| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02495/И |
| Дугаар | 102/ШШ2017/02268 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/02268
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02268 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8 тоотод оршин байх, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв ХХК /РД:2646161/-ийн,
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Лувсандоржийн Ганзул /РД:цд77090572/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/Ш32016/24108 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гарсан тул хариуцагч Лувсандорж овогтой Ганзул /РД:ЦД77090572/-ыг эрэн сурвалжилж бидний ажилд тусална уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: УБЦТС-ТӨХК-ийн Баянгол ХҮТөвийн итгэмжлэгдэгч төлөөлөгч О.Туяа миний бие хэрэглэгч Лувсандорж овогтой Ганзулыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадахгүй учраас миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ганзулыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Л.Ганзулд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/Ш32016/24108 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ганзулыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ганзулыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ганзулыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Лувсандорж овогтой Ганзулыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Туяа /утас: 8809-2148/
Хаяг: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8 тоотод оршин байх, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД:2646161/
Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Лувсандоржийн Ганзул /РД:цд77090572/
Хаяг: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 4 дүгээр гудамж, 16 тоот
Утас: 9910-6799
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ