Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02269

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02269

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн газрын авто баазын байранд оршин байх, “УБТТС” ХХК /РД:5357799/-ийн   

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ариунаагийн Галбадрах /РД:ую87051256/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “УБТТС” ХХК болон А.Галбадрах нарын хооронд автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 15-16 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлснөөр автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 3,307,525 төгрөгийн төртэй байна. А.Галбадрах нь тухайн үед Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, 1-19 тоотод оршин суудаг гэсэн хаягийн дагуу “УБТТС” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Галбадрах нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2017/04834 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч А.Галбадрахыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тодорхой болгож өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “УБТТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа миний бие 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон А.Галбадрахыг эрэн сурвалжлах шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул энэ шүүх хуралдааныг миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

“УБТТС” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Галбадрахыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч А.Галбадрахад холбогдуулан Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/Ш32017/04834 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

                        

“УБТТС” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Галбадрахыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Галбадрахыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “УБТТС” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Галбадрахыг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Галбадрахыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “УБТТС” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Ундармаа  /утас:9442-8778, 88075758/

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн гарын автобаазын байранд оршин байх, “УБТТС” ХХК /РД:5357799/

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Ариунаагийн Галбадрах /РД:ую87051256/

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, 1-19 тоот

Утас: 8887-5666

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ