямбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг:

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Р.Отгончимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөдлөн гарна”, мөн дүрмийн 3.9.Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 х/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4 х/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 х/

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 9 х/

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 10 х/

Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 х/

“CD”-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14 х/ зэргийг шинжлэн судлав.

 

 Д.Нямбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалын “БЭБОШ” хүнсний дэлгүүрийн зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 1,87 хувийн согтолттой үедээ Тоёота Королла маркийн 92-67 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Р.Отгончимэгийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Нямбаярын “…2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой найз Ганболдтой Орчлон хорооллын байрны гадаа машины зогсоолд би өөрийнхөө эзэмшлийн 92-67 УНГ дугаартай Т.Королла маркийн автомашинд 1 шил архи хувааж уусан. Орой 22 цагийн орчимд Ганболдын гэрт очихоор би машинаа жолоодоод ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо ханын материалын замаар 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явган хүний гарцыг өнгөрөөд замын голын төмөр хайсны үзүүр дээр зүүн талын толинд нэг зүйл мөргөгдөх шиг болсон. Зүүн талын толь хугараад уначихаар нь нэг тоормос гишгээд л зогсоогүй чигээрээ хойшоо явахад хажуу талд унтаж явсан Ганболд сэрсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 х/

 

Хохирогч Р.Отгончимэгийн “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд гэрээсээ гараад дэлгүүр орохоор зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гараад дэлгүүр орчихоод буцаад харихаар баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Нэг ухаан ороход зам дээр уначихсан байсан, хөл өвдөөд түргэн дуудаач гэж орилсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

Гэрч Б.Буянзулын “...Тухайн орой ажил тараад гэртээ харихаар ханын материалд интернэт кафены урд зогсож байхад машин зам дээр түс хийх чимээ гарахаар нь эргээд харахад бараан өнгийн автомашин эмэгтэй хүнийг мөргөчихөөд зогсоогүй шууд хойшоогоо зугтаагаад явахаар хойноос нь харахад 92-67 УНГ дугаартай машин эцсийн буудлаар буцаж эргэж байсан. Нөгөө машин мөргүүлээд унасан байсан хүнийхээ хажуугаар зөрөөд явахаар нь найзынхаа машинд суугаад хойноос нь дагасан. ... Цагдаа ирэхэд би жолооч залууг хүлээлгэж өгсөн. ... Хүн мөргөчихөөд шууд хаазлаад хойшоогоо зугтаагаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

 

Гэрч Б.Солонго-н: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд би дэлгүүр орчихоод гараад ирэхэд замын голд эмэгтэй хүн хэвтэж байсан. 102, 105-д утсаараа дуудлага өгсөн, би осол болохыг хараагүй. Ойр хавьд машин байгаагүй. Зам дээр 1 ширхэг машины толь унасан байсан. ...Намайг байх хугацаанд мөргөсөн гэх машин буцаж ирээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

Гэрч О.Мөнхмандахын “...Би тухайн осол хэргийг хараагүй, цагдаад дуудлага өгсөн. ...Мөргүүлсэн эмэгтэй зам дээр ганцаараа унасан байсан. ...Машин байгаагүй, ...Осол болсон газарт явган хүний гарц, гэрэл дохио байгаагүй, замын гэрэл асаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/

 

Гэрч А.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн урд байдаг “Орчлон” хорооллын автомашины зогсоол дээр Нямбаярын машин дотор бид хоёр 1 шил архи хувааж уусан. Орой 22 цагийн орчимд манай гэрт очихоор болоод Нямбаяр машинаа жолоодоод би жолоочийн хажуу талын урд талын сандалд суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо ханын материал орохоор явсан. Би жаахан зүүрмэглэсэн байсан. Гэнэт тас хийгээд явахаар нь сэрээд харахад машин чигээрээ хойшоогоо ханын материалын эцсийн буудал руу явж байсан. Би Нямбаярт чи хашлага мөргөсөн үү гэхэд Нямбаяр тэгэх шиг боллоо толь хугараад уначихлаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Шинжээчийн дүгнэлт 4697 

1.Отгончимэгийн биед баруун шаант тахилзуур ясанд далд хугарал, тархи доргилт, дух, баруун тохой, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 36 х/

 

Техникийн шинжээчийн дүгнэлт 222

1.92-67 УНГ улсын дугаартай Тоуота-Соrolla маркийн автомашины жолооч Д.Нямбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг:

2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, Техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нямбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Д.Нямбаяр нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний гарц гарамгүй газраар зам гарч явсан нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Д.Нямбаярт баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

 

Д.Нямбаяр болон түүний өмгөөлөгч Д.Тамир нар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Үүнд:

Д.Нямбаяр нь зам дээр түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр ямар нэгэн зүйлийг мөргөж түүний машины толь хугаран унаж зам тээврийн осол гаргаснаа мэдэж байсан болох нь түүний өгсөн “... ханын материалын замаар 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явган хүний гарцыг өнгөрөөд замын голын төмөр хайсны үзүүр дээр зүүн талын толинд нэг зүйл мөргөгдөх шиг болсон. Зүүн талын толь хугараад уначихаар нь нэг тоормос гишгээд л зогсоогүй чигээрээ хойшоо явахад хажуу талд унтаж явсан Ганболд сэрсэн ...”,

Гэрч А.Ганболдын “... Орой 22 цагийн орчимд манай гэрт очихоор болоод Нямбаяр машинаа жолоодоод би жолоочийн хажуу талын урд талын сандалд суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо ханын материал орохоор явсан. Би жаахан зүүрмэглэсэн байсан. Гэнэт тас хийгээд явахаар нь сэрээд харахад машин чигээрээ хойшоогоо ханын материалын эцсийн буудал руу явж байсан. Би Нямбаярт чи хашлага мөргөсөн үү гэхэд Нямбаяр тэгэх шиг боллоо толь хугараад уначихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа.

Мөн Д.Нямбаяр зам тээврийн осол гарсан болохыг мэдсээр байж санаатай орхиж зугтаасан болох нь гэрч Б.Баянзулын “...Тухайн орой ажил тараад гэртээ харихаар ханын материалд интернэт кафены урд зогсож байхад машин зам дээр түс хийх чимээ гарахаар нь эргээд харахад бараан өнгийн автомашин эмэгтэй хүнийг мөргөчихөөд зогсоогүй шууд хойшоогоо зугтаагаад явахаар нь хойноос нь харахад 92-67 УНГ дугаартай машин эцсийн буудлаар буцаж эргэж байсан. Нөгөө машин мөргүүлээд унасан байсан хүнийхээ хажуугаар зөрөөд явахаар нь найзынхаа машинд суугаад хойноос нь дагасан. Давхар дэлгүүрийн орчимд зүүн гар тал руу эргээд зогсоолд ороод зогссон. Би буцаж эргээд харахад машинаас 2 залуу буугаад хойшоогоо алхаад явсан. Мөргүүлсэн хүн дээр нөгөө хоёр очоод харж байгаад эргээд байрны голоор орохоор би хойноос нь очоод чи сая хүн мөргөчихөөд яагаад зугтаагаад байнаа гэхэд жолооч залуу нь би хүн мөргөөгүй гэж хэлсэн. Хамт явсан гипсээр гараа боосон залуу манай найз мөргөсөн гэж хэлсэн. ... Цагдаа ирэхэд нь би жолооч залууг хүлээлгэж өгсөн. ... Машин их хүчтэй мөргөсөн, ... Хүн мөргөчихөөд шууд хаазлаад хойшоогоо зугтаагаад явсан ...” /хх-ийн 30-31 х/,

Гэрч Б.Солонго-н “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд би дэлгүүр орчихоод гараад ирэхэд замын голд эмэгтэй хүн хэвтэж байсан. 102, 105-д утсаараа дуудлага өгсөн, би осол болохыг хараагүй. Ойр хавьд машин байгаагүй. Зам дээр 1 ширхэг машины толь унасан байсан. ... Намайг байх хугацаанд мөргөсөн гэх машин буцаж ирээгүй. ...” /хх-ийн 32 х/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа тул түүний дээрх үйлдэл зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн болно.

 

Д.Нямбаярын хувийн байдлын талаарх нотлох баримт:

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 х/-аар урьд нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

Хохирогч Р.Отгончимэгийн гаргаж ирүүлсэн хохирлын баримтууд:

Төлбөр, тооцооны баримтууд /хх-ийн 22-23 х/

Р.Отгончимэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 84-91 х/,

Хохирогчийн болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээс үзэхэд Р.Отгончимэг нь:

  • Эмийн үнэ 185,000 төгрөг,
  • Шарх бооход зориулсан материалын үнэ 9,700 төгрөг,
  • Өвчин намдаах эм, шархны боолтны үнэ 4,000 төгрөг,
  • Ор, хоногийн төлбөр 76,190 төгрөг,
  • Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 80,000 төгрөг,
  • Томографийн зурагны төлбөр 80,000 төгрөг, нийт 439,894 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс авсан болох нь нотлогдсон.

 

            Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан эмчилгээ болон түүнтэй холбоотой гарсан бусад зардлын баримтуудаас 85,000 төгрөгийн зардал нь дээр хүлээн авсан хохирлын тооцоонд орсон, бусад зардлын 85,000 төгрөг, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан эм тариа, бензиний зардал 255,200 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал 800,000 төгрөг нийт 1,140,200 төгрөг нэхэмжилснийг Д.Нямбаяраас гаргуулж, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхийг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, жолооны үнэмлэх хэрэгт хавсаргаж ирүүлээгүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Д.Нямбаярыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэснийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан дээрх гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой мэтээр,

мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох мэтээр дүгнэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн нь захиргааны хариуцлага хүлээлгэхэд хамааралтай болохоос Д.Нямбаярын үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагад нөлөөлөх хүчин зүйлүүд биш болно.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2. “Жолооч зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан ...” гэж уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг тодорхойлж өгсөн.

Улсын яллагч уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болгож яллаад байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан жолоочийн зарим үүрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжид хамаарахаар байгаа тул Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Мөн Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт: Тухайлбал: 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэтээр тухайн дүрмийн заалтыг бүхэлд нь хуулж бичсэн байгаа нь ойлгомжгүй. Жолооч дээрх дүрмийн заалтын аль хэсгийг зөрчсөн болохыг буюу “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх мэтээр дүгнэлтээ ойлгомжтой, тодорхой гаргаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Дамдинжавын Нямбаярыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, Зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Д.Нямбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нямбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялын зарим болох 01 /нэг/ сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 05 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Нямбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилээр хасах нэмэгдэл ялын хугацааг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Д.Нямбаярын иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Нямбаяраас 1,140,200 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 37-1 тоотод оршин суух, ЧВ75091100 регистрийн дугаартай Р.Отгончимэгт олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нямбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ