Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох  2230000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар баг, ******* гэх газарт оршин суудаг урьд Улаанбаатар хотын Ажилчины дүүргийн ардын шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 137 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Нийслэлийн шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар, 28 хоногийн ялыг тэнсэн сулласан, 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 165 дугаар магадлалаар 12 жил болгон өөрчилсөн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар, 18 хоног хорих ялыг тэнсэж, мөн хугацаанд хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх 4 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгүүлсэн /РД:*******/ Долоон тайж овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагт Сүхбаатар аймгийн ******* сумын 8дугаар баг, “*******” гэх газар *******ын хамар хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд нь хамарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүн бүрт амлалт өгсөн байгаа. Сүүлийн 3 жил архи уугаагүй, цаашид архи уухгүй. Тухайн өдөр байшингаа сайн бариулахын тулд бариулж байгаа хүнтэйгээ хамт архи хувааж уусан. Би тухайн үед тасарсан байсан учраас болсон асуудлыг санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

 

1. Хохирогч *******ын “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт *******, ******* нартай хамт байшин барих ажил хийхээр Улаанбаатар хотоос ирсэн юм. 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой унтахаасаа өмнө Экс нэртэй 0.5 литрийн архи ууж байгаад үлдээгээд унтсан. Маргааш өглөөний 08 цагт босоход ******* ах “чи уугаад үлдээсэн архиа надад өгчих” гэхээр нь тухайн архийг өгчхөөд ажилдаа гарсан. Би ажлаа хийж байгаад 09 цагийн үед ******* ахыг “надад шат зөөгөөд өг” гэхэд аяганд архи хийж ирээд “гадаа хүйтэн байна, энэ архийг уучих” гэхээр нь тухайн архийг нь би уухад ******* ах шат зөөж өгчхөөд гэртээ орсон. 10 цагийн үед ******* нь өглөөний гүйлтээ хийхээр гэрээсээ гарахад ******* нь дахин аяганд архи хийж ирээд уучих гэхээр нь тухайн архийг дахин уусан. Тухайн үед ******* нь нэлээн согтчихсон байхаар нь “ах та одоо унтаж амар согтсон байна” гэхэд “ууж байгаа архи маань дуусаж байгаа тухайн архийг уугаад унтаж амарлаа” гээд гэртээ орсон. *******тай барьж байгаа байшингийн дээврийн дамнуургыг яаж тавих талаар цаасан дээр зураад бид хоёр хоорондоо ярилцаж байхад ******* ах гэнэт босож ирээд миний зурсан зургийг булааж аваад гэрээс гараад яваад буцаад орж ирээд гэрийн зүүн талын орны хөлд байсан хутганы хайрцаганд /набор/ байсан заазуурыг аваад эхнэр ******* руу шидэх гээд далайхаар нь хутгатай байсан гар руу нь цохиж заазуурыг нь газар унагаасан.Тэгэхэд ******* нь өөрийнхөө гар утсыг эхнэр рүүгээ шидэхэд эхнэрийгээ оноогүй. Тэгэхээр нь би хайрцагтай хутгыг нь аваад гэрийн үүдний амбаарт нууж тавиад буцаад гэртээ ороход ******* нь агсан тавиад байхаар нь тухайн хүнийг  гэрийн орон дээр дарж байгаад унтуулах гэхэд ах нь одоо дахиж агсан тавихгүй, цай уугаад унтлаа гэхээр нь босгосон. Тэгээд би малгайгаа өмсөж байх хооронд хаанаас хутга авсан гэдгийг нь харж чадаагүй дахин эхнэр рүүгээ жижиг хутга аваад шидэхэд эхнэрийгээ оноогүй.Тэгэхэд ******* ах намайг дуудахаар нь яваад очиход миний өмссөн байсан хоолойвчийг /хүзүүвч/ тайлчих гэхээр нь би өөрөө тайлахад куртикний цахилгааныг талд нь хүртэл буулгаад 2 мөрнийг буулгаад тохой хүртэл доошлуулсан.Ямар учраас миний хувцсыг та тайлаад байгаа юм бэ гэхэд “хүн заавал хэрчинэ гэсэн бол тухайн үйлдлээ хийдэг” гэж хэлээд хутга гаргаж ирээд далайхаар нь тухайн хүний гарыг барьж байгаад хутгаар миний хамар руу зүсүүлсэн. Тэгээгүй байсан бол тухайн хүн миний хоолойг тухайн хутгаар зүсэх байсан. ******* нь ард талын халааснаасаа хутга гаргаж ирсэн. Тухайн үед нь өмсөж байсан куртик тохой хүртэл нугаларсан байсан учраас гар дээшээ буюу тэнийж чадаагүй. Мөн тухайн хүн ард талынхаа халааснаас үзүүртэй юм гаргаж ирж байгаа нь харагдсан бөгөөд тус хутганы үзүүр дээр нар тусаж нүд рүү гялбасан. Нүд рүү гялбасан учраас гараа дээшээ барьсан гэсэн үг. Тэгээд хүргэн Даваадорж ирж салгаад удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 х /,

 

2. Гэрч *******гийн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед өглөө гүйчхээд гэртээ ирээд цайгаа ууж байхад гаднаас дүү ******* орж ирээд бид хоёр байшингийнхаа дамнуурга дээрээ таазны банзаа яаж зөөвөрлөж тавих талаар ярилцаж байхад нөхөр гэр рүү орж ирж байгаад үүдний босгонд тээглэж бүдэрч унаад хухираад унтахаар нь нөхрийг “хөөе чи унаад босож чадахгүй бантаад худлаа унтаж байна” гээд тоглоод хэлсэн. Удалгүй нөхөр сэрээд ямар шалтгааны улмаас уурласан гэдгийг мэдэхгүй байна гэнэт наад ажлаа боль гээд гэрийн зүүн талд хутганы саванд байсан хутганаас эхлээд заазуур аваад над руу шидэхэд ******* нөхрийн гар руу цохиж заазуурыг нь газар унагаасан. Тэгээд нөхөр дахин жижиг хутга аваад над руу шидэхэд тухайн хутга нь намайг оноогүй.Тэгэхэд ******* нь та ямар учраас эхнэр рүүгээ хутга шидээд байгаа юм бэ гээд тухайн хүмүүс нь хоорондоо ноцолдож байгаад ******* нөхрийн дээр нь гараад, дараад унтуулах гэхэд гаднаас манай том хүргэн Даваадорж орж ирээд би аавыг тайвшруулъя гэхэд ******* гэрээс гараад явсан. Тэгээд нөхөр удалгүй гэрээс гарч яваад машинаа асааж байгаа чимээ сонсогдож байсан.Би нөхрөөс айгаад гэрээс гарч яваагүй. Тэгэхэд том хүргэн гэрээс гараад явсан. Удалгүй том хүргэн, нар нь нөхрийн гарыг ард талд уяагаар хүлээд гэрт оруулж ирсэн.Тэгэхэд *******ын хоёр нүдний гол хэсэг буюу хамар хэсэг зүсэгдэж цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад “танай нөхөр намайг энэ хутгаар зүсчихлээ” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тухайн үеийн асуудал маш түргэн хугацаанд болоод өнгөрсөн учраас зарим зүйлийг санахгүй байна.Мөн нөхөр ыг хамрыг зүссэн гэх хутга нь надад байна. Одоо тухайн хутгыг гаргаж өгөхөд бэлэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

3. Гэрч ийн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөөний 11 цагийн үед *******гийн гэрт нь ороход хадам ээж гэрийн хойд талд ганцаараа суучихсан, харин гэрийн баруун талд ах *******, түүний дээд талд нь ******* // дараад унтуулах гэж байхад нь би орсон. Тэгэхээр нь гоос “ямар учраас ахын дээрээс дарж байгаа юм бэ?” гэхэд ******* нь архи уугаад агсан тавиад байна гэхээр нь “ахыг би тайвшруулаад унтуулъя чи холдож бай” гэж хэлээд ахын дээрээс босгоод нь ахыг тайвшруулсан. Тэгэхэд гэрээс гараад яваад явсны дараа ******* ах гэрээс гарахаар нь би цуг гарсан.Тэгэхэд ******* нь гийн өмсөж байсан багийг /хүзүүвчийг/ тайлаад, ардаас нь тухайн хүний куртикний цахилгааныг тайлж байхыг харсан. Тэгээд ******* нь ард талаасаа урт хутга гаргаж ирээд г тухайн хутгаар зүссэн.Тэгэхэд гараараа хааж байхыг хараад тухайн хүмүүс дээр очсон. Тэгэхэд ******* ахыг нуруугаар нь  тэврээд зогсож байхаар нь *******ын хутгатай гарнаас нь хутгыг нь булааж авсан. Тэгээд би ээж цус арчих даавуу аваад ирээч гэж хэлээд хашхирахад удалгүй ээж даавуу гаргаж ирээд д өгөхөд цусаа арчиж, цусаа тогтоож байх хооронд Амгаа ахыг би барьж байсан ба Амгаа ах намайг нэг удаа мөргөсөн. Тэгэхэд *******т та надад битгий гомдоорой гэж хэлээд тухайн хүнийг уяагаар хүлж уяад гэрт оруулахад ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 х/,

 

4. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *******ын биед хамарт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ.Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 х/,

 

5. Яллагдагч *******ын “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн. Хамгийн гол нь би тухайн үед уусан архиндаа согтоод болсон асуудлыг одоог хүртэл санахгүй байна. Тэгэхдээ би архи руу буруугаа чихэж байгаа асуудал биш. Би уг асуудлын дараа эхнэр, ажилтан *******, хүргэн Даваадорж нараас уучлалт гуйж юу болсон талаар бүгдийг асууж тодруулсан... Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч *******оос дахин уучлал гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

 

Эд мөрийн баримтыг хураан авах тухай  прокурорын зөвшөөрөл / хх-ийн 04 х/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 х/

 

*******ын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 70 х /

 

 оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 78-83 х/

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 84-85 х/

 

Улаанбаатар хотын Ажилчины дүүргийн ардын шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 137 дугаартай тогтоол /хх-ийн 86-87 х/

 

Хохирогч *******ын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт  /хх-ийн /хх-ийн 89 х/

 

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 88 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 90-92 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 01 дугаартай санал /хх-ийн 93-94 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт -хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагт Сүхбаатар аймгийн ******* сумын 8дугаар баг, “*******” гэх газар *******ын хамар хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд нь хамарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч *******, нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч *******ын хамарт хутгаар зүсэж  эрүүл мэндэд нь хамарт зүсэгдсэн шарх бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэнэ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HOLY ELEPHANT STAINLESS STEEL” гэсэн бичигтэй, түүний зүүн талд зааны зурагтай, 30 см урттай, үүнээс ажлын хэсэг нь 19 см, ажлын хэсгийн өргөн нь 2.5 см, бариулт хэсгийн урт нь 11 см, өргөн нь 2 см, хар өнгийн 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ….. овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HOLY ELEPHANT STAINLESS STEEL” гэсэн бичигтэй, түүний зүүн талд зааны зурагтай, 30 см урттай, үүнээс ажлын хэсэг нь 19 см, ажлын хэсгийн өргөн нь 2.5 см, бариулт хэсгийн урт нь 11 см, өргөн нь 2 см, хар өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР