| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0199/э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 175
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Ханджав
Хохирогч Н.Сүрэнбаатар, Ц.Чинбат,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбат, Т.Хүдэр, Х.Ургаа
Шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2030000950112 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй регистрийн дугаар Л82022219, Амба овгийн Гончигсүрэнгийн Хуягтбаатар
2.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 Сүхбаатар аймаг Баруун-Уртын … дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн ЛЮ82041014, Андын Жамъян овгийн Норовсүрэнгийн Ганбаяр.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
1. Яллагдагч Г.Хуягтбаатар нь: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуягт” гэх газраас 2019 оны 02 дугаар сарын дундуур иргэн Ц.Бямбадоржийн нэг тооны адууг 08-34 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбоо нуур гэх газраас 2019 оны 06 дугаар сарын дундуур М.Найдангийн хоёр тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбоо нуур” гэх газраас 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Ганзоригийн нэг тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Дөш” гэх газраас иргэн Д.Загдсүрэнгийн 3 тооны адууг Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хөдөө” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Н.Сүрэнбаатарын 6 тооны адууг Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Сөдөт” гэх газраас иргэн Ц.Чинбатын 6 тооны даагыг тээврийн хэрэгсэл ашиглан Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж 3.400.000 төгрөгийн, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулан 19 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэргийг,
Хоёр: Яллагдагч Н.Ганбаяр нь:
1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөш” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Д.Загдсүрэнгийн 3 тооны адууг Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хөдөө” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Н.Сүрэнбаатарын 6 тооны адууг Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Сөдөт” гэх газраас иргэн Ц.Чинбатын 6 тооны даагыг тээврийн хэрэгсэл ашиглан Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж бусдад 3.400.000 төгрөгийн, нийт 13.200.000 төгрөгийн хохирол учруулан 15 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Хуягтбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.
-Шүүгдэгч Н.Ганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө гээд, Г.Хуягбаатартай ах дүүсийн хүүхдүүд. 2019 оны хавар миний тэжээж байсан адуу ядарсан учир Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу аваачсан байсан. Сайн-Учралынд очоод 10 гаруй хонож байхад Г.Хуягтбаатар аймаг руу адуу ачна хоёулаа ханиндаа яваад ирье гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Аймагт хэдэн гүү ядарсан байгаа тэрийг ногоотой газар авчраад тавих үүднээс Г.Хуягбаатартай аймаг явахаар тохиролцсон. Г.Хуягтбаатар утсаар аймаг явъя би өнөөдөр адуугаа барчихъя гээд дуудсан. Тэгээд Г.Хуягбаатарынх руу явж байхдаа чулуун хашааны хажуугаар өнгөргөхөд чулуун хашааны дотор 3 тооны адуу бариад уясан байсан. Хамгийн наад талд хонгор халзан гүү байсан, хүзүүнд нь 2 хүрэн морь уясан байсан. Сүхбат адуунд явсан, хоёулаа гараад машины дугуй янзалъя гэсэн. Бид хоёр гараад машины дугуй янзлах гээд байж байхад Сүхбат урдаасаа адуу хөөж ирж байгаа харагдахаар нь би дугуйгаа янзалчхаад араас чинь хүрээд очъё та адуугаа барьж бай гэж хэлсэн. Гэрээс нь хаваржаа нь 300 метрийн зайтай байдаг. Тэр хооронд Мөнхтөр ирж байгаа харагдсан.Би машины дугуй янзалчхаад машинтай хүрээд очиход хэдэн адуу бариад уясан, адуугаа цаашаа гаргаад явуулж байсан. Ийм үйлдэл явдал болсон байхад Г.Хуягбаатар намайг буруутгаж ярьдаг. Г.Хуягбаатарын өгсөн мэдүүлгүүд дандаа зөрүүтэй байдаг. Г.Хуягбаатар нь 300 гаруй адуутай учраас хүний адуу бариад уясан гэж үнэндээ бодоогүй.
Тухайн адуунуудыг шөнө ачсан. Аймагт шөнийн 04 цагт ирээд, бойнд буулгачхаад манайд Г.Хуягбаатар бид хоёр хамт хоносон. Маргааш өглөө нь бойнд ирээд адуугаа бүртгүүлсэн. Би өөрийн 10 гүүг авчрахаа хөдөө яваад ирэхэд Г.Хуягбаатар нь “би дансгүй байна, чиний данс руу мөнгө хийлгэе гэж хэлэхэд тэг тэг гэж хэлсэн. Миний дансанд мөнгө орсон өдрөө бэлнээр 500,000 төгрөг авсан. 390,000 төгрөгт хүүхдийн эмээл, “ддиш”-ийн тогоо, станц авуулсан. Дараа нь малчин дэлгүүрээс дахиад “Хажоу” маркийн мотоцикл авсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу гарахад бензин колонид түлшээ аваад зогсож байхад бэлэн мөнгөний хэрэг байна гээд 1,500,000 төгрөг аваад өгчих гэхээр нь АТМ-ээс авч өгсөн. Тухайн үед манай төрсөн Н.Гандөрөө хамт байсан. Г.Хуягбаатарын 9 адууны мөнгөнөөс 3,000,000 гаруй төгрөг үлдсэн гэж хэлэхэд үлдэгдэл мөнгө нь чамд байж байг Улаанбаатар хот руу явахад чинь юм захина гэж хэлсэн.
Миний хувьд Эрдэнэт хот руу малын наймаа хийдэг байсан. “Шилийн богд” руу явж байхад надад хүн даага авна гээд хэлсэн байсан. 2019 оны 05 дугаар сард даагаа авъя гэж ярьсан. Тухайн үед даага 250,000 төгрөгийн үнэтэй байсан. Г.Хуягтбаатар нь хямдхан байна гэхээр 3,000,000 төгрөгөөр авъя гэж хэлээд 3 даага авсан. Г.Хуягтбаатарын машиныг авч явах болсон шалтгаан нь Эрдэнэ хотоос хүнээс байшингийн мод авсан байсан. Тус байшингийн модыг Г.Хуягтбаатарт авчирч өгье гэж хэлээд машиныг нь авч явсан. Тэр үед Г.Хуягтбаатар надад хулгайн даага гэж хэлээгүй. Байшингийн модыг машинд ачих гэсэн боловч багтахгүй байсан. Энэ талаар Г.Хуягтбаатарт хэлэхэд миний машиныг янзлуулаад ир гэж хэлэхээр нь 1,800,000 төгрөгөөр янзлуулсан. 500,000 төгрөгийн үнэтэй сайн чанарын орос бугуйл авч өгсөн гэв.
-Хохирогч Н.Сүрэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 дугаар сард 6 адуу алдаад 3 жил болж байна. 3,500,000 төгрөг Г.Хуягтбаатар өгсөн. Үлдсэн мөнгийг хоёр бие бие рүүгээ хийгээд байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
-Хохирогч Ц.Чинбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 17-наас 18-ны өдрүүдэд адуугаа алдсан. Хэрэг гарснаас хойш 3 жил болох гэж байна. Хохирлоо барагдуулмаар байна. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн гэж надад хэлсэн. Тухайн үед үнэлгээ хийхэд байгаагүй. 6 даага маань байсан одоо соёолон насны адуу байх байсан. Ихэнх нь охин даага байсан. Миний хувьд хохиролтой байна. Адуугаа адуугаар нь авна. Г.Хуягтбаатараас 4 адуу авсан. Үлдсэн адууг Н.Ганбаяр өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй байгаа гэв.
2030000950112 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн: “...Манайх Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Гангад нутагладаг байсан. 2019 оны хавар 5 сарын сүүлээр хар азаргатай адуугаа хураахад дотроос нь зөв талын гэр гуянд “арда” тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн морь алга болсон байсан. Тэгээд би тэр ойр хавийн адуу Гурван хөдөөгийн нуур, Улаан нуур, Холбоо нуур гэх газраар яваад хүрэн морио олоогүй, дараа нь хэсгийн төлөөлөгч хөдөөгүүр явж байхад нь адуугаа бүртгүүлсэн. Одоо байвал 14 настай сүүлийн 2 жил унаагүй хур таргатай номхон морь. Өнгөрсөн хавар мал авдаг Баадай гэх залуу 1.100.000 төгрөгөөр авъя гэхэд нь өгөөгүй морь тухайн үед адуу ямар ханштай байсан тэр үнээр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1х, хх-7-8/,
Гэрч Г.Сүхбатын: “...Би 2019 оны хавар ээжийн дүү Хуягтбаатарынд мал маллаж байхад 2019 оны 06 дугаар сарын эхээр Батчулуун ах аймгаас өглөө 09 цагийн үед ирсэн. Тэгээд орой 21 цагийн үед адуу ачна гээд Батчулуун ах машинтайгаа, Хуягтбаатар Мөнхтөр нар мотоциклтой Хуягтбаатар ахын баруун хойно байдаг малын чулуун хашаан дээр очихоор нь би араас нь мотоциклтой очсон. Тэгэхэд хүрэн зүсмийн бүдүүн морь ачсан байсан. Тэндээс хөдлөөд чулуун хашаанаас хойш 500 орчим мерт байх хонины модон хашаанд адуу хашчихсан байсан. Адуу барина гээд эхлээд шаргал зүсмийн 2 морь барьсан. Хуягбаатарын адуу биш зөв талын гэр гуянд “арда” тамгатай хүрэн морь нь Гангад байдаг Ганзоригийн морь байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-15/,
Гэрч Н.Мөнхтөрийн: “...Би Хуягтбаатарын малыг маллаад 5 жил болж байгаа. 2019 оны 6 дугаар сарын эхээр Батчулуун ах аймгаас ирээд Хуягтбаатараас адуу авна гэж байсан, ингээд Хуягтбаатар адуундаа яваад 19 цагийн үед ирэхдээ хаваржааны модон хашаанд хэдэн адуу хашчихсан байсан. Орой нар шингэсний дараа 20 цагийн үед эхлээд Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаанд хийсэн адуунаас хүрэн зүсмийн зөв талын гэр гуянд “арда” тамгатай морийг ачаад зүүн хойно байсан хонины модон хашаа руу очиж хашаатай адуун дотроос эхлээд шаргал зүсмийн морийг Хуягтбаатар бугуйлдаад намайг оосорлоод өг гэсэн боловч би чадахгүй байсан болохоор Сүхбат бид 2-ыг бугуйл барьж бай гээд Хуягтбаатар өөрөө шаргал морийг оосорлож аваад Батчулууны унаж ирсэн машин дээр ачсан.Дараа нь дахиад 1 шаргал морь бариад ачих гэхэд машин дээр байсан шаргал морь машин дээрээс үсэрч буухад нь Батчулуун барьж авсан...” гэх мэдүүлэг /1х, хх-16/,
Гэрч Ц.Батчулууны: “...Би Хуягтбаатарынд 2019 оны 07 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Өвдөгийн хошуу гэх газар зуншиж байхад нь өглөө 09 цагийн үед очсон. Надад Хуягтбаатар адуу зарна хэдээр авах уу гэхээр нь үзэж харж байгаад авна гэсэн. Хуягтбаатар адуундаа явсан, орой 21 цагийн үед хаваржааныхаа чулуун хашаа руу очиж эхлээд зөв талын гэр гуянд “арда” тамгатай номхон хүрэн морь ачсан...” гэх мэдүүлэг /1х, хх-12-13/,
Гэрч М.Жаргалсайханы: “...2019 оны 07 дугаар сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна гэртээ байхад Батчулуун ах манайд ирээд Дарьганга сум руу машин бариад яваад өгчих, хүнтэй уулзах хэрэгтэй байна гээд өглөө 08 цагийн үед Шилийн богд руу яваад өдөр 15 цагийн үед Хуягтбаатар гэх айлд очсон. Тэгээд хоол цай идээд нар шингэж байхад 21 цагийн үед Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаа руу очиж 2 тооны шаргал зүсмийн адуу, чулуун хашааны хойно нь байсан хонины модон хашаанаас хүрэн морь тус тус ачсан. Батчулуун ах бид шууд аймаг яваад үүрээр аймагт ирээд би гэртээ буусан...” гэх мэдүүлэг /1х, хх-10/,
Сүхбаатар аймгийн эд зүйлийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/03/103 дугаартай: “... нас гүйцсэн адуу 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-18-25/,
Сүхбаатар аймгийн эд зүйлийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20/03/177 дугаартай: “... hyundai mighy-2 маркийн тээврийн хэрэгслийг 4.400.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-30-37/
Яллагдагч Г.Хуягтбаатарын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 дугаар сарын үед хэдэн гэдгийг нь санахгүй байна. Батчулуун ах аймгаас өөрийнхөө цагаан өнгийн ачааны машинтай ирээд адуу авах хэрэг байна гэсэн. Тэгээд надаас адуу зарах уу гэхээр нь 16 цагийн үед Дунд хөдөөгийн нууранд усанд ороод явж байгаа хүрэн халзан азаргатай адууг өөрийнхөө хаваржааны чулуун хашаанд хөөж оруулаад дотроос нь шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа 2 нүдний загасан тамгатай 2 тооны бүдүүн морь, мөн цавьдар азаргатай адуунаас “арда” тамгатай хүрэн морь нийт 3 тооны бүдүүн морийг барьж Батчулуун ахад өгсөн.Тухайн үед Батчулуун ах надад хэлэхдээ ахад нь бэлэн 1.200.000 төгрөг байна гээд өгсөн. 2 шаргал морь нь Найдангийн тамгатай адуу байсан, “арда” тамгатай хүрэн морь нь Гангад байдаг Ганзориг гэх залуугийн морь байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-136-137/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Найдангийн: “...Би 2019 оны 5 дугаар сарын эхээр адуугаа хурааж морь барихад манай адуу бүрэн байсан, 6 сарын эхээр дахин адуугаа хураахад манай адуунаас зөв талын гэр гуянд 2 нүдний загасан тамгатай нас гүйцсэн шаргал зүсмийн 2 тооны морь дутуу байсан. Уг 2 морийг хайгаад байж болох бүх газраар яваад олоогүй. Саяхан Г.Хуягтбаатар нь миний 2 шарга морьтой адилхан адуу 2019 оны 6 дугаар сарын үед Батчулуун гэх хүнд зарсан гэх сураг сонссон. Нэг нь шаргал халзан хур дэлтэй номхон морь 13 настай, нөгөө шаргал нь хур дэлтэй зөв талын гэр гуянд 2 нүдний загасан тамгатай их маягтай хэр баргийн хүн ойртуулахгүй 10 настай морь байсан. Морь тус бүрийг 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би 2 шаргал морио сүүлийн 2 жил унаагүй хуртай тарган морь байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-107-108/,
Гэрч Г.Сүхбатын “...2019 оны хавар ээжийн дүү Хуягтбаатарынд мал маллаж байхад 2019 оны 06 дугаар сарын эхээр Батчулуун ах аймгаас өглөө 09 цагийн үед ирсэн тэгээд орой 21 цагийн үед адуу ачна гээд Батчулуун ах машинтайгаа, Хуягтбаатар, Мөнхтөр нар мотоциклтой Хуягтбаатар ахын баруун хойно байдаг малын чулуун хашаан дээр очихоор нь би араас нь мотоциклтой очсон. Тэгэхэд хүрэн зүсмийн бүдүүн морь ачсан байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд чулуун хашаанаас хойш 500 орчим метрт байх хонины модон хашаанд адуу хашчихсан байсан.Тэндээс адуу барина гээд Хуягтбаатар ах эхлээд шаргал зүсмийн маягтай морийг барьж Мөнхтөр оосорлож чадахгүй байхаар нь Хуягтбаатар ах намайг бугуйлаас Мөнхтөртэй хамжаад барьж бай гээд Хуягтбаатар ах өөрөө шаргал морийг хазаарлаж бариад шууд машин дээр ачаад дараагийн шаргал морийг барихад машин дээр ачсан шаргал морь машин дээрээс үсрээд буухаар нь Батчулуун ах барьж авсан. Тэгээд манай гэрийн гадаа мотоциклтой хүмүүс ирэхээр нь би гэр рүү явсан. Хуягтбаатарын адуу биш зөв талын гэр гуянд загасан тамгатай 2 шаргал морь нь Найдан гэж Гангад байдаг хүний адуу, зөв талын гэр гуянд ардаа тамгатай хүрэн морь нь мөн гангад байдаг Ганзориг гэж хүний морь байсан. Хуягтбаатар ах өглөө адуунд яваад ирэхдээ өөрийнхөө адууг хөөж ирсэн. Харин өдөр дахиж адуунд яваад орой 19 цагийн үед ирэхдээ ямар нэгэн адуу хөөж ирээгүй. Уг адуунуудыг Хуягтбаатар ах хөөж хашаанд хийсэн байх малын хашаанд гуунд байдаг болохоор харагдахгүй. 2 шаргал морь, хүрэн морьтой адуу нь манай тэнд байдаггүй Гангад байдаг манайхаас 30 орчим км зайтай. Өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой явсан. Батчулуунд хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй надад мөнгө төгрөг өгөөгүй. Хуягтбаатар, Мөнхтөр, Батчулуун, Батчулуун ахын машиныг жолоодож яваа гээд нэг залуу бид 5 байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-15/,
Гэрч Н.Мөнхтөрийн: “...Би Хуягтбаатарын малыг маллаад 5 жил болж байгаа. 2019 оны 6 сарын эхээр Батчулуун ах аймгаас ирээд Хуягтбаатараас адуу авна гэж байсан. Ингээд Хуягтбаатар адуундаа яваад 19 цагийн үед ирэхдээ хаваржааны модон хашаанд хэдэн адуу хашчихсан байсан. Орой нар шингэсний дараа 20 цагийн үед эхлээд Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаанд хийсэн адуунаас хүрэн зүсмийн зөв талын гэр гуяндаа ардаа тамгатай морийг ачаад зүүн хойно байсан.Хонины модон хашаа руу очиж хашаатай адуун дотроос эхлээд шаргал зүсмийн морийг Хуягтбаатар бугуйлдаад намайг оосорлоод өг гэсэн боловч би чадахгүй байсан болохоор Сүхбат бид 2-ыг бугуйл барьж бай гээд Хуягтбаатар өөрөө шаргал морийг оосорлож аваад Батчулууны унаж ирсэн машин дээр ачсан, дараа нь дахиад 1 шаргал морь бариад ачих гэхэд машин дээр байсан шаргал морь машин дээрээс үсэрч буухад нь Батчулуун барьж авсан. Уг ачсан 2 шаргал морь нь зөв талын гэр гуянд загасан тамгатай Найдан гэж залуугийн морьд байсан нэг шаргал морь нь их маягтай Батчулуун ах машины тэвш эвдчихлээ гээд шөнө 22 цагийн үед аймаг явсан байх. Хуягтбаатар миний хажууд Батчулуунаас мөнгө төгрөг аваагүй хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй намайг хамжаад өг гэсэн өөр юм яриагүй надад мөнгө өгөөгүй. Хуягтбаатар өглөө адуунд яваад ирэхдээ өөрийнхөө адууг хөөж ирсэн. Харин өдөр дахиж адуунд яваад орой 19 цагийн үед ирэхдээ ямар нэгэн адуу хөөж ирээгүй. Уг адуунуудыг Хуягтбаатар хөөж хашаанд хийсэн байх малын хашаа нь гуунд байдаг болохоор харагдахгүй. 2 шаргал морь, хүрэн морьтой адуу нь манай тэнд байдаггүй адуунууд. Өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой явсан. Хуягтбаатар, Сүхбат, Батчулуун, Батчулуун ахын машиныг жолоодож яваа гээд нэг залуу бид 5 байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-116/,
Гэрч Ц.Батчулууны: “...Би Хуягтбаатарынд 2019 оны 07 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Өвдөгийн хошуу гэх газар зуншиж байхад нь өглөө 09 цагийн үед очсон. Тэгээд надад Хуягтбаатар адуу зарна хэдээр авах уу гэхээр нь үзэж харж байгаад авна гэсэн тэгээд Хуягтбаатар адуундаа явсан тэгээд орой 21 цагийн үед хаваржааныхаа чулуун хашаа руу очиж эхлээд зөв талын гэр гуянд ардаа тамгатай номхон хүрэн морь ачсан. Тэгээд хойно адуу хашсан байгаа гээд хонины модон хашаан дотор хийсэн адуунаас шаргал зүсмийн их маягтай морь барьж өгсөн.Тэгээд уг морийг машин дээр гаргаж Хуягтбаатар мяндсаар чөдөрлөж өгөөд дахин шаргал зүсмийн бүдүүн морь барьж өгсөн тэгээд би ахад нь 1.200.000 төгрөг байна гэж хэлсэн, та бид 2 дараа болно биз, намар танаас өвс авна гэхээр нь би өөрт байсан 1.200.000 төгрөгөө Хуягтбаатарт өгөөд шөнө 23 цагийн үед аймаг руу явсан.Тэгээд би үүрээр аймагт ирээд Баян тал бойны газар адуугаа өгөх гэсэн боловч мал ихтэй байгаа, та хийлгээд ирвэл авна гэхээр нь Тайван гэдэг залуугаар аймгаас урагш байдаг Батхүү гэх айлын гадаа хийлгээд Эрдэнэбаатарт зарсан. Адуу ачих гэх ирэхэд хашаанд адуу хашчихсан байсан хэн хөөж ирсэн талаар мэдэхгүй байна.Зөв талын гэр гуянд 2 нүдний загасан тамгатай шаргал зүсмийн 2 бүдүүн морь, зөв талын гэр гуянд арда тамгатай бүдүүн хүрэн бүдүүн морь байсан. Адуу ачихад Хуягтбаатар, Мөнхтөр, Сүхбат, Жаргалсайхан нар байсан. Хуягтбаатарын адуу “туур”, “Х” үсгэн тамгатай. Би Хуягтбаатарт энэ 3 адуу чиний тамгатай биш байна ямар учиртай адуу бэ гэхэд хүнээс ирсэн адуу дандаа өөрийнхөө тамгатай адууг өгнө гэж байхгүй ш дээ олон адуу хэцүү гэж байсан. Би өөрт байгаа 1.200.000 төгрөгөөр авсан нэг адууны мөнгөө намар өвс хадаад өвс өгнө гэж тохирсон Хуягтбаатар намайг адуугаа өгөөд мөнгө нэмж өгөөрэй гэхээр нь гайгүй жин дарвал мөнгө өгч болох байлгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1х, хх-113-114/,
Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн /20/03/104 дугаартай: “... нас гүйцсэн адуу 2 ширхэг нийт үнэ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-118-125/,
Яллагдагч Г.Хуягтбаатарын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 дугаар сарын үед хэдэн гэдгийг нь санахгүй байна Батчулуун ах аймгаас өөрийнхөө цагаан өнгийн ачааны машинтай ирээд адуу авах хэрэг байна гэсэн. Тэгээд надаас адуу зарах уу гэхээр нь 16 цагийн үед Дунд хөдөөгийн нууранд усанд ороод явж байгаа хүрэн халзан азаргатай адууг өөрийнхөө хаваржааны чулуун хашаанд хөөж оруулаад дотроос нь шаргал зүсмийн зөв талын гэр гуяндаа 2 нүдний загасан тамгатай 2 тооны бүдүүн морь, мөн цавдар азаргатай адуунаас арда тамгатай хүрэн морь нийт 3 тооны бүдүүн морийг барьж Батчулуун ахад өгсөн.Тухайн үед Батчулуун ах надад хэлэхдээ ахад нь бэлэн 1.200.000 төгрөг байна гээд өгсөн. 2 шаргал морь нь Найдангийн тамгатай адуу байсан, “арда” тамгатай хүрэн морь нь Гангад байдаг Ганзориг гэх залуугийн морь байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-136-137/,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуягт” гэх газраас 2019 оны 02 дугаар сарын дундуур иргэн Ц.Бямбадоржийн нэг тооны адууг 08-34 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бямбадоржийн: “...Миний хязаалан насны тууран тамгатай, саарал гүү Дарьганга сумын 2 дугаар багийн иргэн Дүүрэнбилэг гэдэг залуугийн адуунд байсан. Би 2019 оны 02 дугаар сарын дундуур тэдний адуунд гүүгээ үзэхэд байсан, удалгүй 5-6 хоногийн дараа дахин очиж үзэхэд миний саарал гүү алга болсон байсан. Тухайн үедээ тэр хавийн адуугаар эрж хайсан боловч олоогүй. Тэгээд адуунд явдаг залуучуудаас асуухад Мөнхтөр гэдэг залуу “чиний саарал гүүг Хуягтбаатар авч зарсан” гэсэн. Би Хуягтбаатартай очиж уулзахад миний алдсан гүүтэй адилхан гүү байсан болохоор би хэрэглэсэн гэсэн. Би саарал гүүг төлж өг гэхэд өөрийнхөө адуунаас “Х” үсгэн тамгатай бор гүү барьж өгч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1х, хх-70-71/,
Гэрч Э.Ганбаатарын:“...2019 оны өвөл 02 дугаар сарын дундуур Халзан сумаас мал авдаг Адьяа гэх залуу ирээд би малыг нь цуг бөөгнүүлээд явж байхдаа Хуягтбаатарынд орой очсон. Хуягтбаатарынд Бямбадорж ирсэн байсан. Би Хуягтбаатар, Бямбадорж нартай бор халзан зүсмийн гүүг Бямбадоржийн машин дээр ачиж өгсөн. Би Хуягтбаатараас юу адуу өгч байгаа юм гэхэд би Бямбадоржтой наймаа хийж адуу өгсөн гэж байсан. Хуягтбаатар урьд нь тууран тамга дардаг байсан сүүлийн 3,4 жилээс “Х” үсгэн тамга дардаг болсон. Бямбадорж тууран тамга дардаг. Надаас саарал гүү алдсан гэж асууж байгаагүй. Хуягтбаатар олон адуутай учраас тийм адилхан саарал гүү байдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1х, хх-75/
Гэрч Н.Батбаярын:“...Хуягтбаатар надаас 2018 оны зун хамар цагаан зээрд морь авч маханд өгсөн. Тэр адууны оронд адуугаа авах гэж 2019 оны өвөл 02 дугаар сарын үед Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Ухаа толгой” гэх газар Хуягтбаатарыг өвөлжиж байхад нь очиж 2 хоносон. Хуягтбаатар тууран тамгатай саарал хязаалан гүү, тууран тамгатай бор гүү, “Х” үсгэн тамгатай хонгор гүү зээрд даага зэрэг 4 тооны адууг махалж Улаанбаатар хот руу ачиж явсан. Саарал гүүг 500.000, бор гүүг би адууныхаа оронд, хонгор гүү зээрд 2-ыг манай найз бид 2 идшинд авсан...” гэх мэдүүлэг /1х, хх-78/,
Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20/03/119 дугаартай: “... нас гүйцсэн адуу соёолон гүү 1 ширхэг үнэ 600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-80-87/,
Яллагдагч Г.Хуягтбаатарын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны өвөл Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Хуягт гэх газар “ма” тамгатай хонгор азаргатай адуунд манай тууран тамгатай саарал гүү байхаар нь хөөж гэрийнхээ гадаа адуундаа холбох гэж байхад Даваахүү гэх хүн Улаанбаатар хотоос ирээд идэшний адуу авъя гэхээр нь уг саарал гүүг 500.000 төгрөгөөр зарсан. Бямбадорж манайд ирээд миний адууг идсэн байна гэхээр нь би орны адууг нь Бямбаад өгсөн...” гэх мэдүүлэг /1х, хх-96-98/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Загдсүрэнгийн: “...Би 2019 оны 05 дугаар сарын дундуур “Дөш” гэх газраас адуугаа хураахад чандмань тамгатай 2 тооны 7-8 настай хүрэн морь, тууран тамгатай хонгор халзан бүдүүн гүү зэрэг 3 тооны адуу дутуу байсан.Тэгээд би өөрөө мотоциклтой зуны 3 сар эрж хайгаад олоогүй тул намар 8 дугаар сард цагдаад бүртгүүлсэн. Зөв талын гэр гуянд чандмань тамгатай 2 тооны хүрэн морь нь миний унаган адуу 7-8 настай уяж сойдог морь, ямар нэгэн содон шинж тэмдэггүй нэг хүрэн морь нь өвөл унаж байсан. Нимгэн хүчтэй нөгөө хүрэн морь нь унаагүй тарган байсан, Хонгор халзан гүү нь Оросоогийн Гансүх гэх хүнээс авсан тууран тамгатай эмнэг хойд 2 хөлийн нэг нь өсгий цагаан гүү байсан. Би Хуягтбаатар, Мөнхтөр нарыг сэжиглэж байна хамгийн сүүлд “Гурван хөдөө”-ийн нууранд байсан гэсэн сураг байгаа. Би 2 хүрэн морио тус бүр 2.500.000 буюу 5.000.000 төгрөгөөр хонгор халзан гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...”гэх мэдүүлэг /1х, хх-146-147/,
Гэрч Г.Сүхбатын: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Хуягтбаатар ахыг Улаанбаатар хотоос ирсэн гэхээр уулзах гэж очсон.Тэгэхэд “чамаас 2 хүрэн морь, хонгор халзан гүүг асуувал миний “Х” үсгэн тамгатай байсан гэж хэлээрэй Ганбаяр бид 2 аймагт цагдаад мэдүүлэг өгөхдөө тэр 3 адууг “Х” үсгэн тамгатай адуу гэж хэлсэн” гэхээр нь “төлөөлөгч надтай уулзаж мэдүүлэг авсан, би таныг Сүрэнбаатарын 6 адуутай хамт чандмань тамгатай 2 хүрэн морь тууран тамгатай хонгор халзан байдас байсан гэж үнэнийг хэлсэн шүү” гээд Хуягтбаатар ахын гэрээс гарч явсан. Би найз Аюурсэдтэй, Хуягтбаатар ахынд очсон. Тэгэхэд Хуягтбаатар ах Аюурсэдийг амбаар руу ороод морины хошуувч аваад ир гэж гарсан хойно надад тэгж хэлсэн. Хуягтбаатар ахын 2 жаахан охин нь байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1х, хх-148/,
Гэрч Н.Мөнхтөрийн: “...Би Хуягтбаатарын малыг маллаад 5 жил болж байгаа манайх 2019 оны хавар Дарьганга сумын 2 дугаар баг “Өвдөгийн хошуу” гэх газар хаваржиж байхад 2019 оны 5 дугаар сарын дундуур аймгаас Ганбаяр ирж 2-3 хоносон.Тэгээд нэг орой Хуягтбаатар, Ганбаяртай хамт аймаг явна гээд Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаа руу орой харанхуй болж байхад очоод Хуягтбаатар нь хашаан дотор хураасан буурал духтай хүрэн азаргатай адуунаас зөв талын гэр гуянд чандмань тамгатай 2 хүрэн морь, ташаан дээрээ тууран тамгатай хонгор халзан гүү эдгээр адууг бариад уясан байсан. Дараа нь Сүхбат крантан тамгатай 6 тооны адууг хөөж ирээд дотроос нь 2 саарал морь, 1 тожин морь, 3 нь бараан зүсмийн адуу байсан байх, харанхуй болохоор сайн харагдаагүй тэгээд 6 адуугаа ачсаны дараа чандмань тамгатай 2 хүрэн морь хонгор гүүг зэргийг ачаад Хуягтбаатар Ганбаяртай өөрийнхөө цагаан өнгийн маяти машинтай аймаг яваад 2 хоноод ирэхдээ цэнхэр өнгийн шинэ мотоцикл авчирсан. Аймгаас ирэхдээ Хуягтбаатар ганцаараа ирсэн. 2 хүрэн морь нь Загдсүрэн ахын морь, харин хонгор халзан гүү нь Загдсүрэн ахын буурал духтай хүрэн азарганд байсан сувай гүү байсан. Надад мөнгө төгрөг өгөөгүй аймаг яваад ирэхдээ тамхи авчирч өгсөн.Намайг очиход хашчихсан байсан. Хэн хөөж ирсэн талаар мэдэхгүй. Хуягтбаатар, Сүхбат хоёрын нэг нь хөөж ирсэн. Хуягтбаатар, Сүхбат, Ганбаяр бид 4 байсан.Намайг адуу хориод өг гэж дуудсан, хэний адууг ачиж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-156/,
Гэрч Б.Эрдэнэбаатарын: “...Би Баян тал бойны газарт зохион байгуулагч, данс тооцоог нь барьдаг. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Н.Ганбаяр Дарьганга сумаас адуу авч ирсэн гэж надад буурал морь, саарал морь, хонгор морь, халтар гүү, халтар гүү, хонгор байдас, хонгор халзан гүү, хүрэн гүү, хүрэн морь, гэж 9 тооны адуу бүртгүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Ганбаярын дансанд 6.377.000 төгрөг хийсэн. Тухайн үед би хэнтэй ирсэн талаар санахгүй байна. Мал өгч байгаа хүмүүс нь буулгадаг.Би бүртгэж аваад Ганбаяраар гарын үсэг зуруулж дансны дугаарыг нь авсан. Би Ганбаярын өгч байгаа 9 адууг хараагүй, Ганбаяр хашаанд хийсэн гэж орж ирсэн. Дараа нь бойнд орж байгаа адуунд хяналт тавих гэж бойны цэг рүү ороход хонгор халзан гүү зөв талын ташаан дээр тууран тамгатай байсан тийм болохоор би санаанд ороогүй Ганбаяр мал мах авдаг гэж надад удаа дараа мал өгч байсан болохоор хулгай хийнэ гэж бодоогүй бусад адуу ямар тамгатай талаар хараагүй. Дарьганга сумын Цагаан булаг гэх газар байдаг Батхуяг гэх хүн тууран тамга дардаг Ганбаяр тэдний хамаатан учраас тэдний адуунаас авсан байх гэж бодсон. Орж байгаа малыг би бүртгэдэг...“ гэх мэдүүлэг /1х, хх-158/,
Гэрч О.Гансүхийн: “...Би 2016 онд Загдсүрэн ахад өөрийн адуунаас ташаан дээрээ тууран тамгатай хонгор халзан өсгий цагаан шүдлэн байдсан гүү зарж байсан.Нарийхан халзан хойд хөл өсгий цагаан гүү байсан. Манай хамаатан Ганбаяр надад Хуягтбаатар хавар тууран тамгатай хонгор халзан гүү 2 хүрэн морь ачсан байх гэж надад ярьж байсан. Манай аавын ахын хүүхдүүд болох Энхбаатар, Хуягтбаатар, Монхор нар манай адуутай адил ташаан дээрээ тууран тамга дардаг...” гэх мэдүүлэг /1х, хх-153/,
Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20/03/107 дугаартай: “... нас гүйцсэн адуу 2 ширхэг нийт 2.000.000 төгрөг, нас гүйцсэн гүү 800.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-160-167/,
Яллагдагч Г.Хуягтбаатарын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хээр морь нь тууран тамгатай, 2 хүрэн морь нь “Х” үсгэн тамгатай байсан. Тэгээд араас нь Сүрэнбаатарын 6 тооны адууг ачсан. Хээр морь нь соёолон, 2 хүрэн морь нь хязаалан морь байсан.Саарал морь, тожин морь бусад адууны зүсийг санахгүй байна. Баян тал бойны газар Эрдэнэбаатар гэж хүнд Ганбаяр өөрөө явж өгсөн. Мөнгө Ганбаярын дансанд орсон. Ганбаярт бүртгүүлсэн. Ганбаяр миний адууны тамгыг бичүүлсэн гэсэн. Ганбаяр өөрөө шууд аймаг явъя гэсэн.Надад ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Мөнхтөр, Сүхбат, Ганбаяр бид 4 байсан.Миний хүрэн азаргатай адууг Мөнхтөр адуу хөөж ирсэн. Тэгээд 14 цагийн үед Сүхбат Ганбаяр нараар бариулсан,би өөрөө хашааны аман дээр байсан. Н.Ганбаяр хулгайн гэдгийг нь мэдэж байсан. Би тэр мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг авсан. Бусад мөнгийг Ганбаяр ашигласан. Хохирлыг Ганбаяр бид хоёр хувааж төлнө. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-191-192/,
Яллагдагч Н.Ганбаярын: “...Бид хоёр ачиж явсан 9 тооны адуугаа Баян тал нэртэй Эрдэнэбаатар гэдэг хүний бойнд 6.377.000 төгрөгөөр зарсан. Хуягтбаатар адуу борлуулдаг өдөр 390.000 төгрөгөөр эмээл, 500.000 төгрөг бэлнээр, 2.270.000 төгрөгөөр Хаожи нэртэй мотоцикл, 100.000 төгрөгөөр машины дугуй, дэлгүүрийн өр дарна гээд бэлнээр 1.500.000 төгрөг авсан. Тэгээд үлдсэн мөнгөөр хот руу хөргөгч, нарны энерги, тогоо, зурагт захина гээд үлдээсэн. Тэрийг нь 06 дугаар сард аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1х, хх-188-189/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сүрэнбаатарын: “...Манайх Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Ганга гэх газар нутаглаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед адуунаасаа уях морьдоо барих гээд “Гурван хөдөө” гэх газраас олж авахад зээрд азаргатай адуунд байсан ухаа тожин морь, ухаа морь, саарал морь, хээр гүү, хүрэн гүү, цагаан гүү зэрэг 6 тооны адуу алга болсон байсан. Алдсан адуунууд нь бүгд нас бие гүйцсэн адуунууд байсан. Бүгд зөв талын ташаан дээр крантан тамгатай. Би ухаа морь, ухаа тожин морио уяж сойдог байсан. Бүгд нас биет гүйцсэн адуунууд байсан. 6 тооны адуугаа хулгайд алдсандаа маш их гомдолтой байна...”гэх мэдүүлэг /1х, хх-202-203/,
Гэрч Г.Сүхбатын: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг тодорхой санахгүй.Манай Хуягтбаатар ахын найз Н.Ганбаяр ах манайхан дээр Бонго-3 маркийн цэнхэр өнгийн ачааны машинтай ирсэн. Нэг өглөө Хуягтбаатар ах, Н.Ганбаяр ахтай мотоциклтой адуунд явлаа гээд Хөдөөгийн нуурын чигт явсан. Өдөр 14 цагийн орчимд намайг хониноос ирэхэд Хуягтбаатар ах, Н.Ганбаяр нар 20 орчим тооны адуу хөөж авчирсан байсан. Тэдгээр адуунууд нь бүгд ташаан дээрээ крантан тамгатай Н.Сүрэнбаатар ахын адуу байсан. Хүрэн юм уу,хээр азаргатай адуу байсан. Тэр адуун дотроос буурал тожин цоохор бүдүүн морь, саарал морь, хонгор гүү, хүрэн гүү байсныг би сайн санаж байна. Нийт 6 тооны адуу ачсан. Хоёр адууг нь ямар зүстэй байсныг санахгүй гэхдээ бүгд крантан тамгатай байсан. Би адуунаас ачилцаагүй. Харин Хуягтбаатар ах намайг хашааны аман дээр зогсож бай гэсэн. 6 тооны адууг Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар, Н.Мөнхтөр гурав ачсан. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Адуугаа Г.Хуягтбаатар ахын цагаан өнгийн 08-34 СҮА улсын дугаартай Маяти-2 маркийн машин дээр ачиж явсан. Г.Хуягтбаатар, Н.Мөнхтөр нар нь крантан тамгатай тэр адууг Н.Сүрэнбаатарын адуу гэдгийг сайн мэднэ. Харин Н.Ганбаяр нь Н.Сүрэнбаатарын адуу гэдгийг мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүний адуу, хулгайн адуу гэдгийг сайн мэдэж байсан. Буурал тожин морийг “Энэ морийг барьж авъя. Илүү тарган адуу байна” гээд өөрөө бугуйлдаж, Хуягаа ах хазаарлаж барьж авсан. Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар нар өөрсдөө адуугаа бугуйлдаж бариад Мөнхтөр ачихад нь хамжсан байх, хашааны нэг талын аман дээр хориод зогсож байсан. Адуугаа барьж дуусахаар нь би гэр лүүгээ орж, тэр 3 адуугаа аччихаад, Мөнхтөр үлдэж Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар нар Сүхбаатар аймаг руу явсан. Орой гэгээ тасарч харанхуй болсон хойно адуугаа ачсан. Адуу гэрийн урд ойрхон байсан. Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар нар орой болсон хойно гэнэт адуу барьж авна гээд Мөнхтөр бид хоёрыг дагуулж гарсан. Тэгээд тэр шөнөдөө 6 адууг ачаад аймаг яваад 2 хоноод ирсэн. Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар нар сумын төв ороогүй байх. Шууд хойд зүг рүү Шилийн богдын замаар чигээрээ аймаг явсан...” гэх мэдүүлэг /1х, хх-204/,
Гэрч Н.Мөнхтөрийн: “...2019 оны 5 дугаар сарын сүүлчээр намайг хониндоо яваад ирэхэд орой 17 цагийн үед Хуягтбаатар хаваржааныхаа чулуун хашаан дээр 2 азаргатай адуу хураасан байсан. Хуягтбаатарын эгчийн хүүхэд Г.Сүхбат бид 2-ыг гэрт хоол идээд сууж байхад Хуягтбаатар чулуун хашаан дээрээс адуу ачилцаад өг гэж Сүхбат бид 2-ыг дагуулаад явсан.Чулуун хашаан дээр ирэхэд хашаанд адуугаа хашчихсан байсан. Сүхбат бид 2-ыг хашааны онгорхой хэсэг дээр зогсоод өг гэхээр нь зогсож байхад хашаан дотор байсан, адуунаас 2 хүрэн, хээр, ухаа, хар хүрэн, ухаа тожин зүсмийн нийт 6 тооны зөв талын ташаан дээр цэцэг шиг хэлбэртэй тамгатай адууг Н.Ганбаяр бугуйлдаж Хуягтбаатар хазаарлаж барьсан. Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар, Г.Сүхбат бид 4 байсан, өөр хүн байгаагүй. Г.Хуягтбаатарын цагаан өнгийн маяти маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машин дээр 6 тооны адуугаа ачаад машинаа Хуягтбаатар жолоодож харанхуй болохын үед аймаг явлаа гээд явсан. Дараа нь 2 хоноод Хуягтбаатар ганцаараа машинтайгаа ирсэн. Намайг хашааны аман дээр зогсож бай гэсэн болохоор би тэр адуунуудыг барихад оролцоогүй. Надад болон Сүхбатад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Н.Ганбаяр нь Хуягтбаатарын хамаатан гэсэн өвлөөс хойш ирдэг болсон. Надтай садан төрлийн холбоо байхгүй. Хуягтбаатар өөрийнхөө адуунд зөв талын гэр гуянд “X” тамга, ах дүү нар нь тууран тамга дардаг...” гэх мэдүүлэг /1х, хх-205-206/,
Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн: “... нас бие гүйцсэн адуу 2 ширхэг нийт 2.998.800 төгрөг, нас гүйцсэн гүү 4 ширхэг, нийт 4.080.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-217-224/,
Яллагдагч Н.Ганбаярын: “...Хуягбаатар намайг машины дугуй янзалж байхад адуугаа барьж аваад орой 20 цагийн үед харанхуй болохоор адуугаа ачсан. Би тамгыг анзаараагүй. Тэр 9 тооны адууны борлуулсан мөнгийг Хуягбаатарт бүгдийг зарцуулсан. Би тэрнээс огт ашиг аваагүй...” гэх мэдүүлэг /2х, хх-15-16/
Яллагдагч Г.Хуягтбаатарын “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ямар ч байсан Сүрэнбаатар ахын крантан тамгатай 6 тооны адуу байсан. Загдсүрэнгийн 3 адуутай цуг 9 тооны адууг Ганбаяр бид 2 ачиж явсан. Н.Ганбаяр хулгайн гэдгийг нь мэдэж байсан.Би Сүрэнбаатар ахад хохирлын мөнгө 3.5 сая төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг Ганбаяр төлөх ёстой. Ганбаяр бид хоёр хуваагаад мөнгийг үрсэн...” гэх мэдүүлэг /2х, хх-18-19/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Чинбатын: “...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 19-ны хооронд Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Сөдөтийн гол” гэх газраас 6 тооны даага, 1 тооны гүү адуунаасаа хулгайд алдсан. Тухайн үед би 2019 оны 06 дугаар сарын 15-ны орой “Сөдөт” гэх газар гэрийнхээ гадаа энэ алдсан 7 тооны адууг услаад “Баян дулаан уул”-ын тахилга наадамд явсан. 2 хоногийн дараа нүүдэл хийгээд адуугаа хураахад миний Улаан буурал эр даага зөв гуянд ширээтэй хас тамгатай, улаан буурал охин даага зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн будан эр даага 1 зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хар хүрэн охин даага зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, цагаан хонгор даага буруу гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн буурал охин даага буруу талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн халзан бүдүүн гүү ташаан дээр ширээтэй давхар саран тамгатай эдгээр адуу дутуу байсан тул би сар гаран эрж хайгаад 7 тооны адуугаа олоогүй. Гэтэл миний 1 гүү 6 тооны даагыг Ганбатын Сүхбат, Гончигсүрэнгийн Сайн-Учрал, Гончигсүрэнгийн Хуягтбаатар нар хулгайлж Н.Ганбаяр гэх хүнд ачуулсан байна. Адууг ачихдаа Өвдгийн хошуунд Хуягтбаатарын худаг дээрээс ачуулсан байна. Тэр 6 тооны даагыг би 2018 оны 11 дүгээр сараас хойш хулгайд алдах хүртэл тэжээж байсан тамиртай дааганууд байсан. Би гомдолтой байгаа. Миний 1 тооны бүдүүн гүү, 6 тооны даагыг төлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү. Би адуунуудаа одоо манай суманд адуу ямар үнэтэй байгаа тэр үнээр нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /2х, хх-96-97/,
Гэрч Г.Сүхбатын: “....Би 2019 оны 05 дугаар сард ээжийнхээ төрсөн дүү Хуягтбаатарын малыг хардаг байсан. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Өвдөгийн тойром гэх газарт хаваржиж байхад аймгаас Н.Ганбаяр хавар тэжээж байсан морьдоо авна гэж ирсэн. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийн мэдэхгүй байна орой 17 цагийн үед Ганбаяр Хуягтбаатар ахыг явах уу гэж дагуулаад Ганбаяр өөрөө Хуягтбаатарын 08-34 СҮА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хуягтбаатар ах араас нь мотоциклтой худаг руу явж байсан. Хуягтбаатар ах явахдаа надад чөдөртэй саарал чинь ус руу явах гээд байна, барьж аваарай гэсэн болохоор би морио бариад худаг руу услах гэж очиход Хуягтбаатар, Сайн-Учрал, Ганбаяр нар нь Ц.Чинбатын 6 тооны даагыг хураагаад барьж 4 даагыг нь Хуягтбаатар ахын ачааны машинаас уясан байсан. Тэгээд Ганбаяр нь энэ буурал даагыг бугуйлдаад өг гээд бугуйлаа өгөхөөр нь би буурал зүсмийн ширээтэй хас тамгатай даагыг барьж өгөхөд Ганбаяр оосорлож авсан бөгөөд би морио усалчхаад гэр рүүгээ явсан. Орой нь Хуягтбаатар ах харанхуй болсон хойно гэртээ ирсэн ба Ганбаяр Хуягтбаатарын машиныг унаад 6 даагаа ачаад манайхаар оролгүй аймаг явсан. Дараа нь Ганбаяр 10 гаран хоногийн дараа Хуягтбаатарын машиныг авчирч өгөхдөө нарны дэлгэц, аккуммулятор, хөлдөөгч, зурагт зэргийг Хуягтбаатар ахынд авчирч өгсөн.Намайг хонио өдөр 11 цагийн үед зүүн хөдөөгийн нууранд усалж байхад дээрх 6 тооны даага ус уугаад баруун тийшээ гараад явж байсан. Уг 6 тооны даагатай ямар нэгэн бүдүүн гүү байгаагүй. Зүүн хөдөөгийн нуураас Хуягтбаатар ахын худаг хүртэл 5 км орчим зайтай. Тухайн даагануудыг хэн хөөж ирсэн гэдгийг мэдэхгүй. Худаг явахын өмнө Ганбаяр мотоциклтой ирээд Хуягтбаатар ахын машиныг унаад явсан. Мөн Сайн-Учрал манай зүүн талын овоон дээр мотоциклтой байж байсан.Дараа нь намайг морь услахаа очиход Сайн-Учрал ирчихсэн даагануудыг хорьж байгаа харагдсан. Хуягтбаатар ах Ганбаярт нэг л даага барина биз дээ гэхэд Ганбаяр бүгдийг нь авч явна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2х, хх-99-100/,
Гэрч Г.Сайн-Учралын: “...Хуягтбаатар миний ээжийн төрсөн дүү, Сүхбат миний төрсөн дүү, Ганбаяр манай ээжийн талыг хамаатан байгаа юм. Манайх 2019 оны зун Гурван хөдөө нутаглаж байсан бөгөөд 2019 оны 05 сарын эхээр Н.Ганбаяр ах аймагт тэжээж байсан 6 тооны адуугаа өөрийнхөө цэнхэр өнгийн бонго-3 машинаар авчирч манай гадаа үлдээгээд Хуягтбаатар ахын маяти маркийн 08-34 СҮА машинаар маханд өгөх адуу Хуягтбаатар ахаас ачаад аймаг явсан тэгээд аймагт 10 гаран хонож ирээд манай гадаа байсан тэжээлийн морьдоо авч явна гэж ярьж байсан. Нэг өдөр надаас хэдэн даага зарах уу гэж асууж байсан би тухайн үед надад зарах даага байхгүй гэж хэлсэн. Ганбаяр ах аймаг явах болж адуугаа ачих гэсэн адуу нь олдохгүй би адууг нь хайж яваад орой Хуягтбаатар ахын гэр рүү явж байхад худаг дээр цагаан машин байхаар очиход Хуягтбаатар Ганбаяр нар нь адуу барих гэсэн юм хамжаад өг гэж Ганбаяр надад хэлсэн тэгэхээр нь хамжиж өгөөд бараан зүстэй 6 тооны даага ачиж өгсөн. Би тамгыг нь анзаарч хараагүй бараан бүгээн зүстэй адуунууд байсан, намайг ирэхэд 4 даага бариад уячихсан байсан, үлдсэн буурал зүстэй 2 даагыг мотоциклоор эргүүлж хорьж өгөөд Хуягтбаатар ахын машин дээр бүгдийг хамт ачилцаж өгөөд явуулсан. Ганбаяр жолоодож явсан. Ганбаярын адуу тууран тамгатай, Хуягтбаатар ахын адуу “Х” үсэг, тууран тамгатай. Хуягтбаатар ахын даага биш байсан. Энэ юун даага ачиж байгаа юм гэж асуусан Ганбаяр, Хуягтбаатар нар юм яриагүй. Хаашаа авч явсан талаар мэдэхгүй. Ганбаярын 9 тооны гүү манай адуунд байдаг...” гэх мэдүүлэг /2х, хх-101/,
Гэрч Б.Гангамаагийн: “...Г.Хуягтбаатар нь миний нөхөр юм. Бид хоёр 2018 онд гэр бүл болсон. Одоо Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Өвдгийн хошуу гэх газар 4-11 насны 4 нь охины хамт ам бүл зургуулаа амьдардаг. Н.Ганбаяр нь манай нөхөр Хуягтбаатарын ойрын хамаатан учир мөн 2008 оноос хойш танина. Н.Ганбаяртай садан төрлийн холбоо байхгүй. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг ойлголоо. Би нөхрийнхөө талаар мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр Г.Хуягтбаатар нь 2019 оны хавар Н.Ганбаярыг манайд ирэхэд нь зурагт, хөлдөөгч, нарны толь, Ддиш-ийн станц, тогоо, аккумлятор, зэргийг хотоос ирэхдээ аваад ирээрэй гэж захиж байсан. Харин мөнгийг нь ямааны ноолуур гарахаар өгнө гэж ярьж байсан. Миний зүгээс Н.Ганбаярт мөнгө төгрөг өгч захиагүй. Манай нөхөр Н.Ганбаяр нар ойрхны хамаатан хүмүүс болохоор мөнгө төгрөгөө яаж тохирсныг мэдэхгүй. Би бодохдоо мөнгө төгрөгийг өгчихсөн байх гэж бодсон. Н.Ганбаяр нь өмнө нь манай нөхрөөс мөнгө төгрөгийн нь өгөлгүйгээр ганц нэг адуу, мал аваад явж байсан. Тэрнийхээ мөнгө төгрөгөөр цайрсан л юм байх гэж би бодож байсан. Зурагт, нарны толь, Ддиш-ийн станц, тогоо, аккумлятор зэрэг нь манай хүргэн ах Ганхуягийн хөдөө гэрт нь байгаа. Харин хөлдөөгч нь манай найз Ганбаатарын гэх айлд хөдөө гэрт нь байгаа. Би тухайн үед Дарьганга сумын төв дээрх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ хараад байж байсан. Би тэр хоёрыг 2 удаа адуу ачиж явсан гэдгийг хэзээ хойн сүүлд мэдсэн. Хоорондоо хамаатан, ах дүү хүмүүс болохоор адуу малын наймаа, янз бүрийн зүйлээ надаас нуугаад хэлдэггүй юм. Тэгээд ч би эр хүмүүсийн хоорондох адуу, малын наймаанд оролцоод байдаггүй юм. Хятад улсад авсан гээд манай нөхөр сум руу унаад ирэхэд нь мэдсэн. Харин тэр эмээлийг нь хүүхдийн сургууль амарч хөдөө гэртээ очихдоо харсан. Тэр эмээл нь сүүлийн үеийн хурдан морины уралдаанд тохдог, хүүхдийн жижиг ширэн эмээл байсан. Одоо тэр мотоцикл нь эвдэрчихсэн хадам ээжийн гадаа байгаа. Харин эмээл нь хөдөө гэр дээр байгаа. Н.Ганбаярын тэр ярьсан зүйл огт худал. Тэр үед манайх тийн өр ширний асуудалтай байгаагүй. 2018 оны өвөл 6 үхэр Н.Ганбаяр өөрт зарж дэлгүүрийнхээ өрийг дарж байсан. Тэр мөнгийг нь Ганбаярт өөрөө дэлгүүрийн эзэн Буянтогтох эгчид дансаар нь өгсөн. Манай нөхөр аймгаас ирэхдээ бэлэн мөнгөтэй ирээгүй. Надад мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Н.Ганбаяр нь манай нөхрийг мориноос унаж хөлөө хугалчхаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад утас руу залгахаар нь би аваад ярьтал “Хуягаатай ярих гэсэн юм” гэхээр нь утасныхаа дууг чанга дээр нь тавиад нөхөртэйгөө яриулсан. Гэтэл Н.Ганбаяр нь “Мөнхтөр бид хэдийг цагдаад хэлчихсэн байна. Нөгөө зургаан даагыг чинь би чамаас мөнгөөр нь авсан гэж хэлчихсэн шүү. Чамайг өвчтэй зовлонтой явж байгаа болохоор гайгүй байх” гэж ярихад нь би бүх яриаг нь сонсож байсан. Тэгээд манай нөхөр Ганбаярт уурлаж “ Чи тэр Мөнхтөрийгөө хэлэхгүй юу. Чи миний машиныг барьж яваа биз дээ. Би чамаас ердөө мөнгө аваагүй. Надад хамаагүй дааганууд шүү” гэж хэлэхээр нь би хажуунаас нь орж Ганбаяр “Чи муу юун адуу мал яриад байгаа юм бэ?”гэж загнахад Ганбаяр нь шууд утсаа тасалчихсан Н.Ганбаяр, Мөнхтөр нар нь тэр зургаан даагыг хулгайлчхаад Хуягаа руу чихээд байгаа юм шиг байна лээ. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /2х, хх-215-218/,
Гэрч Н.Амартайваны: “...Би Орхон аймгийн төвд байх Шандын халуун дэргэд хувиараа авто машин засварын газар ажиллуулдаг юм. 2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Н.Ганбаяр гэгч нь цагаан өнгийн маяти маркийн авто машин надаар янзлуулсан. Би өдрийг нарийн тодорхой сайн санахгүй байна. Би тэр машины улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Сүхбаатар аймгийн улсын дугаартай цагаан өнгийн маяти маркийн авто машин байсныг санаж байна. Ганбаяр эхлээд урьдчилгаа 500.000 төгрөгийг хийгээд засвар дууссаны дараа үлдэгдэл 500.000 төгрөгийг миний эзэмшлийн …………. тоот дансанд хийсэн. Нийт 1 сая төгрөгөөр машиндаа кабины бүтэн будалтын засвар үйлчилгээ хийлгэсэн. Зарим жижиг сажиг засвар үйлчилгээг нь санахгүй байна. Харин хэний данснаас мөнгө төгрөг шилжүүлсэн эсэхийг нь би мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг /2х, хх-219-220/,
Гэрч Н.Гандөрөөгийн: “... Би он сарыг нь тодорхой сайн санахгүй байна. 2019 оны хавар 05 дугаар сарын сүүлээр шиг банаж байна. Манай ах Ганбаяр нь Дарьганга сумаас Хуягтбаатар ахын майти-2 маркийн цагаан өнгийн машинтай 5-6 даага ачаад аймагт ирчихсэн над руу яриад “ахтайгаа хань болоод Эрдэнэт рүү яваад ирээч, ах нь хэдэн даага зарах гэсэн ганцаардаад байна” гэхээр нь жижиг цүнхэнд хэдэн хувцас бэлдэж аваад Ганбаяр ахтай хот руу гарч, хотоор дамжин цааш Орхон аймгийн төвд очиж, ачиж явсан даагануудаа зарсан. Би Эрдэнэтэд 2 хоноод Ганбаяр ахыг үлдээгээд буцахад дааганууд нь зарагдаагүй байсан. Би тамгыг нь санахгүй байна. Дарьганга сумаас ирэхдээ Хуягтбаатараас авсан гээд ачиж ирсэн. Худалдаж авсан юм уу, зүгээр авсан юм уу бүү мэд. Надад тэр талаар яриагүй. 500.000 төгрөгөөр бодож даагануудаа зарсан гэж байсан. Эрдэнэт рүү явахаас өмнө Ганбаяр, Хуягтбаатар нар нь Дарьгангаас хэдэн адуу авчирч аймгийн бойнд өгсөн юм билээ. Хуягтбаатарын адууны мөнгө нь Ганбаяр ахын дансанд байсан учир АТМ-ээс бэлнээр 1.500.000 төгрөг авч өгсөн...” гэх мэдүүлэг /3х, хх-126-128/,
Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20/03/185 дугаартай: “... нас бие гүйцсэн адуу 1 ширхэг нийт 800.000 төгрөг, шүдлэн үрээ 2 ширхэг, нийт 1.200.000 төгрөг, шүдлэн байдас 4 ширхэг, нийт 2.200.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2х, хх-110-117/,
Яллагдагч Г.Хуягтбаатарын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Өвдөгийн хошуу” гэх газар нутагладаг юм. 2019 оны 06 сард Норовсүрэнгийн Ганбаяр нь манайхаар ирээд даага мөнгөөр нь авмаар байна, нэгийг 250.000 төгрөгөөр авна гэхээр нь хямдхан байна гээд өгөөгүй хониндоо яваад өгсөн юм. Тэгтэл Ганбаяр манай худгын тэнд байсан 6 тооны даагыг хөөж ирэхээр нь би хэрэггүй, наадах чинь хүний даага гэхэд миний эзэмшлийн 08-34СҮА улсын дугаартай маяти машин дээр ачаад явсан. Уг дааганууд нь дандаа буурал зүсмийн байсан шиг санаж байна. Тэр дааганууд нь ширээтэй хас тамгатай байсан. Ганбаяр нь Сүхбатаар 6 даагыг бариулсан. Би Ганбаярт хүний адууг ачиж болж байгаа юм уу гэхэд юм дуугарахгүй байсан. Би саахалт айлын хүмүүс хэцүү шүү, надаас нэхээд байвал яах юм гээд хэлсэн. Би Цагдаагийн байгууллага болон эзэнд нь адууг нь Ганбаяр ачаад явсан талаар хэлээгүй. Би зохих байгууллагад мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэл зөв юм уу, буруу юм уу гэдгийг мэдэхгүй байна. Би 2019 оны 06 дугаар сард мориноос унаад хөлөө гэмтээсэн. Тэгээд Улаанбаатар хотод байж байхад Ганбаяр нь чамаас адуу ачсан гээд хэлчихсэн шүү, чи эмнэлэгт хэвтэж байгаа юм чинь зүгээр надаас 6 даага мөнгөөр нь авсан гээд хэлчих гэж өөрийнхөө хийсэн хулгайг нуух гэж байсан. Надад Н.Ганбаяр нь тэр 6 дааганы мөнгө гэж өгөөгүй. Н.Ганбаяр нь өөрөө тэр 6 даагыг хулгайлж авч явсан. Би Ганбаярт тэр 6 дааганаас ганц, нэгийг аваад яв, битгий бүгдийг нь ав гэж хэлсээр байхад миний үгэнд орохгүй бүгдийг ачаад авч явсан. Г.Сайн-Учрал, Г.Сүхбат нар адуу барилцаад өг гэхээр нь хамжиж өгсөн...” гэх мэдүүлэг /2х, хх-137/,
Яллагдагч Н.Ганбаярын “...2019 оны 05 сарын сүүлээр Дарьганга суманд Г.Хуягтбаатарын хамт адуу хурааж яваад даага худалдаж авмаар байна гэхэд Хуягтбаатар 3-4 азарга адуу гэрийнхээ урд худаг дээр надтай цуг хурааж ирсэн би тэгээд Хуягтбаатарын гэр р үү явж Хуягтбаатарын 08-34СҮА улсын дугаартай машиныг унаж ирээд 4 тооны буурал зүстэй даага, 1 тооны хонгор даага, 1 тооны хүрэн даага нийт 6 даага барьж ачсан. Би Дарьганга сумаар ирэх болгондоо Хуягтбаатарынд очдог 2018 оны 11 дүгээр сараас хойш Хуягтбаатараас 3 удаа адуу үхэр нийлсэн 20 тооны бод худалдаж авч байсан. Хуягтбаатарын адуу “Х”, “Тууран” тамгатай байдаг. Би тухайн үед ачиж байхад зөв талдаа тамга харагдаагүй машин дээрээ ачсаны дараа буруу талдаа тамгатай байсан. Буурал дааганууд нь буруу талын гуян дээр хас тамгатай байсан шиг санагдаж байна. Би энэ хэний даага юм гэж асуусан тэгэхэд Хуягтбаатар би хүнээс авсан даага гэж байсан. Хуягтбаатар бид 2 хонгор даага, хүрэн даага, 2 буурал даага ачаад байж байхад Сайн-Учрал мотоциклтой ирсэн. Дараа нь удалгүй Сүхбат морьтой ирээд үлдсэн 2 буурал даагыг бугуйлдаж өгсөн. Сайн-Учрал сүүлийн 2 даагыг барьж ачиж өгсөн. Би Сайн-Учрал, Сүхбат нарыг танина, тэд нар Хуягтбаатарынхантай цуг байдаг. Би тухайн 6 даагыг Булган аймгийн Ингэт сумын иргэн Тайвнаа гэж хүнд тус бүрийг 500.000 төгрөгөөр зарсан. Би Хуягбаатараас 300.000 төгрөгт бодож авсан, тухайн үед Хуягбаатар нь чи миний машиныг засуулчхаад ир, дараа нь зөрүү мөнгө, төгрөгөө хоёулаа ярьж байгаад больё гэж тохирсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /2х, хх-138-139/,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/103 дугаартай “ нас гүйцсэн адуу соёолон үрээ -1.000.000 төгрөг,“ гэх дүгнэлт /хх-18-28/
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/172 дугаартай Т.Хуягтбаатарын эзэмшлийн Хюндэй маяти-2 мотоцикль-4.440.000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-29-37/,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/119 дугаартай “ нас гүйцсэн адуу соёолон гүү -600.000 төгрөг,“ гэх дүгнэлт /хх-80-89/
Г. Хуягтбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар хх-103
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/104 дугаартай “ нас гүйцсэн шаргал зүсмийн 2 адуу соёолон үрээ -2.000.000 төгрөг,“ гэх дүгнэлт /хх-118-127/
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/107 дугаартай “ нас гүйцсэн адуу 2 ширхэг нь 2.000.000 төгрөг, нас гүйцсэн гүү -800.000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг“ гэх дүгнэлт /хх-161-170/
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/103 дугаартай “ нас гүйцсэн соёолон үрээ 2 ширхэг 2.998.000 төгрөг, соёолон гүү 4 ширхэг 4.080.000 төгрөг“ нийт 7,000,000 төгрөг гэх дүгнэлт /хх-217-228/
эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол / хх- 237-238/
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/183 дугаартай Н.Ганбаярын эзэмшлийн Приус-20 маркийн автомашин -2.280.000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-240-247/,
2 дугаар хавтас
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-26/
Г.Хуягтбаатарын “Өвчний түүх” /хх-27-44/
Н. Ганбаярын “Депозит дансны хуулга” /хх-46-61/
Н. Ганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /х-62-63/
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-64/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх- 65/
Н. Ганбаярын “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх- 66/
Г. Хуягтбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-67/
Г. Хуягтбаатарын “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх- 68/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-73-75/
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/185 дугаартай “ нас гүйцсэн соёолон гүү-800.000 төгрөг, шүдлэн үрээ 2 – 1.200.000 төгрөг, шүдлэн байдас 4 – 2.200.000“ гэх дүгнэлт /хх-110-121/
Хаан банкны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай тодорхойлолт /хх- 141/
Г. Хуягтбаатарын “Депозит дансны хуулга /хх-142-154/
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/229 Мотоцикл- 1.940.666,67 төгрөг, ДДИШ-ийн тогоо, станц – 188.600 төгрөг, Нарны зайн хураагуур толь- 307.500 төгрөг, Аккумлятор- 171.380 төгрөг, Хөлдөөгч 12 вольт- 348.500 төгрөг, 2№ инчийн зурагт 12 вольт- 307.500 төгрөг, Спорт эмээл- 82.000 төгрөг, Суран бугуйл- 205.000 төгрөг, нийт 3.551.146.67 төгрөг ” гэх дүгнэлт /хх-229-242/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Хуягтбаатар нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуягт” гэх газраас 2019 оны 02 дугаар сарын дундуур иргэн Ц.Бямбадоржийн нэг тооны адууг 08-34 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбоо нуур гэх газраас 2019 оны 06 дугаар сарын дундуур М.Найдангийн хоёр тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Холбоо нуур” гэх газраас 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Ганзоригийн нэг тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Дөш” гэх газраас иргэн Д.Загдсүрэнгийн 3 тооны адууг Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хөдөө” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Н.Сүрэнбаатарын 6 тооны адууг Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Сөдөт” гэх газраас иргэн Ц.Чинбатын 6 тооны даагыг тээврийн хэрэгсэл ашиглан Н.Ганбаяртай бүлэглэн хулгайлж 3.400.000 төгрөгийн, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулан 19 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Н.Ганбаяр нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөш” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Д.Загдсүрэнгийн 3 тооны адууг Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хөдөө” гэх газраас 2019 оны 05 дугаар сард Н.Сүрэнбаатарын 6 тооны адууг Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Сөдөт” гэх газраас иргэн Ц.Чинбатын 6 тооны даагыг тээврийн хэрэгсэл ашиглан Г.Хуягтбаатартай бүлэглэн хулгайлж бусдад 3.400.000 төгрөгийн, нийт 13.200.000 төгрөгийн хохирол учруулан 15 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
хохирогч Б.Ганзоригийн “..2019 оны хавар 5 сарын сүүлээр хар азаргатай адуугаа хураахад дотроос нь зөв талын гэр гуянд “арда” тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн морь алга болсон байсан...хэсгийн төлөөлөгч хөдөөгүүр явж байхад нь адуугаа бүртгүүлсэн...” гэх,
М.Найдангийн “..Саяхан Г.Хуягтбаатар нь миний 2 шарга морьтой адилхан адуу 2019 оны 6 дугаар сарын үед Батчулуун гэх хүнд зарсан гэх сураг сонссон...” гэх,
Ц.Бямбадоржийн “...Мөнхтөр гэдэг залуу “чиний саарал гүүг Хуягтбаатар авч зарсан” гэсэн. Би Хуягтбаатартай очиж уулзахад миний алдсан гүүтэй адилхан гүү байсан болохоор би хэрэглэсэн гэсэн...”гэх,
Д.Загдсүрэнгийн “...Би Зөв талын гэр гуянд чандмань тамгатай 2 тооны хүрэн морь нь миний унаган адуу 7-8 настай уяж сойдог морь, ямар нэгэн содон шинж тэмдэггүй нэг хүрэн морь нь өвөл унаж байсан. Нимгэн хүчтэй нөгөө хүрэн морь нь унаагүй тарган байсан, Хонгор халзан гүү нь тууран тамгатай эмнэг хойд 2 хөлийн нэг нь өсгий цагаан гүү байсан...” гэх,
Н.Сүрэнбаатарын “...миний зээрд азаргатай адуунд байсан ухаа тожин морь, ухаа морь, саарал морь, хээр гүү, хүрэн гүү, цагаан гүү зэрэг 6 тооны адуу алга болсон байсан. Бүгд зөв талын ташаан дээр крантан тамгатай. Би ухаа морь, ухаа тожин морио уяж сойдог байсан. Бүгд нас биет гүйцсэн адуунууд байсан...” гэх,
Ч.Чинбатын “...миний Улаан буурал эр даага зөв гуянд ширээтэй хас тамгатай, улаан буурал охин даага зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн будан эр даага 1 зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хар хүрэн охин даага зөв талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, цагаан хонгор даага буруу гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн буурал охин даага буруу талын гэр гуяндаа ширээтэй хас тамгатай, хүрэн халзан бүдүүн гүү ташаан дээр ширээтэй давхар саран тамгатай эдгээр адуу дутуу байсан. Гэтэл миний 1 гүү 6 тооны даагыг Ганбатын Сүхбат, Гончигсүрэнгийн Сайн-Учрал, Гончигсүрэнгийн Хуягтбаатар нар хулгайлж Н.Ганбаяр гэх хүнд ачуулсан байна. Адууг ачихдаа Өвдгийн хошуунд Хуягтбаатарын худаг дээрээс ачуулсан байна...” гэх,
гэрч Г.Сүхбатын “...Батчулуун ах машинтайгаа, Хуягтбаатар Мөнхтөр нар мотоциклтой Хуягтбаатар ахын баруун хойно байдаг малын чулуун хашаан дээр очихоор нь би араас нь мотоциклтой очсон. Тэгэхэд хүрэн зүсмийн бүдүүн морь ачсан байсан. Тэндээс хөдлөөд чулуун хашаанаас хойш 500 орчим мерт байх хонины модон хашаанд адуу хашчихсан байсан. Адуу барина гээд эхлээд шаргал зүсмийн 2 морь барьсан. Хуягбаатарын адуу биш зөв талын гэр гуянд “арда” тамгатай хүрэн морь нь Гангад байдаг Ганзоригийн морь байсан...,
...Ганбаяр Хуягтбаатар ахыг явах уу гэж дагуулаад Ганбаяр өөрөө Хуягтбаатарын 08-34 СҮА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хуягтбаатар ах араас нь мотоциклтой худаг руу явж байсан. Намайг худаг руу морио услах гэж очиход Хуягтбаатар, Сайн-Учрал, Ганбаяр нар нь Ц.Чинбатын 6 тооны даагыг хураагаад барьж 4 даагыг нь Хуягтбаатар ахын ачааны машинаас уясан байсан...Ганбаяр Хуягтбаатарын машиныг унаад 6 даагаа ачаад манайхаар оролгүй аймаг явсан. Уг 6 тооны даагатай ямар нэгэн бүдүүн гүү байгаагүй. Намайг морь услахаа очиход Сайн-Учрал ирчихсэн даагануудыг хорьж байгаа харагдсан...,
“...Хуягтбаатар ах намайг дуудаад чамаас 2 хүрэн морь, хонгор халзан гүүг асуувал миний “Х” үсгэн тамгатай байсан гэж хэлээрэй Ганбаяр бид 2 аймагт цагдаад мэдүүлэг өгөхдөө тэр 3 адууг “Х” үсгэн тамгатай адуу гэж хэлсэн” гэхээр нь “төлөөлөгч надтай уулзаж мэдүүлэг авсан, би таныг Сүрэнбаатарын 6 адуутай хамт чандмань тамгатай 2 хүрэн морь тууран тамгатай хонгор халзан байдас байсан гэж үнэнийг нь хэлсэн шүү гэж хэлсэн...”
Өдөр 14 цагийн орчимд намайг хониноос ирэхэд Хуягтбаатар ах, Н.Ганбаяр нар 20 орчим тооны адуу хөөж авчирсан байсан. Тэдгээр адуунууд нь бүгд ташаан дээрээ крантан тамгатай Н.Сүрэнбаатар ахын адуу байсан. Хүрэн юм уу,хээр азаргатай адуу байсан. Тэр адуун дотроос буурал тожин цоохор бүдүүн морь, саарал морь, хонгор гүү, хүрэн гүү байсныг би сайн санаж байна. Нийт 6 тооны адуу ачсан. 6 тооны адууг Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар, Н.Мөнхтөр гурав ачсан. Адуугаа Г.Хуягтбаатар ахын цагаан өнгийн 08-34 СҮА улсын дугаартай Маяти-2 маркийн машин дээр ачиж явсан. Г.Хуягтбаатар, Н.Мөнхтөр нар нь крантан тамгатай тэр адууг Н.Сүрэнбаатарын адуу гэдгийг сайн мэднэ. Харин Н.Ганбаяр хүний адуу, хулгайн адуу гэдгийг сайн мэдэж байсан. Буурал тожин морийг “Энэ морийг барьж авъя. Илүү тарган адуу байна” гээд өөрөө бугуйлдаж, Хуягаа ах хазаарлаж барьж авсан...гэх,
Н.Мөнхтөрийн “... Хуягтбаатар адуундаа яваад 19 цагийн үед ирэхдээ хаваржааны модон хашаанд хэдэн адуу хашчихсан байсан. Орой нар шингэсний дараа 20 цагийн үед эхлээд Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаанд хийсэн адуунаас хүрэн зүсмийн зөв талын гэр гуяндаа арда тамгатай морийг ачаад зүүн хойно байсан.Хонины модон хашаа руу очиж хашаатай адуун дотроос эхлээд шаргал зүсмийн морийг Хуягтбаатар өөрөө оосорлож аваад Батчулууны унаж ирсэн машин дээр ачсан, Уг 2 шаргал морь нь зөв талын гэр гуянд загасан тамгатай Найдан гэж залуугийн морьд байсан...”
“...хашаан дотор байсан, адуунаас 2 хүрэн, хээр, ухаа, хар хүрэн, ухаа тожин зүсмийн нийт 6 тооны зөв талын ташаан дээр цэцэг шиг хэлбэртэй тамгатай адууг Н.Ганбаяр бугуйлдаж Хуягтбаатар хазаарлаж барьсан. Н.Ганбаяр, Г.Хуягтбаатар, Г.Сүхбат бид 4 байсан, өөр хүн байгаагүй. Г.Хуягтбаатарын цагаан өнгийн маяти маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машин дээр 6 тооны адуугаа ачаад машинаа Хуягтбаатар жолоодож харанхуй болохын үед аймаг явлаа гээд явсан...гэх,
Ц.Батчулууны “...орой 21 цагийн үед хаваржааныхаа чулуун хашаа руу очиж эхлээд зөв талын гэр гуянд арда тамгатай номхон хүрэн морь ачсан. Тэгээд хойно адуу хашсан байгаа гээд хонины модон хашаан дотор хийсэн адуунаас шаргал зүсмийн их маягтай морь барьж өгсөн.Тэгээд уг морийг машин дээр гаргаж Хуягтбаатар мяндсаар чөдөрлөж өгөөд дахин шаргал зүсмийн бүдүүн морь барьж өгсөн тэгээд би ахад нь 1.200.000 төгрөг байна гэж хэлээд өгсөн, Зөв талын гэр гуянд 2 нүдний загасан тамгатай шаргал зүсмийн 2 бүдүүн морь, зөв талын гэр гуянд арда тамгатай бүдүүн хүрэн бүдүүн морь байсан... гэх,
М.Жаргалсайханы “...Батчулуун ахын хамт Хуягтбаатар гэх айлд очсон нар шингэж байхад 21 цагийн үед Хуягтбаатарын хаваржааны чулуун хашаа руу очиж 2 тооны шаргал зүсмийн адуу, чулуун хашааны хойно нь байсан хонины модон хашаанаас хүрэн морь тус тус ачсан...гэх,
Э.Ганбаатарын “...Би Хуягтбаатар, Бямбадорж нартай бор халзан зүсмийн гүүг машин дээр ачиж өгсөн. Би Хуягтбаатараас юу адуу өгч байгаа юм гэхэд би Бямбадоржтой наймаа хийж адуу өгсөн гэж байсан. Хуягтбаатар урьд нь тууран тамга дардаг байсан сүүлийн 3,4 жилээс “Х” үсгэн тамга дардаг болсон. Бямбадорж тууран тамга дардаг...гэх,
Н.Батбаярын “...Хуягтбаатар тууран тамгатай саарал хязаалан гүү, тууран тамгатай бор гүү, “Х” үсгэн тамгатай хонгор гүү зээрд даага зэрэг 4 тооны адууг махалж Улаанбаатар хот руу ачиж явсан... гэх,
Б.Эрдэнэбаатарын “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Н.Ганбаяр Дарьганга сумаас адуу авч ирсэн гэж надад буурал морь, саарал морь, хонгор морь, халтар гүү, халтар гүү, хонгор байдас, хонгор халзан гүү, хүрэн гүү, хүрэн морь, гэж 9 тооны адуу бүртгүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Ганбаярын дансанд 6.377.000 төгрөг хийсэн... гэх,
Г.Сайн-Учралын “... Ганбаяр ах Хуягтбаатар ахын маяти маркийн 08-34СҮА машинаар маханд өгөх адуу Хуягтбаатар ахаас ачаад аймаг явсан...худаг дээр цагаан машин байхаар нь очиход Хуягтбаатар Ганбаяр нар нь адуу барих гэсэн юм хамжаад өг гэж Ганбаяр надад хэлсэн тэгэхээр нь хамжиж өгөөд бараан зүстэй 6 тооны даага ачиж өгсөн. Дандаа бараан бүгээн зүстэй адуунууд байсан, намайг ирэхэд 4 даага бариад уячихсан байсан, үлдсэн буурал зүстэй 2 даагыг мотоциклоор эргүүлж хорьж өгөөд Хуягтбаатар ахын машин дээр бүгдийг хамт ачилцаж өгөөд явуулсан...гэх
Б.Гангаамаагийн “...Би тэр хоёрыг 2 удаа адуу ачиж явсан гэдгийг хэзээ хойн сүүлд мэдсэн. Н.Ганбаярын тэр ярьсан зүйл огт худал. Тэр үед манайх тийн өр ширний асуудалтай байгаагүй... Ганбаяр залгаад “Хуягаатай ярих гэсэн юм” гэхээр нь утасныхаа дууг чанга дээр нь тавиад нөхөртэйгөө яриулсан. Гэтэл Н.Ганбаяр нь “Мөнхтөр бид хэдийг цагдаад хэлчихсэн байна. Нөгөө зургаан даагыг чинь би чамаас мөнгөөр нь авсан гэж хэлчихсэн шүү. Чамайг өвчтэй зовлонтой явж байгаа болохоор гайгүй байх” гэж ярихад нь би бүх яриаг нь сонсож байсан. Тэгээд манай нөхөр Ганбаярт уурлаж “ Чи тэр Мөнхтөрийгөө хэлэхгүй юу. Чи миний машиныг барьж яваа биз дээ. Би чамаас ердөө мөнгө аваагүй. Надад хамаагүй дааганууд шүү” гэж хэлэхээр нь би хажуугаас нь орж Ганбаяр “Чи муу юун адуу мал яриад байгаа юм бэ?”гэж загнахад Ганбаяр нь шууд утсаа тасалчихсан...гэх,
Н.Амартайваны “...Н.Ганбаяр гэгч нь цагаан өнгийн маяти маркийн авто машин надаар янзлуулсан. Би тэр машины улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Сүхбаатар аймгийн улсын дугаартай цагаан өнгийн маяти маркийн авто машин байсныг санаж байна. Ганбаяр эхлээд урьдчилгаа 500.000 төгрөгийг хийгээд засвар дууссаны дараа үлдэгдэл 500.000 төгрөгийг миний эзэмшлийн 5279062666 тоот дансанд хийсэн. Нийт 1 сая төгрөгөөр машиндаа кабины бүтэн будалтын засвар үйлчилгээ хийлгэсэн...гэх,
Н.Гандөрөөгийн “... Манай ах Ганбаяр нь Дарьганга сумаас Хуягтбаатар ахын майти-2 маркийн цагаан өнгийн машинтай 5-6 даага ачаад аймагт ирчихсэн над руу яриад “ахтайгаа хань болоод Эрдэнэт рүү яваад ирээч, ах нь хэдэн даага зарах гэсэн ганцаардаад байна” гэхээр нь Ганбаяр ахтай хот руу гарч, хотоор дамжин цааш Орхон аймгийн төвд очиж, ачиж явсан даагануудаа зарсан. Эрдэнэт рүү явахаас өмнө Ганбаяр, Хуягтбаатар нар нь Дарьгангаас хэдэн адуу авчирч аймгийн бойнд өгсөн юм билээ. Хуягтбаатарын адууны мөнгө нь Ганбаяр ахын дансанд байсан учир АТМ-ээс бэлнээр 1.500.000 төгрөг авч өгсөн..гэх мэдүүлгүүд, Линзийн Өгөөж ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Ганбаярын Хаан банкны 5648008532 дугаарын дансанд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 5098046274 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч зарж борлуулах, өөрсдийн хэрэгцээнд зарцуулах зэргээр хохирогч нарын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулж гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгодог болно.
2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Бусдын олон тоон олон тооны мал хулгайлсан бол бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “ Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж өөрчлөн найруулан, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж өөрчлөлт оруулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя.
Иймд шүүгдэгч Г.Хуягбаатарын дангаараа 3 тооны бод мал, бусадтай бүлэглэн 15-тооны бод мал, Н.Ганбаярын бусадтай бүлэглэн 15 бод мал хулгайлсан үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн Өгөөж “ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй, хохирогч нарын эд зүйлийн үнэлгээний талаар гарсан Линзийн Өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийн талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлоос хохирогч Бямбадоржид 600,000 Найданд 2,000,000, Ганзоригт 1,000,000, Д.Загдсүрэнд 2,800,000, Н.Сүрэнбаатарт 7,000,000 төгрөгийн хохирол учирснаас 3,500,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Хуягбаатар нөхөн төлсөн, бөгөөд хохирогч Н.Сүрэнбаатарт 3,500,000, Ц.Чинбатад 1,100,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Н.Ганбаяраас гаргуулан хохирогч нарт олгож хохирлыг барагдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Г.Хуягтбаатар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 08-34 СҮЭ улсын дугаартай Хюндэй маяти маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх Г.Хуягтбаатарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан 08-34 СҮЭ улсын дугаартай Хюндэй маяти маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Г.Хуягтбаатараас 08-34 СҮЭ улсын дугаартай Хюндэй маяти маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо авсан хаоже загварын мотоцикль, ддиш-ийн тогоо станц, нарны зайн хураагуур толь, аккумлятор, хөлдөөгч, 21-инчийн зурагт, хүүхдийн спорт эмээл зэргийг хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах нь зүйтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.Хуягтбаатарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин шүүгдэгч Н.Ганбаяр, Г.Хуягбаатар нарын гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагахүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, үйлдэл, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруудаа хандаж байгаа хандлага буюу хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирлыг нөхөн төлж барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуягтбаатарыг 3 жил 6 сарын хугацаагаар, Н.Ганбаярыг 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нар нь 2019 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаярын нарын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул Г.Хуягтбаатарт оногдуулах 3 жил 6 сар, Н.Ганбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч нарыг тогтоосон хугацаанд Сүхбаатар аймгаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... Гончигсүрэнгийн Хуягтбаатар, ..... овогт Норовсүрэнгийн Ганбаяр нарыг бүлэглэн олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуягтбаатарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Ганбаярыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хуягтбаатарт оногдуулсан 3 жил, 6 сар, Н.Ганбаярт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Г.Хуягтбаатар, Н.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Сүхбаатар аймгийн хилийн дээсээр тогтоож, 3 жилийн хугацаанд Сүхбаатар аймгаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож тэдгээрт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хуягтбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 4.400.000 төгрөгийн үнэтэй 08-34 СҮЭ улсын дугаартай Хюндэй маяти маркийн автомашиныг хурааж улсын орлогод оруулсугай.
10. Шүүгдэгч Г.Хуягтбаатар, Н.Ганбаяр нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй бөгөөд хохирогч Ц.Бямбадорж, М.Найдан, Б.Ганзориг, Н.Сүрэнбаатар, Д.Загдсүрэн нарын хохирол төлөгдсөн, эдгээр хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Шүүгдэгч Г.Хуягтбаатарын эзэмшлийн 08-34 СҮЭ улсын дугаартай хюндэй маяти загварын авто машиныг хурааж, улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг автомашиныг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/30 дугаартай прокурорын тогтоолыг, шүүгдэгч Н.Ганбаяраас хохирол төлөгдтөл хэрэгт битүүмжлэгдсэн хаоже загварын мотоцикль, ддиш-ийн тогоо станц, нарны зайн хураагуур толь, аккумлятор, хөлдөөгч, 21-инчийн зурагт, хүүхдийн спорт эмээл зэргийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/41 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, Ц.Сайнбуянгийн эзэмшлийн 58-16 СҮЭ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/29 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР